Харин өдгөө 66 настай Клинтон өндөр албан тушаалын төлөө өрсөлдөхөө одоог хүртэл нотлоогүй байгаа юм.
"Хиллари ялна. Би энд бооцоо тавимаар байна, гэхдээ би ийм зүйлийг зүгээр нэг хийдэггүй” гэж 84 настай Баффет Калифорни муж улсад болсон "Fortune” сэтгүүлийн хувилбараар шалгаруулсан хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн уулзалтын үеэр мэдэгджээ. Түүний үзэж буйгаар, Клинтон сонгуульд өрсөлдөх шийдвэрээ "аль болох хожуу” мэдэгдэнэ.
АНУ-ын тэргүүн хатагтай асан 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой 16 хүнээс хамгийн нэр хүндтэй нь юм. Үүнийг энэ оны долдугаар сард "Gallup” компаниас явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Тус компанийн мэдээлснээр, Клинтоны нийт үзүүлэлт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой бусад 15 хүнийхээс илүү байсан байна. Мөн Арканзас муж улсын захирагч асан Майк Хакаби, Кентукки муж улсаас сенатын гишүүнээр сонгогдсон Рэнд Пол нар "Gallup”-ын үзүүлэлтэд дээгүүр байранд оржээ.
Ардчилсан намынхнаас Массачусетс муж улсаас Сенатын танхимд сонгогдсон Элизабет Уоррен харьцангуй нэр хүндтэй байна. Ерөнхийлөгчийн сонгуульд Клинтон ялагч болох магадлалтай нь гэж санал асуулгад оролцогсдын дийлэнх нь үзэж байгаа тухай нийгэм судлалын "Ipsos” компани тавдугаар сарын дундуур мэдээлжээ.
Америкийн үйлдвэрлэл эрхлэгч, хөрөнгө оруулагч Баффет бол манай гарагийн хамгийн баян хүмүүсийн нэг бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх томоохон буяны үйлстэн юм. Түүний хөрөнгө 2014 оны дөрөвдүгээр сарын байдлаар 66 тэрбум доллароор үнэлэгджээ. Баффет "үзмэрч”, "Омахагийн илбэчин” гэдэг хочоор алдартай.
Д.Жаргал