- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тогтворжиж байна
Уул уурхай гэсэн саалийн ганцтай болохоор Монголын эдийн засаг энэ салбарынхаа бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ ханш хэрхэж байгаад чих тавьж суудаг. Манай эдийн засагчид улсынхаа эдийн засгийг тодотгохдоо "Өрөөсөн хөлтэй" гэх үгийг бодож олсон байна билээ. Гэхдээ энэ бол басамжилж баалахаасаа илүүтэй эдийн засгаа солонгоруулах, бие биеэ нөхцөлдүүлсэн олон салаа мөчиртэй болгох тухай сануулга байх.
2013 он Монголын эдийн засаг, тэр Дундаа уул уурхайн салбарт хар дарсан өдөр хоногууд байв. Дэлхийн зах зээл дээр манай зонхилох экспортын бүтээгдэхүуний үнэ буурсан нь уул уурхайгаас хэт хамааралтай улсын төсвийн орлогын хүүдийг эргүүлж сэгсрэхэд хүргэсэн.
Бидний нэг муу араншин гэвэл уул уурхайн баялаг ихтэй хэмээн бардамнах хэрнээ гадаад зах зээл.тээвэрхүргэлтзэргээорхигдуулжболомжоо боомилдог явдал. Тиймээс БНХАУ гэсэн ганцхан зах зээлийнхээ барьцаанд орчихсон, үнэ ханш, нийлүүлэлт гэхчлэн үндэсний эрх ашиг маань тэдний ааш араншингаас ихэнхдээ хамаарах гээд байдаг гэмтэй. Үүний горыг энэ он дуустал амссан хэвээр л байх биз.
Нүүрс Монголын эдийн засгийн итгэл найдвар болоод чамгүй хугацаа өнгөрч байна. Нэг үеэ бодвол бид жилдээ хэдэн арван сая тонныг экспортлох хэмжээнд хүрчээ. Гэхдээ төмөр замаар тээвэрлэдэг болсон тэр цагт л хар алтныхаа өгөөж хишгийг энэ ард түмэн мэдрэх байх. Нүүрсний зах зээлийн тухайд гэвэл үнэ уруудаж, эрэлт буурсан хоёр том хүчин зүйлд хавсаруулчихаад байгаа. Салбарынхны хувьд энэ долоо хоногийн сүүлчээр болох "Coal Mongolia 2014" уламжлалт уулзалтад итгэл дайж байх ншг байна.
Хоёрдугаар сарын зарласан үнээс харвал манай 4000 хүртэл ккал хүртэл илчлэгтэй боловсруулаагүй нүүрс тонн нь 25.6 ам.доллар, 4000-5000 хүртэл илчлэгтэй бол 50.8, харин 5500 ккал-аас дээш илчлэгтэй бол 69.1 ам.доллар байна. Баяжуулсан коксжих нүүрс 84.4, мөн баяжуулсан эрчим хүчний нүүрс 38.1 ам.доллар байна. Яаж ч бодсон энэ бол гуяа алгадаад гүймээр үнэ ханш биш байгаа биз. Гэхдээ яахав, Монголын өнөөгийн нөхцөл байдал чамлахаас чанга атгах хэмжээнд л байгаа болохоор энэ зэрэгтэй байгаад нь баярлахаас яалтай.
Манай хууль тогтоогчид он дамжин алтны тухай хуулиар амьсгаллаа. Алттай бол валюттай гэцгээж байна. Олборлосон алтаа Монголдоо тогтоох чиг хандлагыг илүүд үзэж буй. Харин шар металл маань ямаршуухан үнэ ханштай байх нь вэ.
2012 оны хоёрдугаар сард алт нэг унци нь 1700 ам.доллараас давж байв. Мөн оны ес, аравдугаар сард энэ ханшаа хадгалж байлаа. Харин түүнээс хойш үнэ байнга уруудсаар ирсэн. 2013 оны эхэнД 1670 ам.доллар хүрч байснаа оны сүүлч арванхоёрдугаар сард 1225 болтлоо буурч байсан гэж бодохоор алтны үнэ ханшаас өөдрөг хүлээдт байх боломж одоогоор харагдахгүй л болов уу. Хэрэв дундаж үнээр нь илэрхийлбэл 2013 онд нэгунци нь 1668.8, харин 2013 онд 1411.0 ам.доллар байв. Гэхдээ оны эхээр шар алтны ханш бага зэрэг өсч 1262.9 ам.долларт хүрснийг шинжээчид түр зуурынх хэмээн тодотгосон байна билээ. Монгол банк энэ сарын нэг грамм алтны дэлхийн зах зээлд борлуулах үнийг 68217 төгрөг хэмээн зарлажээ.
Алтны үнийг шинжээчид оны эхний улиралд 1250-1280 ам.доллар, харин жилийн дундаж үнийг 1300 ам.доллар хэмээн төсөөлж байна.
Монголын эдийн засгийн итгэл найдварыг тээж яваа баялгийн нэг нь, зэсийн, баяжмал. Ямар ч цаг үед голч үнэ цэнээ алддаггүй, бас уламжлалт зах зээлтэй гэдгээрээ улбар металл сондгойрдог. 2012 оны эхээр нэг тонн зэс 8500 ам.доллар хүрч тухайн үеийн Засгийн газрын аз нь гийж байсан нь бий. 2013 он ч гэсэн 8000-аас дээш гарсан үнээр эхэлж байв. Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд зэс 7927 ам.долларын дундаж үнэтэй байлаа. Харин энэ жилийн хоёрдугаар сарын дэлхийн зах зээлийн зарласан үнэ 7294.3 ам.доллар байна. Эндээс үнэ ханш нь нэлээдгүй буурсныг анзаарч байгаа байх. 2013 онд зэсийн үнэ 8048 ам.доллараар эхэлж байсан бол оны сүүлч арванхоёрдугаар сард 7202 болтлоо буурч байсан төдийгүй долдугаар сард бүр доопшлж 6892 ам. доллар болж, барайлгаж байсан удаатай. Гэхдээ л 2013 оны зэсийн дундаж үнэ 7325.8 ам.доллар/тн байсан.
Энэ оны тухайд зэсийн үнэ сэргэх хандлага харагдаж байгаа. Лондонгийн металлын бирж дээр зэсийн нөөц нэлээдгүй багасч байгаа нь үнэ өсөхөд нөлөөлж байна гэжээ. Гэхдээ л тонн нь 7400-аас нэг их хэтрэхгүй хэмээн таамаглаж байгаа ч энэ сарын 14-ны байдлаар Лондонгийн бирж дээр тонн нь 7125 ам.доллараар арилжаалагдсан байна билээ.
Төмрийн хүдэр манай экспортод чамгүй хувийг эзэлж байгаа. Үүний учнр үнэ хашпнйг нь онцлов. Монголын хүдрнйг худатдан авагч нь мөн БНХАУ. Эдний зах зэээлшш багтаамж том, дэлхийн төмрийн хүдрийн гол үйлдвэрлэгч компаниуд Хятадад нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээгээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Roi Tinto олборлолгоо 237 сая тн-оос нэмэгдүүдж 2017 он гэхэд 350 сая.тн хүргэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл байна. Иймд төмрийн хүдрийн олж авсан одоогийнхоо зах зээлээ хадгалж хамгаалах шаарддага гарна байх.
Хятадын уул уурхайн umetal.com.сот сайт хоёрдугаар сард 58 хувийн агуулгатай бүхэллэг хүдрийн үнийг 118 ам.доллар тонн, харин нунтаг хүдрийг 108 ам.доллар/тонн хэмээн зарлажээ. Төмрийн хүдрийн хувьд 2013 оны дундаж үнэ 135.1 ам.доллар байсан юм. Энэ оны тухайд төмрийн хүдрийн үнэ одоогийнхоо түвшинд тогтвортой байх төлөвтэй хэмээн шинжээчид "төлөг буулгаад" байгаа.

Бидний нүүр тахалдаг экспортын голлох бүтээгдэхүүний үнэ он гарсаар "тугалыг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй" хэмжээнд л байна. Юутай ч одоогоор эндээс шуудай шуудайгаар ашиг олохгүй ч уут хоосон буцахгүй байх найдвар бас байна.
Өдрийн Шуудан
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тогтворжиж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани