- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Мобиком”-д нууцлал гэж байна уу ?
Гадаад эзэнтэй "Мобиком”-ыг УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн
байгууллагад шалгуулахаар болжээ. Учир нь өнгөрсөн пүрэв гарагаас
эхэлж зарим нэг гишүүдийн утасны дугаараас иргэд рүү янз бүрийн мессеж
олноор очиж нэлээд шуугиан тарьсан юм.
Энэ байдал улам их газар авч гишүүдийн өмнөөс хуурамчаар мессеж
илгээх нь ихэссэн тул өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы
хуралдаанаар УИХ-ын дарга З.Энхболд энэхүү асуудлын үнэн зөвийг
шалгуулахаар ТЕГ-т хандсан.
Ер нь "Мобиком” компанитай холбоотой ноцтой олон асуудлыг хэвлэл
мэдээллийнхэн дэлгэн тавьдаг ч тэр бүр хуулийн байгууллага шалгаж
өгдөггүй байсан.
Харин энэ удаад яах ч аргагүй хууль тогтоох дээд байгууллага, УИХ-ын
гишүүдийн бүрэн эрхэд халдсан учраас шалгасан шиг шалгаж тус
компанитай холбоотой нэлээд ноцтой асуудлыг илрүүлэхээр хуулийнхан
ханцуй шамлан орсон гэж хэлж болно.
Уг нь "Мобиком”-ыг "хэрэглэхээ больё "гэсэн уриалга мэдээллийн
хэрэгслээр нэлээд явдаг ч олон жил барьсан дугаараа алдахгүй гэсэн
үүднээс хэрэглэгчид татгалзаж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн нь
гашуун үнэн.
Хамгийн гол нь тэдний нэр хүндийн баталгаа гэх "9911” дугаарыг
Монголын нөлөө бүхий компаниудын захирал, төрийн өндөр албан тушаал
хашиж буй эрхмүүд болон УИХ-ын гишүүдийн дийлэнх нь энэхүү дугаарыг
ашигладагт л хэргийн гол учир оршиж буй юм.
Өөрөөр хэлбэл өнөөдөр шуугиан тариад буй мессежний асуудал жирийн
иргэний утаснаас бус УИХ-ын гишүүдээс эхлээд УИХ-ын даргын дугаарт
хүртэл өөрийнх нь дугаараас мессэж ирсэн явдал юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Тлейхан "Бид нарын утасны дугаараас иргэд
рүү "Нарийн царигийг эсэргүүцэж байна” гэсэн мессеж явуулсан байна. Ийм
тохиргоо байдаг бол тэрийг таслан зогсоох хэрэгтэй. Мобикомтой яаралтай
энэ асуудлыг ярихгүй бол асуудал улам цаашаа гүнзгийрч хагарал үүсэх
байдалд орууллаа” гэж хэлж байсан.
Мөн энэ асуудалд Г.Баярсайхан гишүүн "Тухайн хүний дугаар бол өөрийнх
нь өмч. Тухайн дугаараас ямар дугаар руу мессеж явуулахаа тухайн хүн
өөрөө шийднэ. Өнөөдрийн байдлаар миний дугаар руу 1800 гаруй мессеж
ирсэн байна.
Яагаад ийм олон мессеж ирэв гэхээр миний өөрийн дугаарыг ашиглаад
"Мобиком”-оос миний зөвшөөрөлгүйгээр асуултууд явуулсан байна. Энэ бол
маш ноцтой асуудал. Аюулгүй байдал бүрэн алдагдсаны баталгаа.
УИХ-ын чуулганаар төмөр замын асуудал шийдэгдэх гэж байгаа чухал үед
гаднаас нөлөө үзүүлэх гэсэн оролдлого гэж харж байна. Гишүүд тусгай
хяналтын дэд хороонд энэ асуудлаар хандсан байгаа. "Товчхондоо
"Мобиком”-д нууцлал гэж алга” гэв.
Тэгэхээр "Мобиком” нэр нөлөө бүхий хүмүүсийн өмнөөс хуурамчаар мессеж
илгээж байгаа юм чинь жирийн иргэдийн өмнөөс дуртай үедээ мессеж бичиж
хэн нэгнийг хэрэгт хийхэд ойрхон болжээ гэж олон нийт санал бодлоо
илэрхийлж байсан юм.
"Мобиком” хакердуулсан, мэдээлэл алдагдсан зүйл болоогүй
Ингээд энэхүү дуулиан болоод байгаа асуудлаар "Мобиком” группийн
Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй, дэд захирал М.Энхсайхан нар дараах
мэдээллийг хийлээ. "Бид яг одоогоор бусдын утасны дугаарыг ашиглаж
мессеж явуулсан энэ тохиолдлын цаана хоёр улсын оператор ашигласныг
тогтоогоод байна.
Өөрөөр хэлбэл, Румын, Мальта гэсэн хоёр улсын үүрэн холбооны
оператороос Монголын хэрэглэгчдийн дугаарыг ашиглаж мессеж явуулсан
байна. Ингэхдээ нийт 20 хэрэглэгчийн дугаарыг ашигласан байна. Харин
энэ 20 хэрэглэгчээс хэчнээн хүнд мессеж явуулсан нь хараахан
тодорхойгүй. Хүмүүсийн ойлгож байгаа шиг энэ тохиолдол бол
"Мобиком” хакердуулсан, мэдээлэл алдагдсан зүйл болоогүй.
Маш энгийнээр хэлэхэд, хулгай, залилан хийж байгаатай адил үйл явдал
гэж ойлгож болно. "Мобиком” групп гарсан асуудлыг тодорхой болгохоор
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон бусад үүрэн телефоны оператор
компаниудтай хамтран ажиллаж байна.
Одоогийн байдлаар дээрх хоёр улсын үүрэн телефоны операторууд руу
хандаж, манай улсын үүрэн телефоны операторуудад ирсэн, хууль бус
мессежийг хязгаарлах чиглэлээр шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна”
гэх тайлбар хийлээ.
Юутай ч тэдний хийсэн энэхүү мэдээлэл дотооддоо биш бүр гадаадын улс
орноос хэрэглэгчийн дугаарыг ашиглан мессеж бичсэн гэж хэлсэн нь олныг
бүр ихээр гайхшруулж алмайруулсан юм.
Өнгөрсөн хугацаанд тус компанийг утас тагнадаг, чагнадаг гэх асуудал
яригдаж байсан. Тухайлбал бид тус компанийн хэрэглэгч болсон л бол
бүхий л хувийн мэдээллээ гэрээний дагуу тэмдэглэн үлдээдэг.
Харин бидний үлдээсэн энэхүү хувийн мэдээлэл тагнуул, цагдаагийнханд
очдог гэх яриаг үнэн худал нь мэдэгдэхгүй ярьсаар өнөөг хүрсэн.
Тухайлбал, хүчний байгууллагынхан "Мобиком”-той хамтарч хүний утас
чагнадаг, дугаарыг нь бусдад өгдөг, гар утсаар нь байгаа газрыг нь
тогтоодог, мессэж хэвлэх үйлчилгээ үзүүлдэг нууц биш. Тэгвэл энэ талаарх
асуудал өнөөдөр дахин дэгдэж олон хүнийг айдаст автуулаад байна.
Уг нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Хувь хүний нууцын тухай
хууль гэж бий. Уг хуулийн тавдугаар зүйлийн 5.4-т "Хувь хүний нууцыг
хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг
хориглоно” гэж заасан байдаг.
Мөн хуулийн тавдугаар зүйлийн 5.3-т "Хуулиар тусгайлан эрх олгогдсон
төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид
заасан үндэслэл журмын дагуу хувь хүний нууцтай танилцана” гэсэн заалт ч
байдаг.
Гэтэл энэхүү хуулийн заалтыг ашиг хонжоо болгож харсан тус газрын
зарим ажилтнууд хэрэглэгчдийнхээ дугаарыг хэн нэгэн хүнд гаргаж өгсөн
тохиолдол ч бий.
Ийн хэлэхийн учир нь нөхрийнх нь сард ярьсан, ярианы утасны жагсаалтыг
эхнэрт нь нэг бүрчлэн хуулж өгсөн хэрэг юм. Тиймээс олон жил яригдаж
байгаа эл мэдээллээ үндэслэлтэй үгүйг батлах цаг нь нэгэнт ирснийг
дээрх хэрэг нотлож буй юм.
Р.Саруул
Эх сурвалж:
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||