Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Ганбаатар: “Рио тинто”-гоос ашиг авдаг бүлэглэл миний өөдөөс улаан хамгаалагч шиг дайрдаг

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Оюутолгой компани монголчуудыг луйвардаж, молиго үмхүүлж байна гэх. Таны хувьд Монголын талд төлөх татварын асуудлыг хөндөж байгаа. Мөн нэр бүхий хүмүүсийг АТГ-т өгсөн. Энэ асуудал юу болж байна вэ?


-Монголын уул уурхайн хамгийн том хөтөлбөр бол "Оюутолгой” төсөл. Оюутолгойн ордыг ашиглахад монголчууд бид 10 мянган ажлын байр бий болгоно, төсвийн 30 хувийг доллараар бялхуулан оруулж ирнэ гэж ярьж байсан. "Ашгийн 74 хувийг монголчуудад өгнө” гэж нэг хэсэг рекламдаж байлаа. Харин энэ болгонд монголчууд итгэсэн. Тухайн үед миний хувьд "Наад ярьж байгаа зүйл гэрээн дээр алга байна” гэж тэмцэж байсан. Өнөөдөр Оюутолгойгоос 130 сая ам.долларын татварыг авъя гэхэд 30 саяыг ч өгөх үү, үгүй юү гэдэг асуудлыг босгож тавилаа.

-130 сая ам.долларын татварыг 30 болгож бууруулсан. Гэтэл татварт авах 30 сая ам.долларыг бүр өгөхгүй байх байдал үүсэж байгаа хэрэг үү?

-Өөрөөр хэлбэл, цаашид 70 жилд бид ямар ч татвар авахгүй гэдэг байдал үүслээ. Яагаад гэвэл, 30 хувь гэдэг татварын хөнгөлөлтөд ороод үндсэндээ юу ч авахгүй гэсэн үг. Олон төрлийн татварын хөнгөлөлтүүд байгаа. Тэгэхээр ийм аюултай байдалд орсон нөхцөлд дахиж гэрээг ярья л даа, ярилцая. Монголчуудынхаа төлөө "Рио тинто”-гийн талтай "Нөхцөл байдал ийм байна” гээд ярих хэрэгтэй. Баялгаа өгөөд өрөнд ороод, дараа нь ямар ч татвар, ногдол ашиг авахгүй байдал үүснэ гэдэг бол ичмээр зүйл. Бид үр хүүхэд маань хүнд байдалд орлоо гэдгээс ичиж болохгүй. Үүнийг ширээн дээр гаргаад "Би үр хүүхдэдээ ямар ч ашиггүй гэрээ хийчихсэн байна. Бүр хортой гэрээ боллоо. Эргэж яръя” гэж "Рио тинто”-гоос асуух нь ичмээр зүйл биш. Монголын улс төрд "Рио тинто”-гоос ашиг авдаг маш том бүлэглэл бий болсон. Тэд парламентад миний өөдөөс улаан хамгаалагч шиг дайрдаг. Би шүүгч юм уу, АТГ-ын дарга биш ч нэлээд хэдэн гишүүнийг АТГ-т өгсөн. Хариу ирнэ гэж найдаж байгаа. Ямар ч байсан сонгуулийн өмнө асар олон улстөрч "Оюутолгойг ил тод болгоно. Ашигтай болгоно” гэж амлаж байсан ч би тэгж яриагүй. Гэхдээ би амьдралынхаа 10 жилийг "Оюутолгойг монголчуудад ашигтай болгоё” гэж тэмцэж байгаа. Хэзээ ч би "Оюутолгойг гар” гэж ярьж байгаагүй. Миний амнаас тийм үг нэг ч гарч байгаагүй. Ганцхан монгол хүмүүсийн ашиг хаана байна, монголчуудад ямар дэмтэй юм бэ гэдгийг асуудаг, тодруулдаг.

-Оюутолгойн гэрээг өөрчилье гэж тэмцэж, дуугарч байсан хүмүүс чимээгүй боллоо. Ганц ярьж байгаа хүн нь та гэхэд болно. Харин та "Миний өмнөөс улаан хамгаалагч шиг дайрдаг бүлэглэл байна” гэлээ. Тэгвэл ганцаараа хүчин мөхөсдөж байна уу?

-Монголын ард иргэд бүгдээрээ намчирхсан улстөрчдийн золиос болоогүй. Цөөхөн хүн нам дагасан бүлэглэлээс ашиг олж, тэднээр тэжээлгэж, дэмжиж явдаг. Нийт ард иргэдийн 90-ээс илүү хувь нь намчирхсан бүлэглэлүүдээс хөндий байдаг. Харин үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө санаа зовж явдаг монголчуудын ихэнх нь намайг дэмждэг. Энэ утгаараа би хэзээ ч ганцаардахгүй.

-Ард түмэн байна.

-Харин тэд бол ганцаардана, амь нь тэмцэж байгаа. Тийм учраас тэд жаахан олсон мөнгөөрөө миний эсрэг асар их сөрөг, нэр хүндийг минь гутаах гэсэн довтолгоо хийдэг. Энэ бол ухаантай монгол ард иргэдийг минь доромжилж байгаа хэрэг. Гэхдээ тэд үр дүнд хүрч чадахгүй.

-Оюутолгойн гэрээг өөрчилье гэж С.Баярцогт гишүүнтэй мэтгэлцсэн. Тэгэхэд С.Баярцогт таныг яллаа гэж үзсэн. Харин өнөөдөр ялагдал хүлээж байна гэж харж болох уу?

-С.Баяцогтыг ялъя гэж анхнаасаа ороогүй. Бид хоёулаа л хамтдаа ялъя гэж орсон. Бид нэг Монгол. Би "Голынхоо нэг талд гаръя” гэж мэтгэлцээний төгсгөлд хэлж байсан. Яах вэ, мэтгэлцээний үед би ёс зүйгийн хувьд ялсан. Мэтгэлцээний үед "С.Баярцогтоос асууна, хариулна. С.Ганбаатараас асууна, хариулна” гэдэг зарчмаар явсан. Өөрөөр хэлбэл, хоорондоо юу ч ярихгүй, асуулт асуухгүй, дайрахгүй гэсний дагуу би 100 хувь энэ дүрмийг биелүүлсэн. С.Баярцогт 100 хувь зөрчсөн. Би асуултаа асуусан, асуудлаа гаргаж тавьсан. Тэр нэг ч удаа миний асуултад хариулаагүй. Би түүний бүх асуултад хариулсан. Дайрч байхад нэг ч үг хэлээгүй. Энэ бол монголчууд бид ёс зүйтэй байж амжилтад хүрнэ гэсэн үг. Бие биенээ маажих гээд доромжилвол биднийг хооронд нь муудалцуулж байгаа шар толгойтой хүмүүс, зарим нэг гадны хөрөнгө оруулагчид асар их баярлах байсан болов уу. Гэхдээ би тэднийг баярлуулаагүй. Монголчууд эвтэй, ухаантай гэдгийг харуулж чадсан.

-Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбумаар хэтэрсэн гэдэг зүйл яригдаж байна. Тэгэхээр гэрээг өөрчилж чадах боломж бий юү?

-Боломжтой. Гэрээг байгуулсаны дараа хувь нийлүүлэгчдийн гэрээг 2009 байгуулж, 2010 онд өөрчлөлт орж байсан. Гэрээнд өөрчлөлт орж болдог. Тэд өөрсдөдөө ашигтай бол гэрээнд өөрчлөлт оруулдаг. Бид өөрсдөө яагаад итгэхгүй, нэгдсэн байдлаар дуугарахгүй байна гэдэг бий. Харин яагаад ингэж байна гэвэл, Оюутолгойд бараа, бүтээгдэхүүн нийлүүлдэг асар олон улстөрч Монголд бий. Тэд үнэхээр ёс зүйтэй юм болов уу. Учир нь тусламж хүссэн, бараагаа нийлүүлсэн хүмүүстээ үнэнч хэвээрээ байна. Тэгэхээр тэдний ёс зүйн зарчмыг бид агуулгаар нь ойлгож, Монголынхоо төлөө бай гэдгийг хэлэх гэсэн юм. Тэд бараагаа нийлүүлж, их ашиг олсон хүмүүстээ ёс зүйтэй загнаад байх юм. Оюутолгойн борлуулалтын дэлгэрэнгүй тайлангаас зарим нэг тоо баримт хэлэхэд, борлуулалтын цэвэр орлого 220 тэрбум төгрөг, өртөг 167 тэрбум төгрөг байна. Энэ дотор зарим бараагаа 70-80 дахин өндөр үнээр шахсан байгаа. Өөрөөр хэлбэл, дандаа улстөрчдийн шахаа байх жишээтэй. Ерөнхий ба удирдлагын зардал гэхэд 125 тэрбум төгрөг байгаа бол санхүүгийн зардал буюу хүүлж байгаа хүү 200 тэрбум төгрөг байхын зэрэгцээ орлогын нийт дүн ашгийн -284 тэрбум төгрөг байгаа юм. Тэгэхээр бид хэзээ ч ногдол ашиг авахгүй гэсэн үг. Мөн хэзээ ч татвар авахгүй.

-Та Татварын ерөнхий газрын даргыг шалгуулахаар АТГ-т өгсөн. Чухам ямар үндэслээр шалгуулах болов?


-130 сая ам.долларын татварыг монголчууд авна гэсэн. Үүнийг харин 30 сая болгосон. Гэхдээ Татварын ерөнхий газар дөрвөн сар дарж байгаад хоёр сарын дараа татварын маргаан таслах комиссоос шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, зургаан сарын дараа 130 сая ам.доллар 30 болсон. 100 сая ам.доллар гэдэг бол 180 тэрбум төгрөг буюу 180 цэцэрлэг гэсэн үг. Тиймээс монголчуудын эрх ашгийг хохироож, энэ мэдээлэл нууц байгаа нь маргаантай. Оюутолгойн хөрөнгө оруулагч нартай татварын газрын тодорхой зарим хүн, төрийн алба хаагчид холбогдож, хуйвалдсан байх магадлал ихэсч байгаа. Энэ мэдээлэл нууц байх тусам хардлага маань ихэснэ. Ингээд мэргэжлийн байгууллагаар шалгуулж байна. Цаашид ч гэсэн энэ тал дээр холбогдох олон зүйл бий. Дөрвөн сарын хугацаанд дарж байх үед татварын байцаагч нарыг шийдвэрийн эсрэг гомдол гаргах эрхийг нь өгөхгүйн тулд Татварын ерөнхий газрын дүрэм, журамд өөрчлөлт оруулсан байгаа юм. Тиймээс энэ асуудалд зориулж хийсэн болов гэж бодогдохоор. Өөрөөр хэлбэл, 130 сая ам.долларын татварын акт тавьсан байцаагч нарт гомдол гаргах боломж өгөхгүй тулд дүрэмдээ өөрчлөлт оруулж, түүнийгээ өдөрт нь Татварын ерөнхий газрын дарга Батмагнай баталгаажуулсан. Энэ бол байж болохгүй зүйл. Энэ талаар холбогдох газарт шалгуулж байна.

-Ярилцсанд баярлалаа.


С.МӨНХБАЯСГАЛАН

Эх сурвалж http://www.info.mn
С.Ганбаатар: “Рио тинто”-гоос ашиг авдаг бүлэглэл миний өөдөөс улаан хамгаалагч шиг дайрдаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өчигдөр, 15:35
Өчигдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өчигдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өчигдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өчигдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани