- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“ Богдхан ” төмөр замын санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас олгохоор боллоо
Зам , тээврийн сайд А . Гансүх одоогоос яг хоёр жилийн өмнө Богдхан уулын урдуур төмөр замын суурь бүтэц барих бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх болсноо зарласан юм . Тэгвэл саяхан Азийн хөгжлийн банкнаас энэхүү төслийг санхүүжүүлэхээр санамж бичиг байгуулсан байна .
Санамж бичигт Зам , тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё . Манлайбаяр Азийн хөгжлийн банкны зарим удирдлагатай гарын үсэг зурлаа . Тодруулбал , " Богдхан төмөр зам ” төсөлд Азийн хөгжлийн банкнаас 500 сая ам . долларын хөнгөлөлттэй зээл олгох , 550 мянган ам . долларын буцалтгүй тусламжаар судалгааны ажлыг эхлүүлэхээр болов . Энэхүү төслийн дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын Рашаант өртөөнөөс Богдхан уулын өвөрт байрлах Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор дайруулан Мааньт өртөөтэй холбох шинэ төмөр замын суурь бүтэц болох Богдхан төмөр замыг барина .
" Богдхан төмөр зам ” төслийг хэрэгжүүлснээр УБТЗ - ын хоёр дахь төмөр зам баригдах бөгөөд ОХУ - аас Хятад руу явж буй галт тэрэг Богдхан уулын урдуур баригдах төмөр замаар дайран өнгөрч , Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч байгаа 35 км төмөр замыг хотын нийтийн тээврийн зориулалтаар ашиглан хөнгөн галт тэрэг / рэйлбус /- ний үйлчилгээг улам өргөжүүлэх боломжийг нээх юм .
Монголд нийтийн тээврийн хоёр дахь урсгалыг бий болгож , нийслэл хотын замын түгжрэлийн асуудлыг давхар шийдэж байгаагаараа ач холбогдолтой . Өнөөдөр ашиглаж байгаа төмөр зам нь нийслэл хотын төмөр зам болон авто замын нэг төвшинд огтлолцож буй хэсгүүдэд авто замын түгжрэлийг бий болгож байгаа юм . Түүнчлэн зүтгүүр , яндангаас гарч байгаа утаа нь хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлж , төмөр замаар тээвэрлэж буй аюултай , химийн хортой ачаанаас бий болох эрсдэлийг өндөрсгөх , галт тэрэгний дуу чимээ зэрэг нь ард иргэдийн аюулгүй тайван амьдрахад сөрөг нөлөө үзүүлсээр байна .
" Богдхан төмөр зам ”- ыг барьснаар дээрх асуудлууд давхар шийдэгдэх юм . Одоогоор хотын төвөөр дайран өнгөрч буй төмөр зам дагуу тээвэр логистикийн 11 терминал , ачих , буулгах зориулалттай 102 салаа зам байрлаж буй бөгөөд хоногтоо 18 хос галт тэрэг дайран өнгөрдөг . Энэхүү төсөл хэрэгжсэнээр хотын А зэрэглэлийн бүсэд 1000 гаруй га газар чөлөөлөгдсөнөөр орон сууц , үйлчилгээний төвүүд , сургууль , цэцэрлэг зэрэг бүтээн байгуулалт хийх боломжтой болно . Түүнчлэн Хөшигийн хөндийд холимог тээврийн ачааны нэгдсэн терминалыг төмөр зам , хурдны авто зам , шинэ нисэх буудлыг түшиглэн барих юм байна .
Ж . ОЮУН
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||