- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
НҮҮРСНИЙ ҮНЭД ӨВДӨГ ШОРООДСОН ТАВАН ТОЛГОЙ
Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ ханш уруудах хандлагатай буй.
Ялангуяа нүүрсний үнэ төдийлөн өсөхгүй гэж зах зээлийн шинжээчид хэлж
байна. Өнгөрсөн онд манай улс 33.3 сая тонн нүүрс олборлож 25.8 сая
тонныг борлуулсан статистик мэдээлэл гарсан. Нийт борлуулсан нүүрснийхээ
18.2 сая тонныг экспортолсон байна. Тэгэхээр дотооддоо 7.6 сая тонн
эрчим хүчний нүүрс хэрэглэжээ. Дэлхийн зах зээл дээр эрчим хүчний нэг
тонн түүхий нүүрс 25 ам.доллараас хэтрэхгүй байгаа.
Урд хөршийн
зах зээл дээр баяжуулсан нэг тонн коксжих нүүрс өнгөрсөн оны сүүлчээр 90
ам.доллар байсан бол одоо буурч 85 ам.долларын үнэтэй болжээ. Гэвч
манай улсаас экспортод гарч буй баяжуулсан нүүрс маш бага хэмжээтэй.
Экспортлогч компаниуд нүүрсээ олборлоод уурхайгаас шууд хилийн боомтын
зүгт ачиж буй юм. Энэ онд манай улс 33 сая тонн нүүрс экспортолно хэмээн
төлөвлөсөн. Тухайлбал төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой” компани
Баруун, Зүүн Цанхийн уурхайгаас тус бүр зургаан сая тонн экспортлох
төлөвлөгөө гаргасан. Өөрөөр хэлбэл тус компани дангаараа 12 сая тонн
нүүрс борлуулна гэсэн үг. Гэтэл өнгөрсөн оны сүүлчээс хойш нүүрсний үнэ
сэтгэл түгшээсэн эмзэг асуудал хэвээр байна. Урд хөршийн зах зээлд энэ
сард худалдаалагдаж буй боловсруулаагүй 4000-5500 ккал илчлэгтэй нэг
тонн нүүрс 50, 5500-аас дээш илчлэгтэй бол 69 ам.долларын үнэтэй байгаа
аж. Тэгэхээр улсын төсөв, иргэдийн халаасыг түнтийлгэнэ хэмээн найдаж
буй Таван толгой ордын нүүрс нэг тонн 69 ам.долларын үнэд хүрнэ гэсэн
үг. Уг ордын нүүрсний илчлэг нь 6500-7500 ккал юм.
"Эрдэнэс таван толгой” компани "Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлж хүн бүрт эх орны хишиг түгээхэд өгсөн. Тэгээд сүүлийн хоёр жилд "Чалко” компанид өрөө төлөхдөө нэг тонн нүүрсээ 60-70 ам.доллараар нийлүүлж ирсэн. Өнгөрсөн оны ёсдүгээр сарын байдлаар 170 сая ам.долларын өр үлдсэн билээ. Үүнийг ондоо багтааж төлж дуусгана гэж байсан ч хэд хэдэн шалтгааны улмаас чадаагүй. Тухайлбал нүүрсний зах зээлийн үнэ буурч "Чалко” компанитай ямар үнээр нийлүүлэхээ тохироогүй байв. Иймд дөрвөн сарын хугацаанд нүүрсний экспорт нь зогссон байна. Одоо энэ оны эхний улиралд дуусгана гэж байгаа ч бас л чадахгүй нь. Тэгэхээр "Чалко” компанид төлөх өр нь нэмэгдсээр байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь "Эрдэнэс таван толгой” компани "Нүүрс нийлүүлэх, худалдан авах” гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул зээлсэн мөнгөнийхөө хүүг хоёр дахин нэмэгдсэн дүнгээр төлж буй юм. Өөрөөр хэлбэл хүүгийн энэ торгуульд нэг сая ам.доллар нэмж төлөх болсон байна. Үүнээс гадна Зүүн Цанхийн уурхайгаас нийлүүлэх нүүрсний үнийг тогтмол буй Хятадын үнийн индексээр тооцохоор гэрээндээ тохирсон нь алдагдалд орох нэг үндэс болжээ. Тус компанийн нийт өр 2012 онд 466.7 тэрбум төгрөг байж. Гэтэл өнгөрсөн оны байдлаар 771.7 тэрбум болж өсчээ. Жишээлбэл нийт өрийн 50 гаруй хувийг "Чалко” компаниас урьдчилж авсан мөнгө эзэлж буй юм. Мөн 30 орчим хувийг нь Хөгжлийн банкнаас авсан зээл нэмэгдэх учиртай.
Аудитын газраас хийсэн шалгалтын тайланд Зүүн Цанхийн уурхайгаас нэг тонн нүүрс олборлоход 31.4 мянган төгрөгийн зардал гаргаж буй юм. Харин Баруун Цанхийн уурхайн хувьд 40.9 мянган төгрөг байна. Үүн дээр ажилчдын цалин хөлс, түлш шатахуун, үйлдвэрлэлийн бусад зардал нэмэгдээд Зүүн Цанхиас олборлосон нэг тонн нүүрсний өөрийн өртөг 95, Баруун Цанхийнх 51.5 мянган төгрөг болж байна. Дээр нь тээврийн зардал нэмэгдээд нэг тонн нүүрсээ 50-69 ам.доллараар борлуулахад ашиг үлдэхгүй нь. Нүүрс тээврийн компаниудтай хийсэн гэрээгээр Хятадын Ганц модны хилийн боомтод нэг тонн нүүрсээ хүргэх бүх зардал нь шингээд 30 мянган төгрөгт багтаж буй аж. Ийм нөхцөл байдлын улмаас энэ оны эхний улиралд "Чалко” компанид төлөх өрөө барагдуулж чадахгүй байдалд хүрчээ.
Энэ бүхнээс үзвэл манай улсын экспортын нүүрсний 50 гаруй хувь, иргэн бүрт хувьцаагаар ашиг хүртээнэ хэмээж байсан төрийн өмчит "аварга” компани буруу бодлого, зах зээлийн үнэ гээд олон хүчин зүйлийн өмнө өвдөг шороодох болсон байна. Ёстой л барилдахаасаа таахалзана гээч л боллоо доо.
Т.Жанцан
НҮҮРСНИЙ ҮНЭД ӨВДӨГ ШОРООДСОН ТАВАН ТОЛГОЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани