Экспортын хэмжээ өсөхөд зэсийн баяжмалын экспорт голлон нөлөөлсөн байна. Дээрх хугацаанд экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 29.8 хувиар өсч, дөрвөн тэрбум ам.долларт хүрснээр гадаад худалдааны тэнцэл буурч, 24.4 сая ам.долларт хүрчээ. Монгол Улс зэсийн экспортоос нийт 1.6 тэрбум ам.долларын орлого олсон бол нүүрсний экспортын хэмжээ 2 сая орчим тонноор өсч, 13.5 сая тонн болжээ. Нүүрсний экспорт өссөн ч үнийн уналттай холбоотойгоор орлогын хэмжээ 150 сая орчим ам.доллараар буурсан хэмээн статистикчид онцолж байна. Харин манай улсын түүхий нефтийн олборлолт таван мянган баррельд хүрч өссөнөөр, нийт ашиг нь 901 тэрбум төгрөг болжээ.
Б.Заяа