- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Г.ЛХАГВАДОРЖ: СҮХБААТАР АЙМАГТ 100КМ ҮРГЭЛЖИЛСЭН ГАЗРЫН ТОС БАЙЖ БОЛОХ БАССЕЙН ИЛРҮҮЛЧИХЭЭД БАЙНА
"Вольф петролиум" компанийн захирлуудын зөвлөлийн дарга Т.Лхагвадоржтой ярилцлаа. Тэрээр Монголын залуучуудын холбооноос зохион байгуулсан "Next stop" наадмын 2013 оны шилдэг хоёр залуугийн нэгээр тодорч, өнгөрөгч сарын 27-нд Төрийн ордонд өврийн амжилтын талаар лекц уншсан юм. Түүнийг бизнесийн салбарын "Шилдэг залуу" хэмээсэн бол улс төрөөс АН~ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг тодруулсан юм.
-Таны Төрийн ордонд уншсан лекц "Ашигт малтмал яагаад чухал вэ" гэсэн сэдэвтэй байсан. Энэ тухай яриагаа эхэлье?
-Уг нь өөрөө хүртэл ашигтай малтмал, Хүнд ашигтай болохоор л шороо ухах хэрэгтэй цаг үе иржээ. Монголчууд бид байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой гэж ярьдаг учир хамаагүй хөндөж болохгүй гэх нь олонтаа. Гэхдээ ухаж гаргаснаараа бидэнд ямар хэрэгтэй вэ гэдгийг сайтар нягталж, шинжлэх ухааны үндсийг тодорхой хэлж өгмөөр байгаа юм. Нэг хэсэг ашигт малтмал гараад ирэх л юм бол баяждаг гэсэн ойлголт байсан. Өөрөөр хэлбэл, жаахан мөнгө олчихвол газар ухаад арвижуулаад авчихна гэсэн мухар бодолтой хүмүүс цөөнгүй байлаа. Ашиг гэдгийг түрүүлж бодоод түүнд ордог хүч хөдөлмөрийг нь огт тооцдоггүй. Нүүрсээр жишээ авъя л даа. 2005 он хүртэл Тавантолгойн нүүрсийг хэн ч тоодоггүй байсан. Гэтэл нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөөд ирэнгүүт тонныг нь 100 ам.доллараар үржүүлээд, гурван сая хүндээ хуваагаад "Бид баяжчихжээ" гээд л ажлаа хийхээсээ өмнө зөвхөн баяжих тухай л яриад эхэлсэн.
-Манай улсын төсөв уул уурхайгаас хараат. Гэтэл ашигт малтмалын үнэ сүүлийн үед дэлхийн зах зээл дээр унаад байна. Үүнийг та мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж байна вэ?
-Энэ бол угаас циклиэр явагддаг зүйл. Ашигт малтмалын үнэ хэрэгцээ нь ихэссэн үедээ өндөр байдаг Энэ үед нийлүүлэлт нь хэрэгцээнээс даваад ирэхээр үнэ нь уначихдаг. Нэг нь нөгөөгөө давах гэж нэг, хоёр эсвэл дөрөв, таван жилийн хугацаа зарцуулдаг. Хэрэв ашигт малтмалын үнэ өндөр болоод ирвэл уурхайнууд бүтээгдэхүүн гаргах хэмжээгээ нэмсэн ч тэр хэмжээгээр цаашид хайгуулын ажилд зарцуулах төсөв, мөнгөө ч гэсэн нэмээд эхэлдэг. Орлого их орж ирж байгаа учир тодорхой хэмжээг нь хайгуул. судалгаа шинжилгээний ажилд зарцуулъя гэдэг. Харин үнэ нь унаад ирэхээр төсвөө хасъя, бүсээ чангалъя гэнэ. Энэ байдалд л манай улсын уул уурхайн салбар өртчихөөд байна л даа. Сүүлийн хэдэн жилийн давалгааг хараад байхад "Өө, энэ ийм байдаг" гэсэн туршлага нь байхгүй учир явцуу байдлаар хандсаар байгаа, Хэрэв үнэ нь өссөн бол тэр нь дараагийн 20 жилдээ байх юм шиг санаж, "Ингээд сайхан төлөвлөчихье" гээд дайраад байдаг, Харин үнэ нь буураад ирэхээр "Уул уурхай бүтэхгүй юм байна. Болохоо байлаа" гээд л хоёр туйл руу гүйгээд байдаг. Энэ байдлаас харахад бидэнд цаг хугацаа, туршлага хэрэгтэй байна. Бодлогоо урт хугацаанд төлөвлөж, уул уурхайгаас орж ирэх татварын ашгаа юунд зарцуулах вэ гэсэн төлөвлөгөөгөө маш сайн боловсруулах ёстой юм. Тэгээд түүнийг нь хэн нэгэн хөндөж чаддаггүй байвал бид үнийн өсөлт, бууралтын савлагаанд нэг их өртөөд байхгүй болов уу.
-Уул уурхайгаас олсон ашгаа юунд илүүтэй зарцуулбал хэтдээ ашигтай гэж боддог вэ?
-Уул уурхайг эдийн засагтаа ашигтайгаар ашиглаж чадвал тэр нь эргээд удаан хугацаанд бидэнд нөлөөлж таарна, Тиймээс хүнийхээ эрүүл мэнд, боловсролд зарцуулах ёстой юм. Иргэд нь өндөр боловсрол, мэдлэгтэй байвал аливаа савлагаанд өртөхгүйгээр юмыг илүү бодитой харах чадвартай байдаг. Тэгэхгүй бол манайд дунд анги нь буюу өнөө маргаашийн талхны мөнгө гэдгийг боддог нь их болчихоод, хэтийн ирээдүйгээ боддог нь цөөн болчихсон. Тэд цалин гэхээсээ илүүтэйгээр яавал илүү ашиг олчих бол гэж бодсоор ажилдаа амжилт гаргадаггүй. Тиймээс байнгын тогтмол ажилтай, хийх зүйл нь тодорхой, хүрэх гэсэн зорилготой, хүчтэй дунд анги төвлөрчих юм бол хэр баргийн улстөрийн бодлогод автаад байхгүй болов уу.
-Тэгвэл таны харж буйгаар уул уурхайн салбар хэдийд сэргэх бол?
-Манай улс далайд гарцгүй учир зах зээл нь хязгаарлагдмал. Тиймээс яах ч аргагүй зах зээл маань хэзээ сэргэх вэ гэдгийг хүлээх хэрэгтэй болно. Гэхдээ зах зээлээ хэзээ сэргэх вэ гэж хүлээгээд суух нь учир дутагдалтай. Миний бодлоор ойрын хоёр, гурван жилдээ сэргэчихгүй болов уу. Харин бид энэ дунд өөрсдийгөө цэнэглэх хэрэгтэй. Дэд бүтцийг хөгжүүлэх гэх мэт асуудал дээр төр нэлээд анхаарч байгаа. Харин компани өөрөө боловсон хүчнээ бэлтгэж, үйл ажиллагаандаа илүү хяналттай ажиллаж, цамаан загнаж болохгүй. Ер нь сайн компани гэдэг бол амжилттай үед л ашиг олдог бус хэцүү үед ч хэвийн ажиллаж, ямар нэг хямралгүйгээр давж гардаг байх ёстой юм.
-Таныг "Хүннүгийн Лхагвадорж" гэдэг, Ер нь таны ажлын гараа хэрхэн эхэлж байсан бэ?
-"Хуннү коал" гэж жижигхэн компаниар үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Гэхдээ түүнээс өмнө би уул уурхайдаа олон жил ажилласан хүн. "Монголросцветмэт", "Эрдэнэт", "Оюутолгой" гээд уул уурхайн үйлдвэрийн салбарт ажиллаад үзчихсэн хүн шүү дээ.
-Та "Энержи ресурс"-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байх аа?
-Ажиллаж байсан, Тавантолгойн ордыг улсад төлөөлүүлэх гэрээнд гарын үсэг зурж байлаа. Гэхдээ энэ бүхэнд би гүйцэтгэх ажилтан байсан. Ухаа-Худагийн уурхайн нээлтийг хийж хүлээлгэж өгөөд, баяжуулах фабрик үйлдвэрийн төсөлд нь ажиллаж байв. Гэхдээ "Энержи ресурс" гэдэг чинь том төсөл болоод явчихлаа, Би бол уул уурхайгаас өөр зүйл мэдэхгүй. Үүнээс том түвшинд ажиллаж чадахгүй" гээд ажлаа өгсөн. Яагаад гэвэл тэр үед төмөр замын, авто замын, тээвэрлэлтийн гэх мэт олон төсөл салаалж, толгрйн өвчин ихтэй болж эхэлсэн учир түүнийг хариуцаж явж чадахгүй гэдгээ хэлсэн.
Яг тэр үед миний гадны найз нар санал тавиад "Ер нь чи өөрөө эзэн нь болоод олон улсын хөрөнгийн бирж дээр эзэмшсэн мэргэжлийн чинь дүрмийн дагуу явагдах ажил хийж үзвэл яасан юм" гэсэн санал тавьсан юм. Хэдийгээр тэр тэгээс эхлэх ажил байсан ч миний санаанд багтаж байсан учир шууд ажлаа өгөөд 2009 онд "'Хүннү коал" компаниа байгуулсан.
-Тухайн үед нүүрсний салбар нэлээд ашигтай байсан байх аа?
-Тэр үед хувьсгалын тохироо нь бүрдэж таарсан гэх үү дээ. Хөрөнгө оруулагчид Монголд уул уурхайд хөрөнгө оруулах боломж байгаа юм байна гэж харж эхэлсэн, нүүрсний үнэ ч гэсэн өсөлттэй байсан зэрэг давуу талууд үүссэн байлаа. Тиймээс бид бизнес төлөвлөгөөгөө гаргаж, удирдлагын багаа бэлдээд хөрөнгө оруулагчидтай уулзсан. Төслөө танилцуулж, хөрөнгийн бирж дээр хэрхэн ажиллахаа хэлтэл хоёр, гурван хоногийн дотор л таатай мэдээ сонсож эхэлсэн, Жишээ нь, миний хамтрагч Мати Вүүд бид хоёр Хонгконгт нэг хөрөнгө оруулагчтай уулзлаа. 30 минут биднээс юу ч асуулгүйгээр яриаг маань сонссон. Яриад дууссан чинь л бид хоёрын нүд рүү хараад "Ок. Би та хоёрт итгэж байна" гэсэн. Бид ч мөнгө өгөх гээд байгаа юм болов уу, одоо яах юм бол гэсээр дараагийн уулзалт руугаа явж байтал утас дуугараад "Нэг сая ам.долларын хувьцаа авъя" гэдэг байгаа. Тэр хүн 18 сарын дараа бидний амжилтын үндсэн дээр мөнгөө ес дахин өсгөж авч чадсан.
Ер нь бол хөрөнгө оруулагчдын итгэлийг олно гэдэг маш чухал ажил. Хөрөнгийн бирж дээр мөнгөө босгочихоод эргээд хайгуулд хэрхэн зарцуулснаа тайлбарлаж ярина гэдэг маркетингийн маш чухал хэсэг шүү дээ.
Гадны хөрөнгө оруулагчдын биднийг хүлээж авсан өөр нэг шалтгаан нь Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа компанийн гол хүн нь монгол хүн юм байна, багийи удирдлагын бараг 99 хувь нь монголчууд байгаа учир хаана, юу хийж буйгаа мэдэх хүмүүс юм байна. Түүнээс гадна хувьцаат компанийн захирлууд нь өмнө нь дандаа геологи хайгуулын чиглэлээр ажиллаж байсан, мөнгө босгож байсан туршлагатай хүмүүс байна гэсэн итгэл үнэмшил төрөхөөр байсан юм. Тиймээс л гадныхан мөнгөө оруулсан.
-Монголын компаниудыг Австрали руу гарахад "Хүннү коал" гол гүүр нь болж байсан гэх юм билээ?
-Нэг компани нь ашигтай яваад байхаар өөр хөрөнгө оруулах төсөл юу байна гээд Австралийн компаниуд сонирхож эхэлсэн. Үүнээс үүдэн Монголын хэд хэдэн компани Австралийн хөрөнгийн бирж дээр амжилттай яваа харагдаж байсан. Гэхдээ компани бүрийн үйл ажиллагаа өөр өөрийн онцлогтой. Өөрөөр хэлбэл, бодитой зүйлийг ярьж яваа компани амжилт олно. Харин дэндүү мөрөөдлийн маягийн төлөвлөгөө яриад яваад байвал тодорхой түвшин хүртэл тэр мөрөөдөлд нь хүмүүс итгэж явж байгаад хэрэгжихэд тав биш 50 жил хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод ирэхээр хувьцааны үнэ нь буурдаг. Үүний нэг аюул нь Монголын бусад компаниудадаа нөлеөлчихдөг. Өөрөөр хэлбэл, Монгол гэдэг мөрөөдөл юм байна, түүнээс бус бодит бус юм байна гэсэн бодолтой болчихдог Тиймээс бидний баримталж байсан өөр нэг бодлого бол бусад компанийнхаа талаар муу хэлсэн мэдээлэл өгөхийг хүсдэггүй байсан.
-Та анх олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс дөрвөн сая ам.доллар босгох төлөвлөгөөтэй ороод 20 сая ам.доллартай болж байсан гэсэн. Хэдэн он юм бэ?
-2009 оны намар бид яваад тийм ашиг олсон. 2008 оны эдийн засгийн хямрал арай гайгүй болж байсан үе л дээ. "Хүннү коал" компанийг байгуулчихаад, жижиг эсвэл дунд хэмжээний хэдэн төсөл хэрэгжүүлэхээр зорьсон байлаа. Ингэхдзэ дөрвөн сая ам.доллар босгоод ажлаа эхэлье гээд хөрөнгө оруулагч нартай уулзаад явахад "Ийм том төлөвлөгөө гаргачихаад дөрвөн сая ам.доллараар хоёрын хооронд зүйл хийх юм биш үү. Илүү их хөрөнгөөр, зоригтой хөдөлбөл яасан юм" гэх хүмүүс байлаа. Бүр хоёр хоногийн дараа 20 саяас ч илүү ам.доллар амлаж байсан хөрөнгө оруулагчид ч бий. Бидиий хувьд бас хамаагүй их мөнгө авчихаар гадны хувьцаа эзэмшигчид орж ирээд компани дахь монголчуудын хяналт алдагдах магадлалтай учир 20 сая ам.доллар хангалттай хэмээн зогсоосон.
-Ямар төлөвлөгөө байсан юм бэ?
-Хөрөнгө оруулалтыг хайгуулд зарцуулж, томоохон нүүрсний ордууд илрүүлнэ гэсэн бизнес төлөвлөгөө байсан. Тухай үед хэд хэдэн төлөвлөгөө гаргасан ч мэдээж төлөвлөгөө болгон амжилттай байна гэж байхгүй. Хайгуул гэдэг өөрөө маш том эрсдэлтэй зүйл. Бид нүүрс дөнгөж илрэлтэй байна гэсэн газар хайгуул хийгээд зургаан сарын дараа гэхэд 160 сая тоннын нөөцтэй гэдгийг тогтоож байлаа, 98 сая тоннын нөөц тогтоосон орд дээр нэмэлт хайгуул хийснээр 700 сая тонн болохыг тогтоосон. Рио тинто хайгуул хийнэ гэж байсан ч олигтой хийлгүй хаячихсан байсан талбайн төслийг нь худалдаж аваад нэмэлт хайгуул хийсний үндсэн дээр 250 сая тонн нөөц олж илрүүлсэн. Ийм гурван төсөл нийлээд Монголын нүүрсний нөөцийг нэг тэрбум тонноор нэмэгдүүлсэн. Ингэж нөөцтэй байна гээд тайлангаа гаргаад ирэхээр хөрөнгө оруулагчдын хандлага тэс өөр болсон шүү.
Таныг ихэвчлэн Австралын хөрөнгийн бирж дээр хувьцаа арилждаг гэдгийг хүмүүс мэднэ. Ер нь та яагаад Австралийг сонгосон юм бэ?
-Хамгийн эхний шалтгаан нь миний хамтрагч нар Австрали хүмүүс байсан. Хрёрдугаарт, Австралийн хөрөнгийн биржийн онцлог нь жижигч дунд хэмжээний хайгуулын компани 60, 70 хувийг эзэлдэг. Тиймээс тэр хөрөнгийн бирж дээр хувьцаа худалдаж авч буй хүмүүсийн нэлээд нь хайгуулын эрсдлийг олдог, ашгаа ч бас боддог хүмүүс байсан. Нөгөө талаас Австралийн хөрөнгийн бирж нь манайхтай цагийн зөрүү бараг байхгүй. Тиймээс бирж дээр хувьцаа худалдаж авч буй байдлыг бид өөрсдөө шууд хянах боломжтой байсан. Хэрэв Канадын хөрөнгийн бирж дээр байсан бол шөнөжин сууж хувьцаагаа харах болно шүү дээ.
Хонгконгийн хөрөнгийн бирж бол маш том. Тэндээс их хөрөнгө босгож болно. Гэхдээ энэ бирж дээрх компаниуд нь өөрсдөө маш том, томоохон банкууд, эсвэл өндөр технологийн компаниуд, дэлгүүр ч гэх юм уу хүмүүс юу авч байгаагаа ойлгох хувьцаа арилждаг Харин уул уурхай, хайгуул гэхээр хүмүүс тэр бүр ойлгохгүй учир шууд амжилт гаргахад төвөгтэй байдаг л даа.
-Тантай эхлээд уулзах үед "Энэ жил ч амжилт багатай байна даа" гэж байсан. Гэхдээ өнгөрсөн хугацааны тухайд таны амжилтын оргил үе хэдийд байв?
-Би амжилтынхаа ид оргил үед хүрчихсэн гзж боддоггүй. "Хүннү коал"-ыг бол 18 сарын дотор хувьцааны үнийг нь ес дахин өсгөхөд Азийн хамгийн нэр хүндтэй нүүрсийн олборлогч компани Монголд хөрөнгө оруулна гэдэг бол Монгол Улсад өгч буй том үнэлгээ болсон, "Бампу" гэх тэр компани манайд орж ирэхээсээ өмнө Австралийн нүүрсний компанийг хоёр тэрбум ам.доллараар худалдаад авчихсан байсан. Индонезид таван уурхайтай, жилд 20 сая тонн нүүрс олборлодог. Тиймээс тэд юу хийж байгаагаа ойлгодог, хаашаа хөрөнгө оруулж буйгаа мэддэг, өнөө маргаашийн ашиг хайсан биш компани орж ирнэ гэдэг Монгол Улсад тавьж буй том үнэлгээ байсан.
-Газрын тосны чиглэлээр ажиллаж буй "Вольф петролиум" компаниа хэлж байна уу?
-Монголын газрын тосны салбарт нэлээд ажиллах хэрэгтэй юм байна гэж үзээд "Вольф петролиум" компаниа байгуулсан. Энэ компани маань байгуулагдаад гурван жил ажиллаад сүүлийн хоёр жилд нь Газрын тосны газраас оны шилдэг гэрээт компани болсон. Хийсэн ажлынхаа дүнд Сүхбаатар аймагт 100км үргэлжилсэн газрын тос байж болох бассейн илрүүлчихээд байгаа. Тиймээс манай улсын газрын тосны салбарт хандах хандлага эрс өөрчлөгдсөн. Монголд Петро Чайна газрын тос олборлож байгааг ойр хавийнхан мэдэж байсан ч дэлхий даяар мэдээгүй байсан. Одоо бол газрын тостой улс юм байна, хөрөнгө оруулах боломж байна гэдэг утгаар харж эхэллээ. Өнөө жил гэхэд газрын тосны олон улсын хэмжээний том хурал манайд болж, тэргүүлэгч компаниуд манайх руу анхаарлаа хандуулах болсон. Энэ бол бидний нэг томоохон амжилт юм даа.
-"Хүннү коал" компаниас хойш хичнээн компани таниар овоглож байна вэ?
-Хувьцаа эзэмшдэг хэд хэдэн компани бий. Миний хамтардаг "Гариссон капитал" гэдэг Австралийн компани бий. Энэ компани зөвхөн Монгол гэлгүйгээр бусад оронд хайгуулын чиглэлээр компани байгуулаад Австралийн хөрөнгийн бирж дээр гаргах гэсэн зорилготой. "Гариссон капитал" нь өөрөө удирдлагын менежментээ явуулна, хөрөнгийн биржийн шаардлагуудыг хангах санхүүгийн асуудлуудаа ч мөн хариуцдаг, "Гариссон калитал"-ын оролцоотой хэд хэдэн компани бий.
Т.ГЭРЭЛМАА
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||