Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Ганхуяг: Оюу толгойн хоёр дахь гэрээнээс манай орны хөрөнгө оруулалт шийдэгдэнэ

Ч.Ганхуяг: Оюу толгойн хоёр дахь гэрээнээс манай орны хөрөнгө оруулалт шийдэгдэнэХас банкны гүйцэтгэх захи­рал асан Ч.Ганхуягтай ярилцлаа.

 

-Дэлхий нийтийн анхаарлын төвд болж өнгөрдөг Давосын эдийн засгийн чуулганд оролцоод ирсэн сэтгэгдэл ямар байна вэ. Өнөө жил ямар асуудлуудыг голчлон авч хэлэлцэв?

-Давосын эдийн засгийн чуулга уулзалт 1970-аад оны эхэнд профес­сор Клаус Шваб гэдэг хүний санаа­чил­гаар анх хөшгөө нээж байсан. Уг форум нь ямарваа нэг талын ашиг сонирхолд үйлчлэхгүйгээр эдийн засгийн томоохон шийдвэр гаргах түвшний улс гүрнүүдийн удирдлагууд хоорондоо дэлхий нийтийн нийтлэг тодорхой сэдвүүдийн хүрээнд ярилц­даг. Монгол Улс Давосын чуулганд 1990-ээд оны эхнээс албан ёсоор одоогийн тухайн үеийн Хөрөнгийн биржид ажиллаж байсан өнөөгийн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Зол­жар­гал, Да.Ганболд Шадар сайд байх үеэс төрийн төлөөллөө оролцуулж эхэлсэн юм билээ. Дунд нь хэсэг завсарласны дараа 2005 оноос тасралтгүй орж байгаа. 2660 гаруй хүн оролцсон өнөө жилийн хуралд 40 гаруй улсын Ерөнхий сайд оролцсон нь онцлог байсан гэж болно. 2014 онд өөрчлөгдөөд буй эдийн засаг, нийгэм, технологи бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн сэдвийн хүрээнд гол хэлэл­цүүлгүүд өрнөлөө. Монгол Улсын хувьд давхар ач холбогдолтой байс­ны нэг илрэл нь Давост өөрийн гэсэн тодорхой байр суурьтай болжээ. Өмнө нь уг хуралд манай хувийн хэвшил, төрийнхний оролцоо сайн байсны үр дүн юм. Өнөөдөр Давост Монголыг хүлээн зөвшөөрдөг бол­сон. Энэ жилийн эдийн засгийн чуулга уулзалтаар Монгол Улсын хөгжлийн загварыг авч хэлэлцсэн нь манай орны хувьд маш онцлог болж чадсан. Дэлхий дээрх 200 гаруй улс байдаг. Тэгвэл уг хурал 40 удаа зохион байгуулагдахад улс орны хөгжлийг ярилцаж эхлээд тав дахь жилдээ болж байна. Тиймээс Монгол Улсын эрэмб өндөр байгааг илтгэж байгаа юм. Эх орноороо бахархаж л явлаа. 2013 онд ОХУ-ын хөгжлийн загварыг ярьж байсан бол дараа жил нь Монгол Улсын асуудлыг хэлэлц­сэн нь Монголын ирээдүйн чиг ханд­лага ямар нөлөө үзүүлж эхэлснийг илтгэх гол үзүүлэлт боллоо. Олон улсын том байгууллага манай орны хөгжлийн загварын чигийг тодорхой­лохын тулд өнгөрөгч оны тавдугаар сараас эхэлж зөвхөн Монголын ирээдүйн хөгжлийг судлах гэж тусгай баг гаргасан. Тэр багийн гишүүд есдүгээр сар хүртэл манай оронд судалгаагаа явуулснаа Давосын эдийн засгийн чуулганаар дэлхий нийтэд танилцууллаа. 

-Монгол орны хөгжлийн заг­варыг хэрхэн тодорхойлов?

-Тэдний гаргаснаар гадаад зах зээлд Хятадын эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор зөв бод­лого гаргаж өөрсдийн бараа бүтээг­дэхүүнийг борлуулж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэсэн нь манай орны хөгжлийн нэгдүгээр загвар юм. Бид өөрсдийн газрын баялгийг зөв зохистой ашиглаж чадахгүй, экспортод гаргаж чадахгүй бол түүхий эдээс гадна өөр бараа бүтээгдэхүүн экспортод гаргах бо­ломж­той гэсэн хөгжлийн өөр нэг загварыг хэлж байсан. Гуравдугаарт одоо байгаа баялгаа ашиглаж, зарж чадахгүй эргэлтэд оруулахгүй бусад бараа бүтээгдэхүүнийг зарах боломж үүсгээгүй гэсэн гурван хөгжлийн загварыг гаргасан байсан. Эдгээр нь 2040 он хүртэл ингэж өснө, эсвэл өсөлтгүй, дордоно гэсэн зүйлийг хэлж байлаа. 

-Бусад орны төлөөллүүд Мон­гол Улсыг аль өнцгөөс, ямар нү­дээр харж байна вэ?

-Бусад орнуудын хувьд Монгол Улсыг сонирхох сонирхол нь өөрч­лөг­дөөд байна. Хэдэн жилийн өмнө өндөр өсөлттэй эдийн засагт хурдан мөнгө буюу "hot money" оруулснаар 2010, 2011 онуудад эдийн засаг хурдацтай өссөн. Тэгвэл өнөөдөр энэ хурд байхгүй болсон. Олон улсын валютын сангаас манай орны эдийн засгийг жилд 14-15 хувиар өснө гэж байсан бол одоо  нэг оронтой тоо тэр дундаа нэлээд доогуур нэг оронтой тоонд өснө гэсэн таамаг дэвшүүлж байна. Гэхдээ эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг боло­хоор зөв сонголт, зөв бодлого шийдвэрүү­дээ гаргаад ажиллах нь үр дүнд хүргэнэ. Засгийн газрын шийдвэрээр Монголын эдийн засгийн форум гуравдугаар сарын 23-24-нд боло­хоор болсон. Уг форум дээрээ тойрч суугаад, толгойгоо нийлүүлж байгаад хөгжлийнхөө асуудлуудыг чухалчлан ярих ёстой. Бид цаг алдаж болохгүй. Гацаанд орсон, шийдэгдэхгүй байгаа томоохон асуудлуудыг шийдэх нь бидний хэтийн ирээдүйд өндөр ач холбогдолтой. 

-Давост байхдаа бусад эдийн засагчдын хэлсэн үгнээс эдийн засагч хүний хувьд та анзаарч байсан байх. Манай орны эдийн засагт энэ онд ямар өөрчлөлт гарах бол??

-Ниргэсэн хойно нь хашхирна гэгчээр бид өөрсдөө нэлээдгүй буруу алхмуудыг хийсэн. Би Ерөнхий сайдын зөвлөх, дэд сайдаар ажил­лаж байхдаа нэг зүйлийг хийж ча­даагүй. Тэр нь эрсдлийн удирдлагын системийг төр засагт төлөвшүүлэх ажлыг би ярьж л чадсан. Үүн дээр төрийн түшээдийн анхаарлыг та­таад, тодорхой үр дүнтэй үйлдлүү­дийг би хийлгэж чадаагүй. Эдийн засаг гэдэг тодорхой үйлчлэлээр дээшээ явдаг цаг байхад эргэн доошлох үе бий. Дээшээ явж байхад нь баялгаа зөв зохистой хуримтлуулах оролд­логууд хийгдсэн боловч хангалттай хэмжээний буюу үндэстний хэмжээ­ний хуримтлалыг бий болгож чадаа­гүй. Эрсдлийн удирдлагын тогтол­цоог бий болгож, дүн шинжилгээ хийгээд байдал цаашаа эргэвэл ямар арга хэмжээ авах вэ гэсэн төрийн аппарат байхгүй байна. Энэ бол зайлшгүй байх ёстой. Эрсдлийн удирдлага гэдэг нь Давосын эдийн засгийн чуулганы нэг том сэдэв байдаг. Амьдрал өрнөж байгаа л бол ямагт эрсдэл дагадаг. Шүлхий өвчин гарсан нь хүртэл эрсдэл шүү дээ. Энэ өвчнөөс болоод урд, хойд хөрш хилээ хаавал бид яах вэ гэдэгт бид бэлэн байх ёстой. Иргэд, аж ахуй нэгж, төрийн алба нь бэлэн байх ёстой. Мөн сэтгэл зүй, санхүүгийн хувьд үүн дээр бэлэн байх шаардлагатай. Хятадын эдийн засаг удааширбал бид яах вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Гарцаа тодорхойлж бодлоготой байх зарчим дутагдаад байна. Бидний оролдлогууд бүгд бүтэлгүйтээгүй. Төсвийн тогтвортой байдлын дагуу тогтворжилтын санг байгуулсан. Популист амлалтуудад уг мөнгө тараагдсан. Үүнд анхаарах хэрэгтэй. Сонгууль угтаад иргэдийн зүгээс бухимдсан нэг асуудал нь Хятадын компани Саус Гоби Сэндс компанийг авах нь гэдэг дээр популистууд хууль гаргасан. Уг хууль манай хөгжлийг гацаасан. Стратегийн салбарт хө­рөн­гө оруулалт хийх тухай гадны хөрөнгө оруулалтыг зохицуулсан хууль байгаа. Түүний улмаас "Монгол Улс бүтэхгүй юм байна. Тоглоо­мынхоо дүрмийг үзэмжээрээ өөрчил­дөг" гэдэг ойлголттой болсон. Нэг компанийн наймааг зогсоохын тулд бүхэл бүтэн салбарынхаа хуулийн тогтолцоог өөрчилж байгаа нь латин Америкийн диктатураас ялгагдах юм алга. Баялгийн үндсэрхэг үзэл хэт газар авсан гэдэг болгоомжлолыг гадныханд төрүүлсэн. Түүнээс өмнө ч гэсэн бид хөрөнгө оруулагчдыг үргээх хангалттай ажлуудыг хийсэн. Оюу толгойтой гэрээг үзэглэж, най­маа хийчихээд дараа нь наймаагаа буцъя гээд хүүхдийн тоглоом шиг болгочихсон. Наймаа бол наймаа л байдаг. Гэрээ бол гэрээ байх ёстой. Хууль болж байна, болохгүй байна гээд мөрддөггүйтэй адилхан гэрээ хууль эрх зүйн бичиг баримт. Бидэнд гэрээгээ зөрчих эрх байхгүй. Монгол­чууд ёс зүйгүй гэдгээ дэлхийд ха­руулс­наас болж хөрөнгө оруулагчид үргэсэн. Өмнө нь урт нэртэй хууль гэх мэт хууль гаргаад эх орондоо хайр­тай хүмүүс гэнэт гарч ирээд хэн нь илүү хайртайгаа батлах гэж урал­даад шууд хэлэхэд тэнэг хуулиуд гаргаж ирээд баталчихсан. Эцсийн дүндээ улсдаа, ард түмэндээ, хүүхдүүддээ ямар харалган хүмүүс вэ гэдгээ харуулсан. Зөвхөн эрх мэдлийг баталгаажуулах, дахин сонгогдохын тулд хүчиндэж ийм хууль гаргуулсны дүнд тэр хүмүүс УИХ-д сонгогдсон. Харин ард түмэн юу ч хожоогүй. 

-Намрын чуулганаар хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Давосын чуулганд оролцогчид манай оронд хөрөнгө оруулах сонирхол хэр байна?

-Баялгийн сонирхол өндөр бай­сан цаг үе өнгөрчихлөө. Бидэнд алтан боломж байсан. Тэр боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадсангүй. Биднийг нарийн, өргөн царигтай төмөр зам гээд мунгинаж байхад манай орны нүүрсний экспортын байр суурийг өөр орнууд эзэлчихсэн. 2011 онд манай улс Хятад руу нүүрсээ экспортлох хэмжээгээрээ түүхэндээ анх удаа нэгдүгээрт орсон. Австрали, АНУ, Индонез, Мозамбек улсыг ардаа орхин бизнесийн олим­поос алтан медаль хүртэж байсан. Бид өнөөдөр зургадугаарт байна. 

"Америк, Канадууд тэнэг хүмүүс. Яагаад гэхээр нүүрсээ тэд түүхийгээр нь Хятад руу зөөдөг. Бид ухаантай болохоор нүүрсээ гаргахгүй" гэдэг логик нийгэмд газар авчихлаа. Шу­нал ихэдвэл шулам болно гэдэг шиг "Алтан загас"-ны авгай өвгөнөө ийм юм гуйгаад ир гэж явуулсаар байгаад өөрөө хагархай түмпэнгээ тэвэрч үлддэг шиг тийм л байдалд орчихлоо. Бид социалист улс, мал аж ахуй дээр суурилсан улс гээд явж ирсэн. Бид хөгжлийн загвараа гаргаж ирж чадах­гүй байна. Гэхдээ манайхан өөрс­дийгөө яаж харах нь чухал биш. Дэлхий ертөнц яаж харж байна вэ гэдэг нь чухал. Шинэ Зеландын хоньтой, Австралийн ноостой, Тур­кийн савхитай өрсөлдөж чадна гэж биднийг харахгүй байгаа юм. Бид­нийг уул уурхайн улс л гэж харж байна. Монгол Улс гурван сая хүн амтай, баруун Европын хэмжээний газар нутагтай уул уурхайн улс. Үүнд бид ичээд байх зүйл байхгүй. Аме­рик­чууд, оросууд, казахууд ичихгүй байхад яагаад бид ичих ёстой юм. Уул уурхай буруу гээд яагаад бидэнд ойлгуулчихсан юм бэ. Эрдэнэтийн ажилчид яагаад уурхайчин гэдгээсээ ичих ёстой гэж. Биднийг сүүлийн 20 гаруй жил тэжээсэн ганц уурхай шүү дээ. Малчид монголчуудыг тэжээдэг гэдэг чинь шал худлаа. Тэд ямагт уурхайчдын мөнгөөр тэтгүүлж ирсэн. Баялаг бүтээгч, тэтгүүлэгчид нь өөр. Сонгуульд санал өгч байгаа нь бүр өөр. Тиймээс бид өнөөдрийн ийм байдалд хүрчихлээ. Бид ашиг­луулаад байна. Буруу яваад байна. 

-Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хандлага чуулга уулзал­таас ажиглагдав уу?

-Хуралд цугласан хүмүүс инээж хөхрөөд сайхан л зүйл ярьдаг. Гэхдээ бодит байдал юу вэ гэдгээ бодох ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн усны санаачилга, авлигатай тэмцэх санаачилга, Монголын хөгж­лийн загвар зэрэг бусад хурлуудад орж өөрийнхөө үгийг хэлж эх орноо сурталчлаад ирчихэж байгаа юм. Бид ч гэсэн өөрсдийнхөө хүрээнд Монголоо сурталчилсан. Ямартай ч бид хөрөнгө оруулалтын тухай хуу­лиа намрын чуулганаар зоригтой өөрчиллөө. Урт нэртэй хууль, ашигт малтмалын тухай хууль гэх мэт хуулиа өөрчилсөн. Өргөн баригдах гэж байсан уул уурхай, газрын баялгийг ашиглахтай холбоотой хуулиа Ерөнхийлөгч татаад авчих­лаа. Ухаалаг төр гэдэг ойлголтыг гаргаж ирэн данхайсан төрөөс тат­галзсан. Энэ бол сайн дохио. Гадны хөрөнгө оруулагчид үүнийг сайнаар хүлээж авч байсан. Гэхдээ нэг удаа молиго үмхсэн бизнес эрхлэгч дахин хууртахыг хүсэхгүй. Одоо бодит өгөгдлүүдийг л хүлээж байгаа. Оюу толгойн хоёрдугаар шатны гэрээг явуулах нь уу эсвэл дахин популис­тууд нь ялаад гарах уу гэдгийг харж байгаа гэдгээ хэлж байна лээ. Тий­мээс эрүүл саруул сэтгэж байгаагаа баталж Оюу толгойн хоёрдугаар шатны гэрээг эхлүүлэх тал дээр хийж байгаа хүмүүсээ дэмжээд ажиллах нь чухал. Энэ онд Оюу толгойн хоёр­дугаар шатны хөрөнгө оруулалтын ажил хийгдээд газар доорх далд уурхайн ажлыг эхлүүлэх нь маш чухал. Энэ бол нэг хүн сонгогдох, хэдэн хүн сайхан харагдах тухай асуудал огт биш. Монголын 20, 50, 100 жилийн цаадах ирээдүйг тодор­хойлох том шийдвэр гэдгийг ухаарах хэрэгтэй. Монгол Улс ухрах биш урагшлах ёстой. Норвегичууд неф­тиэ ухсаныхаа дүнд нэг хүнд ноогдох баялгаараа дэлхийд тэргүүлсэн. Бид буцаад малчин, нүүдэлчин ахуй­гаараа амьдрах гэж байгаа биш. Хотжих нь дамжиггүй. Тэгэхийн тулд мөнгө хэрэгтэй. Эсгий улавч зараад бид мөнгө олж чадахгүй. Хэн ч авах­гүй. Гадныхан эсгий улавч бус нүүрс, төмрийн хүдэр, уран, алт, мөнгө, зэс авахыг хүсч байна. Монголчууд дэлхийн хэмжээний хотод амьдарч, дэлхийн хэмжээний замаар явахыг хүсч байгаа. Тэгэхийн тулд мөнгө хэрэгтэй. Мөнгө хаана байгаа нь тодорхой. 

-Монголын загварыг танил­цуу­лахад ямар хүмүүс оролцож ямар байр суурийг илэрхийлсэн бэ?

-Манай загварыг танилцуулах арга хэмжээнд Тони Блэйр гуай оролцож, хөтөлсөн. ОХУ-ын баял­гийн сангийн удирдагч, Жэффи Сакс гуай орж ирж үгээ хэлсэн. Харин манай Ерөнхийлөгч их сайхан үг хэлж оролцогчдын урам зоригийг сэргээ­сэн. Монголчуудад мэдэхгүй зүйл гэж байхаа больсон байна. Хамгийн гол нь тууштай байхыг сануулж байлаа. "Монгол Улс дэлхийд санал болгох баялагтай улс байна. Үүн дээрээ зөв бодлогоо гаргаж, зөв ажлуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй"-г зөвлөсөн. Төв Азидаа бид нэг зүйлээр тодорч гарч ирсэн нь тогтсон, хүлээн зөвшөө­рөгдсөн ардчилал байлаа. Энэ бол том амжилт. Иргэд нь саналаа өгч, сонгогдсон хүмүүс нь засгийн эрхэнд гарч ирдэг нь сүүлчийн 20 жилийн бидний тэмцэл харуулж өгсөн. Да­вост оролцогчид Монголын ардчилалд эргэлзэхгүй байна. Мэдээж ижил түвшинд хөгжиж буй орнуудын хувьд санал зөрөлдөх   асуудал байдаг. Түүнийгээ хэлэлцэж байгаад шийд­лээ олоод явчихдаг нь сайхан юм. Төрийн өндөрлөгүүд, гишүүд дор бүрнээ дүгнэлтээ хийгээд Монголын эдийн засгийн форумаараа зөв шийдэлд хүрэх учиртай. 

-БНХАУ, ОХУ өөрсдийн байр суурийг илэрхийлэв үү. Монголын эдийн засгийг талаар ямар бодол­той байгаа бол?

-Хоёр оны хувьд "Та нар Америк, Европ гээд нааш цаашаа гүйлдээд байх юм. Бид мөнхийн хөршүүд шүү дээ" гэдгээ сануулахыг бодно. Бидэн­тэй төмөр зам, зэс, нүүрсээ хэлэлцэж байгаач ээ гэдгийг хэлж байсан. Манай гуравдагч хөршийн бодлого гэдэг маш зөв байгаа юм. Гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж, өндөр технологитой үйлдвэр байгуу­лах хэрэгтэй. Манай орны нутаг дэвсгэр дээгүүр дамждаггүй ганц зүйл нь мөнгө. Тиймээс баялгийн сангаа бий болгочихоод гадагшаа хөрөнгө оруулалт хийх нь чухал. Хятад, Оросууд манайхыг сонирхдог сонир­хол нь жам ёсоороо байсаар байх тул бусад орнуудад өөрсдийгөө сурталчлах хэрэгтэй. Тэгж гэмээнэ бидний ирээдүй тогтвортой, аюулгүй, хөндлөнгийн нөлөөнд автахгүй өөрс­дийн ирээдүйг тодорхойлно. 

-Монгол орны улс төрийн бай­далд гадныхан ямар дүгнэлт өгцгөөж байв?

-Өмнө нь хөгжиж байгаа улс гэж хардаг байсан бол одоо Ардчилсан Улс гэж харж байна. Монгол орныг гадны ямар ч орныхон ядуу, жижиг, шилжиж байгаа гэж харахаа больжээ. 

-Гадныхан манайхныг ядуу гэхгүй байхад манай ард түмэн өөрсдийгөө ядуу гээд байгаа юм байна даа. Тийм үү?

-Өнөөдөр нэг хүнд ноогдох ДНБ нь 6 сая 500 мянган төгрөг болжээ. Харамсалтай нь ам.долларын ханш унаад доллараар гарах өсөлт гар­сан­гүй. Энэ бол яах аргагүй сүүлийн үеийн буруу шийдвэрүүдийн үр дүн. Ам.долларын ханш 1300 төгрөгтэй тэнцэж байсан бол бид дундаж орлоготой улсын тоонд орчихож байгаа юм. 20 жилийн өмнө би 1200 төгрөгийн цалинтай ажилд орж байсан. 15 жилийн өмнө 28 мянган төгрөгийн цалинтай ажилд орсон. Доллараар харьцуулахаар 20 дол­лар дээр яваад байсан хэрэг. Одоо 20 доллараар сард ажилладаг хүн байхгүй. Энэ өсөлт мөн үү, мөн. Үүнийг бид өнөөдрөөр сэтгээд бай­гаа юм. Харин би юмыг уужуу тайван 10, 20 жилийн өмнө ямар байлаа гэдгээ бодоод бид ахиж байгаа юм уу гэдгийг бодох хэрэгтэй гэж уриа­лаад байдаг юм л даа. Ингэснээсээ болж би их муулуулдаг. 15 жилийн өмнө машин зам түгжирнэ, хэзээ ч 100 телевизийн суваг үзнэ гэж бодож байгаагүй. Хүн бүр хоёр гар утас барих нь бүү хэл гар утас байдаг гэдгийг ч мэддэггүй явсан. Энэ бол хөгжил. Гэхдээ илүү хурдтай, чана­рын өөрчлөлт гаргаж болох байсан уу гэвэл тийм. Бид хоосон улстөрждөг, намчирхдаг, гүтгэдэг, дардаг, хараар буддагаа больчих хэрэгтэй. Ганцхан удаа амьдарч байгаа тул эх орондоо ямар өртэй гэдгээ ухамсарлах ёстой. 

-Давосын чуулганд оролцох­доо эх орныхоо юугаар бахархаж байв?

-Монгол Улсыг Африкийн зэрлэг улстай харьцуулахгүй байна. Монгол Улс гэхээр очиж үзэх юмсан, харах юмсан гэж байсан. Тэр бүү хэл Монголын хурал, хүлээн авалтад заавал орох ёстой гэлцэхийг сон­соход сайхан байлаа. 

-Уул уурхайн тал дээр Монголд найз байх ёсгүй гэсэн байна лээ. Үүнийг та аль утгаар нь хүлээж авсан бэ?

-Газар доорх нүүрсийг би баялаг гэхгүй. Харин эргэлтэд орсон бол баялаг болох ёстой. ОХУ төмөр замынхаа захирлыг солино гэсэн байна. Яагаад сольж байна гэхээр Сибирийнхээ баялгийг эргэлтэд оруулж чадахгүй байгаа тул хариуц­лага тооцно гэсэн байна лээ. Хүмүү­сийн сайн сайхны төлөө газар доорх зүйлсийг гаргаж ирж баялаг болгоно уу гэхээс зүгээр цээжээ дэлдэн гадныхнаас хамаг юмаа харамлалаа гээд эх оронч болохгүй. Энэ бол амьдралын чанарт ямар ч өөрчлөлт гаргахгүйгээр оноо авахаас өөр зүйл. Бид цаг үетэйгээ нийцэх ёстой. Гадныхан монгол хүнтэй найзлахыг хүсдэг болох цаг ирнэ. Би Унгарт оюутан байхаасаа чичлүүлж амьд­рахын зовлонг мэдэх болсон. Нэг хүүхэдтэй танилцаад Монгол гэхээр эргээд явчихдаг байлаа. Өнөөдөр би монгол гэдгээрээ бахархаж байна. Энэ бол бидний олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн. Монголын ганц ч хүүхэд над шиг бүү чичлүүлээсэй гэж хүсдэг. Монгол хүн хамгийн том компанид хамгийн том албан ту­шаалд хамгийн өндөр цалин авдаг байх ёстой. Тэгэхийн тулд бид уул уурхайгаараа олон найзтай болж, доллартай болж эдийн засгаа өсгөх хэрэгтэй. Одоо хамгийн хүчтэй гүр­нүүд цөмийн эрчим хүч ашиглаж байгаа бол бид өөрсдийгөө хамгийн хүчтэй гүрэн байсан, байх ч болно гэж үр хүүхдүүддээ итгүүлэх ёстой. Хүн төрөлхтөн ашиглаж байгаа тэр тех­нологийг бид ч гэсэн ашиглах ёстой гэдэгт итгэж байна. Ингэж хэлснээрээ би муу хэлүүлэхээс айхгүй байна. Би хэн нэгэнд таалагдах гэж, оноо авах гэж яриагүй. Хэрэгтэй гэсэн зүйлээ л би хэлж байгаа юм. Хүмүүс намайг Хасын, сагсны, талх, салаавч Ганхуяг гэдэг. Гэхдээ бид Монголын хил даваад Монголын Хуягаа гэж нэр­лэгдэнэ гэдгээ санаж явах ёстой. 

Э.ЭНХБОЛД

Эх сурвалж: Өдрийн сонин

Ч.Ганхуяг: Оюу толгойн хоёр дахь гэрээнээс манай орны хөрөнгө оруулалт шийдэгдэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани