- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Өнөөдрийн өөхийг үмхэхээр Гацууртын ордын асуудлыг оруулж ирэв үү
Өнөөдрөөс УИХ-аар Гацууртын алтны ордоос Монголын төр 20 хувь
эзэмших эсэх, ер нь стратегийн ордод оруулах эсэхийг хэлэлцэж эхэлнэ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байх Гацууртын ордод төрийн эзэмших
хувь дээр Засгийн газар хөрөнгө оруулагчтай нэгдсэн ойлголтод хүрч,
Засгийн газрын зүгээс Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмших
"Эрдэнэс-Гацуурт” хамтарсан компани байгуулж, уг компанид төрийн
эзэмшлийн хувь хэмжээг 20 хувь байлгахаар болсон.
Засгийн
газар асуудлыг авч хэлэлцэх үед хувь хэмжээг 34 хувь байлгах тухай
яригдсан ч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан 20 хувь дээр
тогтоод байгаа гэх. Тэгээд "Эрдэнэс-Гацуурт” ХХК-ий өөрийн хөрөнгө дэх
төрийн эзэмшлийн 20 хувьд ногдох 20 мянган ам.долларын санхүүжилтийг
хуулийн дагуу "Эрдэнэс МГЛ” ХХК-аас гаргуулахаас өөр гарц боломж
одоогоор бидэнд алга байна хэмээсэн.
"Эрдэнэс-Гацуурт” ХХК нь
холбогдох хуульд заасны дагуу төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулах
зохион байгуулалтад шилжин Гацууртын ордыг ашиглах хугацаанд төслийн
санхүүжилт болон бусад зардалтай холбоотой асуудалд хувь нийлүүлэгчид
ямар нэг байдлаар ачаа үүрэхгүйгээр шийдэх үүрэг хүлээнэ гэсэн.
Үүний хариуд Засгийн газар орд ашиглахад шаардагдах санхүүжилтийг
босгоход дэмжлэг үзүүлэхээ амалсан. Ийм л нэг ерөнхий агуулгатай
тогтоолын төслийг УИХ батлах эсэх шийдэгдэх юм.
Тэгвэл
Гацууртын ордыг эзэмших тухай асуудал эхлэх үеэсээ л асуудал дэгдсэн.
Энэ хооронд гурав, дөрвөн ч Засгийн газар солигдсон. Тэдгээр
асуудлуудын ихэнх нь эдүгээ чимээгүй болоод байгааг ч сөхөж ярих ёстой
мэт.
Гацуурт төслийг "Сентерра гоулд” корпораци хариуцаж
хэрэгжүүлэх гэж байгаа. Тэд Бороогийн ордыг ашиглаж байх үеэсээ л
Гацууртыг ашиглахаар хөөцөлдөж эхэлсэн байдаг. Гэвч тэдний охин компани
болох "Бороо гоулд”-ыг гэхэд л манайхан их буруутгадаг байсан.
Тиймээс ч Л.Гүндалай /УИХ-ын гишүүн байхдаа/ тэргүүтнүүд очиж жагсаал
хийж байсан ба тэнд нэг хүний амь үрэгдэж байсан. Эдүгээ шоронд байгаа
Ц.Мөнхбаяр нар ч УИХ-аас "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий
газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх,
ашиглахыг хориглох тухай хууль” буюу урт нэртэй хуулийг баталсан учир
"Бороо гоулд” хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байсан.
Нийгмийн хариуцлагын асуудал ч хөндөгдөж л байсан. Мөн Гацуурт ордоос
алт олборлох аргаас эхлээд байгаль орчин хордуулж байгаа, Хараагийн Ноён
уулын эртний Хүннүгийн хаадын булш бунхан устах бий гээд олон асуудал
яригдаж байлаа.
Тэгвэл Гацууртыг ашиглах тухай яригдаж
эхэлснээс хойших 7-8 жилд "Сентерра гоулд”, түүний охин болох "Бороо
гоулд” компани нь Улаанбаатар хотноо нэг төрөх эмнэлэг барьж өгч. Бас
нутагтаа олборлолт явуулахыг эсэргүүцдэг байсан Сэлэнгэ аймгийн Мандал
сумын 5-р баг, Түнхэл тосгонд үйл ажиллагаа явуулдаг "Түнхэлийн хөгжил”
ТББ, "Түнхэлийн өглөө” ТББ, "Хараа голыг хамгаалах иргэдийн бүлгүүдийг
дэмжих сан”, "Монголын Байгаль хамгаалах бүлгүүдийг дэмжих холбооны
Сэлэнгэ аймаг дахь зөвлөл” зэрэг ТББ-ууд энэ ордыг ашиглуулахгүй хэмээн
тэмцдэг ч амыг нь ямар нэг аргаар хаасан бололтой.
Урт
нэртэй хуулиар бол Гацуурт нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон
бүсэд оршиж байгаа ба гагцхүү Стратегийн ордод энэ хориглох заалт нь
үйлчлэхгүйгээр хуульчлагдсан байдаг.
Ноён ууланд байх алт
эрдэнэс нь Гацууртайн орд гэдэг нэртэй алтны үндсэн орд ба стратегийн
ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тухай УИХ-ын 2007 оны 27 тоот
тогтоолын нэг ба хоёрдугаар хавсралтуудад дурьдсан 15 болон түүн дээр
нэмэхээр судлаж буй 39 ордуудын дотор огт дурдагдаагүй байсан юм.
Харин өнгөрсөн жилээс тус ордыг стратегийн ордод оруулахаар ярьж
эхэлсэн. Энэхүү ордын алтны нөөц нь Бороогоос дор хаяж хоёр дахин илүү
тухай ярьдаг. "Сентерра гоулд”-ын охин "Бороо гоулд”-ын баяжуулах
үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт, Сэлэнгэ аймгийн Мандал
сумын 5-р баг, Түнхэл тосгоны нутаг Ноён уулын Нарийн Гацууртайн
амнаас 60-70 км зайтай байдаг.
Гацууртын орд нь Бороогийн
алтны ордтой ямар ч хамаагүй орд. Гэтэл "Бороо гоулд” ХХК нь уг ордыг
урьдын аргаараа олборлохын тулд Ноён уулын орчимд өөрийн толгой компани
болох Канадын "Сентерра гоулд” ХХК-ий эзэмшиж буй 372 тоот ашиглалтын
тусгай зөвшөөрөлтэй 416 га талбай, 431 тоот ашиглалтын тусгай
зөвшөөрөлтэй 1820 га талбай зэрэг жинхэнэ голын эх, ойн сан бүхий
талбайнуудад олборлолт явуулах эрх авахын тулд л стратегийн ордод
Гацууртыг багтаахыг хүссэн хэрэг бололтой.
Түүнийгээ
хэрэгжүүлэхийн тулд манай төрд 20 хувийг өгсөн нэр зүүхийг хичээж
байна уу гэсэн хардлага төрөөд байгаа юм. "Эрдэнэс-Гацуурт” хэмээх
төрийн өмчит компани байгуулснаар олборлолт явуулах эрх шууд нээгдэх
учраас Монгол улсыг эдийн засаг, санхүүгийн хямралтай үед нь ийнхүү
асуудлыг өөртөө ашигтайгаар шийдүүлэх гэж байгаа нь энэ бололтой.
Уг нь өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэсэн үгтэй. Гэвч манай
Засгийн газар өнөөдрийн өөхийг үмхэхээр ийн асуудлыг яаравчлан УИХ-д
оруулж ирсэн гэж болохоор байна.
Урт нэртэй хууль
цуцлагдаагүй байхад асуудлыг ийн хүч түрэн шийдэх ч бас буруу. Асуудлыг
УИХ хэрхэн шийдэхийг олон нийт анхааралтай харж суугаа нь ойлгомжтой.
С.Алт
gereg.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||