Оюутолгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалтад зориулан "Rio Tinto”-д санхүүжилт олгохоо илэрхийлээд байсан 15 банкны зээлийн баталгаа энэ сарын 12-нд дуусаад байжээ. Төслийн санхүүжилтийн хэмжээ, нөхцөлийг тохирч, зээлийн баталгаанд гарын үсэг зурсан тэдгээр банк баталгааны хугацаагаа ирэх гуравдугаар сарын 31 хүртэл сунгасныг "Turquoise Hill Resources” компани мэдээлснийг "Reuters” уламжиллаа.
"Оюутолгой”- той холбоотой зохих асуудлуудад Монгол Улс болон хөрөнгө оруулагч тал нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байгаа нь үүнд нөлөөлсөн бололтой. Хоёр тал төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгах, санх үүжилт, гэрчилгээ, зөвш өөрөл авах болон далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд шаардагдах арга хэмжээ авахаар ажиллаж байгаа гэнэ.
"Оюутолгой” компанийн ТУЗ энэ сарын 12-нд хуралдахдаа 2014 оны төсвийг санал нэгтэйгээр баталсныг цахим хуудсандаа мэдээлжээ. Энэ нь "Оюутолгой” төслийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжл үүлэхэд чухал ач холбогдолтой аж. Ирэх онд "Оюутолгой”-гоос 150.000- 175.000 тонн зэсийн баяжмал, 700.000-750.000 унци алтны агууламжтай баяжмал үйлдвэрлэхээр тооцоолсон байна. Харин олборлолтын зардал нэг орчим тэрбум ам.доллар байх бол хөрөнгө оруулалтын зардал 160 сая ам.доллар байна гэж таамаглажээ.
Түүнчлэн "Trafigura” компани "Оюутолгой”-д урт хугацааны
санхүүжилт өгөхийг зөвшөөрөөд буй аж. Үүнийх нь хариуд бүтээгдэх үүн
нийлүүлэхээр тохиролцсон бололтой. Тус компани "Бид Оюутолгойгоос урт
хугацаанд бүтээгдэхүүн авахаар болсон” гэж мэдэгдсэн бол "Rio Tinto” энэ
талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.
Ц.БОЛОРМАА
mongolnews