- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх коллеж дахин нэгээр нэмэгдэв
Сүүлийн жилүүдэд манай улсад уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа ч, энэ салбарт ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаа нь нууц биш. Тиймээс ч, уул уурхайн салбарт ажиллах ирээдүйн боловсон хүчнүүдийг бэлтгэх зорилгоор "Оюутолгой” компани Боловсрол шинжлэх ухааны яамтай таван жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичгийг 2010 онд байгуулжээ. Энэ цагаас хойш тус компани боловсролын салбарт нийт 126 сая ам.доллар зарцуулсан байна. Үүнийг дотоод, гадаадын их сургуульд суралцах оюутнуудын тэтгэлэгт зарцуулснаас гадна, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийн байрыг шинээр барьж, өргөтгөхөд мөн хөрөнгө оруулжээ. Тухайлбал, "Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалтаар Чойр, Эрдэнэт, Дарханы мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг өргөтгөж, шинэчилжээ.
Мөн Монгол - Германы хамтарсан гэж нэрлэгдэж буй Налайхын техник, технологийн орчин үеийн жишиг сургуулийг, дотуур байрны тус компанийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан байна. Тэгвэл энэ долоо хоногт тус компанийн хөрөнгө оруулалтаар баригдсан бас нэгэн сургуулийн нээлт боллоо. Тус компани Өмнөговь аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байрны өргөтгөл болон дотуур байрыг шинээр барьж, энэ сарын 14-нд ашиглалтад хүлээлгэн өгсөн юм. Үүнийг барихад 3 сая ам.доллар зарцуулсан бол, орчин үеийн сургалтын иж бүрэн техник технологи авахад зориулж 500 мянган ам.доллар зарцуулжээ. Энэ хөрөнгө оруулалтаар 180 хүүхэд суралцах боломжтой хичээлийн байр, 108 хүүхэд амьдрах боломжтой дотуур байр шинээр бий болжээ.
"Оюутолгой” компанийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх асуудал хариуцсан менежер Керн Вон Хаген бидний хамтын ажиллагаа үүгээр дуусахгүй гэж мэдэгдсэн. Сургуулийн захиргаатай хамтран сургалтын хөтөлбөрийг зах зээлийн хэрэгцээнд суурилсан байдлаар хэрхэн боловсруулах вэ гэдэг дээр хамтран ажиллана. Үүнийг бид Австралийн DFAT болон GIZ байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн юм. 1965 онд "Залуу малчны сургууль” нэртэйгээр анх байгуулагдаж байсан дээрх сургуулийг өргөтгөж, энэ жилээс коллеж болж байгааг сургуулийн удирдлагууд онцолсон. Тиймээс Хөдөлмөрийн яамны харьяа Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн талаар аймгийн удирдлага, сургуулийн захирал, сурагчдаас зарим зүйлийг тодруулсан юм.
Политехникийн коллежийн захирал Ж.Нямсан: Техникч болох хүсэл мөрөөдөлтэй хүүхдэд өндөр шалгуур тавьж болохгүй
-Өмнөговь
аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв энэ жилээс коллеж болж
байна. Энэ коллежид өнөөдөр хичнээн суралцагч байгаа вэ?
-Манай коллежид өнөөдөр 14 мэргэжлээр 926 хүүхэд суралцаж байна. Яг
коллежийн 4 мэргэжлээр бол нийт 120 хүүхэд суралцаж байна. Тэд барилгын
талбайн техникч, механикч, хүнд машины засварчин, цахилгаанчин гэсэн
мэргэжлээр суралцаж байна. Цаашид коллежийн чиглэлээр элсэлт авах
мэргэжлүүдийг төрөлжүүлэхээр төлөвлөж байна. Коллежийнхон бол, гурван
жил суралцана. Харин үлдэх хүүхдүүд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн
чиглэлээр сурч байна. Тэд 1-2.5 жилээр суралцаж төгсөх юм. Одоо бид
сургалтын олон улсын түвшний стандартыг Оюутолгой компанийнхантай
хамтран хэрэгжүүлнэ.
- Цалин өндөр учраас чадварлаг багш нар уул уурхайн компаниуд руу ажилд орох хандлага их байна гэсэн мэдээлэл байна?
- Энэ асуудлыг бид өөрөөр шийдэж болно. Тэртээ тэргүй дэлхийн аль ч
оронд сургалт нь хоцрогдож, технологи нь түрүүлдэг тал бий. Тиймээс бид
Германы холимог сургалтын стандартыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж үзэж
байгаа. Үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж, хамтраад ажиллах нь зүйтэй гэж
бодож байна. Уул уурхайн компаниуд мэргэжилтнүүдийнхээ захиалгыг бидэнд
өгч болно. Бид хүүхдүүдээ боломжийн хэрээр, онол, практикийг энд заана.
Харин захиалгын дагуу үйлдвэрлэлийн дадлагыг уул уурхайн компаниуд дээр
хийлгэх боломжтой гэж үзэж байгаа. Германы энэ холимог тогтолцоог
нэвтрүүлэх хэрэгтэй юм болов уу гэж бодож байна.
-Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга
анги дүүргэлт бага байна. Бас коллежид элсэгчдийг ямар шалгуураар авч
байгаа нь тодорхойгүй байна гэж хэлсэн?
- Мэдээж тавих ёстой шалгуурыг бид тавьж байгаа. Тухайлбал, суурь
боловсрол, гадаад хэлний түвшинг шалгаж авч байгаа. Англи хэл, техникийн
анхан шатны мэдлэгийг шалгуур үзүүлэлт болгож байгаа гэсэн үг л дээ.
Үүнээс өндөр хатуу шалгуур элсэгчдэд тавьж болохгүй. Үнэхээр техникийн
боловсролтой болох хүсэл, эрмэлзэлтэй хүүхдэд өндөр шалгуур тавиад,
сурах ирээдүйд нь боогдуулж болохгүй... Анги дүүргэлтийн хувьд, манай
сургуульд суралцах гэж ирсэн нэг ч бай, хоёр ч бай хүүхдэд бид хичээл
заах үүрэгтэй. Дөнгөж коллеж болж байгаа учраас энэ жил анги дүүргэлт
бага байсан байж магадгүй. Ирэх жилээс элсүүлэх мэргэжил нэмэгдэхээр,
элсэгчид нэмэгдэх байх.
Политехникийн коллежийн оюутан Н.Ганбилэг: "Эрдэнэс-Тавантолгой” компанид ажиллах сонирхолтой учраас энд сурч байна
-Танай сургуульд гол төлөв орон нутгийн хүүхдүүд суралцаж байна. Гэтэл өөрөө хотоос ирж суралцаж байгаа юм байна. Яагаад тэр вэ?
-"Ирээдүй” цогцолборын есдүгээр ангийг төгсөөд, энд коллежид
үргэлжлүүлэн суралцаж байна. Яагаад энд суралцах болсон бэ гэвэл,
техникийн чиглэлүүдээр сургаж төгсгөдөг Монголдоо цөөхөн сургуулийн нэг
нь энэ коллеж. Тиймээс энэ сургуулийг сонгож, Өмнөговь аймагт ирсэн.
- Энд яг ямар мэргэжил сонгож, суралцаж байна вэ?
- Би энд хүнд машин механизмийн засварчин гэсэн мэргэжлээр сурдаг. Нийт
гурван жил, сурч төгсөнө. Би яг одоо коллежийн нэгдүгээр ангид суралцаж
байгаа.
- Ирээдүйд энэ мэргэжлээрээ ажиллах байх. Хаана ажиллана гэсэн хүсэл, мөрөөдөлтэй байгаа вэ?
- Би энэ сургуулиа төгссөнийхөө дараа оператороор суралцах бодолтой
байгаа. Операторын мэргэжлээр сурахад насанд хүрсэн байх шаардлагатай
учраас яг одоогоор би үүнийг хангахгүй байгаа юм. Тиймээс л би
оператороор сурахын өмнө Өмнөговь аймгийн Политекникийн коллежид хүнд
машин механизмийн засварчнаар сурах нь зүйтэй гэж шийдсэн. Энэ сургуулиа
төгсөөд эзэмшсэн мэргэжлээ цааш нь хөгжүүлж, ирээдүйд
"Эрдэнэс-Тавантолгой” компанид ажиллах хүсэл тэмүүлэлтэй байгаа. Өөрийн
хүсэл зорилгодоо хүрэхийн тулд би энд сайн сурна.
- Энд ерөнхий боловсролын хичээл үзэхээс гадна, ямар хичээл нэмэлтээр үзэж байна. Долоо хоногт хэдэн удаа дадлага хийх үү?
-Хичээл долоо хоногийн таван өдөр орж байгаа. Эхний гурван өдөр
математик, монгол хэл зэрэг ерөнхий боловсролын хичээл ордог. Харин
долоо хоног бүрийн пүрэв гаригт мэргэжлийн онолын хичээл ордог. Энэ
хичээлээр моторын бүтэц, дугуй, автомашины онол үзэж байгаа. Харин долоо
хоног бүрийн баасан гаригт мэргэжлийн дадлага хийдэг. Энэ хичээлээр
багш нар маань машин засч, мотор задалж үзүүлдэг. Харин бид багш нарын
заасныг хийж, дадлагаа хийдэг.
-Долоо хоног бүрийн баасан
гарагт дадлага хийдэг гэж хэллээ. Та нарыг аюулгүй ажиллагааны хувцас,
тоног төхөөрөмжөөр хэр зэрэг хангаж өгсөн бэ?
-Сургуулиас аюулгүй ажиллагааны хувцсаар хангадаг. Ажлын цамц, өмдөөр
хангадаг гэсэн үг л дээ. Харин бид өөрсдөө каск, нүдний шил, чихэвч,
төмөр хоншоортой гутлыг авах ёстой. Дадлагаар гарч байх хугацаанд
аюулгүй ажиллагааны эдгээр хувцас, хэрэгслийг заавал өмсч, зүүхийг
биднээс шаарддаг.
-Оюутны байранд амьдрахад хэр тухтай байна. Гэрийнхэн болон найз нөхдөө санаж байгаа байх?
-Дотуур байр энэ жил шинээр ашиглалтад орсон, халуун устай учраас тухтай
байгаа. Дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн зан ааш соёлтой. Мөн
ганцаараа бие дааж хичээллэх, анхаарлаа төвлөрүүлэх нөхцлөөр хангасан
учраас таалагдаж байгаа. Дотуур байранд миний мэргэжил сайхан гэсэн
уралдаан тэмцээн зохион байгуулдаг нь сонирхолтой санагдсан. Гэрийнхэн
болон найз нөхөдтэйгөө интернэтээр, фейсбүүкээр байнга харилцдаг учраас
санах нь гайгүй.
- Коллежийн нэгдүгээр ангид суралцдаг гэлээ. Оюутнууд шиг сард 70 мянган төгрөгийн тэтгэлэг авна биз дээ?
- Манай коллежийн оюутан бүр сарын тэтгэлэг 70 мянган төгрөг авдаг.
Өөрийн буруугаас болоод зарим сурагчид тэтгэлгээ хасуулах тохиолдол бас
гардаг. Манайд нэг хичээл 120 минутаар ордог. Хоёр цагийн энэ
хичээлийг тасалбал, тэтгэлгээс 2000 төгрөг хасагдах зарчим үйлчилдэг.
Өмнөговь ИТХ-ын дарга Л.Батчулуун: Коллеж төгсөгчдийг орон нутгийн уул уурхайн компанид ажилд ороход анхаарна
-Танай
аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв коллеж боллоо. Цаашид энэ
сургуультай хамтран ажиллах тал дээр аймгийн удирдлагууд юу хийхээр
төлөвлөж байна?
-Өмнөговь аймагт уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа. Гэвч энд ажиллах
мэргэжилтэй боловсон хүчин манай аймагт дутмаг байна. Ялангуяа манай
аймагт инженер, техникийн ажилчид тун хомс. Тиймэс бид энэ коллежийг
аймгийн боловсон хүчнүүдийг бэлтгэх боломж гэж харж байна. Хүүхдүүд энд
сурах нэг хэрэг. Үүний хажуугаар үйлдвэрлэлийн дадлагыг уурхай дээр
хийх хэрэгтэй гэсэн саналыг коллежийн захиргаанд тавилаа. Манай аймаг
уул уурхайн хөгжлийн бүс. Уул уурхайн компаниуд ч ашгийн төлөө ажиллаж
байна. Ашгийн төлөө ажиллаж байгаа компаниуд дадлага хийхээр очих
хүүхдүүдийг оруулах уу, үгүй юу... Тиймээс үүн дээр уул уурхайн
компаниуд уриалга гаргаж, хамтарч ажиллах хэрэгтэй гэж бодож байна.
-Гурван жилийн дараа эндээс анхны мэргэжилтэн төгсч гарна. Ажлын байраар хангах тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?
- Манай аймагт үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний компаниудтай
бид гэрээ байгуулж ажилдаг. Тухайлбал, ажилчдын 40-ээс доошгүй хувь нь
нутгийн иргэд байх ёстой гэсэн тохиролцож ажилладаг. Цаашид бид
мэргэжлийн коллеж төгссөн залуу боловсон хүчнүүдийг үйлдвэрлэлд дадлага
хийлгэх, ажилд оруулах тал дээр анхаарна. Энэ коллежоос жилд 300 хүүхэд
төгсвөл, тэднийг ажлын байраар хангахын тулд уул уурхайн компаниудтай
ярина гэсэн бодолтой байна.
- Өнөөдөр танай аймагт стратегийн гурван том орд байна. Эдгээрт танай аймгаас нийт хичнээн хүн ажиллаж байгаа вэ?
- Энэ тоог хэлэхэд одоогоор бэрх байна. Уул уурхайн салбарын уналтаас
хамаарч, сүүлийн үед маш олон хүн ажлын байрнаасаа чөлөөлөгдөж байна.
Тодорхой хувиар тохиролцоонд хүрч, хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулах,
хойшлуулах явдал манай аймагт сүүлийн үед их гарч байна. Оюутолгой,
Тавантолгой, Нарийн сухайт гэсэн стратегийн гурван том орд манай аймагт
бий. Тухайлбал, манай аймгийн баруун бүсэд орон нутгийн өмчит
"Тавантолгой”, "Энержи ресурс”, Эрдэнэс-Тавантолгой компани үйл
ажиллагаа явуулж байна. Харин нутгийн зүүн бүсэд "МАК”, "Чинхуа – МАК”
зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Манай аймгаас энд
ажиллагсдын тоо сүүлийн үед буурч байгаа учраас нарийн тоо хэлэх
бололцоо алга.
MNB.MN
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||