- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Н.Алтанхуягийн фракци МоАХ-ны задралыг эхлүүлэв
Фракцийнхаа тэргүүнийг "давхар дээл”-ээс татгалзаж байхад "давхар дээл” өмсөхөөр яарч, хүслээ биелүүлсэн Ш.Түвдэндорж Х.Баттулгад ад үзэгдэж эхэлснээр МоАХ-ны задрал явагдах үндэс боллоо. Мөн түүний хамт Ж.Равдандорж гэх нөхөр ч адлагдаж эхлэв. Тодруулбал, саяхан МоАХ фракц хуралдаж, ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж, Ж.Равдандорж гэх мэт хүмүүсийг Удирдах зөвлөлөөсөө хасчихжээ. Тиймээс Ж.Равдандорж хэвлэл мэдээлэлд хандаж, "Өнөөдөр МоАХ-ны дарга Х.Баттулга МоАХ фракцийг хянаж чадахаа больсон. МоАХ фракц гэж одоо байгаа ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Хэдэн тийшээ тараад алга болсон. МоАХ анхныхаа зорилгоос хөндийрчээ гэдэг ч юм уу, анхны зорилго биелээгүй гэдэг зүйлийг огт ярьж болохгүй. Харин МоАХ-ны бодлого, удирдлага нэг хүний гарт төвлөрч байгаа нь буруу” гэж унасан бөхийн шалтагаа өөр маягаар тоочив.
Ингээд нэгэнт айлын тогоо өнгийхөөр шийдсэн Ш.Түвдэндорж, Ж.Равдандорж нарын энэ байдал "Алтангадас”-ын ах нарын хараанаас хэрхэн мултрах билээ. Н.Алтанхуяг, Г.Батхүү нартаа үүрэг өгсний дагуу тэднийг уруу татаж, МоАХ-ны хүчийг тарамдуулах ажиллагаа эхэлсэн гэж эх сурвалж хэллээ. Товчхондоо, "Женко”-гийн фракцийн эрчийг сулруулж, хүчгүй болгох хэрэгтэйг сануулжээ. Тэр ч бүү хэл, фракцийнхаа босс, Ерөнхий сайдын аман зөвшөөрөл бүхий албан тушаалыг ч мэр сэр дуулгасан юм байх. Энэ нөхцлөөс харвал өнөөдрийн өөхийг илүүд үзэж байгаа МоАХ-ны зарим нөхөд "Алтангадас”-т уруу татагдах магадлал өндөр болжээ.
Тухайлбал, Ш.Түвдэндоржид сайдын суудал өгчихсөн. Хэрвээ одоо бүтцийн өөрчлөлт хийвэл нэг дэд сайдын суудал, 2-3 хэлтэс, газрын дарга оноож өгөх тохироо явж байгаа бололтой. Үүнийг дагасан бичил МоАХ-ны сүрэг "Алтангадас”-ын сүүдэр дор амьдарч, тогоог нь өнгийх нь. Яахав, улстөрд бол байдаг л тохироо. Хамгийн гол нь, зарим нэг нөхөд цаашдынхаа улстөрийн карьерыг Н.Алтанхуягтай хамт булшлах нь гэсэн хардлага хэнд ч төрөх байх. Гэхдээ л "Бухын доодхыг харж үнэг турж үхэх”-ийн үлгэрээр Х.Баттулгыг харж бүсээ чангалж суухаар хэсэг зуур ч гэсэн цатгалан яваад дуусахыг бодож байгаа хүмүүс МоАХ-нд олон байгааг үгүйсгэх хэрэггүй.
Х.Баттулга хэзээ ч засаг толгойлж, тэд бялуу хүртээ билээ. Тэр хэзээ Ц.Элбэгдорж шиг Ерөнхийлөгч болж, засаглалд давуу байдлаа ашиглаа билээ. Бас л зарим нэг нөхдийн боддог л бодол. Н.Алтанхуягийн Засгийн газар уначихгүй дараагийн сонгуульд үзнэ гэвэл МоАХ-ны тогоо өнгийгчдөд боломж зөндөө гарна. Ер нь зургаан сар болсон ч бор ходоодоо борлуулж л таарна. Яаж ч бодсон МоАХ-нд өлөн гэдсээ чанга бүсэлж, хий мөрөөдөлд автаж суухаас хавьгүй дээр дээ. Яг өнөөдрийн байдлаар Х.Баттулгыг авралт бурханаа гэж харахаас Н.Алтанхуягийг ийн харсан нь зүйд нийцнэ. Ингэхээр Ерөнхий сайдын суудалтайгаа зууралдаж 2016 оны нүүрийг үзэх гэсэн Н.Алтанхуягийн нэг ч болов дайсан дарагдаж байгаа нь энэ. Түүнээс биш энэ засаглалд халгаатай нөхдийн тоонд Х.Баттулга дээгүүр эрэмбэ эдэлж байв. Юутай ч тэвчээр нь барагдсан дээрхи нөхдүүдийг өмнөө түрж, "алтангадасчууд” МоАХ-ны задралыг эхлүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани