Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюутолгой”-н асуудал Монголын хөгжил дэвшлийг саатуулж байна

 “Оюутолгой”-н асуудал Монголын хөгжил дэвшлийг саатуулж байна ЛОНДОН. /EmergingMarkets/. Эрдэс баялгийн үнийн уналт Монголын арвин их байгалийн нөөцөөс хамааралтай эдийн засагт хохирол учруулж байна. Монгол Улс Хятадтай харилцаагаа сайжруулж байгаа нь эдийн засгийн хавчилтад орохоос хамгаалах боловч дэлхийн хөрөнгө оруулагчдад өөрийн жинхэнэ боломжийг хараахан нээн харуулахгүй байна.

Монгол бол эдийн засаг, газар зүйн хувьд дөнгөж тогтож байгаа улс юм. Хэдэн жилийн өмнө Монгол нь эдийн засгийн өсөлтөөр Азид тэргүүлж буй улсуудын нэг байсан боловч төлөв байдал одоогоор эмзэг байна. Эрдэс баялгийн үнийн уналт болон гадаадын шууд хөрөнгө оруулалт буурснаар валютын нөөц нь огцом буурчээ. Гэсэн хэдий ч Монголын засгийн газар гол хөрөнгө оруулагч болох "Рио Тинто” компанитай холбоотой удаан хугацааны татварын маргааныг шийдвэрлэх тогтоол гаргаснаар тус улсын эдийн засгийн өсөлт дахин сэргэж магадгүй юм.

Эдийн засгийн хувьд, Монгол нь ашиглагдаагүй байгалийн нөөц баялагтай учир эдийн засгийн өсөлтийн ихээхэн боломжтой байгаа. Газарзүйн байрлалын хувьд дэлхийн хоёр хүчирхэг гүрэн болох Орос, Хятад хоёрын дунд Монгол улс оршдог.

2014 оны зургадугаар сарын байдлаар Монголын ДНБ-ий өсөлт 10 хувьтай байсныг эс тооцвол ойрын хугацаан дахь өсөлтийн төлөв төдийлөн сайнгүй болж, эдийн засгийн өсөлт удааширч, үнийн хөөрөгдөл нэмэгдсэнээр макро эдийн засгийн төлөв муудсан байна. Үүний улмаас өргөн хэрэглээний барааны үнийн хэлбэлзэл ихэсч, эдийн засгийг хямрааж байгаа бөгөөд үүний эсрэг  төсөв санхүү болон гадаад валютын хамгаалах хэрэгслийг бий болгож чадахгүй байна. 2014 онд Монголын төсвийн алдагдал 10 гаруй хувьтай байх болно гэж Дэлхийн банк мэдэгдлээ.

Монголын хоёр дахь том экспортын нэр төрөл болох нүүрсний үнэ унасан нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Нүүрсний орлого 2011 онд 2,27 тэрбум доллар байсан бол түүнээс хойш байнга унасаар өнгөрсөн жил гэхэд 1,2 тэрбум болжээ.

Алт, зэс, газрын ховор элемент зэрэг эрдэс баялгийн ихээхэн нөөцтэй Монгол Улсын ирээдүйн хөгжил гэгээлэг харагдаж байна. Үл хөдлөх хөрөнгө болон дэд бүтцийн салбар дахь өсөлт доороос хурдацтай байгаа учраас эдийн засгийн тууштай өсөлт дахин бий болно гэж олон хүн найдаж байгаа ажээ.

Хятад, Энэтхэг зэрэг бусад шинээр түрэн гарч ирж буй зах зээлийн түүхий эдийн эрэлт хэрэгцээг хангаваас эдийн засаг хурдацтай өснө гэж "Торгоны зам” төслийн менежер Алишер Али ярьж байна. "Шинээр гарч ирж буй зах зээл улам тэлэх бөгөөд зах зээл дэх түүхийн эдийн үнийн уналт олон жилийн турш үргэлжлэхгүй” хэмээн тэрбээр өгүүллээ.

"Оюутолгой”-н асуудлыг шийдвэрлэх

Хэдэн тэрбум долларын өртөг бүхий "Оюутолгой”-н зэсийн уурхайн талаар Монгол болон "Рио Тинто” хоёрын хооронд удаан үргэлжилсэн маргаан нь тус улсын эдийн засгийн өсөлтөд саад болж байгаа боловч асуудал түргэн шийдэгдэх боломжтой юм.

2009 онд "Turquoise Hill Resources” болон "Рио Тинто” компани "Оюутолгой”-н зэсийн уурхайн бүтээн байгуулалтыг хийхээр Монголын Засгийн газартай гэрээ хийсэн. Гэвч төслийн эхний үе шат болох ил уурхайн ажил дууссаны дараа байдал төвөгтэй болж эхэлсэн.

"2012 онд Засгийн газар хэд хэдэн оронтой хийсэн давхар татварын талаарх гэрээгээ цуцалснаар асуудал үүссэн. Эдгээр орны нэг нь "Оюутолгой”-д хөрөнгө оруулалт хийж байсныг зогсоосон юм. 2013 оны хоёрдугаар сард Засгийн газар болон "Рио Тинто”-гийн хооронд маргаан үүсч, долдугаар сарын 31-нд "Turquoise Hill” далд уурхайн ажлыг зогсоосон” гэж Монгол дахь шинжээч ярьж байна.

Үүнээс хойш хоёр тал засгийн газрын хувьцаа эзэмших хувийг багасгах асуудлыг хэлэлцэж эхэлсэн боловч шийдвэр гаргах эцсийн хугацаа хэд хэдэн удаа хэтэрсэн билээ.

Монголын Засгийн газар 127 сая доллар байсан татварын хэмжээг 30 сая доллар болгон буурууллаа гэж есдүгээр сарын 22-нд "Turquoise Hill” мэдэгдсэн хэдий ч уг шийдвэрийг цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай гэсэн юм. Албан ёсны шийдвэр ойрын хугацаанд гарснаар "Оюутолгой”-н далд уурхайн ажил сэргэнэ гэж шинжээчид дүгнэж байна.

"Оюутолгой”-г тойрсон сунжирсан маргаан болон далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэхэд бэлэн гэсэн дохио сигналийг шийдвэр гаргагчид өгч байгаа. Хэрвээ ингэж чадвал, энэ нь ирэх таван жилийн хугацаанд Монголд хийгдэж буй эдийн засгийн салбарт хамгийн дорвитой өөрчлөлт болно гэж Монголын хамгийн том брокерийн пүүс болох "БиДиСек”-ийн ахлах ажилтан Ник Коусин ярилаа.

Санхүүжилтын эцсийн хугацаа есдүгээр сарын 30-нд дуусах бөгөөд энэ хугацаанд амжиж асуудал шийдэгдэхгүй гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ тэд далд уурхайн ажил он дуусахаас өмнө дахин сэргэнэ хэмээн тэд үзэж байгаа аж.

Монголын хувьд хамгийн том энэ төсөл асар их нөлөөтэй. Гэвч энэ нь асуудал шийдвэрлэгдэх хооронд бусад хөрөнгө оруулагчдын хувьд тодорхой туршилт тандалт болж байна гэж Али ярилаа. Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээ хийх үгүйг шинжих дохио хэмээн уг асуудлыг олон хөрөнгө оруулагч ажиглаж байна.

Ил уурхайн төслийн хүрээнд Монголын нүүрсний хамгийн том орд болох "Тавантолгой”-г Хятадтай холбосон төмөр зам тавих төлөвлөгөөтэй байсан. Үүний дараагаар Хятадын хилээс Оросын хил хүртэл улс хоорондын хурдны зам барих байсан. Эдгээрийг дагаад үл хөдлөх хөрөнгийн компани, эрчим хүч хангагч болон гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоотойгоор Улаанбаатар хотыг хөгжүүлэх боломжууд гарч ирэх юм.

Энэ төсөл нь эдийн засгийг богино хугацаанд сэргээх шинэчлэл болно гэж шинжээчид үзэж байгаа хэдий ч Засгийн газрын нэлээд хэдэн тулгамдсан асуудалтай тулгарсаар байна.

2014 оны эхний таван сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалтын шууд урсгал өмнөх жилээс 64 хувиар буурсан нь төлбөрийн тэнцэлд алдагдал гарахад нөлөөлжээ.

"Оюутолгой”-н асуудал хэдий хурдан шийдэгдэнэ тэр хэрээр зургаан сая долларын хөрөнгө оруулалт хурдан хийгдэнэ. Энэ нь 2009 оны 10 дугаар сарын "Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээтэй адил эерэг нөлөө үзүүлнэ. Хэдэн тэрбум долларын хурдасгуур нь бусад хэрэгжиж буй төслүүдэд нөлөө үзүүлдэг болох нь батлагдсан. Дараа жил асуудал сайжирна гэж бид найдаж байна гэж Али ярилаа.

Гадаад валютын нөөц багасч байгаа нь Монголын хувьд томоохон асуудал болоод байгаа юм. Монгол банкны мэдээгээр, 2013 оны сүүлээр уг нөөц 2,2 тэрбум доллар байсан бол 2014 оны зургадугаар сард 1,3 тэрбум доллар болж буурчээ. Үүнээс үзвэл Монгол Улс сар тутамд 200-300 сая доллар алдаж буй хэрэг. Монголын санхүүгийн байдал хэцүү байгаа бөгөөд яаралтай шийдэлд хүрэх хэрэгтэй гэж шинжээчид дүгнэлээ.

Жилийн сүүлээр "Оюутолгой”-н асуудлыг шийдлээ ч гэсэн долларын ханшийн хөөрөгдөл тэр даруйдаа буурахгүй. "Оюутолгой”-д ихээхэн хэмжээний зардал гаргаад байгаа үед тус уурхайн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Асуудал шийдэгдээгүй тохиолдолд эдийн засгийг сэргээх гадаадын хөрөнгө оруулалт хийгдэхгүй гэж бодож байна гэж "БиДиСек”-ийн ахлах ажилтан Ник Коусин ярьж байна.

Анхны тэсрэлт

2012 оны 11 дүгээр сард долларын бонд гаргаснаар Монголын гадаад валютын нөөц нэмэгдсэн бөгөөд үүнийг тухайн үед банкнууд анхны "тэсрэлт” гэж нэрлэжээ.

Монголын өрийн хязгаар ДНБ-ий 40 хувьд хүрсэн учраас засгийн газрын түвшинд бонд гаргаж чадахааргүй болсон байна.

Монголын Хөгжлийн банкаар дамжин засгийн газар зах зээлд гарч болно гэж шинжээчид үзэж байгаа боловч олон улсын хөрөнгийн зах зээл нь Монголын өрөөс болгоомжилж байна. Учир нь Монголын Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) таван жилийн долларын санхүүжилтийг нэмэгдүүлэх оролдлогыг долдугаар сард хийжээ.

Зургадугаар сарын 9-нд банкууд 11,25 хувиар санал гаргасны дараа маш цөөн захиалга авсан. Захиалгыг хоёр хоногийн турш нээж, гэрээг буцаан татав. Монголын бондыг гадаадын хөрөнгө оруулагчид авахыг хүсэхгүй байлаа.

Америкийн "Standard & Poor’s” компани Монголын засгийн газрын удаан хугацааны зээлжих үнэлгээг "В+”-ээс "ВВ-" болгон бууруулжээ.

Энэ жил Монгол Улс олон улсад бонд гаргах боломжтой гэдэгт шинжээчид эргэлзэж байна.

Самурай бонд

Санхүүжилтийн өөр нэгэн эх үүсвэр бол самурай бондын зах зээл юм. Өнгөрсөн 12 дугаар сард Монголын Хөгжлийн банк 1,52 хувийн хүү бүхий 290 сая долларын бондыг хувиараа байршуулан гаргасан. Хөгжлийн банк нь төсвөөс гадуурх зардлыг санхүүжүүлэгчийн хувьд Монголд чухал үүрэгтэй юм.

Японы Олон улсын хамтын ажиллагааны банк /JBIC/ уг бондод баталгаа гаргасан  бөгөөд бондын хүүгийн төлбөрийн 90 хувьд Японы санхүүгийн байгууллага батлан даалт хийжээ. Самурай бонд гаргах, БНХАУ-тай тохиролцсон своп шугамын өргөтгөсөн зэрэг нь  Монголын Засгийн газрын хувьд санхүүжилтын тасалдал тийм ч ноцтой асуудал биш болно. "Оюутолгой”-н асуудал шийдэгдтэл, коксжих нүүрс зэрэг түүхийн эдийн үнэ чангарах хүртэл нэмэлт 500 сая доллар нь хангалттай хүрэлцэж болох юм гэж Али өгүүллээ.

 "БиДиСек”-ийн Коусин энэ жилдээ багтаан бас дахин самурай бонд гаргана гэдэгт итгэхгүй байгаа аж. Монголын өрийн дээд хязгаар ДНБ-ий 40 хувьд хүрсэн учраас парламент өрийн дээд хязгаарыг нэмэх шийдвэр гаргахгүй байх гэж Коусин хэллээ.

2014 оны зургадугаар сард Дэлхийн банкны тооцоолсноор, энэ хоёр бондоос олсон төсөвт тусгаагдаагүй мөнгөний хэмжээ нэг тэрбум доллар болжээ. Уг хөрөнгөний ихэнхийг энэ жил нийгмийн шинжтэй төсөл, эдийн засгийг урамшуулах хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах төлөвтэй байна.

Хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт авах боломжгүй Монголын хувьд гадаад талдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ боломжийг Олон улсын валютын сан бус, харин Хятад улс олгоно гэж шинжээчид үзэж байна. Наймдугаар сард Хятадын дарга Си Зиньпин Монголд айлчилснаар сүүлийн үед хоёр орны харилцаа илт сайжирч байгаа билээ.

Наймдугаар сарын 21-нд Монголбанк болон Хятадын Ардын банк валют солилцоог нэмэгдүүлж, 15 тэрбум юаньд /2,4 тэрбум доллар/ хүргэхээр гурван жилийн своп хэлэлцээр байгуулсан нь Монголын санхүүжилтэд нэн хэрэгтэй явдал болов.

Хэрвээ "Оюутолгой”-н далд уурхайн ажил урагшлахгүй бол хөрш орнуудаас нь санхүүгийн бэрхшээлээс аврах тусламж ирнэ.

Д.Нямтулга

Эх сурвалж: Монцамэ агентлаг

“Оюутолгой”-н асуудал Монголын хөгжил дэвшлийг саатуулж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани