Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Р.Эрхэмбаяр: Оюутолгойн гэрээ гэх юмгүй болох аюултай

Өнөөдөр монголчуудын хувьд түүхэн өдөр. Оюутолгойн гэрээг үзэглэснээс хойш таван жил өнгөрсөн ч олз уу, гарз уу гэдэг нь өдгөө ч эргэлзээтэй хэвээр. Гэрээг засаж, сайжруулах шаардлагатай хэмээн эрдэмтэн, докторууд санал нэгдэж, УИХ болоод Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлж байсан удаатай. Тэдний нэг нь "Ирээдүйтэй хөгжил” зөвлөлийн тэргүүн, судлаач Р.Эрхэмбаяр юм. Түүнтэй Оюутолгойтой холбоотой зарим асуудлын талаар ярилцлаа.

 

-Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудлыг хойшлуулахад хүргээд байсан татварын асуудалд талууд нэгдсэн шийдэлд хүрсэн гэх мэдээлэл бий. Та энэ талаар хэр мэдээлэлтэй байна. Шийдэлд хүрсэн гэдэг нь үнэн үү?

-Албан ёсны шийдвэр гэхээр мэдээлэл, материал олж үзээгүй байна. Эцсийн дүнд шийдвэрлэх ёстой бусад асуудалтай уялдуулж байж үүнийг нэг тийш болгох байх. Уг нь энэ асуудлыг далд уурхайн санхүүжилттэй холбох хэрэггүй гэж манай тал чармайсан боловч гадны түншүүд мэдэгдэл хийж, хатуу холбочихсон юм билээ. Энэ нь гаднынхан Монголын талыг дарамталж болно гэж боддогийг хэлээд байна. Миний хувьд тэгж ойлгож байгаа. Ийм байдалд өөрсдийгөө оруулсан нь гэрээг нэн хохиролтой хийснээс үүдэлтэй. Үнэндээ бол 130 сая доллартай тэнцэх татварын асуудал шийдвэрээ хүлээж буй бусад асуудалтай харьцуулбал дэндүү өчүүхэн зүйл. Оюутолгойг тойрсон хэрэг явдал улам завааран жонхуурч буйг мэдэж байгаа гаднынхан ч нэр нүүрээ бодохоо больсон бололтой юм.

 

-Оюутолгой компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурал өнгөрсөн долоон хоногт болсон. Хурлын талаар мэдээлэл байна уу?

-Оюутолгой компани болон манай хариуцсан хүмүүсийн зүгээс тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа бололтой. Баярлуулах мэдээ байхгүй болоод тэр байх. Шинэчилсэн ТЭЗҮ-г нягталж шийдвэр гаргана гэдэг хариуцлагатай ажил. Бас цаг хугацаа шаардана. Харин Канадын "Туркойз Хилл Рисорзиз” компани хэвлэлийн шинэ мэдээлэл гаргасан байна билээ. Гол нь далд уурхайн бүтээн байгуулалт цааш явах эсэх нь шийдвэрээ хүлээж буй үлдсэн асуудлууд болон төслийн санхүүжилтийг багтаасан санхүүгийн иж бүрэн төлөвлөгөөг хэрхэн тохирох, ТЭЗҮ-г батлах, бүх шаардлагатай зөвшөөрлийг авахаас хамаарна гэсэн утгатай. Хар үгээр хэлбэл, бүх зүйлийг бидний хүссэнээр болго гэсэн тулган шаардалт үргэлжилсэн өнгө аястай. Ер нь хүлээж авахад тун бэрх болзол, нөхцөл тавьж, далан таваар буулгаж авах сонирхолтой байх шиг. Эсвэл Монголын тал зөвшөөрсөнгүй гэх шалтаг, шалтгаан хэлж далд уурхайн ажлыг хойшлуулах. Ийм хоёр том хувилбараар тэд ажиллаж байх шиг ажиглагдсан.  

 

-Уул уурхайн салбар монголчуудын амьдралыг сайжруулна, бараг л гэртээ суугаад мөнгө олно гэсээр Оюутолгойн гэрээг баталсан. Гэтэл гэрээ үзэглэгдсэнээс хойш таван жил өнгөрлөө. Энэ хугацаанд Оюутолгойн гэрээ ашигтай, ашиггүй гэх маргаанаас өөр бодит зүйл харагдсангүй. Та үүнтэй санал нийлэх үү?

-Элдэв маргаанаас гадна өөр бас олон бодит үйл явц болж өрнөсөн. Жишээ нь, ил уурхай болон баяжуулах үйлдвэр ашиглалтад орлоо. Зарим нэг саатал, бэрхшээлтэй тулгарч буй ч үйлдвэрлэл нь 2013 оны зунаас эхлээд бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байна. Энэ бол бодит ажил, том ахиц. Харин ямар үнэ өртгөөр үүнийг бүтээв гэдэг нь том асуудал үүсгэлээ. Хажуугаар нь гэрээний чанар чансаа амьдрал дээр танигдаж эхэллээ. Үүний хүчинд гэх үү дээ иргэд болон нийгэмд гэрээний талаар илүү бодитой ойлголт тогтож эхэлж байна. Оюутолгойн гэрээ ашигтай, ашиггүй гэх маргааны тухайд бол Монгол Улсад ашигтай болсон гэж зүрхлэн хэлж чадах монгол хүн, ялангуяа улстөрч одоо бараг олдохгүй биз. Энэ бол бас нэг том өөрчлөлт. Таван жил өнгөрлөө гэснээс энэ өдрийг монголчууд бид мартахгүй байвал зүйтэйсэн.

 

                           Монголын түүхэнд эмгэнэлтэй, гутамшигтай, шившигтэй үйл явдал болсон

 

-Яагаад тэр билээ?

-Их Чингис хаан "Тангад Улс өмнө зүгт байгааг өглөө болгон надад сануулж бай” гэж захисан гэдэг. Ер нь улс, үндэстнүүдийн түүхээс үзэхэд янз бүрийн үйл явдлыг марталгүй санаж, нэг бол баярлан тэмдэглэж, эсвэл гашуудан дурсдаг үзэгдэл түгээмэл. Жишээ нь, есдүгээр сарын 11-ний өдрийг хоёр ч ард түмэн огт мартдаггүй. Нэг нь 1973 онд Сальвадор Альендегийн хууль ёсны Засгийн газрыг Пиночет цэргийн эргэлтээр түлхэн унагааж олон жил үргэлжилсэн диктатур тогтоосныг Чилийн ард түмэн хилэгнэн дурссаар байна. Нөгөө нь 2001 онд АНУ-д террорист халдлага болсныг америкийн ард түмэн жил бүр гашуудан санадаг. Үүнтэй төстэй Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан өдөр болон түүнтэй холбоотойгоор болж өнгөрсөн үйл явдлуудыг монголчууд бид санаж явахад илүүдэхгүй. Тэр өдөр Монголын нэн шинэ үеийн түүхэнд маш эмгэнэлтэй, гутамшигтай, бас шившигтэй үйл явдал болсон гэж би үздэг. Тиймээс ч "Монголын түүхийн хар өдөр” гэх гарчигтай материалыг тухайн үед өдөр тутмын нэгэн хэвлэлд нийтлүүлж байлаа. Зорилго нь нэгд, санаа бодол, эсэргүүцлээ илэрхийлэх, хоёрт, монголчуудаа идэвхтэй үйл хөдлөлд уриалан дуудах, гуравт, зарчмын өөр байр суурьтай хүмүүс энэ улс оронд байгаа гэдгийг гаднынханд харуулах, нөгөө талаар хойч үедээ баримт болгон үлдээх гэж гаргасан.

 

-Гутамшигтай бас шившигтэй гэнэ ээ. Ашиггүй гэрээг үзэглэснээрээ ингэж нэрлэгдэх болов уу. Аль эсвэл өөр утга санаа байна уу?

-Манайхан өнөөдөр ч Оюутолгойн гэрээг үзэглэсэн тэр "түүхийн хар өдөр” цаад агуулгаараа яг юу болсныг сайн ойлгодоггүй юм шиг. Гэрээг байгуулсан тэр агшинд өвөг, дээдсээс халуун амь, бүлээн цусаараа хамгаалан байж бидний болон хойч үеийн монголчуудад өвлүүлж үлдээсэн эх орны минь баялгийн нэг томоохон хэсэг гадны ашиг хонжоо хайгчдын мэдэл, хяналтад шилжсэн юм. Үүний үр дагавар, уршиг нь гаднынхны санхүү-эдийн засаг, эрх зүй, улс төрийн бодит болон болзошгүй дарамт, шахалтад өөрсдийгөө оруулсан. Сор болсон ордоо өөрийн мэдлээс гаргаснаар Монгол Улс, үндэстнийхээ хөгжил, дэвшилд асар хүнд цохилт өгснөөр барахгүй их саад, бэрхшээлийг шинээр үүсгэсэн. Ирээдүйгээ баллах аюултай үйлдэл хийсэн. Тэдгээрийн горыг бид дөнгөж зах зухаас нь амсаж, мэдэрч эхэлж байна. Товчхон хэлэхэд, ийм эмгэнэлт, бас гутамшигт явдал болсон.

Шившигтэй гэхийн тухайд энэ нь тэр "хар өдөр” Төрийн ордны Их танхимд болсон "Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа” хэмээх сүржигнэсэн арга хэмжээнд илүү хамааралтай. Манай төр, засгийн бүх удирдлага, тэрчлэн гадаадын төлөөлөгчдийг байлцуулсан тийм юмыг хийх шаардлага огт байгаагүй. Бүр нарийн яривал, яамдын сайд нар ч гарын үсэг зурах хэрэггүй байсан. Ямар олон улсын гэрээ биш. Зүгээр л аж ахуйн гэрээг Засгийн газар бүх нэр хүндээрээ дэнчин тавьж байгуулна гэдэг цадигаа алдсан хэрэг. Гэтэл юу боллоо. Бүгдээрээ мэдэж байгаа. Монголчууд юм үзэж, нүд тайлаагүй ширэнгэн ойн зэрлэг омгийнхон биш шүү дээ. Мөн тэртээ XV зуунд Кристоф Колумбус Монголын эзэнт гүрнийг зорьж яваад Америк тивийг тохиолдлоор "нээхэд” европчуудын өнгөт шилний хэлтэрхийнүүдэд шохоорхон алт, баялгаа зөрүүлэн өгч байсан индианчуудтай бид төстэй биш. Одоо бодоход ч ичиж үхмээр. Ингээд хорон санаат хэний ч зохиолоор юм бүү мэд найруулсан тэр "жүжгийн” үр дагавраар Монгол төрийн нэр хүнд нэг талаар навс унаж, нөгөө талаар бусдын барьцаанд орсон юм.

 

-Та өмнө нь УИХ болоод Засгийн газарт Оюутолгойн асуудлаар анхааруулга бүхий шаардлагыг хэд хэдэн удаа хүргүүлж байсан. Гэвч үр дүн гарав уу?

-Шаардлага гэхээсээ илүү мэргэжлийн талын зөвлөгөө бүхий нийтлэл, ил захидлууд хүргүүлсэн. Шинэ санаа төрүүлэх, шинэ үндэслэл гаргах зэрэг сэтгэлгээний тал дээр хүмүүст бага ч гэсэн тус болсон байх. Гэхдээ эрх баригчид ойшоож үзэн, ажил үйлдэлдээ тусгаагүй учраас гол зорьсон үр дүнгүүд гараагүй. Нотолгоо нь энэ Оюутолгойн гамшгийн гэрээ. Гэрээг ийм агуулгатайгаар хэрхэвч байгуулж болохгүй шүү, улс, үндэстэнд ийм ноцтой хор, уршиг дагуулна. Үеийн үед үл мартагдах бузар нүгэл бүү хийгээч гээд байхад "буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэдгээс ч долоон дор аашлан мугуйдлан зүтгэсээр ийм юм хийсэн. Гэтэл одоо худал зүйл зохиож ярихыг яана. Мэдсэнгүй, аргагүй туршлага дутлаа гэх мэтээр. Үнэндээ тийм биш. Зарчмын асуудлууд бүгд тодорхой байсан. Тиймээс ч гэрээнд шүүмжлэлтэй ханддаг хүмүүс тухай бүрт нь үгээ зохих үндэслэл, нотолгоотойгоор хэлж, анхааруулж, зөвлөж, шаардсан. Энэ тухай их зүйл ярьж болно. Бүр гэрээний тодорхой заалтуудаар жишээ аваад. Энэ завшааныг ашиглан өмнө нь илэрхийлж байсан тун ноцтой дүгнэлтээсээ хэлчих үү.

 

-Бололгүй яах вэ...

-Оюутолгойн гэрээний төслийг Засгийн газраас бэлэн болгонгуут би 2009 оны гуравдугаар сарын эхээр "Монгол Улсын иргэн таны анхааралд” гэсэн гарчигтай нийтлэл бичив. Бичихээс ч өөр аргагүй эгзэгтэй үе байлаа. Улмаар УИХ-ын хаврын чуулган эхлэхтэй яг давхцуулан сайтад нийтлүүлсэн. Түүнд "Эрх мэдэл, боломжоо бусдад сайн дураар шилжүүлэн өгөх гээд, холын аюулыг даллан дуудах мэт балайран зүтгэж буй нь түүх давтагдахын цондон бүү байгаасай... Энэ өнцгөөс харвал, Оюутолгойн ордыг өөрийн мэдлээс гаргах аливаа гэрээг улс, үндэстнээ хорлон хөнөөх аймшигт гэмт хэрэг, дээд зэргийн террорист үйлдэл хэмээн дүгнэж ч болохоор байгаа юм” гэсэн бий. Нэг үгээр, ийм айхтар юм болох гээд байна шүү, монголчууд минь. Сэрэмжтэй, болгоомжтой байгаарай гэсэн санаа. Мэдээж ингэж хөдөлж, ийм гарц шийдлийг олж болохоор байна гэдгээ бас санал болгосон. Харин ажил хариуцсан төр, засгийн нөхдүүдэд ийм ноцтой юманд бүү оролцож, орооцолдооч, бүү дэмжээч гэх анхааруулга, зөвлөгөөг цаад утгаараа өгсөн. Гэтэл бүх үйл явдал тэр сэрэмжлүүлж байсан урагшгүй зам, гольдрилоор явж одоо бидний мэдэх гацаа, мухардалд ороод байна.  

Оюутолгойг золиослох алхам хийхээс айдаггүй болж

 

-Монголын эрдсийн баялгийн сор болсон Оюутолгойн гайхамшигт ордыг золиослох алхмыг Засгийн газрын тэргүүн хийсэн гэж та нөхөд энэ хавар үзэл бодлоо илэрхийлсэн. Энэхүү ноцтой үйлдэлд "Шударга ёс” эвслийн бүлгийг буруутгасан байсан?

-Мэргэжлийн хүмүүс болох доктор Ч.Хурц, доктор С.Авирмэд, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр нартаа хамтран далд уурхайн нэмэлт санхүүжилт гэгч асуудалтай холбоотойгоор гарч буй алдаа, эндэгдэл, завхралыг дахиад сэрэмжлүүлэн анхааруулахаас өөр аргагүй байдал үүссэн. Тэгээд үндэслэл, нотолгоог нь нэг бүрчлэн бичсэн хэрэг. Одоо манай эрх мэдэлтнүүд бүр цагаандаа гарч өмнөх шийдвэр, чиг шугам болоод хүчин төгөлдөр хууль тогтоомжоо умартан, өөрсдийнхөө буруу үйлдэл, шийдвэрүүддээ барьцаалагдан бантахдаа Оюутолгойг шууд золиослох уршигтай алхам хийхээс айдаггүй болж. Тиймээс Засгийн газрын тэргүүн болон гишүүд ингэж ажиллаж болохгүйг хөндсөн. Нөгөө талаар байж болшгүй үйл явдал өрнөж байхад Оюутолгой гэх мэт баялгийн асуудлыг тугаа болгон намируулан төр, засгийн өндөрлөгт гарсан "Шударга ёс” эвслийн нөхдүүд юу хийгээд буй нь мэдэгдэхгүй таг чиг байхаар нь өөрсдийнх нь амлалт, тангаргыг сануулахаас өөр арга байгаагүй. Нэг зүйлийг хэлэхэд, мэргэжлийн хүний шүүмжлэл гэдэг хүнийг бус, ажил хэргийг чухалчилдгаараа онцлог. Тиймээс хувь хүмүүсийн хоорондын харилцааны асуудал энд огт байхгүй.

 

-"Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Сэдванчиг 2013 оны долоодугаар сарын 19-ний өдөр "Рио Тинто” компанийн Зэсийн группын гүйцэтгэх ерөнхий захирал Ж.С.Жак-т захидал илгээсэн нь түүнийг ажлаасаа халагдахад хүргэсэн төдийгүй улсаа алдагдалд оруулах алхам болсон гэж зарим нь дүгнэх нь бий. Энэ тухай та юу хэлэх вэ?

-Ямар юмных нь алдагдалд оруулах. Харин ч асар их алдагдал гарахаас зайлсхийсэн зөв зүйтэй хариултыг дээд удирдлагынхаа зөвшөөрөл, даалгавраар өгсөн болох нь дараа нь ил тод болсон тэр захидлын агуулгаас ч, мөн өрнөсөн бусад үйл явдлаас эргэлзээгүйгээр тодорхой болсон. Албан үүрэгтээ хариуцлагатай хандсан хүмүүсээ энэ мэтчилэн төрийн албанаас зайлуулаад байвал улс орон яаж өөдлөх вэ дээ.

 

-Оюутолгойн асуудлаар Канадын "Туркойз хилл рисорсиз лимитэд” компани энэ оны зургаадугаар сарын 25-нд хэвлэлийн мэдээлэл гаргасантай холбогдуулан та мэдэгдэл гаргаж байсан. Тухайлбал, Оюутолгойн гайхамшигт орд эрх баригчдын нэн хариуцлагагүй үйл ажиллагааны гай балгаар монголчуудын мэдэл, хяналтаас гарч, улмаар Монгол Улс, үндэстнийг өрөнд оруулдаг, луйвардаж цөлмөдөг, дарамталж дээрэлхдэг талбар болж хувирсан гэж. Мэдээж энэ бүхнийг баримтан дээр үндэслэж хэлсэн байх?

-Доктор С.Авирмэд гуайтай хамтран Канадын компанийн хэвлэлийн мэдээллийн халуун мөрөөр хариу барьсан юм. Ард түмэндээ, мөн гадаадын хөрөнгө оруулагчдад сонордуулсан. Өрөнд оруулдаг, луйвардаж цөлмөдөг гэх зэрэг дүгнэлтүүд бүгдээрээ аль хэдийн тодорхой болсон зүйл. Бүх үйл явдлаар нотлогдоод, батлагдаад, баталгаажсан. Монголчууд бүгдээрээ үүний амьд гэрчүүд. Тэгэхээр баримт, нотолгооны тал дээр үнэндээ зоволтгүй. Манайд ардчиллын далбаан дор, түүний ар хударгаар гаж, бүр солиотой гэмээр үзэгдэл түгсэнийг дурьдах ёстой байх. Үнэн мөнийг, илэрхий зүйлийг хүртэл таалагдахгүй бол ямар ч аргаар хамаагүй үгүйсгэж үнэгүйдүүлэх гэж оролддог болж. Ийм төвшний ухамсар, сэтгэхүйтэй хүмүүс, ялангуяа хөлсний этгээдүүд бидний байр суурийг мушгин гуйвуулах, гутаах гэж оролддог тал бий. Гэхдээ тэр бол "саваагүй нохой саранд хуцна” гэдэгтэй төстэй зүйл.

 

-Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ (ХОГ) нь хууль тогтоомж зөрчсөн  агуулгатайгаас гадна хууль бус үйлдлээр байгуулагдсан тул анхнаасаа эрх зүйн чадамжгүй гэлцдэг. Тиймээс анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн үү?

-Энэ маш чухал дүгнэлт, тодорхойлолт. Бодит байдал нь тэр. Нүцгэн үнэн гэж ярьдаг даа. Кристиан Андерсоны "Хааны шинэ хувцас” нэртэй үлгэрт гардаг шиг. Хүний нүдэнд үзэгддэггүй гэх шинэ хувцсаа өмссөн хааныг шалдан байгааг харсан албатууд айж эмээснээсээ болоод "Маш үзэмжтэй, ганган хувцас байна” гэж худлаа ярьдаг шиг. Гэтэл нэг хүүхэд "Хаан шалдан байна” гэж хэлснээр луйварчин оёдолчноос бусад бүх хүн үнэнийг сонссондоо ухаангүй баярлан сэтгэл, санаа нь амарч, бүх зүйл үнэн мөнөөрөө явдаг болсноортэр хаант улс амар сайхандаа жаргадаг. Ийм маягийн хөгийн юм Оюутолгойн гэрээний хувьд болж байна гэх үү дээ. Эмгэнэлт хошин жүжиг шиг. Анхнаасаа хууль зөрчсөн гэрээ гэдгийг бараг бүгдээрээ мэдэж байсан хэрнээ хэн ч олигтой дуугардаггүй. Бид зоригтойдоо бодит байдлыг хэлээд байгаа юм биш. Зүгээр л ярих ёстой учраас хэлж байна. ”Үнэнийг улстөрчид биш, эрдэмтэд хэлдэг” гэж 1952 оны Энх тайвны Нобелийн шагналт нэрт эрдэмтэн, зүтгэлтэн А.Швайтцер дүгнэсэн нь тун ортой.

 

Бодит байдлыг хэлснээр цаашид Оюутолгойн асуудлаа цэгцлэхэд монголчууд бидэнд ихээхэн ашиг тустай байх тал ажиглагддаг. Өсгөж яривал, үнэнийг хэлэх нь одоогоор бидний гарт буй ганц хүчтэй хөзөр ч байж мэднэ. Хөзрөө дараад гөлийгөөд суудаг тоглогчийн ялах магадлал хэр өндөр байдаг билээ. Ямар ч байсан бидний энэ байр суурь яг одоогийн нөхцөлд монголчуудад буй бодитой хувилбаруудаас хамгийн чанга нь, бас хамгийн үндэслэлтэй нь гэдэгт эргэлздэггүй. Үүнийг урьдчилан харж хөдөлж байна гэж ч ойлгож болно.

 

 

Ямар ч хувьцаа арилжихгүй байхаар тохиролцсон

 

 

-Хууль тогтоомжийг зөрчин байж байгуулсан гэрээ гэдгийн тухайд?

-Хууль тогтоомж зөрчигдөх нь гэх асуудал гэрээ байгуулагдахаас өмнө сөхөгдсөн. Дараа нь 2010 оны гурав, дөрөвдүгээр сард нууц гэгдэж байсан Хувь нийлүүлэгчдийн гэрээг оролцуулалгүйгээр зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээнд урьдчилсан байдлаар дүгнэлт хийхэд уг гэрээ нь найман хууль, гурван тогтоолын нийт 20 гаруй заалтыг зөрчсөний дээр таван хууль, нэг тогтоолын нийт 20 гаруй заалтад харшилсан үйлдлээр байгуулагдсан болох нь илэрсэн. Энэ тухай олон баримт дурьдаж болно. Жишээ нь, Оюутолгойн гэрээг ямар нөхцөл,болзлоор байгуулж болох вэ гэдгийг тусгайлан тодорхойлж өгсөн УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоол гэж бий.Энэ тогтоолын хамгийн чухал хоёр заалтыг зөрчсөн нь дэндүү тодорхой болсон. Тухайлбал, 3-р заалт буюу "Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газар(С.Баяр)-т үүрэг болгосугай” гэснийг үл ойшоосон. Үүний уршгаар эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй төдийгүй анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа цөөн жилд хэлбэлзэх боломжтой байсныг мэдсээр байж үгүйсгэн 30 жилээр гэрээнд хатуу тогтоож, улмаар УИХ-аас өгсөн үүрэг, даалгаврыг илт гуйвуулан зөрчиж, улс үндэстэндээ асар их хохирол учруулахаар гаднынхантай тохиролцсон.

 

-Тухайн үед үүнээс өөр арга байгаагүй талаар гишүүд учирладаг. Тэгэхээр хэн нэгний мэдэхгүй зовлон цаана нь байсан юм биш үү?

-57 дугаар тогтоолын үндсэн дээр гаднынхантай тохиролцох боломжгүй нь тодорхой болмогц ийм учир шалтгаанаар хэлэлцээ амжилтгүй боллоо гэдгээ Засгийн газар УИХ-д тайлагнаад цааш хэрхэхийг асуух ийм энгийн дэс дараалал, зохицуулалт байсан юм. Гэтэл 57 дугаар тогтоолын заалтад бүрэн нийцсэн гэрээ байгууллаа гэж улайм цайм худлаа ярьж, хууран мэхэлсэн. Ийм туйлын хариуцлагагүй зүйл болж байхад УИХ-ын ихэнх гишүүн дуугараагүй. Цөөн хүний зөв зүйтэй шаардлага, байр суурийг дэмжээгүй өнгөрүүлсэн. Бас л хариуцлагагүй үйлдэл. 

Хууль тогтоомж зөрчсөнийг харуулах өөр нэг ойр зуурын жишээ бол Ашигт малтмалын тухай 2006 оны хуулийн 5.6 дахь заалт. Энд ”Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын Хөрөнгийн биржээр арилжина” гэж заасан байдаг боловч үүнийг бүрэн зөрчсөн. Бүр эсрэгээр нь ямар ч хувьцаа арилжихгүй байхаар гэрээнд тохиролцсон. Энэ мэтчилэн дурьдаад байвал их юм бий. Хамгийн олзуурхууштай нь бүх юм илэрхий учраас хэн ч, хаана ч, яаж ч үгүйсгээд нэмэргүй.

 

 

-Энэ бүхнээс дүгнэвэл Оюутолгойн гэрээ хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээ мөн үү гэх асуулт урган гарч байна?

-Хууль зөрчсөн агуулгатайгаас гадна хууль зөрчсөн үйлдлээр хийгдсэн гэрээ  анхнаасаа эрх зүйн чадамжгүй байдаг. Иймээс гарцаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл болж таардаг юм. Энэ бол манай "Иргэний хууль”-ийн холбогдох заалт болоод эрх зүйн бүхий л ойлголтын систем,тогтолцоогоор баталгаажсан гаргалгаа,дүгнэлт.Энэ бодит байдал,дүгнэлт гаднын түншүүдэд маань хүндээр тусч, толгой дээр нь аянга ниргэхтэй, хөл доор нь хөрс гулсахтай ижил юм болж байгааг төсөөлж ядаад байх юмгүй.

 

-Тэгвэл гэрээг цааш нь үргэлжлүүлээд явах боломжтой гэж үү?

Гадаад түншүүд их хэцүү байдалд орсныг бас ойлгох учиртай. Нэг талаар монголчууд та нар хууль зүйгээ бүү мөрдө,хуулиа зөрчсөн хэвээр байцгаа гэж ил тод шаардах ямар ч боломжгүй. Нөгөө талаар хууль зөрчсөн гэрээг үргэлжлүүлэх гэхээр тэр нь жам ёсоороо янз бүрийн шалтгаанаар улам явцгүй болж байна. Хуулиа дээдэлж, ягштал биелүүлдэг шинэ хүмүүс Монголын төр, засагт гараад ирвэл гэрээ гэх юмгүй болох аюултай. Ийм бэрх ацан шалаа,нуман тулгуурт орчихоод байгаа хүмүүс. Нарийн яривал, өөрсдөө ч үүнд буруутай. Одоо тэдэнд эхний ээлжинд ямар арга саам үлдээд байна вэ гэвэл, хүрсэн барьцаа лавшруулах. Уг нь бүх асуудлыг томоор харж шударгаар ярилцаад шинэ гэрээ хийх ёстой юм. Даанч энэ нь огт өөр угтвар нөхцөл ба оролцогчдыг шаардаж байгаа тул одоогоор үл гүйцэлдэх шинжтэй.

 

-Эцсийн дүндээ гарц, шийдэл байна уу?

-Нэг жил зургаан сар гаруй үргэлжилж буй хэлэлцээний дүнг эхлээд харцгаая. Урагшилж байна, тохиролцоход тун ойрхон байна гээд л байгаа шүү дээ. Гэхдээ яаж тохиролцох гэж буй нь учир битүүлэг. Ил болсон зарим зүйлээс нь ургуулан бодоход, олон жилийн сорилыг даахуйц олигтой шийдвэр гарах нь юу л бол. Энэ нь асуудлыг тавьж байгаа цар хүрээ, хандлага, арга барил, өнгө аясаас нь мэдрэгддэг юм. Тиймээс Засгийн газрын тэргүүний алдаатай бодлого, байр суурийг энэ хавар шүүмжлэхээс өөр аргагүй байсан. МАН-АН-ын хамтарсан Засгийн газрын үед Тэргүүн шадар сайд байхдаа "гавьяа” байгуулан хамт үйлдсэн гэрээгээ хэрэгжүүлье, засч сайжруулъя гэхээр одоо их хэцүү байдаг бололтой дог. Үүнтэй холбоотойгоор гарч байгаа нэг зүйл нь мөнөөх хууль зүйгээ зөрчдөг явдал. Өмнө нь гаргасан алдаа, завхрал багадсан юм шиг дахиад тийм байдал руу зүтгэх юм. Энэ нь далд уурхайн нэмэлт санхүүжилтийн асуудал дээр харагддаг. Нэмэлт санхүүжилт байх нь зөв үү, буруу юу. Байвал ямар нөхцөл, болзлоор байж болох вэ гэдгийг эрх бүхий байгууллага болох УИХ хэлэлцэж шийдээгүй байхад бид нэмэлт санхүүжилтийг зөвшөөрч байна, үүнийхээ хэмжээ, нөхцлийг тохиролцъё гэж Засгийн газрынхан хэлэлцээ хийж байгаа нь нэг л биш. Яах аргагүй эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл. Дараа нь яаж ийж байгаад УИХ-аар зөвшөөрүүлчихнэ гэсэн хандлага илт байна. Гүйцэтгэх засаглал нь парламентынхаа дээр гарчихлаа гэдэг зүйл энд яг бодитой явагдаж буй нь энэ. Хууль тогтоогчид ийм зохисгүй байдлыг бүрмөсөн оройтоогүй дээр нь зогсоож, засч залруулаасай.

 

Мэргэжлийн бидэнд гарц, шийдлийн талаар янз бүрийн хувилбарууд бий. Иймээс өнгөрөгч зургаадугаар сарын 30-нд "Монголын ард түмний анхааралд” хэмээх мэдээлэл гаргасан юм. Тус мэдээлэлд"...Оюутолгойн хосгүй ордоо монголчуудын мэдэл,хяналтад буцаан авах асуудлыг УИХ-ын сонгуулиар дэвшүүлэн тавьж,ард түмнээрээ эцэслэн шийдвэрлүүлэх болно гэдгээ мэдэгдэж байна” гэсэн. Одоо иргэд,олон түмэн "эв санаагаа нэгтгэн,нийтийн хүчийг нэгэн зүгт чиглүүлэн зориглон” хөдлөх л үлдээд байна гэх үү дээ.

 

 

Л.НИНЖСЭМЖИД

new.mn

Р.Эрхэмбаяр: Оюутолгойн гэрээ гэх юмгүй болох аюултай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

Өнөөдөр, 12:09
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани