- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"МоАХ фракц албан ёсоор байгуулагдлаа"
Ж.Равдандорж: Монголын Ардчилсан Холбоо фракц албан ёсоор шинээр байгуулагдлаа
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Равдандоржтой ярилцлаа.
-Саяхан интернэт сайтад Ш.Түвдэндорж та хоёрыг МоАХ-ноос гаргалаа гэсэн мэдээлэл байна. Гэтэл ардчиллын тогоонд өдий удаан "чанагдаж”явж ирсэн анхны хэдэн мундаг залуучуудын нэг нь та байжээ. Эн ардчиллын тогоонд "чанагдсан” тухайгаа сөхөөд ярилцъя?
-Саяхан МоАХ хуралдсан. Энэ хуралдаанаараа хэд хэдэн асуудал авч хэлэлцсэн юм байна. Удирдах зөвлөлийн гишүүний хувиар надад "Хуралтай” гэж хэлээгүй.Дараа нь Ардчилал сонин болон сайтуудаас мэдээлэл авсан. Энэ хурлаар гурав, дөрвөн асуудал авч хэлэлцсэн юм байна. Тухайлбал, нэгдүгээрт ардчилсан намын дотоод нөхцөл байдлын тухай буюу үндэсний зөвлөлдөх хороо хуралддаггүй, дотоод ардчилал алга байнагэх мэт асуудал. Хоёрдугаарт, МоАХ-ны удирдлагын буруугаас болж МоАХ-ны үйл ажиллагаа буруу явж байна. Удирдлагаас болоод МоАХ ажиллахгүй байна гэсэн ийм дүгнэлт гаргасан байна. Гуравдугаарт, Засгийн газрын үйл ажиллагаанд өөрчлөлт орвол ямар хүмүүсээ сайд болгох тухай асуудал, дөрөвдүгээрт Ардчилсан хувьсгалын анхдагч партизануудын тэтгэвэр тэтгэмжийн тухай асуудлыг тус тус ярилцсан байна. Ийм дөрвөн чухал асуудлыг авч хэлэлцжээ гэж би ойлгосон. Тэгээд МоАХ-ны удирдлаганд ажиллаж байсан гүйцэтгэх захирал Ш.Түвдэндорж, орон нутаг, дүүрэг хариуцсан миний биеийг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
-Одоо та энэ ажлыг хийхгүй байгаа гэсэн үг үү?
-Хийхгүй байгаа. Гэхдээ энэ бол чөлөөлөгдөх асуудлыг би хувь хүний хувьд тоохгүй. Яагаад гэвэл би улс төрд 25 жил чанагдлаа. Түрүүн өөрөө анхдагчдын нэг гэж хэллээ. Би Ардчилсан хувьсгалд оролцоод залуу насаа энэ үйл хэрэгт зориулсан. Тэгэхээр одоо манай байрыг "Ардчиллын ордон” гэж хүмүүс яриад байдаг гэтэл энэ бол "Ардчиллын ордон” биш. "Ардчиллын ордон” бол одоо баригдах гээд байж байна. Энэ байрыгМоАХ-ны цагаан байшин гэж нэрлэдэг. Энэ цагаан байшинд би 22 жил амьдарсан. Энэ цагаан байшинд амьдраад хамаг залуу насаа өнгөрөөгөөд улс төрийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Бүх зүйлээ зориулсан гэсэн үг. Ажлаас халагдах зүйл хаана ч байна. Энэ тал дээр бодож санаад байх зүйл огт байхгүй. Миний хувьд МоАХ-г хэзээ ч муулахгүй. Муулах үндэслэл байхгүй. МоАХ бол монголын ард түмэнд их зүйлийг хийсэн. Аугаа их зүйлийг хийсэн. Монголын хойч үе ч үүнийг дурсана. Учир нь юундаа байна гэхээр энэ хурлаар 4 асуудал хэлэлцсэн байна. Эдгээр ньбүгдээрээ шүүмжлэл дагуулсан асуудлууд байсан. Энэ хэлэлцсэнасуудлыг буруу гэж шүүмжлэх гээд байна. Юу нь буруу вэ. Тэгэхээр Ардчилсан холбоо гэдэг байгууллага бол дүрмээрээ төрийн бус байгууллага. Төрийн бус байгууллага улс төрийн үйл ажиллагаа явуулдаггүй. Монгол Улсын хуулиар улс төрийн үйл ажиллагааг улс төрийн намууд явуулна. Төрийн болон төрийн бус байгууллагын хууль гэж байдаг энэ дагуу ажиллах ёстой. Тэгэхээр шууд намын асуудал яриад намын дотоод ардчилал муу байна гээд ярьсан байна. Гэтэл манай Ардчилсан нам бол дотоод ардчилал хамгийн өндөр хөгжсөн нам. Тэгэхээр намын асуудлыг нэг төрийн бус байгууллага яриадбайж болохгүй. Тэгэхээр би юу яриад байна вэ гэхээр МоАХ одоо өөрчлөгдөх ёстой. МоАХ-ны анхны үүрэг зорилго бүгд биелсэн. Шашин шүтэх эрх чөлөөтэй болсон, олон намын системтэй болсон, олон банкны систем гээд бүгд биелсэн. Эдгээр нь 1992 оны Үндсэн хуулиар бүгд баталгаажсан. Гэтэл МоАХ анхныхаа зорилгоосоо хөндийрчээ гэдэг ч юм уу, анхны зорилго биелээгүй гэдэг зүйлийг огт ярьж болохгүй. Харин МоАХ-ны бодлого, удирдлага нэг хүний гарт төвлөрч байгаа нь буруу.
-Энэ хурлаар МоАХ-ны ахмадуудын нийгмийн асуудлын талаар,дараагийн сайд нарын томилгоо гэх мэтасуудлыг ярилцсан байна. Тэгэхээр МоАХ Ардчилсан намд төлөөлөгч байгууллага юм уу? Тэгэхээр нэг үндэстэй хэрнээ тусдаа статустай хоёр байгууллага баймаар санагдаад байна. Нэгнь холбоо гээд төрийн бус байгууллага баймаар нөгөө нь Монголын АН гэж баймаар юм шиг. Холбоо, намд нөлөөлөх нөлөөлөл нь хир байдаг юм бэ?Ер нь МоАХ-ны үйл ажиллагаа сүүлийн үед ямар байдлаар явагдаж байна вэ?
-Нэгдүгээрт МоАХ-ны үйл ажиллагаа, хоёрдугаарт Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөрсайд нараа оруулах талаар ярьсан байна. Одоо бол тэгж сандал суудал ярьдаг цаг биш. Одоо бол бид ажиллах хэрэгтэй. Тэгж байж бид 2016 оны сонгуульд оролцоно. Тэгэхээр ард түмэн юу хийж байгааг мэднэ. Энэ Улаанбаатар хотын жишээ байна шүү дээ. Энэ мэтчилэнгээр юмаа хийх хэрэгтэй. одоо бол тэгж бужигнаж самуурч элдэв бус болох шаардлага байхгүй. Тэгэхээр удирдлагын буруутай үйл ажиллагаа байхгүй юу. Би өнгөрсөн 7 сард МоАХ-ны ерөнхий чуулганыг хуралдуулъя гээд мэдэгдэл гаргасан. Мэдэгдлээ аймаг дүүргийнхээ Ардчилсан холбооны дарга нар, удирдах зөвлөлийн гишүүдэд хүргүүлсэн.Тэгээд эдгээр хүмүүс дотроос нэг, хоёр нөхөр "Ж.Равдандорж МоАХ-г тараан бутаргаж, хуваах гэж байна” гэж ярьсан байна. Энэ бол ил тод асуудал. Аливаа ажил хийхэд зөрөлдөөн гарна, хүмүүс үзэл бодлын зөрүүтэй байдаг. Тэгж хагалган бутаргалаа гэдэг шалтгаанаар чөлөөлсөн юм байна гэж би ойлгосон. Манай удирдах зөвлөлийн гишүүд МоАХ дангаараа нэг хүний байгууллага болсныг ойлгох хэрэгтэй.
-МоАХ хэр баян байгууллага вэ?
-Асуудал баяндаа биш. Тэгэхээр тэр асуудлыг УИХ-д өргөн барина гэсэн байна. Ерөнхийлөгч, ЗГ-т тавиад шийдвэрлүүлж чадаагүй гээд улс төр оруулаад ийм асуудлыг тавьсан байна. Би бол анхдагчдын нэг. Энэ тэтгэвэр тэтгэмж ярих юм бол өөрөө өөрсдийгөө дэвшүүлж өөрсдийгөө шагнаж болохгүй. Би Ардчилсан холбооны анхдагч партизануудад байр өгөхийн эсрэг асуудлыг яриагүй зүгээр процессыг ярьж байна. Тэрийг төр засаг мэдэж байгаа. Төр засаг өгдөг өмнө нь ардын хувьсгалын партизануудад гээд өгч л байсан. Ингэж улс төржүүлж болохгүй. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл МоАХ-ны бодлого алдагджээ. 3-р Их хурал гэж шоу хийсэн. Церемони маягийн сүртэй ёслолын ажиллагаатай хурал болсон. Яг ажил хэрэг ч хурал хийгдээгүй. МоАХ-ны дарга хууль ёсны дарга мөн үү асуудал ингэж тавигдана. МоАХ-ны дүрмэнд "МоАХ-ны даргыг 4 жилийн хугацаатай сонгодог. Нэг удаа улиран сонгогдож болно." заасан байдаг. Мөн дүрмээрээ МоАХ-ны чуулганыг 3 жилд нэг удаа зарлан хуралдуулах ёстой.
-Энэ даргын сонгууль явагдсан уу?
-Нэг ч явагдаагүй. МоАХ-ны Ерөнхий чуулган нэг ч хуралдаагүй. МоАХ-ны даргын сонгууль 2006 оноос хойш нэг ч удаа явагдаагүй.
-МоАХ-г хэн санхүүжүүлж байна вэ?
-МоАХ-ны дарга Х.Баттулга санхүүжүүлдэг.
-За тэгэхээр ард түмний эрх ашгийн байгууллага биш МоАХ-г хэн нэгэн мөнгөтэй хүн толгойлоод явж байгаа юм шиг санагдаад байна?
-Хүнд тэгж харагдаж болно. Гэхдээ хийсэн юм бол бий л дээ. Бодлого хийсэн юм хоёр бол өөр. Тэгэхээр тэгж шоудаж болохгүй гэж хэлэх гээд байна. МоАХ фракцыг МоАХ-ны дарга толгойлох ёстой юу. Ийм учраас би өнөөдөр олон нийтэд улс төрчдөд хандаж МоАХ фракцыг өөрчлөн байгуулж байгааг зарлаж байна. МоАХ фракцыг албан ёсоор өөрчлөн байгуулна. Үйл ажиллагаа нь явагдаж байгаа. АН-ын ҮЗХ, УИХ-ын түвшинд энэ үйл ажиллагаа явагдаж байна. Өнөөдөр МоАХ-ны дарга Х.Баттулга МоАХ фракцыг хянаж чадахаа больсон. МоАХ фракц гэж одоо байгаа юм уу бүү мэд хэдэн тийшээ тараад алга болсон.
-Одоо МоАХ фракцыг шинэчлэн байгуулахын зорилго юу вэ?
-Шинэчлэн байгуулах нь МоАХ фракцыг шинэчлэн зорилго бол бодлогыг өөрчлөе. Бүгдээрээ нийлж хуралддаг болъё. Түүнээс нэг хүн орж ирээд нэг юм тулгаад яриад баймааргүй байна. Тийм учраас одоо МоАХ фракц гэж одоо байхгүй. Тийм учраас МоАХ фракцыг шинээр зохион байгуулна. Ийм учраас МоАХ фракцыг бодлого, зохион байгуулалтын хувьд албан ёсны болгож байгаа. Энэ бол улс төрийн нэлээд чухал мэдэгдэл. Тэгэхээр би МоАХ-г муулмааргүй байна. Муулах зүйл МоАХ-нд байхгүй. Энэ үйл хэргийн төлөө үхэхээс бусдыг хийсэн байхгүй юу.
-Энэ бол аргагүй МоАХ-нд сэтгэл зүрхээ өгч явсан хүний сайхан үг байна.
-Би энэ үйл хэргээс гарна гэж байхгүй. МоАХ-ноос гарна гэж байхгүй. Энэ бол надтай хамт өнгөрөх зүйл. Энэ бол цус гарахгүй хувьсгал хийсэн гэж ярьдаг. Тийм биш. Энд аягүй олон хүн үхсэн. Энэ зүйлийг чинь даадаг хүн байна даадаггүй хүн байна. Энэ их амьдралын нугачаа, дарамт байна. Гэхдээ л үзэл бодолдоо үнэнч байгаа. Одоо энэ 25 жилийн хугацаанд Монголын ардчиллын төлөө бат зогссон хүмүүс бол МоАХ-ныхон. Зогсох зогсохдоо маш хатуу зогссон. Үзэл санаагаа худалдана гэж байхгүй. Тийм учраас нэг өрөө байр гээд л дээрээс нь янз бүрийн асуудал болгоод улс төржүүлж болохгүй. Би үндсэндээ хоёр асуудал дэвшүүлж байна. Нэгдүгээрт МоАХ-г улс төржүүлж болохгүй. МоАХ-г нам болох юм гэнээ гэж их яригдаж байна. Бидэнд мэдэгдэхгүй юм яригдаад байна. Бас олны үг ортой гэдэг. Тэгвэл худлаа шүү гэдгийг үзүүлмээр байна шүү дээ. МоАХ нам гэж байхгүй. Энэ сайхан байгууллагыг дүрмээр нь явуулмаар байна. Тэр дүрмэнд юу хийх ёстойг жагсаасан байгаа. Одоо гэтэл МоАХ удирдлагаа дагаад хуваагдаж байна. Тэгэхээр МоАХ-ны анхан болон дундшатны байгууллагууд бодох хэрэгтэй. Олон асуудал байгаа. Энэ бүгдийг яръя гэсэн юм. Тэгэхээр нэгдүгээрт МоАХ-г улс төржүүлж болохгүй. Хоёрдугаарт МоАХ фракцыг шинээр өөрчлөн байгуулагдсаныг албан ёсоор зарлаж байна.
-Шинээр өөрчлөгдөн байгуулагдаж байгаа фракцад ямар хүмүүс нэгдэж байгаа вэ?
-Ихэнхи нь манай хуучны гишүүд. Ер нь бол дэлхийн жишигт том намууд фракцтай байдаг. Энэ фракцын асуудал бол Эртний Ромын үеэс үүдэлтэй. Анхны МоАНамын үед фракцтай байсан. 81-ийн бүлэг гэж байсан. Мөн 1992 онд МоАХ нам болох гэж байна гээд 77-гийн бүлэг гарч байсан гээд олон асуудал бий. Тэгээд улс төр үргэлжлээд байна. Монгол Улсыг удирдах ажлыг намаар дамжуулж хэрэгжүүлдэг хуультай. Тэр хуулийн дагуу л явж байгаа.
-МоАХ-ны нэг хэсэг хүмүүс шинэ юм хийх гээд тэнд бас нэг улсууд нэг өөр юм бодоод яваад байна. Энэ байдлыг дотоод ардчилал гэж ойлгох уу, эсвэл хагарал хуваагдал гэж ойлгох уу. Та өнөөдөр шинэ фракц зарлаж байна?
-Энэ асуудлыг бол ингэж ойлгох хэрэгтэй. Энэ бол хуваагдал биш. МоАХ хэзээ ч хуваагддаггүй. Зөндөө муудалцах асуудал гарна. Эцсийн эцэст нэг хэргийн төлөө нэгддэг. Ардчилсан нам ч бас адилхан. Тэгэхээр фракц байвал байсан шиг байх ёстой. Би болҮЗХ-ны гишүүн учраас улс төрөө ярина. МоАХ-ны хувьд бол тийм хуваагдал байж болохгүй.
-Та ер нь 7-р сард ямаршаардлага тавьсан юм бэ?
-Энд олон зүйл байна. Өнөөдөр МоАХ-ны үйл ажиллагаа яаж явагдаад байгаа юм бэ? Тэр удирдаж байгаа хүн албан ёсны хүн мөн юм уу? Сонгууль байна уу? МоАХ-ны дүрэм журмаараа явсан байна уу? Бодлого нь яаж явсан байна вэ гээд олон асуудал байна. Нэг хүний бодлого явж байна уу. Өөрөө дээр санхүүжилт гээж асууж байсан. Үнэхээр энэ хүн МоАХ-г санхүүжүүлж байгаа. Тэгэхээр нэг хүний санхүүжилтээр ингээд цаашид явах юм уу? Дүрмэнд юу гэж заасан юм бэ? Тэгэхээр бүр нарийн асуудлыг бол би МоАХ-ны хурал дээр ярина. Энд бол хамаагүй элдэв зүйл яриад хэрэггүй. Ярих юм их олон байна.
-МоАХ-ны шинэ фракц үүсгэн байгуулагдсан юм байна. Энэ фракц нэлээд хүчтэй фракц болж байгаа юм гэсэн сэтгэгдэл төрлөө. Та тэгэхээр энэ шинэ фракц гараад иртэл Х.Баттулга дарга тэнд МоАХ-ны дарга гээд байж байгаа. Санхүүжилтийг баринаа гэдэг бол тэр хүн өөрийнхөө үзэл бодлыг тулгана эрх ашгийг нийцүүлнэ. Өөрийн карьерт ашиглах хэмжээнд хүрнэ. Тэгэхээр энэ асуудлаас урьдчилан сэргийлж энэ зүйлийг зохион байгуулж байна уу, үүсчихсэн учраас зохион байгуулж байна уу?
-Энд бүгдийг хийж байна. Бүгдийг та хамруулж ярилаа. Яг үнэнийг хэлэхэд Х.Баттулга дарга МоАХ-ны нэрээр Монгол Улсын төрийн сайдыг хоёр удаа хашлаа. Тэгээд сайдын суудлыг хаяад явж болохгүй. Яагаад гэвэл ЗГ-т орно гэдэг чинь тэнд бодлого явж байна. ЗГ-ын гишүүн болно гэдэг том бодлого, хариуцлага. Хөлөг онгоцны ахмад хөлөг онгоцоо хяаад явж болохгүй биздээ. Арынхан хүмүүс бүгд үхнэ биз дээ. Ялгаа байхгүй хариуцлагаас мултрарч байгаа биздээ. Тэгээд Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Гадаад харилцааны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Төрийн өмчийн хороо, Зам тээврийн яам энэ бүх бодлого хаашаа явах вэ? Хаашаа явсан нь бүү мэд. Өнөөдөр Х.Баттулга даргын нэг ярилцлагыг уншсан чинь Соёл, спорт, аялал жуулчлалын яам гарч ирсэн чинь спорт баларлаа гэж бичсэн байна. Энэ мэтчилэнгээр янз бүрийн зүйл ярих бол ярьдаг газар гэж байгаа. Бид нар чөлөөтэй бие биенээ шүүмжилдэг. Эмзэглэх зүйл огт байхгүй.
-Эндээс хараад байхад танд гомдол, зангирал, бухимдал гурав давхцаад байх шиг?
-За гомдоод байх юм байхгүй. Гомддог нас ч биш. Энэ бол улс төр. Улс төрд бол их юм үзнэ. Унана босно. Бид бол улс төрийн тогоонд чанагдаад шарагдаад мулзраад дууссан хүмүүс. Бүх насаараа шүү дээ. Би МоАХ-нд гомдоогүй. Би бол МоАХ-ны байдал ямар байгааг хэллээ. Тэгэхээр гишүүддээ хандаж хэлэхэд МоАХ-гоо хараа. Жирийн гишүүд дүрмээ сайн мэдэхгүй байгаа. Тэгэхээр бүгдээрээ хуралдмаар байна.
-Та ардчиллын талаар нэг ч муу үг хэлсэнгүй. Би ардчилсан намын олон гишүүнтэй уулзаж байсан. Анх удаагаа МоАХ-г нэг үгээр ч муулахгүй, ардчиллын талаар нэг ч муу юм ярихгүй гээд сууж байсан хүнийг үзсэнгүй. Энэ бол ёстой зүрх сэтгэлээ өгнө гэдэг энэ байх даа. Сүүлчийн нэг минутыг танд үлдээе. Бүхий л амьдралаа нэг зүйлд зориулсан тэгээд цаашдаа тэмцэнэ гээд сууж байгааг харж байна.
-Цаашдаа тэмцэнэ. Бид чинь бол санасан бодсон үзэл бодолдоо тууштай байдаг. Энэ асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан. Одоо буцаад соцаилизм руу орно гэвэл хүмүүс яах бол. Тэгэхээр ийм их юм бүтээсэн байж нэгнийгээ муулаад байх хэрэггүй. Гэхдээ бол бүх юм цэгцэртэл өчнөөн хугацаа хэрэгтэй. тэгэхээр маш сайн ажиллах хэрэгтэй.МоАХ фракцыг шинээр өөрчлөн байгуулж байгааг дахин зарлая. МоАХ-ны гишүүд та бүхэн МоАХ-ныхоо үйл ажиллагаанд анхаарлаа хандуулаач гэж хүсмээр байна. МоАХ ингэж хагалган бутаргаж, гишүүдийн хооронд ан цав үүсгэж болохгүй. Ийм л юм хэлье.
Д.БАТБОЛД
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||