Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Та биднийг тэжээх Тавантолгой маниасаа түрүүлээд элгээрээ хэвтчихлээ

Та биднийг тэжээх Тавантолгой маниасаа түрүүлээд элгээрээ хэвтчихлээ Монгол улсад сүүлийн долоо, найман жилд төрийн өмчит компаниуд олноороо байгуулагдах болсон. Эхэндээ Монгол хүн бүр тэдгээр төрийн өмчит компаниудаас асар ихийг горьдож байсан билээ. Учир нь 2007-2008 оны сонгуулийн мөчлөгт АН-ынхан иргэддээ нэг сая төгрөгний "Эрдэнийн хувь” олгоно гэсэн бол МАН 1.5 саяын "Эх орны хишиг” түгээхээр амалсных байлаа.

Гэвч эдүгээ Монголчууд нэгэнт горьдохоо байж. Яагаад гэхээр эдүгээ тэдгээр төрийн өмчит компаниудын зарим нь сураггүй болж, ихэнх нь дэлхийн зах зээл дээр түүхий эд буюу ашигт малтмалын үнэ өсөхийг хүлээн дөнгөж л амь зогоох төдий үйл ажиллагаатай сууцгаана. Гэтэл өнөөгийн эрх баригчид стратегийн ордуудыг ашиглах нэрийдлээр үргэлжлүүлэн шинээр төрийн өмчит компаниуд байгуулсаар л байна.

Төрийн өмчит компани байгуулах эхлэлийг С.Баяр Ерөнхий сайд байх үедээ тавьж билээ. Тийнхүү төрийн өмчит компани олноор байгуулагдах болсон нь 2007 онд УИХ-аас стратегийн ордын жагсаалтыг баталсантай бас холбоотой юм. Мөн ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэл ч үүнд холбоотой.

Эдгээр төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлууд, тэдгээрийн байдлын тухай цуврал нийтлэл бичиж байна. Эхний удаад Тавантолгойн орд тойрсон асуудлуудаас хүргэхийг зорилоо.

"Эрдэнэс-Тавантолгой”-г элгээр нь хэвтүүлэгсэд гадны тусламж гуйж байна

Нөгөө гамин, бароныг дарахын тулд гэдэг шиг Тавантолгойн аугаа том орд уурхайгаа ашиглахын тулд манайхан гадны компани, менежмэнтийн багийг гуйхаар болоод байна. Энэ ордын асуудлыг стратегийн ордод орууулсан үеэс нь хойш товч авч үзье.

Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр болон Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Тавантолгойн нүүрсний ордыг бизнес-улстөрийн 14 олигархиас 100 хувь буцаан төрийн мэдэлд авна гэчихээд 96 хувийг нь авсан нэр зүүсэн. Нөгөө 14-өөс нь гурав нь дөрөв хувь буюу "Ухаа худаг” хэмээх ганц толгойг авч үлдлээ гэж байлаа.

Гэвч тэрхүү дөрвөн хувь гэгдсэн Ухаа худгийг авч үлдсэн МСS, Шунхлай, Петровис гурвын нэгдэл "Энержи ресурс” үнэн хэрэгтээ 20-оод хувийг нь авч үлдэж чадсан гэдэг. Үүнийг Ухаа худаг бол Тавантолгойн хамгийн их коксжих нүүрстэй өрөм болсон хэсэг хэмээн яригддаг асуудлаар баталж болох.

Гэхдээ үүний хамгийн том баталгаа нь Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг "Энержи ресурс” нь Тавантолгойд цахилгаан станцаас эхлээд нүүрс угаах үйлдвэр, усан хангамжийн төв, Ухаа худгаас хилийн Гашуунсухайт боомт хүртэл 260 гаруй км хатуу хучилттай автозам, Цогтцэций суманд нийслэлд ч ховор сургууль, цэцэрлэг бүхий орон сууцны хороолол гээд асар их бүтээн байгуулалт хийсэн.

Тэд мөн Гонконгийн хөрөнгийн биржид хувьцаа гарган тэрбум ам.долларыг анхны худалдаан дээрээсээ л босгож байсан. Хэрвээ бага нөөцтэй байсан бол ийм их бүтээн байгуулалтыг өрнүүлж, их хэмжээний мөнгө босгож чадах байсан уу. Үгүй л байх. Мөн тэд төр, засаг дахь холбоо сүлбээ, лоббичдоо ашиглаад тус уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 260 км нарийн царигтай төмөрзам тавихаар маш их хүчлэн зүтгэж ирсэн.

Энэ хооронд хоёр, гурван ч удаа засгаар шийдвэр гаргуулсан ч тухай бүрд нь асуудал "царцаж” ирсэн. Одоо харин тэдний хүсэл биелэх цаг тун ойртоод байна. Засгийн газар өнгөрсөн хавар урагшаа нарийн царигтай зам тавих тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан нь одоо хэлэлцэгдэж байгаа. Энэхүү тогтоолын төслийг эсэргүүцэгчид байгаа ч тэд УИХ дээр хүч мөхөсдөх нь тодорхой юм.

Эсрэгээр Тавантолгойг хариуцдаг төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компани өрөнд баригдаж өтөнд идэгдсэн хэвээрээ л байна. Стандарт бус Засгийн газарт хамтарч байхдаа Н.Алтанхуяг /Тэргүүн шадар сайд асан/, /С.Баярцогт /Сангийн сайд асан/ нарын оролцоотой хишиг, хувь тараахын тулд Тавантолгойн Зүүн Цанхиас олборлох нүүрснийхээ мөнгийг Хятадын Чалкогоос урьдчилан зээлж аваад тараачихсан.

Тэрхүү 350 сая ам.долларын нүүрсний өрийн талыг нь төлөлгүй Шинэчлэлийн гэх Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болж, Д.Ганхуяг уул уурхайн сайд болсоныхоо дараа Чалкод нүүрс өгч өрийг нь төлөлгүй гацаасан. Тэгж хэдэн сар алдсаны эцэст нүүрсээ гаргаж өр төлж эхэлсэн ч сүүлийн хоёр жилд нүүрсний үнэ унаж, Хятадууд бусад улс орноос их хэмжээгээр нүүрс худалдан авч нөөцлөөд эдүгээ бараг нүүрс авахгүй байгаа.

Энэ хоёр жил гаруйн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Энэбишийг УИХ-ын гишүүн асан Я.Батсууриар сольсон. Нөгөөх нь Чалкогийн өрийг 2013 ондоо багтаагаад, дараа нь 2014 оны зургаан сар гэхэд төлж дуусна гээд байсгээд л худлаа ярьсаар ирсэн. Одоо бол хэзээ төлж дуусах нь тодорхой бус байна.

Мөн үүний сацуу Б.Энэбишийн үед "Эрдэнэс Тавантолгой” олон тэрбумын шахааны газар болсон тухай бас л их ярьлаа. Ярихаас өөр юм ч бас ховор хийж байна. Шахааны бизнес хийсэн гэгдсэн хүн нь одоогийн эрх баригчидтай нэг намын нөхөр нь. Одоо гадаадад байгаа түүний хэрэг хэзээ шийдэгдэх юм бүү мэд.

Саяхан Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой” компанийн менежментийг сайжруулах тухай тогтоол гаргаад байна. Хэдийгээр стратегийн хөрөнгө оруулагчид болон үндэсний компаниуд хамтран Тавантолгой ордын менежментийг хийнэ гэж байгаа ч эрх баригч АН-ын "Алтангадас” фракцийнхны гар дамжиж яваа Тавантолгой хэр хурдан хугацаанд та биднийх болохыг таашгүй.

Энэ Засгийн газраас гаргасан тогтоолоос харвал "Эрдэнэс Тавантолгой” компанийг удирдагчид менежментээ өөрсдөө хийнэ гээд миаруулж өгч. Тиймээс одоо гадныхныг оруулж менежмэнт хийлгэнэ гэсэн нь энэ. Гэхдээ Тавантолгойг зөвхөн "Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд ч хариуцаад байгаа юм биш тэдний дээр "Эрдэнэс-МГЛ” гэж төрийн өмчит компаниудын толгой компани бас бий. Гэвч тэд нийлээд ч асуудлыг шийдэж чадахгүй байгаа тул гадныхныг оруулахаас аргагүйдсэн нь энэ.

Эдүгээ Я.Батсуурь "Эрдэнэс Тавантолгой”-г өндийлгөхөд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэчихсэн явна. Тэр их мөнгийг хэн хаанаас өгөх билээ. Тавантолгойд ийм л юм болоод байна. Ийнхүү та биднийг хэдэн зуун тэжээж тэтгэх Тавантолгой та биднээс түрүүлээд элгээрээ хэвтчихээд байна даа.


О.Хуяг
gereg.mn
Та биднийг тэжээх Тавантолгой маниасаа түрүүлээд элгээрээ хэвтчихлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани