Монголын уурхайчдын "Эрдэнэт хүн" холбооны тэргүүн Арс.Ганболд
Түүх уртсах тусмаа үнэн бодитой, богиносох үедээ худлаа болж аль нэгэн нам бүлэглэлийн идэш болдгийг олон баримтаар хэлж болно. Тухайлбал, XX зууны эхэн үед Монгол оронд үйлдвэрлэл гэж хэлж болох цорын ганц байгууламж байсан нь Налайхын нүүрсний уурхай. 1915 онд Налайхын уурхай оросуудын удирдлагаар ашиглалтад орж анхны жилдээ 4000 тонн нүүрс гаргажээ. Энэ нүүрс нь өдгөө Улаанбаатар руу үхэр, морь, илжиг луус тэргэнд ачигдаж Богдын ногоон ордон, Барон Унгерний байшин, Америк, Орос, Хятадын олон пүүсний түлшинд зарцуулагдана. Үүгээрээ Богдын санг арвижуулахад татвар төлж Богд хаанд хоёр давхар ашигтай байлаа.
1900-аад онд малынхаа ашиг шимээр, 2000-аад онд газрынхаа баялгаар, 3000-аад онд оюун ухааныхаа хүчээр амьдарч дэлхийн хөгжлийг гүйцэж түрүүлэх нигууртай мэт санагдана. Яагаад гэвэл Монголын нийгэм нь өөрөө зуу зуун жилээр ирээдүйгээ тольдон хардаг нууц увдистай юм шиг. Өнөөдөр газрын баялгаараа мөнгө олж байгаа монголчууд ирээдүйгээ оюун ухааны хүч гэж тодорхойлж эхэллээ.
Налайх нь Монголын дагуул хот юм. Өргөө хотын дагуул хот шинэ Монголын нийслэлийг тэжээж байсан цорын ганц үйлдвэр нь Налайх. Налайх байгаагүй бол Улаанбаатар хот, цахилгаан станц, үйлдвэржилт хурдацтай эхлэхгүй байсан. Аж үйлдвэрийн талх болсон нүүрс нь хотынхоо яг дэргэд байсан учраас Улаанбаатар сүндэрлэн боссон юм. Налайхын уурхайг түшиж Монголын анхны ажилчин ангийн эх суурь тавигдсан. Монгол төрийн өмнө Налайх аугаа их түүхэн үүргээ биелүүлсэн хот билээ. Дэлхийн уурхайчдын хийж, бүтээж чадаагүй хамгийн дээд амжилтыг Налайхын уурхайчид эвдэж дэлхийн хамгийн хүнд хүчир хэцүү нөхцөлд уурхайчид хөдөлмөрлөж байна.
Аж үйлдвэрийн комбинат нь Налайхын нүүрсний ачаар 1934 онд Оросуудын гараар бий болжээ. Налайхын уурхайн 100 жилийн ойд асар их ач холбогдол өгч энэ үйлдвэрийг Монгол Улсын Түлш эрчим хүчний агуу хүчирхэг түүчээ нь Улаанбаатарын тулгат гал нь 100 жилийн өмнө оч гэрэл болж асахдаа одоогийн хөгжлийн гэрэлт бамбар нь болсныг хэн ч мартах ёсгүй.
1971 онд Налайх район нь Налайх хот болж тухайн үедээ энд амьдрал үнэхээр сайхан байлаа. Монголд нийслэлийн дагуул хот болох бүрэн боломжтой цорын ганц дүүрэг нь Налайх юм. Өнөөдөр Налайхчууд "Хотжицгооё" хэмээн зориглож 100 жилийнхээ ойг тохиолдуулан бие даасан хот байгуулах, 60 сая тонн чанарын нүүрстэй уурхайгаа химийн үйлдвэр болгон хувиргах хүсэл эрмэлзлэл дүүрэн байна. Монголын нийгэм өнөөдөр асар хурдацтай шинэчлэгдэж орон нутгийн бүтээн байгуулалт эрс эрчимжиж байгаа өнөөгийн нөхцөлд 100 жилийн түүхтэй Налайхын иргэд налайж суусаар хоцрох гэж үү. Үүнийг төр засаг анхааран болгоох буй за.
"Зууны мэдээ"