- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хөрөнгө оруулагчид Монголоос айж байна
Монгол Улсын эдийн засаг хэцүүдлээ. Элгээрээ мөлхөх дээрээ тулчихсан байна. Толгойтой болгон энэ талаар ярьж, улстөрчид хүртэл улс төр хийж эхэлсэн. Эрх баригчид эдийн засгаа сэргээнэ, сэвхийтэл босгоод ирнэ гэж байсан ч үр дүн алга. Уг нь 100 хоногт эдийн засаг сэргэх суурийг хангалттай тавьчихна, түүн дээрээ хичнээн л бол хичнээн давхар "байшин” барьж болно гээд байсан үр дүн өнөөдрийг хүртэл алга.
Эдийн засаг сэргээнэ гэхээр Монгол Улс яах ёстой вэ? Ердөө л уул уурхайгаа сэрээх, гацсаныг нь хөдөлгөх, муужирсаныг сэргээж, царцсаныг нь гэсгээх л ёстой. Өөр арга зам одоохондоо алга. Гэтэл уул уурхайгаа гэсгээх, сэрээх тал дээр манайхан юу хийв? Яг ч юм хийгээгүй гэж хэлж болохгүй. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталчихлаа. Гацаад байсан лицензүүдийг эргүүлж тарааж өгөхөөр боллоо. Яг үнэндээ үүнээс өөр дорвитой ажил хийсэн юм алга.
Тэгвэл уул уурхайн "амыг барих” ажлыг бол янз бүрээр л хийсэн. Энэ салбар овоо урагшлаад, эдийн засаг өсөөд ирэхийн үед гацаачихсан. Ашигт малтмалын лицензүүд яагаад гацсан юм. Өнөөдрийн алдарт 106 лицензийн асуудал яагаад өдийг хүртэл хэн нэг "хурган” даргын авлига авах хөзрийн тамга болчихов?
Ердөө л нэг авлигачин нөхрийн үйлдлээс л болсон. Яах вэ, Ашигт малтмалын газрын дарга байсан нэг нөхөр баахан лиценз тараасан нь үнэн. Хууль журам гэж байдаг бол тэр нөхөрт үйлчлэх ёстой. Гэхдээ өнөөх лицензний асуудал дээр жаахан бодолтой хандах байсан юм, манай төр засгийнхан. Тэгэхгүй, юу юугүй хамж аваад л, сүр үзүүлээд л. Түүний үр дүн нь юу байв, хэдэн арван компани л хохирлоо шүү дээ. Тэр дунд 20 гаруй гадны компани давхиж яваа.
Ердөө л нэг даргын болчимгүй үйлдэл бүхэл бүтэн улсын эдийн засгийг хүндрүүлж, уул уурхайг гацаах олон шалтгааны нэг болчихлоо. Гэхдээ томоохон шалтгаан нь шүү. Энэ мэтээр баахан дарангуйллын шинж чанартай үйлдлүүд гаргасан Монголын төр өнөөдөр хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж, 106 лицензийг эргүүлж өгнө гэж зарлалаа гээд асуудал шийдэгдчих нь юу л бол. Яах вэ, авахаас төр засгийнхан хуулиндаа хүрээд, 106 лицензээ буцааж өгье гэсэн шийдвэр гаргаж чадлаа. Гэхдээ хууль өөрчлөгдөөд, шийдвэр гарсанаас хойш юу өөрчлөгдөв. Юу ч өөрчлөгдсөнгүй!
Дотоодын хэдэн компанийн захирлууд бухимдаад, гадны хөрөнгө оруулагчид нь Монголоос улам дайжаад л байж байна. Дээдчүүд нь шийдвэр гаргаад, лиценз энэ тэрээ өгөө гээд байхад дунд, доод шатны дарга нар нь ямар нэг байдлаар гацаасаар л. Тэд яах вэ, ердөө л авлига авах гэж, хэдэн төгрөг олох л гэж зүтгэж байгаа. Тэр мэтийн идэж, ууж, баяжихаас өөрийг мэдэхгүй, аман хувиа бодсон дарганцаруудад улс орны эдийн засаг хаашаа явах, хөрөнгө оруулагчид ирнэ үү, болино уу, ёстой падлийгүй бололтой.
Үндсэн цалингаа аваад, дээрээс нь авлигын хэдэн төгрөг олоод, туйлын мөрөөдөл биелж л байвал барав. Ерөөс УУЯ-д мэргэжлийн хүн нэг ширхэг ч байхгүй хэмээн энэ салбарынхан бухимдах нь ортой гэлтэй. Тэнд ердөө л нэг даргын цүнх барьж гүйж байгаад л татаасаар очсон хэдэн дарга нэртэй нөхдүүд л байгаа. Уул уурхай, ашигт малтмал гэдгийг ердөө л авлига авч болох, баяжих боломж гэдгээс өөрөөр хардаггүй хүмүүс тэнд байна. Ямар сайндаа л уул уурхайн компанийн захирлууд, энэ салбарынхан "Одоо авлига яаж авахаа ч мэдэхгүй хэдэн "хурган” даргатай зовж байна. Гарын үсэг зарах гээд байгаа юм. Яаж зарахаа ч мэдэхгүй тэд уул уурхайг гацааж байна” хэмээн өвөр зуураа бухимдаж байгаа сурагтай. Энэ бол дотоодын уул уурхайн компанийн удирдлагуудын уур бухимдлыг барах, нөгөө талаас гадны хөрөнгө оруулагчдыг "үргээх” нэг нөхцөл болчихоод байна.
Түүнээс гадна Монголын төр засгийнхан Оюутолгой, Тавантолгойг ямар байдалд хүргэв? Энэ бүхнийг гадны хөрөнгө оруулагчид харж л байгаа. Тиймдээ ч монголчууд "Чалько”-г ингэж доромжилж байгаа юм чинь биднийг яаж ч магадгүй. "Рио Тинто”-г ингэтэл дарж, ажил удаж байгаа юм чинь жижиг компанийг бол зовоох юм байна гэсэн сэтгэхүйтэй болж хувирлаа.
Яг үнэндээ гадны хөрөнгө оруулагчид Монголоос айж байна. Алдарт 106 лиценз дотор гадны 20 гаруй компанийн нэр холбогдоод л явж байгаа. Тэд Монголд ирээд, ашигт малтмалын лиценз авсныхаа төлөө л шүүх, цагдаатай орооцолдож, гацах гэдэг юу байдгийг яс махандаа шингэтэл ойлгоод явж байна. Дээрээс нь "хурган” дарга нарын дарамтыг ч хангалттай үзэж байгаа байх.
Өнөөдөр зөвхөн Монголд л нүүрс, алт, зэс, газрын баялаг байгаа юм биш. Өөр олон оронд манайхаас ч их баялаг хангалттай байгаа. Хөрөнгө оруулагчдад хамгийн таатай хууль, журамтай улсууд ч дэлхийгээр дүүрэн байна. Тийм болохоор гадны хөрөнгө оруулагчид зөвхөн Монгол Улс руу заавал ирэх ёстой гэсэн юм байхгүй. Зөвхөн Монголыг шинэ зах зээл, тэгээд ч худалдан авагч нь хажууханд нь байгаа учраас л сонирхож ирж байгаа хэрэг. Эндээс ашигт малтмалаа олборлолоо, Хятад руу гаргалаа гүйцээ.
Гэтэл манай улс болохоор гадны компани л орж ирвэл шүүх дээрээ дуудаад, дарамтлаад, гацаагаад, авлига нэхээд байхаар яах вэ. Нэг компанийн захирал Монголд ирээд, хөрөнгө оруулалт хийгээд, жаахан ажиллах гэхээр дарамталдаг. Хууль журам, шүүх, цагдаа, иргэний хөдөлгөөн, "хурган” дарга нар гээд дарамтлахгүй хүн байхгүй. Бүгдэд нь авлига өгөөд, амыг нь хамхиад, ажлаа явуулна гэвэл ашиг олох нь битгий хэл дампуураад дуусах байлгүй. Ийм зовлон үзсэн хүн өөр түншүүддээ сайнаар ярих уу. За ёстой тийм юм байдаггүй юм байгаа биз дээ, найз нараа. Ингээд л гадны хөрөнгө оруулагчид дайжаад байна. Одоо дайжих нь битгий хэл, нэг нүдээрээ ч хялайж харахаа болих нь.
Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаад руу айлчлал хийхдээ, энд тэнд очихдоо, хөрөнгө оруулагчдыг татах ажил хийгээд л байгаа. Зөвхөн Ерөнхийлөгч гэлтгүй төр засгийнхан энэ тал дээр хичээж байна. Гэтэл яг газар дээрээ бол ажил урагшилж байгаа зүйл огт байхгүй. Нөгөө л дунд, доод шатны дурак царайлсан хэдэн дарга нарын ажил гацааж байгаагаас болж шүү дээ.
Одоо бидэнд хөрөнгө оруулалт хийж, ажиллах зоригтой улс зөвхөн Хятад л байна. Манайд ажиллаад сурчихсан, дарга нарын эвийг олж чаддаг болохоороо ч тэр юм уу. Ямар ч байсан хятадууд айхгүй, зоригтой хөдлөөд хөрөнгө оруулалт хийж, ажил явуулаад байх шиг байна. Өөр хөрөнгө оруулагчид манайд үнэхээр алга. Бод л доо, 106 лиценз сэргээгээд гурван сар болж байхад одоо гацаад байж байхаар чинь яаж хөрөнгө оруулагчид манайханд итгэх юм бэ. Энэ байдлаараа явбал уул уурхай сэргэж, дагаад улсын эдийн засаг сайжиртал зай ч байна, лай ч байна гэлтэй...
Д.Мягмарсүрэн
zaluu.com
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||