Манай улсын гол орлого олдог уул уурхайн зарим бүтээгдэхүүний хилийн дундаж үнэ 2012 оны мөн үеэс доогуур үзүүлэлттэй гарсан учраас экпортын орлогыг багасгажээ. Мөн төгрөгийн гадаад валюттай харьцаж байгаа ханшийн сулрал нь эргээд импортын бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж байна. Өөрөөр хэлбэл үнийг өсгөж, инфляцийн төвшинг нэмэгдүүлэх гол үндэс болсныг мэргэжилтнүүд хэллээ.
Б.Заяа