- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Т.НАРАН: НҮҮРСНИЙ ЭРЭЛТ НЭМЭГДЭХГҮЙ, АШИГ БУУРНА
-Хятадын Засгийн газрын зүгээс импортын нүүрсэнд татвар ногдуулахаар болсон байна. Энэхүү шийдвэр манай улсын нүүрсний салбарт хэрхэн нөлөөлөх вэ?
-Хятад улс коксжих болон бүх төрлийн нүүрсэнд 3-6 хувийн импортын татварыг өнгөрсөн 15-ны өдрөөс эхлэн авах шийдвэрийг гаргалаа. Энэ нь манай нүүрсний борлуулалтад сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, зах зээл дэх эрэлт нэмэгдэхгүй, энэ хэрээр борлуулалтын хэмжээ, мөн ашиг буурна гэсэн үг. Өнөөдөр манай нүүрсний салбар ямар төвшинд байгааг хүн бүр мэдэж байгаа шүү дээ. Зах зээл улам л муудах нь. Ер нь Хятад улс дотоодын нүүрсний компаниудаа дэмжих олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь энэ юм. Цаашид импортоор аль болох нүүрс худалдан авахгүй л гэсэн үг. Энэ хэрээр манайх зах зээлгүй болж, нүүрсний үнэ буурч, компаниуд ямар ч ашиггүй ажиллах эрсдэл маш өндөр боллоо.
-Нүүрсний чанарт мөн өндөр шалгуур тавьж байгаа. Манай коксжих нүүрс энэ шалгуурыг давж чадах уу?
-Чадна. Гэхдээ нүүрснийхээ чанарыг илүү дээшлүүлж угаах баяжуулах ажиллагаа хийдэг болох шаардлагатай. Нүүрсний чанарын нэг бүрчлэн шинжилж эхлэхээр манай нүүрс шаардлага хангах уу, үгүй юү гэдэг асуудал болно.
Б.АЛТСҮХ: ЗАСГИЙН БҮТЭЦ, БҮРЭЛЛЭХҮҮН ӨӨРЧЛӨГДӨХ ГЭЭД ЭНЭ ТАЛААР ЯРЬЖ АМЖААГҮЙ Л БАЙНА
Ашигт малтмалын газрын нүүрсний хэлтсийн дарга Б.АЛТСҮХИЙН байр суурийг сонслоо.
-Хятад улс импортын нүүрсэнд татвар ногдуулж эхэллээ. Энэ шийдвэрийн дагуу салбарын яам, агентлаг ямар арга хэмжээ авч ажиллах гэж байна вэ?
-Энэ долоо хоногоос эхлэн импортын нүүрсэнд татвар ногдуулж эхэллээ. Манай алдагдалд орсон, үнэ буурч байгаа үед импортын татвар ногдуулснаар манай нүүрсний салбарт хүндрэл үүсэх нь ойлгомжтой байна. Нүүрс экспортолдог бүх улсад 3-6 хувийн татвар ногдуулсан. Энэ нь ганцхан Австралид л хамаатай юм биш. Зарим хүн тэгж ойлгоод байгаа. Коксжих нүүрсэнд гурван хувийн татвар тавьсан. Өнөөдөр манай нүүрс экспортлогч компаниуд бүгд нүүрс гаргаж чадахгүй байна шүү дээ. "Эрдэнэс-Тавантолгой" л багахан хэмжээний нүүрс экспортолж байна. Бусад нь зогсонги байдалд байна. Манай нүүрсний хэлтсээс ажлын хэсэг гарч Цагаан хадны хилийн боомт орж зах зээлийн судалгаа хийхээр явсан. Ажлын хэсгийнхэн ирсний дараа манай нүүрсэнд хэчнээн хувийн татвар тавьж байгаа цаашид хэрхэн ажиллах талаар ярилцана.
-Нүүрсний үнэ унасан байхад дээр нь татвар авна гэвэл манай нүүрсний компаниуд ямар ч ашиггүй л ажиллах нь байна шүү дээ?
-Тэгнэ. Ер нь импортын татвар ногдуулахаар болсон ньХятад улс дотоодын нүүрсний салбараа хамгаалж, дэмжлэг үзүүлж байгаа хэрэг. Саяхан дотоодын нүүрсний компаниудынхаа нөөц ашигласны төлбөрийг бууруулсан шүү дээ. Татварын хөнгөлөлтөөс эхлээд нүүрсний салбараа дэмжих олон аргыг Хятадын Засгййн газар гаргаж байна. Аль болох импортын нүүрсний хэрэглээ багасгах үүдНээс л татвар ногдууллаа.
-Нүүрсний чанарын удирдлагын талаар шинэ шалгуур тоггооллоо. Ямар, ямар шалгуур тавьсиыг та мэдэж байна уу?
-Импортоо авч байгаа нүүрсэнд долоон шалгуур тавьсан. Эдгээр шалгуурыг хангаагүй нүүрсийг авахгүй гэж мэдэгдэж байгаа. Энэ нь мөн л дотоодынхоо нүүрсний салбарыгхамгаалсан бодлого. Нүүрсэнд агуулагддаг мөнгөн ус, фосфор, хүхэр, үнслэг чанар, хлор фторын шинжилгээ заавал авахаар болсон.
-Нүүрсний чанарын хувьд манай нүүрс шаардлага хангана гэж мэргэжилтнүүд хэлдэг шүү дээ?
-Үнслэг чанар, хүхрийн шалгуурыг хангаж байгаа. Бусад үзүүлэлтийг манайх шинжилдэггүй шүү дээ. Тэгэхээр эдгээр үзүүлэлтийг шинжлээд эхлэхээр манайх шаардлага хангах уу, үгүй юү гэдэг асуудал болно.
-Манай улсын зүгээс дотоодын нүүрсний салбарыг дэмжихэд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Татвар багасгаж, бүх жишиг үнэ тоггоодог асуудлыг зогсоосон шүү дээ. Одоогоор Засгийн бужигнаан, Уул уурхайн сайд солигдох гээд байгаа учраас татвар ногдуулсан асуудал хэрхэн ажиллах талаар ярьж эхлээгүй л байна даа.
А.ГАЛСАНДОРЖ: ӨРСӨЛДӨӨН УЛАМ Л ШИРҮҮСНЭ
Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.ГАЛСАНДОРЖ ийн өгүүллээ.
-Ирэх онд нүүрсний экспорт багасах бас нэг шалтгаан байна. Саяхан Хятад улс нүүрсний импортдоо шинээр татвар тогтоочихлоо. Тодруулбал, коксжих нүүрс дээр гурав, түүхий нүүрсэнд зургаан хувийн татвар тогтоосон. Энэ нь өндөр татвар л даа. Мөн Хятад улс импортод татвар тогтоохоос гадна нүүрсний чанар дээр өндөр шалгуур тавихаар болсон. Гэхдээ манай гаргаж байгаа нүүрс чанарын шалгуурыг нь хангачих болов уу гэж харж байна. Хятадын талаас гаргасан энэхүү шийдвэрийг Уул уурхайн яам нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдэд таниулж, бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ёр нь Хятад улс байгаль орчноо хамгаалах үүднээс импортоор авч байгаа нүүрсний чанарт анхаарч, аль болох түүхий нүүрсийг худалдан авахаас татгалзаж, боловсруулсан бүтээгдэхүүн авах зорилт тавьж байгаа. Нүүрсний импортын татвар Хятад РУУ нүүрс экпортолдог бүх оронд хамаатай. Энэ хэрээр өрсөлдөөн мөн л ширүүснэ.
"Үндэсний шуудан"
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||