- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Лондоны хөрөнгийн бирж Монголыг хулхидчихжээ
-МХБ-ийн хувьцааг Лондоныхон зарж магадгүй-
Монголын хөрөнгийн биржийг (МХБ) олон улсын стандартад хүргэн, дэлхийн түвшний зах зээл болгохоор Лондоны хөрөнгийн биржтэй байгуулсан "Ажлын мастер гэрээ” сар гаруйн дараа дуусна.
Сү.Батболдын толгойлсон Засгийн газар энэ гэрээг гурван жилийн өмнө сүр дуулиантай байгуулж байлаа.
"Лондон”-ыхон МХБ-д "Миллениум Ай Ти” арилжааны шинэ систем суурилуулж, дэлхийн жишигт хүргэх нь гол зорилт байв. Хөрөнгийн биржид "Миллениум Ай Ти” системийг суурилуулаад хоёр жил өнгөрлөө. Гэрээ ч удахгүй дуусах нь.
Харин Монголын хөрөнгийн зах зээл дэлхийн түвшинд хүрэв үү? Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн зах зээлд ажилладаг компаниудын хамтарсан Ажлын хэсэг өнгөрсөн оны сүүлчээр "Миллениум Ай Ти” системийн ажиллагааг "шинжилжээ”. Тэд системийн үйл ажиллагааг "хангалтгүй” гэж дүгнээд олон баримт, мэдээллээр баталгаажуулав. "Миллениум Ай Ти” системийн бүх модулийг цогц байдлаар аваагүй учраас Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв (YЦТТТХТ), брокер дилерийн компаниуд зарим бүртгэл, тооцоогоо гараар шивж байгаа аж
Мөн зарим гүйлгээ, бүртгэл, тооцоогоо хуучин системээрээ хийж буй гэнэ. Ажлын хэсгийнхэн IPO хийхэд хуучин системээ ашиглаж, бондын хоёрдогч зах зээлийн арилжаа явуулж чадахгүй, бүртгэлээ гараар шивж буй нь "Миллениум Ай Ти” систем хөрөнгийн биржид дэвшил авчраагүйгээр үл барам хуучин системээс ч илүү хүндрэл үүсгэжээ гэж тайландаа бичсэн байлаа. "Миллениум Ай Ти” системийг Лондон, Хонконг, Сингапур зэрэг нэр хүнд бүхий 30 гаруй хөрөнгийн бирж хэрэглэдэг. Тиймээс энэ системийг суурилуулахыг хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд бүгд дэмжсэн.
Гэвч "Миллениум Ай Ти” системийг 2012 оны долдугаар сараас ашиглаж эхэлснээс хойш хэл ам тасраагүй. Ашиглаж эхэлсний маргаашнаас л IPO хийх, бондын арилжаа явуулах модуль, программын "эх код”-ыг аваагүй гэж брокер, дилерийн компаниудын удирдлагууд шүүмжилсээр байлаа. Тухайн үед МХБ-ын гүйцэтгэх захирал Х.Алтай брокер дилерүүдийг "шинэчлэлийг эсэргүүцэгчид” гэж зарлаж байв.
Брокер дилерүүд Х.Алтайг "Лондон”-ы талыг баримталдаг гэж баалдаг байсан нь хоосон хар биш байсан бололтой. Монголчууд "Лондон”-г дэлхийн нэр хүндтэй, арвин туршлагатай бирж хэмээн урин залж гэрээ байгуулсан. Гэтэл тэд хөрөнгийн зах зээлд холион бантан үүсгэж, өндөр төлбөртэй гэрээ тулган хулхидаж орхижээ. Хулхидахад нь монголчууд өөрсдөө зуучлагчийн "дүрд” тоглочих шиг боллоо.
МХБ хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг хуучин системээрээ явуулах уу, эсвэл андеррайтерийн компани нь хийх үү гэдгийг өнөө болтол шийдээгүй. Түүнчлэн модульгүй учраас Засгийн газрын бондын арилжааг Хөрөнгийн бирж биш, Монголбанк хийдэг болсон. Системд нэвтрэх "эх код”-ыг аваагүй нь ч үнэн аж.
"Программ хангамжийн лиценз, засвар үйлчилгээний гэрээ”-ний дагуу "Миллениум Ай Ти” системийн баталгаат хугацааг гурван сар гэж заасан нь хачирхмаар. Уг нь нэг сая төгрөгөөр цахилгаан бараа худалдан авахад дор хаяж жилийн баталгаа өгдөгсөн. Гэтэл манайхан Лондонгийн хөрөнгийн биржээс "Миллениум Ай Ти” систем болон зөвлөгөө авсныхаа төлөө 13.4 сая ам.доллар төлөхөөр тохиролцжээ.
"Программ хангамжийн лиценз, засвар үйлчилгээний гэрээ”-г сунгахад жил бүр 700 мянган ам.доллар "Лондон”-д төлөх шаардлагатай гэнэ. Мөн системийн найдвартай ажиллагааг хангах "Үйл ажиллагааны хангамж үйлчилгээний гэрээ”-г сунгахад жил бүр 200 мянган ам.доллар төлөхөөр уг гэрээнд тусгажээ. "Эх код”-ыг аваагүй учраас монголчууд энэ программыг завсарлаж, арчилж чадахгүй. Тиймээс "Лондон”-ыхонд мөнгө төлөхөөс өөр аргагүй. Эдгээр гэрээг сунгахын тулд МХБ "Лондон”-д 900 мянган ам.доллар буюу 1.5 тэрбум төгрөг төлөх хэрэгтэй.
МХБ өнгөрсөн жил 100 гаруй сая төгрөгийн ашигтай ажилласан гэнэ. Компанийнхаа ашгаас 15 дахин их мөнгө төлөх гэрээ хийснийг тухайн үед Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Алтайтай холбохоос өөр замгүй. Ажлын хэсгийн дүгнэлт гарсан, Х.Алтайгийн ажлаас халагдах өргөдлөө өгсөн хугацаа давхацсан.
Брокер дилерүүд Х.Алтайг "Лондон”-ы талыг баримталдаг гэж баалдаг байсан нь хоосон хар биш байсан бололтой. Монголчууд "Лондон”-г дэлхийн нэр хүндтэй, арвин туршлагатай бирж хэмээн урин залж гэрээ байгуулсан. Гэтэл тэд хөрөнгийн зах зээлд холион бантан үүсгэж, өндөр төлбөртэй гэрээ тулган хулхидаж орхижээ. Хулхидахад нь монголчууд өөрсдөө зуучлагчийн "дүрд” тоглочих шиг боллоо.
Юутай ч МХБ 900 мянган ам.долларыг ҮЦТТТХТ-тай хамтарч төлөхөөр дансаа шавхаж буй сурагтай. Лондоны хөрөнгийн биржийнхэнд Засгийн газар 13.4 сая ам.доллар төлөхөөс тэн хагас нь төлөгдөөгүй байгаа. Гэрээний хугацаа дуусахаас өмнө төлбөрөө төлөхгүй бол Арбитрийн шүүхэд хандана гэж Засгийн газрыг айлгасан гэсэн. Тэдний төлөөлөгчид хэл амаа ололцохоор ирэх сард Монголд газардахыг эх сурвалж дуулгав.
Манайхан Лондоны хөрөнгийн биржийнхэнд найр тавихгүйгээр, хөрөнгийн зах зээлд үүсгэсэн холион бантангаа засахыг шаардах эрхтэй баймаар. Гэтэл МХБ-ийн хувьцааг "Лондон”- д зарах тухай явган яриа Төрийн өмчийн хороо хавиар шогшиж явна.
Т.Энхбат
Өнөөдөр сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||