Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хэрэглээний үнийн индекс 8.5 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хороо энэ оны эхний есөн сарын нийгэм, эдийн засгийн байдлыг өчигдөр танилцуулсан юм. Хэрэглээний үнийн индекс өмнөх сараас0.7 хувь, оны эхэн үеэс 8.5 хувиар өссөн үзүүлэлт гарсныг энэ үеэр онцоллоо.

 

Дээрх8.5 хувийн өсөлтийн50 хувьд хүнсний бараа бүтээгдэхүүн, хувцас, гутлын үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Харин 30 хувьд боловсролын үйлчилгээ, тээвэр, орон сууц, түлш, үлдсэн20 хувьд бусад жижиг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлжээ. Өнгөрсөн наймдугаар сард үнийн өсөлтийн индекст боловсролын үйлчилгээний бүлгийн дүн голлон нөлөөлж байсан.

 

Харин есдүгээр сарын хэрэглээний үнийн өсөлтөд хүнсний барааний үнийн өсөлт буурч, орон сууц, түлш цахилгааны бүлгийн үнэ4.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ1.2 хувиар өссөн нь дээрх өсөлтөд голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ сард Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай аймагт0.1-0.8 хувиар буурч, Сэлэнгэ аймагт тогтвортой, бусад аймагт0.1-1.8 хүртэл хувиар өсчээ.

 

Дундговь аймагт1.8 хувь буюу хамгийн их өсөлттэй байгаа ажээ. Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш есдүгээр сард 1835.8 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 10.4 хувиар суларсан байна. Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш есдүгээр сард 299.0 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 10.0 хувиар суларчээ. Харин өмнөх саруудтай харьцуулахад1.4 хувиар чангарсан байна.

 

Мөнгөний нийлүүлэлт10.1 их наяд төгрөг болж өмнөх сараас0.6 хувиар буурсан бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад1.6 хувиар өсчээ. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгж иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл12.6 их наяд төгрөг болж өссөн байна. Мөн энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улс129 улстай худалдаа хийж, нийт мөнгөний эргэлт найман тэрбум ам.доллар давсан бол алдагдал нь 24.4 сая ам.долларт хүрсэн гэдгийг Үндэсний статистикийн хорооныхон дурдсан юм.

 

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл192.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав

 

Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын төсөвт 4.3 их наяд төгрөгийн орлого төвлөрсөн аж. Харин 4.5 их наяд төгрөг буюу орлогоосоо давсан зарлага санхүүжүүлжээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний улирлын байдлаар 4311.7 тэрбум төгрөг байгаа аж. Харин зарлага буюу эргэн төлөгдөх зээлийн хэмжээ 4504.2 тэрбум төгрөг болсон тул төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 192.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Тэгвэл татварын орлого төвлөрүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 5.5 хувиар өссөн байна. Үүнд орлогын албан татвар30.0 тэрбум төгрөгөөр буурсан боловч, бусад татварын орлого 105.9 тэрбум, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого86.0 тэрбум, үйлчилгээний татварын орлого 19.1 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.

 

Хөдөө аж ахуй

 

Улсын хэмжээнд энэ сарын1-ны байдлаар 344.4 мянган тонн үр тариа, 145.7 мянган тонн төмс, 81.4 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ. Мөн 1022.4 мянган тонн өвс хадлан, 21.2 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 67.7 хувь, өвс хадлан10.7 хувь гар тэжээл 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Харин төмс 10.0 хувь, хүнсний ногоо 7.8 хувиар буурчээ. Түүнчлэн энэ оны эхний гурван улирлын байдлаар 17 сая төл авч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.8 сая илүү төл авсан аж. Том малын хоргодлын хувьд 50 гаруй хувийн бууралттай байна.

 

Хүүхдийн тоо 2.8 хувиар өсчээ

 

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн есөн сарын байдлаар 61310 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 61674 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 2.7 хувиар, хүүхдийн тоо 2.8 хувиар тус өсчээ. Мөн нялхсын эндэгдэл 912 болж, өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар, тав хүртэлх насандаа 1111 хүүхэд эндэж нийт 5.1 хувиар нэмэгдсэн байна. Мөн нийгмийн даатгалын сангийн орлого 1017.1 тэрбум төгрөг, зарлага 952.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс орлого11.4 хувь, зарлага 21.4 хувиар өслөө. Нийгмийн халамжийн сангаас 197 мянган хүнд 104.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 7.2 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ5.0 хувиар өссөн байна. Түүнчлэн улсын хэмжээнд энэ оны эхний найман сард19773 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 5.1 хувиар өссөн байна. Мөн нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 607, бусдын бие махбодид гэмтэл учруулах505 зэрэг гэмт хэрэг өссөн нь нөлөөлсөн гэдгийг Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг онцоллоо.

 

М.Энхцэцэг

Хэрэглээний үнийн индекс 8.5 хувиар өсчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани