- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Г.Даваацэрэн: Уул уурхайн яам өөр яамдын бөөрөнд наалддаг нь боловсруулах салбарын хөгжлийг тушиж байна
Монгол Улсад уул уурхайн боловсруулах салбар хэрхэн хөгжиж буй, техник
технологийн дэвшил ямар түвшинд байгааг сонирхож МАК-ийн Технологи,
судалгаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Г.Даваацэрэнтэй уулзаж ярилцсан юм.
-Манай улс экспортолж байгаа нийт нүүрснийхээ хэчнээн хувийг нь баяжуулж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад "Энержи ресурс”, "Монголын алт
компани”-ийн хуурай баяжуулах үйлдвэр гээд хэдхэн компани нүүрсийг
баяжуулж байгаа. Гэхдээ зарим нь зогсчихсон байгаа. Нүүрсийг баяжуулна
гэдэг нь ямар ч химийн технологи ашиглахгүйгээр механик аргаар тэнд
байгаа чулууг зайлуулах гэсэн арга.
Үнэхээр чулуу багатай, сайн чанарын нүүрсийг баяжуулах шаардлагагүй шүү
дээ. Тиймээс нүүрс баяжуулна гэдэг нь маш энгийнээр гүн
боловсруулалт биш. Энэ нь зөвхөн тэнд байгаа чулууг багасгаад,
тээвэрлэлтийн болоод цаашдын үйл ажиллагааны зардал хэмнэх асуудал
юм. Монгол Улс одоо жилдээ 18-20 сая тонн нүүрс олборлон экспортолж
байгаа.
Үүний ихэнх хэсэг буюу бараг 100 хувийг боловсруулалтгүй гадагшаа
гаргаж байна. Яагаад гэвэл болосруулах зарим үйлдвэр нь зогсчихсон шүү
дээ. Цаашдаа боловсруулах асуудлыг зөвхөн баяжуулах төдийгүй
баяжмалаа цааш хэрхэн боловсруулах вэ гэдэг асуудлыг ярих нь зүйтэй
болов уу. Дэлхий дээрх нүүрсний ердөө 30-40 хувь нь л баяжуулагдаж
байгаа.
-Монголд 100 гаруй баяжуулах үйлдвэр байгаа гэдэг. Энэ
үйлдвэрүүд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ. Техник
технологи нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаа юу?
-Ер нь дэлхий дээр уул уурхай гээд ярихаар алт, зэс, нүүрс, төмөр гэсэн
дөрвөн эрдэс дээр энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 90 хувь нь
төвлөрдөг. Энэ дөрөв нь бүгдээрээ манай улсад байдаг. Үүн дээр жонш
нэмэгдэх байх. Эдгээр таван төрлийн эрдэст тулгуурлан баяжуулах
үйлдвэрүүд ажиллаж байна.
Хамгийн олон хүн ажиллуулдаг хамгийн том, өндөр технологитойд
"Эрдэнэт” үйлдвэр, "Оюутолгой”, "Энержи ресурс”-ийн нүүрс баяжуулах
үйлдвэр гээд гарын таван хуруунд багтахаарыг нэрлэж болно. Харин
төмөр, хайлуур, жонш дээр бага хүчин чадалтай, орон нутгийн шинж
чанартай, технологийн хувьд өмнөд хөршөөс орж ирсэн үйлдвэрүүд зонхилж
байна.
-Цаашдаа төр засгаас энэ салбарын юун дээр нь анхаарах ёстой
вэ. Эрхзүйн болон хөрөнгө оруулалтын орчин гээд байнга хөндөгддөг
сэдвүүд байдаг шүү дээ. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Энэ олон баяжуулах үйлдвэрийг ядахдаа технологи болон мэдээллээр
хангах тал дээр Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо болон
бусад холбоод сайн ажиллах хэрэгтэй байна. Өнгөрсөн долоо хоногт болсон
"Эрдэс боловсруулалт-2014” хурлын үеэр зарим компанийг ашиглалтын
тусгай зөвшөөрөлгүй мэтээр хүмүүс ярьж байсан. Эндээс хүмүүс мэдээлэл
хомс байдгийг харж болохоор байна.
Цаашид Монголд эрдэс боловсруулалтыг дэлхийн жишигт нийцүүлэх,
ялангуяа байгаль орчин, ашиглалтын түвшин талаасаа ямар технологи
нэвтрүүлэх ёстой вэ, энэ технологид ямар хяналт тавих вэ гэдэг нь туйлын
чухал. Тиймээс жижиг, том гэлтгүй баяжуулах үйлдвэрүүдэд аудитын
шинжилгээ хийх ёстой.
Технологи, автоматжуулалтын түвшин, боловсон хүчин, тоног
төхөөрөмжийн хувьд хөндлөнгийн хяналт тавих ёстой. Тэгж байж энэ
үйлдвэрийн үйл ажиллагаа, үр өгөөжийг улам сайжруулах, цаашилбал,
Монгол Улсын эдийн засагт оруулах хувь хэмжээг нэмэгдүүлэх ач
холбогдолтой юм.
-Зөвхөн баяжуулах үйлдвэр төдийгүй, боловсруулах үйлдвэрийг
барихад юу шаардлагатай байна вэ. Мөн боловсруулах үйлдвэрийн тоног
төхөөрөмжийн хувьд ямар түвшинд байдаг юм бэ?
-Боловсруулах үйлдвэрийн тухайд төр засгаас ойрын 10-20 жилд Монгол
Улсын боловсруулах салбар ямар түвшинд хөгжих ёстой вэ гэдэгт нэгдсэн
бодлого хэрэгтэй байна. Тухайлбал, зэс, төмөрлөг, хар металлург, нүүрс
гэх зэргээр ангилсан бодлого үгүйлэгдэж байна.
Манайд салбар хоорондын уялдаа тийм ч сайн биш байдаг. Тухайлбал,
химийн аж үйлдвэрийн салбар манайд хөгжөөгүй. Энэ төрлийн асуудлыг
хариуцах яам ч байдаггүй. Уул уурхайн яам нь жилээс жилд өөр яамдын
бөөрөнд наалддаг энэ байдал нь боловсруулах салбарын хөгжилд тушаа болж
байна.
Тиймээс ирээдүйд зэс, хайгуулын асуудал чухлаар яригдаж байгаа энэ үед
бусад томоохон боловсруулах үйлдвэрийн хувьд төр засгийн бодлого маш
тогтвортой, залгамжтай, ойлгомжтой байх хэрэгтэй.
Ялангуяа манайх шиг улс төрийн амьдрал нь дөрвөн жилийн давтамжтай
өөрчлөгддөг мөртлөө томоохон төсөл хөтөлбөрүүд нь 5-10 жилд хэрэгждэг.
Гэтэл энэ хооронд залгамж байдал, бодлого нь алдагдаад байгаа юм шүү
дээ.
Иймэрхүү байдлаас үүдэн уул уурхайн бодлого цогц байж чадахгүй байна
уу гэж би хувьдаа дүгнэж байна. Хоёрдугаарт, томоохон үйлдвэрүүд, уул
уурхайн боловсруулах салбарт төрийн оролцоо хэтэрхий их байна. Огт
байхгүй байна гэж үгүй л дээ.
Төрийн оролцоо болбол менежмент нь буруудаж, үр ашиг нь багасч,
зохицуулалт хийх чадвар нь багасчихдаг. Тиймээс олон улсын бизнесийн
зарчмаар л үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тухайлбал, бүх төрлийн
татвар байдлаар улс орондоо ашгаа өгч, тэр нь ард түмэндээ хүрэлцэж байх
ёстой.
М.Уянга
Эх сурвалж:
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||