- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайн компаниудаа голдрилоор нь “хөдөлгөе”
Монгол Улсын эдийн засаг энэ онд уналтад орж, сөхөрчихөөд байгаа. Ард түмний амьдрал хэцүүдэж, өргөн хэрэглээний барааны үнэ чинээндээ тултал өслөө. Монголчуудын цалин нь дэлхийн дунджаас хэд дахин бага атлаа амьдралын өртөг нь өндөр хөгжсөн орнуудынхтай адилхан болчихжээ. Эрх баригчдаасаа авахуулаад эдийн засагчид хүртлээ бүгд нөхцөл байдал хүндэрчихсэн гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн. Ямар сайндаа л Засгийн газраас "Эзэн-100” хөтөлбөр зарлаж, 100 хоногт эдийн засгийн асуудлыг цэгцлэх, хууль тогтоомжуудаа батлах, сэргээх суурийг тавихаар зүтгэх вэ дээ. Харамсалтай нь үр дүн төдийлөн харагдаагүй л байна. Уг нь эрх баригчид, УИХ-ын гишүүд, сайд дарга нар нөхцөл байдлыг хянах гээд л үзээд байгаа бололтой.
Өнгөрсөн долдугаар сарын 2-нд Ашигт малтмалын хуулийг баталчихлаа. Ерөнхийдөө дээдчүүд уул уурхайгаа сэргээж байж л сөхөрчихсөн эдийн засгаа өндийлгөх боломжтой гэдгийг мэдээд байгаа юм. Тиймдээ ч хөрөнгө оруулагчдыг татахаар оролдож, Ашигт малтмалын хуулиа баталж, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн хууль зөрчин олгосон гэгддэг алдарт 106 лицензийг хүртэл сэргээсэн. Түүнээс хойш гурван сар өнгөрсөн байна. Хууль баталж, лиценз сэргээгээд шүү дээ. Гэтэл өнөөдрийг болтол үр дүн гарсан юм алга. Уул уурхай зогссон хэвээрээ, улс орны эдийн засаг улам л дордсоор.
Одоо л нэг юм Оюутолгойн асуудлыг шийдэхээр хичээж, гацаанаас гаргах гэж оролдож эхэлсэн. Гэхдээ л ард түмэнд мэдрэгдээд, амьдрал ахуй дээшлээд байгаа юм алга. Энд тэнд уул уурхайн компаниуд жаахан ажил хийх гэхээр элдэв иргэний хөдөлгөөнүүд нь отож сууж байгаад л баахан шантааж хийнэ. "Тэгж ус гол ширгээлээ, ингэж ч байгаль орчин сүйдэллээ” гээд л "гуагчиж” өгнө дөө. Яг үнэн хэрэг дээрээ байгаль орчин, гол усандаа ч санаа зовоод байгаа юм биш. Хэдэн төгрөг л салгаж авах гэж байгаа хэрэг шүү дээ.
Өнөөдөр уул уурхай зогсчихоор улс орны бүтээн байгуулалт, худалдаа наймаа гээд бүх юм дагаад зогсчихож байна. Эдийн засгийн эргэлт гэж алга. Хөдөө орон нутагт бол бэлэн мөнгөтэй хүн өдрийн од мэт болчихож. Хүнтэй зүйрлэвэл цусны эргэлт нь зогсоод, хэзээ мөдгүй амьсгал хураах дээрээ тулчихаад байна, Монгол Улс.
Одоо ганц гайгүй ажиллаж байгаа салбар нь барилга. Гэхдээ том компаниуд энд тэндээс олсон хэдэн төгрөгөөрөө барилга бариад л аргацаагаад байх шиг байна. Түүнээс биш уул уурхайгаас орж ирдэг хөрөнгө мөнгө үгүй болсноор энэ салбарын хурд эрс удааширсан.
Гудамжинд гараад хүмүүсээс ойрын зорилго юу вэ гээд асуугаад үз. Ихэнх нь орон сууцанд орж, тавтай тухтай амьдрах л гэнэ. Гэтэл орон сууц худалдаж авах гэхээр элдэв стандарт тавиад гацаагаад хаячихна. Өнөөдөр нэг өрөө умгар байр 50 саяар бэлэн тоолоод авчих чадалтай хүн бараг алга. Чадалтай нэг нь аль хэдийнэ хэдэн арав, зуун байр аваад, түрээслэхийг нь түрээсэлж ашиг орлого олж байна. Арай нэг дунд зэргийн амьдралтай нь банкны зээлэнд хамрагдчихсан. Одоо урьдчилгаа 30 хувь өгөх, банкны шалгуурыг давж чадах цалинтай хүн үлдэхээ болилоо. Олигтойхон цалин өгчихдөг байгууллага байхгүй болсон юм чинь аргагүй.
Уг нь хэдэн уул уурхайн компаниуд хэвийн голдрилоороо явж байсан бол тэнд ажиллаж байгаа иргэдийн цалин мөнгө нь арай өндөр байх байлаа. Үйлчлэгч нь гэхэд л, 700-800 мянган төгрөг, цаашлаад сая төгрөг хүртэл ч авдаг. Хэдэн жил тогтвортой ажиллачихад л байртай, унаатай болчих боломж байгаа. Ядаж л зээл авахад банкны шалгуурыг давна.
Гэтэл уул уурхай зогсоод, улс орны эдийн засаг хямраад ирэхээр энэ салбарын компаниудад ажилладаг хүмүүс хохирч байна. Өнөөдөр хичнээн уул уурхайн компанийн ажилчид гэртээ хэзээ ажил эхлэх бол гээд хүлээгээд сууж байгаа бол. Эцэстээ итгэл алдарна. Арай гэж дунд төвшин рүү орох гэж байсан амьдрал нь эргээд унана.
Монгол Улс өнөөдөр ухаалаг гар утас, тансаг машин үйлдвэрлээд дэлхийд гаргаж, мөнгө олж чадахгүй. Ганц гарц байгаа нь ердөө л уур уурхай. Одоохондоо шүү дээ. Яах вэ, яваандаа өөр зүйлээр өрсөлдөж, мөнгө олж болох л байх. Тэр болтол зай ч байна, лай ч байна. Тэгэхээр өнөөдөртөө хоолоо олж идэх, эдийн засгаа сэргээх арга болсон уул уурхайгаа, тэр чиглэлийн компаниудаа л хөдөлгөе. Өөр арга алга.
Д.Мягмарсүрэн
zaluu.com
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||