Ангела Меркел Монголын улстөрд өрнөж буй сүүлийн үеийн мэдээллийг ерөнхийлөгчөөс асууж сонирхсоны зэрэгцээ АСЕМ-ын 11-р чуулганыг Монгол Улс зохион байгуулахаар нэрээ дэвшүүлсэнд баяр хүргэж, Германы тал бүхий л талаар дэмжих болно гэдгээ илэрхийлэв.
Мөн хоёр тал хэд хэдэн асуудлаар санал бодлоо солилцсоны дотор Монгол Улстай шингэрүүлсэн нүүрсний төсөл дээр цаашид хамтран ажиллах боломжтойг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уламжлав.
Герман улс эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоор Монголоос түүхий эд,бараа материал худалдан авах үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр буурч байгааг А.Меркел онцлон, энэ чиглэлээр өөрийн улсын бизнесийн байгууллагуудад Монголын талтай худалдаа эдийн засгийн хамтын үйл ажиллагаагаа улам идэвхжүүлэхийг уриалах болно гэдгээ мэдэгдлээ. Үүний хүрээнд SIEMENS группийг Монголын талтай холбож өгнө гэж хэллээ.