Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Энержи Ресурсээс булааж авсан Тавантолгойн ордыг буцааж өгөхөөр бүх тохироо хийгдэжээ

speaker_2Одоогоос яг жилийн өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Эрдэнэс-Тавантолгой аль эрт дампуурчихсан” гэж мэдэгдсэн нь ихээхэн дуулиан дэгдээсэн юм. Тэгвэл одоо эрх баригчид бүх Монголчууд хувьцааг нь эзэмшиж байгаа төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” компанийг хувьчлахаар нэгдсэн тохироонд хүрээд дуусаж байна. 

    Учир нь АН-ын удирдлагууд бүгд л "Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйл ажиллагаатай танилцав. Өнгөрсөн жил УИХ-ын дарга З.Энхболд уурхайд нь очиж байсан бол саяхан АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бас "Эрдэнэс-Тавантолгой” компаниар ороод гарав. 

    Мөн "Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагуудад нь "хувьчлахад бэлтгэ” гэсэн үүргийг дээрээс өгсөн гэж эх сурвалж мэдээлэв. Тиймээс "Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирлууд ажилчдаа цомхотгохын зэрэгцээ өдөр шөнөгүй суулгаж бичиг баримтуудаа цэгцлэх болсон талаар саарал ордны нөлөө бүхий хүмүүс ярилцаж байна.

С.Баярын төрд авсан "Эрдэнэс-Тавантолгой” компанийг хувьчлах нь шударга уу?

    С.Баярын нэр хүндийг ихээхэн өргөсөн зүйл бол Тавантолгойн ордыг төрийн мэдэлд авсан явдал юм. Яг ийм шийдвэр гаргахын өмнө өнөөгийн эрх баригчид сөрөг хүчин байсан. Тэгээд л гудамжинд жагсан цуглаж Тавантолгойг луйвардаж авсан гэх бизнес эрхлэгчдийг ард түмний шүүхээр оруулж яллахыг уриалж, жагсаж байсныг хүмүүс мартаагүй. Тэдний уриалга, жагсаал олон түмний дэмжлэгийг авсан юм. Олон нийтийн шахалт, жагсаал цуглаан, олон удаагийн төлбөрт нэвтрүүлгийн үр дүнд С.Баяр Тавантолгойн ордыг төрийн мэдэлд авч байгаагаа зарласан. Тухайн үед бизнес эрхлэгчид түүний энэ шийдвэрийг төрийн дээрэм гэж нэрлэж байлаа. Харин олон нийт түүхэн шийдвэр гэж үнэлсэн юм. Ингэж төрийн мэдэлд авсан ордыг буцаагаад энэ Засгийн газар хувийн хэвшлийнхэнд өгөх гэж байгаа нь түүхэн шийдвэр  мөн үү? Ард түмэн урьдынх шигээ эсэргүүцэн жагсаж чадах уу? Хувийн хэвшлийнхэнд төр ажиллуулж чадахгүй нь ээ гээд буцаагаад өгөх Засгийн газрын нэр хүнд өсөх үү? Өмнө эзэмшиж байгаад төрд алдсан бизнес эрхлэгчид одоо нэгдэж байр сууриа илэрхийлэх үү? гэх мэт олон асуулт хариу нэхэж байна.

Тавантолгойг авч үлдээд хэн хэн нийгмийн дайснууд болсон бэ?

    Тавантолгойн ордыг нам дамжсан олон бизнесменүүд авч үлдсэн нь стратегийн хувьд их зөв шийдэл байсан юм. Хэрэв ганцхан намынхан авсан бол нэг том бослогын шалтгаан болох байв. Хоёр нам дамжсан бизнес эрхлэгчид авсан учраас өөр өөрсдийнхөө намынхныг тогтоон барьж дөнгөж байлаа. Гэвч тэд олон жил татвар хураамжийг нь төлж ирсэн Тавантолгойгоо төрд алдсан юм. Тавантолгойг Жаргалсайханы "Майнинфо”, Ж.Оджаргалын "MCS”, Сү.Батболдын "Алтай Холдинг”, Г.Батхүүгийн "Шунхлай”, Ж.Оюунгэрэлийн "Петровис”, Ц.Цэнгэлийн "Хасуу”, Ч.Чулуунбаатарын "Моннис”, Батж.Батбаярын гэх мэт олон аж ахуйн нэгжүүд нэгдэн хадгалж лицензийг нь эзэмшиж байлаа. Нэг л өдөр нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өссөнөөр Тавантолгойн лицензийг гадныханд өгчихөлгүй хадгалж байсан эдгээр үндэсний бизнес эрхлэгчид нийгмийн дайснууд болж хувирсан юм. Тэдний эсрэг гүтгэлэгийн олон нэвтрүүлэг хийгдсэн. Гутаан доромжилсон захиалгат нийтлэлүүд сонины дугаар алгасаагүй цуварсан. Үндсэндээ тэднийг Тавантолгойг луйварын аргаар авсан гэж ард түмэнд ойлгуулж дөнгөсөн. Ингээд эдгээр эрхмүүд бүгдээрээ ард түмний эсрэг гэмт хэрэгтнүүд мэт адлагдаж байсан цаг саяхан. Хэн тэднийг ард түмэнд тэгж ойлгуулав?

Тавантолгойг авч үлдсэн бизнес эрхлэгчдийг шүүмжлээд хэн ардын баатар болсон бэ?

    Тавантолгойн ордыг авсан хүмүүсийг шүүмжилсэн хүмүүс ардын баатар болж байлаа. Тэгэхэд Х.Баттулга, Ж.Батзандан, С.Ганбаатар, О.Магнай гэх мэт одоогийн эрх мэдэлтнүүд шүүмжлэгчдийн тэргүүн эгнээнд жагсаж байв. Тэд ярилцлага өгч, нийтлэл бичиж нийгмийг турхирч байлаа. Ингэж тэмцэл өрнүүлснийхээ хүчинд олон түмнээс дэмжлэг авч Тавантолгой төрийн мэдэлд очсон юм. 

Хувь тавилан их сонирхолтой юм. Ингэж жагсаж тэмцэл өрнүүлж байсан хүмүүсийн ихэнх нь гишүүн, агентлагийн дарга болж мандав. Тэднийг төр барьж байх үед төрийн мэдэлд авсан Тавантолгой нь дампуурлын ирмэг дээр ирэв. Тэгээд буцаагаад хувийн хэвшлийнхэнд нь өгөх шийдвэр гаргахад бэлэн болов. Төрд авахыг шаардаж тэмцэл өрнүүлж байсан өнөөх ардын баатарууд таг чиг. Ард түмэн тэднийг хэрхэн дуугарахыг, юу гэж хэлэхийг хүлээж байна. Уг нь тэд л хувийнханд эргүүлэн өгөхийг хамгийн их эсэргүүцэн жагсах ёстой л доо. Харж л байхаас…

75 ам.доллараар зарж байсан нүүрсийг яагаад 35 ам.доллараар зарж дампууралд хүргэв?

    Тавантолгойн ордыг төрийн мэдэлд аваад С.Баяр Ерөнхий сайдын суудлаасаа татгалзсан юм. Ингээд Сү.Батболдын Засгийн газар Тавантолгойг хариуцсан "Эрдэнэс-Тавантолгой” гэж төрийн өмчит компанийг байгуулав. Тэр Тавантолгойн ордыг эзэмшиж байсан хүний хувьд хоёр чухал шийдвэр гаргасан. Нэгд энэ ордоос олох орлогоос иргэн бүртээ сар болгон 21.000 төгрөг олгох. Нөгөө нь иргэн бүрт Эрдэнэс-Тавантолгойн 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх хоёр юм. Тэгээд Тавантолгойн нүүрсийг тонн тутмыг нь 75 орчим ам доллараар зарах гэрээ байгуулсан юм. Нүүрснээс олох орлогоо урьдчилан аваад иргэн бүртээ 21 мянган төгрөгийг 2 жил тараасан. Ийм замаар 250 орчим сая ам.доллар зарцуулсан байдаг. Бүтээгдэхүүнээ зараад олох мөнгөө урьдчилан аваад тараачхсан хэрэг. Ингээд өрөө дарахын тулд нүүрсээ зөөгөөд байж. Гэтэл Засгийн газар солигдож Н.Алтанхуяг Ерөнхий сайд болов. 21.00 төгрөг зогсов. Тавантолгойн гэрээг ч сайжруулна гэж цуцлав. Харамсалтай нь сайжруулж чадаагүй 75 ам.доллараар зарж байсан нүүрсээ 35 орчим ам.доллар болгон бууруулж "нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлов” гэдэг болов. Ингээд л хэрэг мандсан. Нэлээд хэдэн сар нүүрсээ гаргаагүй. Амласан хугацаандаа нүүрсээ гаргаж өрөө дарж дуусгасангүй. Одоо болтол хэрүүл үргэлжилж байна. 100 орчим сая.ам долларын нүүрс гаргах дутуу гэж байгаа. 

Овоолгоостой нүүрснээс улс их хэмжээний алдагдал хүлээх ямар шалтгаан байв?

    Тавантолгойн анхны гэрээгээр нүүрсээ хурдан гаргахын тулд асар ихээр олборлон овоолго үүсгэжээ. Гэтэл гэрээг цуцалсанаар олон сар нүүрсийг гаргасангүй. Энэ хугацаанд өмнө нь гаргахаар овоолго хийн бэлтгэсэн нүүрснийх нь чанар ихэд мууджээ. Учир нь Тавантолгойн нүүрс бол коксжсон нүүрс л дээ. Ийм нүүрсийг удаан хугацаанд овоолго хэвээр байлгахаар коксынх нь чанар алдагддаг аж. Нэгэнт чанар нь алдагдсан учир Хятадууд овоолго нүүрсийг авахгүй, харин шинээр овоолго хийж авна гэж гэдийжээ. Ингээд улсын асар олон тэрбумын нүүрс Баабарын зөгнөснөөр "үнс” болжээ. Эрх мэдэлтнүүдийн шийдвэрээс болж улсад ийм их хэмжээний хохирол учирсан асуудлыг зөвхөн мэргэжлийнхэн л мэднэ гэж эх сурвалж тайлбарлав. Тиймээс энэ асуудлыг шалгаж улсад их хэмжээний хохирол учруулсан эрх мэдэлтнүүдийг шалгах эсэхээ шийдэхийг АТГ-ын сонсорт хүргэе.

 "Энержи ресурс”-т хүлээлгэн өгөх бэлтгэл хангагджээ

    olloo_mn_1411358397_ttsӨнгөрсөн хавараас эхлээд л "MCS” группын Ерөнхийлөгч Ж.Оджаргал төрийн ордноос салахаа байсан юм. Тэрээр ганцаараа ч биш "Эрдэнэс-Тавантолгой” компаний гүйцэтгэх захирал Я.Батсуурьтай хөтөлцөн алхаж саарал ордныхны нүдийг хужирлаж байв. Ихэвчлэн Засгийн тэргүүний өрөө хавиар л эргэлдээд байсан билээ. Түүний зорилго одоо л тодорч эхэлж байгаа бололтой. "Эрдэнэс-Тавантолгой” компанийг хувьчлах болзол шалгуурууд MCS-д зориулагдсан гэж албан эх сурвалж мэдээллэв. Учир нь "Эрдэнэс-Тавантолгой”-г үндэсний аж ахуйн нэгжид хувьчилна. Гэхдээ энэ аж ахуйн нэгж нь нүүрсийг баяжуулах үйлдвэртэй байх ёстой гэх мэт хэнд зориулсан нь тодорхой заалтуудтай гэнэ. Тэгээд ч MCS-ийн хувь нийлүүлэгч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан сүүлийн үед "Эрдэнэс-Тавантолгой” хавиар эргэлдэх болсон гэж эх сурвалж мэдээлэв. Хамгийн сүүлд л гэхэд УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ухаа худагийн энэ ажиллаж байгаа схемыг "Эрдэнэс Тавантолгой”-д оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төр зарим нэгэн өөрийн хувиас татгалзаж, хувийн том хөрөнгө оруулалт руу чиглүүлж,  дэмжих цаг нь болж” гэж зарласан юм. Энэ бүхэн эрх баригчид бизнес эрхлэгчдээс булааж авсан ордоо хэнд өгөхөө бараг урьдчилаад бэлдчихсэн байгаа хэрэг гэж ойлгогдохоор. Ийнхүү нэгэн цагт бизнес эрхлэгчдээс булааж авахыг шаардаж байсан хүмүүс төрд гарсан хойноо нөгөө ордоо буцаан бизнес эрхлэгчдэд нь өгөх гэж бэлтгэх болсон нь ихээхэн анхаарал татах боллоо.

24tsag.mn

Энержи Ресурсээс булааж авсан Тавантолгойн ордыг буцааж өгөхөөр бүх тохироо хийгдэжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани