Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баялгийг ДАХИН хуваарилах мэх

Баялгийг ДАХИН хуваарилах мэх Авлигын хэргийн дуулиантай зэрэгцэн Засгийн газар, холбогдох яам, агентлагаас хайгуулын 106 лицензийг хураагаад удаж буй.

Төрийн энэ шийдвэрт гадаад, дотоодын 88 хөрөнгө оруулагч өртөн алтны 39, зэсийн 10, газрын ховор элементийн хоёр, нүүрсний 23, хайлуур жоншны зэрэг 22 төрлийн 106 лицензээ царцаасан.

Тусгай зөвшөөрлийг хураах үед Монгол, Америк, Австри, Люксембург, Канад, Сингапурын хөрөнгө оруулагчид 106 тусгай зөвшөөрлийн 31 талбайд 19 сая ам.долларын ажил хийж, нэмж 36 сая ам.долларын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байсан гэдэг.

Дээрх үйл явдлаас болж хохирсон хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газрын байн байн өөрчлөгддөг шийдвэр, хууль тогтоомжоос залхаж буйгаа мэдэгдсэн бол Монголд хөрөнгө оруулахаар зэхэж байсан нөгөө хэсэг нь эмээхдээ хөрөнгөө татаж, нутгаа зорьсон.

Ийнхүү эдийн засгийг сэргээхэд нэмэр болж байсан уул уурхайн салбар доголдож, улсын нэр хүнд шалдаа унан, эдийн засгийн хямралтай золгосноос хойш гурван жил өнгөрөв.

Тусгай зөвшөөрлийг хураах үед Монгол, Америк, Австри, Люксембург, Канад, Сингапурын хөрөнгө оруулагчид 106 тусгай зөвшөөрлийн 31 талбайд 19 сая ам.долларын ажил хийж, нэмж 36 сая ам.долларын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байсан гэдэг.

Бонд, зээлийн хүүгийн дарамтаас мөддөө өндийж чадахгүйд хүрсэн Н.Алтанхуягийн Засгийн газар Ашигт малтмалын тухай хуулийг гурван сарын өмнө өөрчилж, хууль бус хэмээн хурааж авсан дээрх лицензүүдийг сэргээх тогтоол гаргаад буй.

Хураасан тусгай зөвшөөрлийг эргэлтэд оруулах Засгийн газрын 216 тоот тогтоолтой хамт Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам өнгөрсөн долдугаар сард батлагдсан билээ.

Энэ журмын дагуу өнгөрсөн сард 14 тусгай зөвшөөрөлд сонгон шалгаруулалт хийж, дөрөв нь эзэнтэй болоод байна. Харин үлдсэн арван талбайг аравдугаар сарын 23–нд эзэнтэй болгоно гэдгээ Ашигт малтмалын газар мэдэгдээд буй.

"Сонгон шалгаруулалтын бүх зарчмыг журамд тусгасан” хэмээн албаныхан хариулж ирсэн. Гэвч зарагдсан дөрөв, удахгүй зарах арав, нэмж зарах 92 тусгай зөвшөөрлийг хэрхэн яаж үнэлж буйг тодорхойлох аргагүй, ойлгомжгүй байдал үүсчээ.

Тодруулбал, лицензийг дахин хуваарилах зарчмыг тусгасан журам, бодит байдал хоёрын дунд зөрчил үүсэж, 106 тусгай зөвшөөрөл дахин маргаан дагуулахдаа тулаад байна.

Журамд сонгон шалгаруулалт явуулах талбайн босго үнийг талбай тус бүрд өмнө нь хийсэн геологи хайгуулын ажил, бусад зардлын баримтыг үндэслэн тогтооно. Хуучин лиценз эзэмшигчид санхүүгийн зардлаа Ашигт малтмалын газраар баталгаажуулах ба энэхүү баталгаажсан зардлыг тухайн талбайн босго үнэ гэнэ” гэсэн утгатай заалт бий.

Түүнчлэн "...тусгай зөвшөөрлийг шинээр олгохдоо сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангана. Төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохирол амсахгүй. Тусгай зөвшөөрөл авах өрсөлдөөнд оролцож байгаа аж ахуйн нэгжүүд тухайн талбайн 30 хувийг Ашигт малтмалын газрын нэрлэсэн дансанд байршуулна. Ялагч тодормогц шинэ эзэмшигч үлдсэн 70 хувиа дээрх дансанд байршуулна.

Үйл явдлыг эргэн сануулъя. Од нь гийвэл хормын төдийд тэрбум тэрбумыг олох боломжтой наймаа зөвхөн ашигт малтмалын салбарт хийгддэг гэх ойлголтыг 2011 онд Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт үүсгэсэн эрүүгийн хэрэг эвдэв.

Хэрвээ тус лицензийг эзэмшиж байсан аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтаас хасагдвал тухайн компанийн төлбөрийг буцаан олгох, тэнцвэл хайгуулын ажлаа шууд үргэлжлүүлэх эрхтэй...” гэх мэтээр заажээ.

Засгийн газрын бэлдсэн энэхүү шинэ төрлийн өрсөлдөөнд лицензээ хураалгасан аж ахуйн нэгжүүд хүссэн, хүсээгүй оролцох ёстой болсон. Ийнхүү хайгуулын ажилд тодорхой хэмжээний хөрөнгө оруулж, мөнгөө хөрсөнд "булсан” компаниуд "Сонгон шалгаруулалт явуулах талбайн босго үнийг талбай тус бүрд өмнө нь хийсэн геологи хайгуулын ажил, бусад зардлын баримтыг үндэслэн тогтооно” гэх журмын дагуу санхүүгийн баримтаа Ашигт малтмалын газарт хүргүүлжээ.

Гэвч Засгийн газрын баталсан "шударга” санагдахуйц журам Ашигт малтмалын газрын өрөө тасалгаанд очоод үнэгүйдэж байна.

Сонгон шалгаруулалтын комисс өмнөх тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс санхүүгийн баримт авахдаа "Зөвхөн тухайн талбайд зарцуулсан хайгуулын үнэлгээний тайланг авна, бусдыг нь хайгуулын үнэлгээний зардалд тооцохгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Журмаас гажсан энэхүү хатуу болзол өмнө нь лиценз эзэмшиж байсан компаниудыг хана мөргүүлсэн төдийгүй тэд лицензийн үнэлгээнд ажилчдын цалин хөлс, оффисын түрээс зэрэг урсгал зардалаа шингээж чадаагүй байна.

Үүнтэй зэрэгцэн төрийн нэрийн өмнөөс лицензийн наймаа хийж буй Ашигт малтмалын газрынхан зарагдах тусгай зөвшөөрлийн жагсаалтыг гадагш нь гаргаж "сонирхож байвал хэлээрэй” хэмээн бусдад үзүүлж, хэлж захиж яваа сураг дуулдах болов.

Нөгөө талаар хүчингүйд тооцож, сонгон шалгаруулалтад дахин орохоор нэрлэсэн 106 лицензийн тоо учир битүүлэг шалтгаанаар цөөрч байгааг эх сурвалжууд мэдээлэх болжээ.

Үүнээс үүдэн олны дунд Засгийн газрын 216 тогтоол, түүнийг хэрэгжүүлэх журам нь "чулуу хөөлгөх” арга, 106 тусгай зөвшөөрлийн төлөөх өрсөлдөөн, сонгон шалгаруулалтын ард тодорхой баялгийг дахин хуваарилах эрх мэдэлтнүүдийн мэх нуугдаж байна уу гэх хардлага төрж эхэлсэн нь нууц биш.

Үйл явдлыг эргэн сануулъя. Од нь гийвэл хормын төдийд тэрбум тэрбумыг олох боломжтой наймаа зөвхөн ашигт малтмалын салбарт хийгддэг гэх ойлголтыг 2011 онд Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт үүсгэсэн эрүүгийн хэрэг эвдэв.

Олон нийт үйл явдлыг хөрсөн доорх баялгаа хайгуул хийх, олборлолт явуулах эрх бүхий цаас болгон тарааж, томоохон ордоо улс оронд гэхээс илүү хөрөнгө оруулагчдад ашигтай нөхцөлөөр өгч орхисон цөөнгүй түүх дурсамж болж үлдэх нь гэж хүлээн авсан.

Өнгөрсөн сард 14 тусгай зөвшөөрөлд сонгон шалгаруулалт хийж, дөрөв нь эзэнтэй болоод байна. Харин үлдсэн арван талбайг аравдугаар сарын 23–нд эзэнтэй болгоно гэдгээ Ашигт малтмалын газар мэдэгдээд буй.

2013 оны эхээр Д.Батхуяг шүүхээс эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар 106 лиценз олгосон хэргээр ял сонсож, агентлагийн даргын авлигын дуулианаар дээрх 88 аж ахуйн нэгж лицензээ хураалгасан.

Харин шүүх 106 лицензийг хураах шийдвэртээ энэ талаар "Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас олгосон зөвшөөрлийг хүчингүйд тооцов” хэмээн тэмдэглэсэн нь анхаарал татдаг.

Учир нь Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн авлигын хэргийг шалгасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд 106 тусгай зөвшөөрлөө хураалгасан 88 компанийн эзнийг нэг ч удаа дуудаж байцаалт аваагүй аж. Ийнхүү "Ашигт малтмалын хайгуул хийх эрхээ авахын тулд Д.Батхуягт хэдэн төгрөгийн авлига өгсөн бэ” гэх асуултад хариу өгч үзээгүй компанийн эзэд, шийдвэр гаргагчдын дунд дуусашгүй зарга өрнөж, гадаад ертөнц дэх Монголын нэр хүндийг улам бүр дордуулсаар байна.

Нөгөө талаар үргэж дайжсан хөрөнгө оруулагчдын нүүдэл, эдийн засгийн хямралд дарлуулсан Н.Алтанхуягийн танхим дээрх 106 талбайд дахин сонгон шалгаруулалт явуулахаас өөр замгүй болсон.

Харин өдгөө ашигт малтмалын лиценз хураах, дахин эргэлтэд оруулах ажил, шинэ төлөвлөгөө нь хуйвалдаан, баялгийг дахин хуваарилах мэх болж хувирсан гэдэгтэй олон хүн санал нийлэх боллоо.

Д.Отгонжаргал

Өнөөдөр сонин

Баялгийг ДАХИН хуваарилах мэх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

Өнөөдөр, 12:09
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани