Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Ганбаатар: Монголчууд Оюутолгойгоос 70 жил юу ч олж авахгүй байх нөхцөл бүрдчихлээ

 С.Ганбаатар: Монголчууд Оюутолгойгоос 70 жил юу ч олж авахгүй байх нөхцөл бүрдчихлээМонголчуудыг хэдэн үеэр нь тэжээх асар их нөөцтэй Оюутолгой ордын зэсийн тогтоогдсон нөөц 30 гаруй сая тонн бол, алтны нөөц нь 1328, мөнгөнийх нь 7601, молибденийнх 81600 тонн гэж одоогоор тооцож байгаа.

Харин энэ ордыг ашиглах гэрээг анхнаасаа монголчуудад туйлын ашиггүй, жинхэнэ луйвар болсон гэж ярьдаг цөөн улстөрчдийн нэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар Татварын Ерөнхий газ­рынхныг цуглуулан яриа тайлбар хийв. Үүнийх нь дараа түүнээс дараах тод­руулгыг авлаа.

-Монгол­чууд Оюутолгой­гоос авах ёстой 2-3 жилд хуримт­лагдсан 130 сая ам. долларын татвараа 30 сая болгон бууруулах нөх­цөл бүрдсэнтэй холбог­дуулан та Татварын Ерөнхий газрынхантай уулз­лаа. Энэ уулзалтаас ямар үр дүн гарах бол?

-Өнөөдрийн уулзалтад Татварын Ерөнхий газрын ажлын хэсэгт ажилласан байцаагчид бүрэн бүрэл­дэхүүнээрээ ирсэн. Мөн аж­лын хэсэгт орсон уул уур­хайн мэргэж­лийн 24 хүн ирж мэдээлэл өгч, тайлбар сонслоо.

Уул уур­хайн сайд Д.Ганхуягаас ирсэн бичгийн хүрээнд ирэх долоо хоног хүртэл хойшлуулж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьсны дагуу ми­­ний бие нарийн тоо баримтыг хөндөхгүйгээр бо­­лоод өн­гөрсөн бүх л процес­сыг асууж тодруулж авлаа. Энэ асуултуудад ха­риулт болгон хэд хэдэн ба­­римт дэлгэхийг хүсч байна.

-Энэ уулзалтад монгол­чуудын Оюутолгой­гоос авах ёстой 130 сая ам. доллар­­ыг 30 сая болгон бууруулахад гол үүрэг гүйцэт­гэсэн гэж таны буруу­­т­­гаж байгаа Татварын Ерөнхий газрын дарга Т.Бат­­магнай зэрэг удирдлагууд нь харагдсангүй. Та одоо яах бодолтой явна?

-Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр Энэ асуудалд гол буруу­­тан Татвар­­ын Ерөн­­­­­­хий газрын дарга Т.Бат­магнай, Сан­­­­­­­­­­­­­г­­­­­­­ийн яамны хэлт­­сийн дарга Ж.Ганбат хоёр ирсэн­­гүй би өнөөдөр­төө багтаж дээрх хоёр дээр нэмээд Батцэцэг гэсэн нийт­­­­­­­­­дээ гурван хүн­ий материал­­ыг АТГ-т өгнө.

Энэ олон улс­ын байцааг­чид Оюу­толгойн төлөө­гүй татвар­­ын тоо хэмжээг хоёр жил орчим судлаад тавьсан актаа өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд өгсөн байтал зургаа­дугаар сарын 13 хүртэл бүтэн дөрвөн сар дарж байгаад гаргаж ирэхдээ 130 сая ам. долларыг 30 болгож монгол­­чуудыг илт доромж­лон басамжилсан.

Үүн­ий цаана маш том санхүү­­гийн луйвар, авлига хээл хахуул­­­­ийн хэрэг дарагдаж байгааг яаралтай нягтлан тодруулах шаардлага­­тай. Татвар­­­­­ын Ерөнхий газрын удирдлага, Сан­­­­гийн яамны эрх бүхий этгээдүүд ийм ноцтой баримтыг дөрвөн сар нуун дарагдуулсан нь өөрөө АТГ-т хэрэг үүсгэн шалгах наад захын баримт мөн.

Хоёр­­дугаарт улсын байцаагч нарыг тавьсан акты­нхаа төлөө гомдол гаргаж, тайлбар өгүүлээгүй гэдэг үндэслэл­­­ээр би дээрх гурван этгээдийн материалыг АТГ-т өгөх болно. Монгол Улс хуулиараа уул уурхайгаасаа зүй ёсны татвар, хураамж авах ёстой. Сая би татварын маргаан таслах комиссын гишүүд­­­ээс "Энэ Оюутолгойн гэрээ Олон улсын гэрээ мөн үү” гэж асуухад бүгдээрээ нэгэн дуугаар "Энэ бол Олон улсын гэрээ биш” гэсэн хариу тайлбар өгч байна.

Ингэхээр Оюутолгойн татвартай холбоотой маргаанд Монгол Улсын Татварын тухай хууль нь нэг номер барих ёстой хүчин төгөлдөр хууль гэсэн үг юм. Энэ бол Олон улсын гэрээгээр зохицуулагдах ямар ч эрх зүйн чадамжгүй асуудал.

-Одоо үүсээд байгаа нөхцөл байдал монгол­чуудад ямар хор уршиг­тай вэ. Оюутолгой ямар хууль эрх зүйн баримтад үндэслэн Монгол Улсад төлөх ёстой татвараа төлөхгүй өнөөдр­ийг хүрсэн хэрэг вэ?

-Монголын ард түм­ний эрх ашгаас урван тэрсэлсэн хэдхэн хүн­ий балгаар монгол­чууд Оюутолгой­гоосоо 70 жил татвар авч чадахгүй ч байж болзошгүй нөхцөл бүрдчихлээ.

Энэ бол үр дагавар, уршиг нь үнэхээр аюултай зүйл. Энэ аюултай ажил хийсэн хүмүүс­­­ийг холбогдох газраар нь шалгуулж үнэн зөвийг эцэслэн тогтоох­ын төлөө тэмцэх нь миний иргэний болоод улстөрчийн үүрэг юм.

-Одоо яригдаж байгаа 130 сая ам. доллар бол хоёр, гурван жил төлөөгүй хуримтлагдсан л татвар шүү дээ. Гэтэл үүнээс хавьгүй их татвар хураамж дарагдсан байж болзошгүй тухай сүүлийн үед яригдаж эхэллээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Үүнээс өөр олон баримт цугларч байгаа. Ноцтой асуудлууд их бий. Ямар ч байсан хариуцсан салбарын сайд Д.Ганхуяг нь нууцын зэрэглэлтэй мэдээллүүд­ийг Оюутолгойтой зөвшилцөж байгаад тайлбарлана, тийм учраас тодорхой хугацаа өгөөч ээ гэж өнөөдөр албан бичиг ирүүлсэн болохоор энэ удаа хүндэтгэж үзэж байна

Харин ирэх долоо хоногоос та бүхэнд дэлгэрэнгүй мэдээллүүд­ийг нэгд нэгэнгүй өгөх үүрэгтэй, түүнийгээ ч биелүүлнэ.

-Арбитрын шүүх­ээс ямар хариу хүлээж байгаа юм бол. Одоогоор танд өөр дуулгах ноцтой баримт, мэдээлэл байгаа юу?

-Энэ асуудлын араас эхнээс нь явж байгаа хүний хувьд цуглуулсан ноцтой баримт, материал зөндөө бий. Оюутолгой төлсөн татвар, ашиг орлого, зарлагынхаа тухай өөрийн бүх л сайтад мэдээлж байгаа.

Гэтэл монгол­ын тал энэ талаар мэдээлэл хийх­ийн тулд Рио-Тинтогоос зөвшөөрөл авч байгаа нь үнэхээр байж боломгүй доромжлол, гунигтай дүр зураг шүү дээ.

Би хэдийгээр ийм арчаагүй бүхн­ийг харж, өөрийн эрхгүй толгой гудайлгаж яваа ч гэсэн хэд хоног тэсч монголын талын эрх бүхий сайд дарга нарын тайлбарыг хүлээхээс өөр аргагүй.

-Оюутолгойгоос 70 жил татвар хурааж чадахгүй бол өөр бидэнд хүлээх, найдах ашиг орлого ер нь үлдсэн юм уу?

-Монголчууд Оюутолгойгоос хүртэх гол ашиг нь татвар л байгаа юм шүү дээ. Татвараа бид авч чадахгүй нь тодорхой боллоо. Тэгж байтал ногдол ашиг хэзээ ч авч чадахгүй гэдэг нь улам л тодорхой болж байна.

Энэ бодит, аймшигтай үнэнийг би ард түмэндээ яг байгаагаар нь үнэн зөв мэдээлэх үүрэгтэй. Ер нь монголын говьд булаатай байгаа тэр их алт эрдэнэс та биднийх биш, далайн цаадах гүрний хоол болох нь тодорхой болчихлоо.

Одоогоор Оюутолгойн зардал гэдэг нэртэй, хамгийн гол нь манай улстөр­ийн бүлэглэлүүдийн бараа бүтээгдэхүүнээ хэд дахин өндөр үнээр шахдаг бизнес л цэцэглэж байна.

Хэн хэний эзэмшлийн компани Оюутолгойд бензин, хувцас хэрэглэл, хоол хүнс, тэр ч байтугай хэдэн арван жилд хүрэлцэх 00-ын цаас шахаж дэлхий даахгүй болтол баяжицгааж байгааг та бид бүгд л харж, мэдэж байгаа шүү дээ.

Харин жинхэнэ баялгийн эзэд нь байх учиртай монголын ард түмэнд цэцэрлэг, сургууль, ажлын байр болж байгаа юм үнэндээ харагдахгүй шахам л байгаа. Энэ байдлыг, Оюутолгойд хэн хэний компани юу юу шахаж хэдэн арван тэрбумаар нь халааслаж суугааг дараа дараагийн удаа ил тод зарлана.

-Оюутолгойн ашиг орлого хасах үзүүлэлт­­­тэй гарч байгаа талаар гадны хөрөнг­­­ийн биржүүдэд мэдээлэл гарах болсон. Энэ нь анхны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байгаатай холбоотой юу?

-Зардлаа байнга нэмэгдүүлж, ашиг орлогын баланс нь хасах үзүүлэлт­тэй гарч байгаа нь үнэн.

Д.Энхтүвшин

Эх сурвалж:

С.Ганбаатар: Монголчууд Оюутолгойгоос 70 жил юу ч олж авахгүй байх нөхцөл бүрдчихлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани