- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгой эдийн засгийн биш улстөрийн үзэгдэл юм биш үү
Оюутолгой ХХК-тай холбоотой татварын маргаан шийдэгдэж, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжтой болсон гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын дундуур нийтэд цацагдаж, хүний магнайг тэнийлгэсэн.
2015 оны эхний улиралд багтаад бүтээн байгуулалт эхэлнэ, тэр жилдээ тэрбум ам.доллар орж ирж, 3000 ажлын байр нэмэгдэнэ гэдэг бидний хувьд том сонсогдож байж болно.
Гэвч асуудал шийдсэн "арга” нь ил болсноор энэхүү баяр хөөрийг унтрааж орхисон юм. Тодруулбал, манай тал илрүүлсэн зөрчлийнхөө 80 шахам хувийг хүчингүй болгож, 130 сая ам.доллараас 30-ханыг нь аваад асуудлыг хаахаар болсон. Энэ бол гэрээг анх байгуулж байх үед л олон хүний ёрлоод байсан "Бид сүүлдээ Рио Тинто, Айвенхоу майнз”-ын атганд орно” гэсэн зөгнөлийг баталсан хэрэг болсон гэсэн дүгнэлттэй олон хүн санал нийлэх биз. Гэрээ байгуулагдсаны дараа олон мэдэмхийрэгчид "Ил, далд уурхайн бүтээн байгуулалт тусдаа асуудал” гэж ярьж, бичиж байсан.
Гэвч төсөл нь тусдаа ч гэсэн яг ачир дээрээ тусдаа биш, нэг нэгэндээ маш их нөлөөтэй гэдгийг татварын маргааныг шийдсэн арга батлаад өгчихлөө.
Асуудлыг хэрхэн шийдсэн /130 сая ам.долларыг 30 болгож бууруулсан/ талаарх мэдээллийг монголчууд анх гадны сайтаас олж мэдсэн гэдгийг энд онцолмоор байна. Бүрэн шийдээгүй асуудлаар олон нийтэд мэдээлэл хийхгүй гэсэн тохироо байдаг ч гэсэн гадны хэвлэлүүд яаж ийгээд мэдээлэл олж авчихаад байдгийн учир юу вэ.
Уул уурхайн сайд О.Эрдэнэбулган "Ройтерс” агентлагийн сурвалжлагчийн асуултад "Татвартай холбоотой маргаан шийдэгдсэн. Татварын байгууллагаас тогтоосон 130 сая ам.долларын зөрчдийн 30 саяыг үлдээж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгохоор тохиролцлоо. Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх тал дээр хоёр тал нягт хамтран ажиллаж байгаа. Тиймээс элдэв маргаанаас болж энэ ажлаа зогсоож болохгүй гэдгийг ойлгож байна” хэмээн хариулсан байх юм. Энэ бол Рио Тинто эхний төслөөрөө барьцаалж, биднийг шантаажилж байгаагийн илрэл.
"Нэгэнт эхлүүлчихсэн” гэдэг шалтгаан "Цаашдаа бие биенээ хуурч мэхлээд, нөгөө нь уучлаад явна” гэсэн үг биш байлтай. Асуудал тодорхой болсны дараа "Оюутолгой” ХХК "Татвартай холбоотой асуудлаар байр суурь илэрхийлэхгүй” гэж мэдэгдээд одоо болтол энэ байр сууриндаа байгаа. Гэтэл "өршөөх” шийдвэр гаргасан албан тушаалтнууд, байгууллагууд хүртэл тайлбар хийхгүй гэдэг нь ямар учиртай юм бэ. Маргаан таслах зөвлөлийн мэдэгдэлд "Оюутолгой ХХК-ийн нөхөн өгсөн баримтуудад тулгуурлаж” гэсэн өгүүлбэр байгаа. Тэгвэл тэр нөхөж өгсөн баримтууд гэдэг нь юу болохыг өнөөдөр УИХ-ын гишүүн ч мэдэх эрхгүй сууна.
Энэ асуудал итгэлцлийн тал дээр цаашдаа маш том асуудал үүсгэх нь тодорхой болчихлоо. Учир нь энэ шийдвэр нэгдүгээрт Оюутолгой санхүүгийн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн гэсэн ойлголтыг дэлхий нийтэд өгнө. Хоёрдугаарт, гаргасан зөрчлийн 80 гаруй хувийг тэглэж өгсөн гэдгээрээ Монголын тал бас дотооддоо шүүмжлэлд өртөх юм. Хөрөнгө оруулагчид цаашдаа ийм зөрчил гаргаад, эрх баригчид "80% off” зарчмаар шийдээд явах вий гэсэн болгоомжлол аль хэдийнэ үүсчихсэн байна.
Монголын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байгаа нь үнэн. Өөрсдөө үйлдвэрлэдэггүйн харгайгаас үүдсэн валютын хомсдол, ханшийн өсөлт эдийн засгийг өдрөөс өдөрт туйлдуулж байгааг хэн хүнгүй мэдэрч байгаа. Гадныхан биднийг тоож ч харахгүй байгаа ийм үед валютын урсгалыг нэмэгдүүлэх хамгийн боломжийн гарц нь нэгэнт эхэлсэн ажлаа дуусгах, өөрөөр хэлбэл Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх явдал гэдэг нь ойлгомжтой.
2015 оны эхний улиралд багтаад бүтээн байгуулалт эхэлнэ, тэр жилдээ тэрбум ам.доллар орж ирж, 3000 ажлын байр нэмэгдэнэ гэдэг бидний хувьд том сонсогдож байж болно. Гэхдээ энэ бол гадны хөрөнгө оруулагчдын өмнө өвдөг сөхрөх шалтгаан биш гэдэгтэй олон хүн санал нийлнэ биз ээ.
Х.Батсайхан
Монголын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||