Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үйлдвэржилтээр халхалсан заль мэх

Үйлдвэржилтээр халхалсан заль мэхҮйлдвэржилтээр халхалсан заль мэхМ.Энхсайханы шар гозойжээ. Тэр 2014 оны 10 дугаар сарын 17-нд "Гадаадын хөрөнгө оруулалт ба үйлдвэржилт” гэсэн ээлжит тэмдэглэлээ бичив. Түүнд анализ хийх нь бас л миний үүрэг юм. М.Энхсайхан уйдахгүй бол би ч гэсэн залхуурахгүй…
 
Буруу тайлбараас эхлэв
М.Энхсайхан:”Зэс баяжуулах үйлдвэртэй, цахилгаан станцуудтай, барилгын үйлдвэрүүдтэй, хүнсний үйлдвэрүүдтэй, арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдтэй түүнийгээ дагаад хот суурин газруудтай болсон түүх бол гадаадын хөрөнгө оруулалтын түүх байлаа” гэж эхэлж байна. 
 
Энэ нь эдийн засгийн талаасаа харьцангуй үнэн ч, нийгмийн талаасаа огт буруу юм. Манай өнгөрсөн зууны түүх бол уламжлалт нийгмээс модерн нийгмийн нэг төрөлд буюу зөвлөлт маягийн нийгэмд шилжсэн асар их дэвшил байсан юм. Үүнийг зөвхөн "гадаадын хөрөнгө оруулалтын түүх” гэвэл арай сэрүүднэ. 
 
Тэгвэл соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэгт гарсан асар их дэвшил хаашаа орох юм ? Энэ түүх хэний түүх юм ? М.Энхсайхан энэ түүхийг хасчихаад ганц хөрөнгө оруулалтын түүх гэж дүгнэвэл эсвэл тэр мал, эсвэл адал балмад этгээд.
 
Цааш нь тэр: "Коммунист үзэл суртал Барууны болон Хятадын хөрөнгө оруулалтыг "гадаадын” гэсэн ойлголтод оруулж түүнийг шахан зайлуулсныг эдийн засгийн том ололт, Зөвлөлт Оросын оруулсан хөрөнгө оруулалтыг ахан дүүгийн тусламж хэмээн ойлгуулдаг байсан. Одоо ч иймэрхүү ойлголт популистуудын "тархи”-нд хэвээрээ байна” гэж загнаж байна.
 
Өөрийгөө үндэсний үзэлтэн гэж алхам тутамдаа зарладаг энэ хүн Монголын түүхийг ор тас мэдэхгүйгээ үүгээр баталж байна. Учир нь XIX-XX зууны заагт гадаадын бараг ямар ч хөрөнгө оруулалт байгаагүй. Харин худалдаа арилжааны капитал, мөнгө хүүллийн капитал байсан. 
 
Тэд монголын ядуу тарчиг, эмзэг эдийн засгийг цусыг нь гартал шулан мөлжиж байсан. М.Энхсайхан хятадын мөнгө хүүллийн наймаачдыг Монголоос хөөн гаргасныг гадаадын хөрөнгө оруулалтыг шахан гаргасан гэж загнаж байвал ёстой дэмий л байна. 
 
Мөн колоничлолын ааш авир нэвт шингэсэн барууны цөөн тооны капиталистыг Монголоос гаргасан нь бас л гадаадын хөрөнгө оруулалтыг хөөсөн хэрэг биш юм. Тэд мөн л худалдаа, мөнгө хүүллийн салбарт л ажилладаг байсан. М.Энхсайхан заль мэх гаргаж, гүтгэлэг хийж байна.
 
Ингэж тэр нийгмийн дэвшил хийгээд гадаад хөрөнгө оруулалт хоёрыг санаатайгаар хольж хутгаж байна, ингэж тэр өнгөрсөн зууны худалдаа, мөнгө хүүллийн капиталыг өнөө үеийн гадаадын хөрөнгө оруулалттай адилтган үзэж байна. Энэ чинь хошин шогоос өөр зүйл биш.
 
Матрын нулимс
XIX-XX зууны заагт Монголыг шулан мөлжиж байсан хятадын Даашинхүү пүүс: "Бид Хүрээнээс Бээжин хүртэл ачаатай тэмээ эгнүүлж чадна” гэж даналзахад нөгөө Даашиндэ пүүс нь: "Бид Хүрээнээс Бээжин хүртэл мөнгөн ембүү эгнүүлэн тавьж чадна” гэж аархаж байв. 
 
Ийм болоод л эдгээр эцэс төгсгөлгүй шуналтай мөнгө хүүлэгчдийг Монголоос хөөн гаргасан юм. Гэтэл М.Энхсайхан үүнийг "гадаадын хөрөнгө оруулалтыг шахан гаргасан” гэж өнөөдөр "уйлж” байна. Энэ чинь ямар сэтгэл, ямар гээчийн үндэсний үзэл юм ?! 
 
 
Тэгвэл хятадын пүүсэнд тавиад Ардын засаг хүчингүй болгосон тэр дааж давшгүй их өөрийг М.Энхсайхан өөрөө хятадуудад төлөх хэрэгтэй л дээ. Би л лав үхэж байсан ч тэгж чадахгүй !!!
 
М.Энхсайхан ийм урьдчилсан заль мэх, гүтгэлэг хийснийхээ дараа "Монгол гадны хөрөнгө оруулалтгүйгээр үйлдвэржиж чадах уу ?” гэж даапаалан асууж байна. 
 
Учир нь ийм асуулт Монголоос хэн ч асуугаагүй юм. Тэгээд үүнийгээ улам лавшруулж: "Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр үйлдвэржсэн тийм орон байна уу?” гэж асуугаад "Байнаа байна” гэж өөрөө хариулж байна. Энд тэр эсвэл эдийн засгаа ч мэдэхгүй байна, эсвэл илт худал ярьж байна.
 
Түүний жишээ авсан Хойт Солонгос Зөвлөлтийн тусламжаар буюу хөрөнгө оруулалтаар хөгжсөн юм. Дараа нь ЗХУ байна. Тэнд Сталины бүтээн байгуулалтын үеэр АНУ-д их хямрал (депресси) болж, тэндээс асар их хөрөнгө, ажиллах хүч их хямд авсан юм. 
 
Энэ бол хөрөнгө оруулалт биш гэж М.Энхсайхан яагаад ч нотолж чадахгүй. Бас Хятад байна. Хятад эхлээд Зөвлөлт, дараа нь 1960-аад оны сүүл үед АНУ-ын хөрөнгө оруулалтаар боссон. Ингээд М.Энхсайхан илт юман дээр ч худал хэлдэг нь баригдаж байна. 
 
Яг ийм юмыг дэлхий даяар популизм гэдэг болохоос өөр юуг ч ингэж хэлдэггүй. М.Энхсайхан бусдыг популист гэж яаж ч загналаа гэсэн өөрөө сонгодог популист мөнөөсөө мөн.
 
Ингээд тэр:”Түүхээ ч харсан, ертөнцийн зүй тогтлыг ч харсан Монголчууд бид ГШХО-ыг ашиглахгүйгээр босч чадахгүй” гэсэн дүгнэлт хийж байна. Ердөө л ийм дүгнэлт хийхийн тулд тэр бүхэл бүтэн цогц сургаал зохиож байна. Иймхэн юмны төлөө ингэж их хичээж, номлох ямар ч шаардлага байхгүй.
 
Тэгээд тэр бүр цаашаагаа ахиж: "Улс орон болгон гадаадын хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөж, өөрсдийгөө хөрөнгө оруулагчдад "гоё” харагдуулахын төлөө явдаг” гэж хэлээд тэдний өмнө "ГОЁ” харагдахыг уриалан дуудаж байна…
 
Би бол гадаадынхны өмнө "гоё” биш, харин нэр төртэй, шударга, тэгш эрхтэй байхыг илүүд үзнэ. Ийм л учраас М.Энхсайхан либерал, би үндэсний үзэлтэн байгаа юм…
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
 
2014 оны 10 дугаар сарын 17.
Үйлдвэржилтээр халхалсан заль мэх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

Өнөөдөр, 12:09
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани