- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
М.Отгонбаяр: Конвейрийн системд шилжвэл олборлолтын зардал 70 хувиар буурах тооцоо бий
"Багануур” ХК өнгөрсөн баасан гарагт дүүргийнхээ төв талбайд уурхайн
өнөөгийн байдал, үйл ажиллагаагаа танилцууллаа. Тус компани төвийн
эрчим хүчний үйлдвэрлэлийн түлшний гол ханган нийлүүлэгч юм. Ингээд
Багануурын уурхайн орон нутгийн эдийн засашт үзүүлж буй зарим статистик
мэдээллийг сонирхоё. Өнгөрсөн жилийн байдлаар Багануур дүүргийн нийт
ажлын байрны 12 хувь буюу 1079 ажилтантай. Өөрөөр хэлбэл, ийм тооны
өрхийн аж амьдрал уг уурхайтай холбоотой гэсэн үг. Дүүргийн нийт аж
үйлдвэрийн бүтээгдэхүүний 78 хувь буюу 86.2 тэрбум төгрөгийг тус уурхай
бүрдүүлжээ. Мөн Багануур дүүргээс улсын төсөвт төвлөрүүлж буй нийт
орлогын 46 хувь буюу 1.8 тэрбум төгрөг оруулсан аж. Бас дүүргээс
нийслэлийн төсөвт оруулсан орлогын 45 хувь буюу 1.8 тэрбум төгрөг
татварт төлжээ. "Багануур”ХК энэ онд өндөр настан болон эмзэг бүлгийн 20
өрхөд тус бүр 1.2 тонн нүүрс үнэгүй өгсөн байна. Тэгэхдээ тухайн
хорооноос судалгаа авч түүнийг үндэслэн олгожээ. Үүнээс гадна Ерөнхий
боловсролын сурагчдын дунд "Миний мэдэх Багануур” сэдэвт зохион бичлэг,
гар зургийн уралдаан зарласан. Үүнд дөрвөн сургуулийн 100 гаруй хүүхэд
оролцож тэргүүн байрт шалгарсан хүүхдүүд нээлттэй өдөрлөгийн үеэр
шагналаа гардан авсан билээ.
Өдөрлөгийн үеэр "Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяртай үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын талаар ярилцлаа.
-Багануурын уурхай орон нутагт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийж байна вэ?
-Манай уурхай эрчим хүчний салбарын нүүрсний хэрэгцээний 60-70 хувийг хангаж ирсэн. "Багануур” ХК дүүргийнхээ иргэдтэй ойр, нээлттэй мэдээллээ түгээх үүднээс нээлттэй өдөрлөг хийж байна. Ер нь, компанийн ажлын ололт амжилт, үйл ажиллагаагаа "Эрдэнэс МГЛ”, салбарын яам, Засгийн газарт байнга тайлагнадаг. Тулгамдсан асуудлаа ч тэдэнд тавьж шийдвэрлэдэг. Дүүргийн тохижилт үйлчилгээнд жилд 2-10 хүртэлх сая төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлдэг. Ер нь манай уурхай 1996 оноос хойш орон нутагт 5.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
-Энэ онд хэдэн тонн нүүрс олборлох төлөвлөгөө байна вэ?
-Манай уурхай 3.8 сая тонн нүүрс олборлож төвийн эрчим хүчний системийн цахилгаан станцуудад нийлүүлэх ёстой. Одоогоор нүүрсний борлуулалт 91 хувьтай байна.
-Нүүрсний үнэ олборлож буй зардлаасаа доогуур байдаг учраас үнэ нэмэх яриа гардаг. Энэ талаар ямар үр дүнд хүрч байна вэ?
-Үе үеийн Засгийн газрын шийдвэрээр Багануурын уурхай олборлож буй нэг тонн нүүрсээ өөрийн өртөгөөс доогуур үнээр цахилгаан станцуудад нийлүүлдэг. Нүүрсний үнэ нэмэгдэх юм бол цахилгаан, дулааны үнэ дагаад өсч иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлнө.Өөрөөр хэлбэл, эрчим хүч, дулааны үнийг ард иргэдийн нуруунаас хөнгөлөхийн тулд олборлож буй өртөгөөс нь доогуур үнээр нүүрсээ өгдөг. Энэ систем одоо ч арилаагүй. Иймд бид нүүрсний үнийг яриад суух биш оновчтой менежмент хийж үйлдвэрлэлийн өртөг зардлаа бууруулж ашигтай ажиллах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлж эхлээд байгаа. Үүний үр дүн 2017 оноос гарч эхлэх байх. Хамгийн гол нь уурхайг ашигтай ажиллуулах, нүүрсний салбарт тэргүүлэгч болгох компанийн нийгмийн хариуцлагаа өндөр түвшинд тавьдаг болгох зорилт тавьж байна.
-Тэгвэл нүүрс олборлох өртөг зардлаа бууруулах талаар ямар ажил хийж байна вэ?
-Манай уурхай жилд 20 тэрбум төгрөгийг хөрс хуулах, нүүрс тээвэрлэх авто машины шатахуун, дугуйнд зарцуулдаг. Иймд конвейрийн системд шилжвэл энэ өртөг зардал 70 хувиар буурах тооцоо бий. Өөрөөр хэлбэл, тээвэр шатахууны зардал жилд 4-5 тэрбум болж буурах тооцоо хийсэн. Үүнийгээ "Эрдэнэс МГЛ”, салбарын яам, Засгийн газарт танилцуулж байна. Энэ нь бидэнд тулгарч буй шийдэх ёстой хамгийн чухал асуудлын нэг болоод байгаа юм. Бидний боловсруулсан стратеги төлөвлөгөөнөөс хэрэгжээд эхэлсэн.
-Нийгмийн хариуцлагын төлөвлөгөө боловсруулсан гэсэн. Энэ талаар та тодруулж өгнө үү?
-Ер нь манай уурхай 50 орчим тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын үүднээс зарцуулах төсөөлөл байдаг. Гэхдээ үүнд стратеги төлөвлөгөөгүй явж ирсэн. Бид Германы хөгжлийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарч "Нийгмийн хариуцлагын стратеги төлөвлөгөө” боловсруулж баталлаа. Энэ бол Монгол Улсын төрийн өмчийн компаниудаас хамгийн анхных нь гэж хэлж болно. Үүнд дүүргийн хөгжил цэцэглэлт, иргэд, компанийн ажилчдын эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн цогц асуудлууд тусгасан. Мөн байгаль орчны асуудал ч орж байгаа.
-Сүүлийн хоёр жилд манай эдийн засаг хүндэрч байна. Энэ байдал Багануурын уурхайд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Эдийн засгийн хүндрэл тэр дундаа гадаад валютын ханшийн өсөлт уурхайн санхүүд сөргөөр нөлөөлж байна. Манай уурхайн гол хэрэглээний бараа, сэлбэг хэрэгслээ импортоор авдаг. Ажлын хувцсаа л дотоодын үйлдвэрээс хангадаг. Гэвч ажлын хувцасны бөс даавуу бас л импортынх. Иймд гадаад валютын ханшийн өсөлт манай уурхайд хүндээр нөлөөлж байгаа юм. Үүнэс гадна манай уурхай бусад компаниудын үйл ажиллагаатай нягт уялдаа холбоотой. Тухайлбал, эрчим хүчний систем, цахилгаан станцуудын төлбөрийн чадвараас манай компанийн эдийн засгийн байдал ихээхэн хамаардаг. Иймд манай эдийн засаг санхүүгийн байдал хүнд байгаа.
-Эрчим хүчний нүүрсний уурхайнууд алдагдалтай ажилладаг гэдэг. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Багануур, Шивээ-Овоогийн уурхайг алдагдалтай ажилладаг компанийн тоонд оруулж ярьдаг. Энэ хоёр уурхай алдагдалтай ажилладаг газар биш. Байгуулагдсан цагаасаа л нийгмийн хариуцлага хүлээж буй компаниуд. Энэ хариуцлагаа биелүүлж буй шалтгаан нь алдагдал болж хувирч буй юм. Бидний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн улс орон, ард иргэдийн төлбөрийн чадвартай холбоотой. Олборлсон нүүрсээ өөрийн өртгөөр нь ч өгч чадахгүй байгаа тул алдагдал гарч байна. Манай уурхай нээгдсэн цагаас хойш 100-аад сая тонн нүүрс олборлосон. Бид нэг тонн нүүрсээ 3000 төгрөгийн ашигтай нийлүүлж ирсэн бол өнөөдөр 300 тэрбум төгрөгийн ашиг гарах байлаа. Дахин хэлэхэд энэ хоёр компани төр, ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Цаашид ч биелүүлэх болно.
-Нүүрсний нөөц хэр үлдэв. Нөөц нэмэгдүүлэх эрэл хайгуул хэр хийж байна вэ?
-Багануурын уурхайн нүүрсний нөөц анх 650 сая тонн гэж батлагдсан байдаг. Одоо 550 сая орчим тонн нүүрсний нөөц бий. Саяхан, нүүрсний нөөцийг баталгаажуулах, нэмэгдүүлэх зорилогоор геологи хайгуулын олон улсын тендер зарласан. Энэ тендерт Монголын "Эрэл гео”, АНУ-ын "Норвест” компанийн консерциум яллаа. Одоо хайгуулын өрөмдлөгийн ажил хийж байна. Энэ хайгуулаар манай уурхайн нүүрсний нөөц өсөх бололцоо бий.
Эх сурвалж: www.assa.mn

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани