- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
С.Цэвэгжав: МЕНЕЖМЕНТИЙГ ХИЙХ БАГ БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР, ТӨМӨР ЗАМ, АВТО ЗАМ, ЗЭЭЛИЙН АСУУДЛЫГ ЦОГЦООР НЬ ШИЙДНЭ
"Эрдэнэс-Тавантолгойн" бүтээн байгуулалт хариуцсан дэд захирал С.ЦЭВЭГЖАВТАЙ ярилцлаа.
-Цагаан хадны боомтоос Ганц модны боомт хүртэл төмөр зам тавих ажлын хэсэгт "Эрдэнэс-Тавантолгой" компани багтсан. Энэ чиглэлийн төмөр замын ажил хэр урагшилж байна вэ?
-Цагаан хаднаас Ганц модны боомт хүртэл төмөр замын ажлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусаад, анхан щатны хэлэлцүүлгийг өрнүүлсэн. Ирэх хавраас газар шорооны ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. "Шэньхуа", "Эрдэнэс-Тавантолгой", орон нутгийн "Тавантолгой", "Энержи Ресурс" компани хамтран энэ чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлж байгаа. Санхүүжилтийн асуудлыг өнгөрсөн наймдугаар сард болсон БНХАУ-ын даргын айлчлалын үеэр шийдсэн. Нийт 200 сая ам.долларын өртөгтэй бөгөөд эл хөрөнгийн 30 хувийг хамтарсан компаниуд гаргаж, 70 хувийг нь Хятадын хөгжлийн банкнаас олгоно. Хил дамнасан төмөр зам учраас хоёр улсын төр захиргааны байгууллагын хооронд шийдэх асуудал бий. Хоёр талын гааль, хилээ хэрхэн огтлолцуулах вэ зэрэг ярьж хэлэлцэх ажлууд үргэлжилж байна. Хятадын "Шэньхуа" компанийн хувьд Ганц модны боомтоос Ухаахудаг хүртэл төмөр зам тавьж болно гэсэн саналыг илэрхийлж байгаа.
-Тавантолгойн төмөр замын хувьд ерөнхийдөө бүх зүйл тодорхой болсон байна. Харин баяжуулах үйлдвэрийн төсөл дээр хөрөнгө оруулагчид сонирхлоо хэр илэрхийлж байна вэ?
-Гаднын томоохон байгууллага баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусаад, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Энэ төсөлд нийт 560 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж яригдаж байгаа. Үүнийг "Эрдэнэс-Тавантолгой" компани гаргахад хүнд байгаа. Үнэнийг хэлэхэд, ийм хэмжээний хөрөнгө манай компанид алга. Тиймээс хөрөнгө оруулалт дээр асуудал үүсч байгаа юм. Дээр нь нүүрсний зах зээл гадаад, дотоодод ч муу байна. Үүнтэй холбогдуулан саяхан Засгийн газрын тогтоол гаргасан. Үүндээ менежментийн хувьчлалаар "Эрдэнэс-Тавантолгой"-н асуудлыг шийдвэрлэнэ гэж тусгасан. "Эрдэнэс-Тавантолгой"-н менежментийг хийх баг, компани нь нүүрс баяжуулах үйлдвэр, төмөр зам, авто замын асуудлыг цогцоор нь шийднэ.
-"Чалько"-гийн өрийг бас барагдуулах үүрэг хүлээж байгаа юу?
-Тэгнэ.
-Одоогоор "Чалько" компанид хэдийг төлөхөөр байгаа вэ?
-100 гаруй сая ам.доллар үлдсэн.
-"Эрдэнэс-Тавантолгой"-н менежментийг хувьд шилжүүлэхдээ ямар шаардлага тавьж байгаа юм бэ. Гадаад, дотоодын ямар ч компани оролцож болох юм уу?
-Тогтоолд зааснаар бол менежментийн компани шалгарсны дараа буюу хоёр жилийн дотор баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар тооцсон байсан. Тэгэхээр менежмент хийх компани нь санхүүгийн эх үүсвэртэй, төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулах чадвартай байх ёстой гэсэн үг. Энэ нөхцөлийг хангаж л байвал дотоод, гадаад гэж ялгахгүй. Менежментийн асуудалтай холбоотойгоор бүтээн байгуулалтын ажил зогсох ёсгүй. "Эрдэнэс Тавантолгой"-н үнэ цэнийг нэмэгдүүлэхэд дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах нь чухал.
-"Эрдэнэс-Тавантолгой"-н хувьд нүүрснээс метан хий гаргах төслийг Солонгосын төрийн өмчит компанитай хамтран хэрэгжүүлэхээр болсон. Энэ төслийн явц ямар байгаа вэ?
-Тавантолгой орд дээр судалгаа явуулж метан хийн боломжит нөөцийг тогторсон байгаа. Одоогоор нөөцөө баталгаажуулж, цаашид өсгөж болох судалгааны ажлыг эхлүүлсэн. Мөн ирэх сард нүүрснээс метан хий гаргах жижиг туршилтын үйлдвэр Солонгосоос оруулж ирнэ. Энэ нь цагт 50 шоо метр метан хий гаргана. Үйлдвэрээ эхний ээлжид туршиж үзсэнээр дараагийн шатны үйлдвэр нь ямар байх талаар мастер төлөвлөгөөгөө боловсруулна. Урьдчилсан дүнгээр 60 сая тонн метан хий үйлдвэрлэх нөөц Тавантолгойн ордод байна гэж тооцож байгаа. Энэ нь Улаанбаатарын 30 жилийн хзрэгцээг хангах хэмжээ. Өөрөөр хэлбэл, 30 жилийн нүүрсний хэрэгцээг хангах боломж байгаа гэсэн үг л дээ. Одоогоор туршилтын судалгаанд зориулж Солонгосын талаас 8.6 сая ам.долларыг гаргасан байгаа.
-Энэ оны есөн сарын байдлаар "Эрдэнэс-Тавантолгой" компани хэчнээн тонн нүүрс олборлож, хэдийг борлуулсан байгаа вэ?
-Өнгөрсөн хавраас Зүүн Цанхийн олборлолтыг түр зогсоож, Баруун Цанхиас нүүрс олборлож байна. Одоогийн байдлаар 5.1 сая тонныг нүүрс олборлож, 3.6 саяыг нь экспортолсон. Энэ оны эцэст борлуулалтаа долоон сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Борлуулсан 3.6 сая тонн нүүрсийг бүгдийг нь "Чалько"-д нийлүүлсэн юм уу, эсвэл бусад компанид экспортолсон юм уу. Ер нь "Чалько"-гийн өрийг энэ онд барагдуулж дуусах уу?
-"Чалько"-д нийлүүлсэн, экспортолсон нүүрс нийлээд 3.6 сая тонныг гаргасан. Энэ ондоо багтаан "Чалько"-гийн өрийг барагдуулж дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Борлуулалтын шинэ гэрээг боловсруулж, түүнээсээ. өрөө барагдуулах ерөнхий төлөвлөгөө гаргасан. Манай компани мөнгөтэй байсан бол аль хэдийнэ "Чалько"-гийн өрийг барагдуулж дуусах байсан. Мөнгө байхгүй учраас өдий хүртэл сунжирч байна. Манай компани "Чалько"-гоос өөр компанид нүүрсээ борлуулах гэрээ хийж байгаа. Тэдгээр компанид борлуулсан нүүрснийхээ орлогоор "Чалько"-гийн өрийг төлнө. "Чалько"-д нүүрсээ нийлүүлж өрөө барагдуулъя гэтэл үнийн индекс унаж, нүүрс нийлүүлэхээ зогсоосон. Тиймээс арай өндөр үнээр авч байгаа бусад компанид нүүрсээ борлуулж, тэр орлогоороо өрөө барагдуулахаар тооцож байна.
-"Чалько"-гоос бусад компанид нэг тонн нүүрсийг ойролцоогоор хэдэн ам.доллараар худалдаж байгаа юм бэ?
-Уурхайн аман дээрээс 34-35 ам.доллараар нийлүүлж байна. "Чалько"-д үүнээс бага дүнгээр нийлүүлж байсан.
-Менежментийг нь хувьчлах тухай ярианаас зарим хүн "Эрдэнэс-Тавантолгой" компанийг бүрэн хувьчлах гэж байна гэж ойлгож байна. Мөн зарим иргэн хувьцаагаа авч чадахгүй нь гэж ярих боллоо. Менежментийг нь хувьчилснаар компани бүрмөсөн хувьд шилжиж байгаа юм биш биз дээ?

-Тухайн компанийн менежментийг сайжруулж, ашигтай үйл ажиллагаа явуулахад чиглэж байгаа арга хэмжээ л дээ. Түүнээс биш төрийн өмчийг хувьд шилжүүлэхийг хэлж байгаа юм биш шүү дээ. Лиценз нь төрд байгаа учраас иргэн бүрт хувьцаа олгогдоно. Зөвхөн үйл ажиллагаанд нь менежментийн хувьчлал хийх тухай л ярьж байна. Төрийн компанийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үнийн дүн нь 10 сая төгрөгөөс хэтэрчихвэл бүх ажил нь уягдах талтай байдаг. Үүнээс болж цаг хугацаа алдаж, бизнесийн ямар ч хурдгүй болдог. Энэ талаас нь харж менежментийн хувьчлалыг хийхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Менежментээ сайн хийж, дэд бүтэц, бүтээн байгуулалтаа хийсний дараагаар иргэдийн хувьцаа үнэ цэнтэй болох, 1РО хийх боломж нээгдэнэ. Энэ хэрээр иргэдийн хувьцааны ханш ч. өснө шүү дээ. "Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьд ашигтай ажиллах бүрэн боломж байгаа. Тэтэл өр зээлдээ дарагдаж, дэд бүтэц нь урагшлахгүй байна шүү дээ. Тиймээс сайн менежмент хийж, үйл ажиллагааг нь сайжруулах гэж буй нэг төлөвлөгөө л юм л даа.
Э.МӨНХЦЭЦЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
С.Цэвэгжав: МЕНЕЖМЕНТИЙГ ХИЙХ БАГ БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР, ТӨМӨР ЗАМ, АВТО ЗАМ, ЗЭЭЛИЙН АСУУДЛЫГ ЦОГЦООР НЬ ШИЙДНЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани