- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ж.Оджаргалаас булааж авсан Тавантолгойн ордоо Ж.Оджаргалд нь буцааж өгөх шударга явдал уу?
Учир нь АН-ын удирдлагууд бүгд л "Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйл ажиллагаатай танилцав. Өнгөрсөн жил УИХ-ын дарга З.Энхболд уурхайд нь очиж байсан бол саяхан АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бас "Эрдэнэс-Тавантолгой” компаниар ороод гарав.
Мөн "Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагуудад нь "хувьчлахад бэлтгэ” гэсэн үүргийг дээрээс өгсөн гэж эх сурвалж мэдээлэв. Тиймээс "Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирлууд ажилчидаа цомхотгохын зэрэгцээ өдөр шөнөгүй суулгаж бичиг баримтуудаа цэгцлэх болсон талаар саарал ордны нөлөө бүхий хүмүүс ярилцаж байна.
С.Баярын нэр хүндийг ихээхэн өргөсөн зүйл бол Тавантолгойн ордыг төрийн
мэдэлд авсан явдал юм. Яг ийм шийдвэр гаргахын өмнө өнөөгийн эрх
баригчид сөрөг хүчин байсан. Тэгээд л гудамжинд жагсан цуглаж
Тавантолгойг луйвардаж авсан гэх бизнес эрхлэгчдийг ард түмний шүүхээр
оруулж яллахыг уриалж, жагсаж байсныг хүмүүс мартаагүй. Тэдний уриалга,
жагсаал олон түмний дэмжлэгийг авсан юм. Олон нийтийн шахалт, жагсаал
цуглаан, олон удаагийн төлбөрт нэвтрүүлгийн үр дүнд С.Баяр Тавантолгойн
ордыг төрийн мэдэлд авч байгаагаа зарласан. Тухайн үед бизнес эрхлэгчид
түүний энэ шийдвэрийг төрийн дээрэм гэж нэрлэж байлаа. Харин олон нийт
түүхэн шийдвэр гэж үнэлсэн юм. Ингэж төрийн мэдэлд авсан ордыг буцаагаад
энэ Засгийн газар хувийн хэвшлийнхэнд өгөх гэж байгаа нь түүхэн
шийдвэр мөн үү? Ард түмэн урьдынх шигээ эсэргүүцэн жагсаж чадах уу?
Хувийн хэвшлийнхэнд төр ажиллуулж чадахгүй нь ээ гээд буцаагаад өгөх
Засгийн газрын нэр хүнд өсөх үү? Өмнө эзэмшиж байгаад төрд алдсан бизнес
эрхлэгчид одоо нэгдэж байр сууриа илэрхийлэх үү? гэх мэт олон асуулт
хариу нэхэж байна.
Тавантолгойн ордыг нам дамжсан олон бизнесменүүд авч үлдсэн нь
стратегийн хувьд их зөв шийдэл байсан юм. Хэрэв ганцхан намынхан авсан
бол нэг том бослогын шалтгаан болох байв. Хоёр нам дамжсан бизнес
эрхлэгчид авсан учраас өөр өөрсдийнхөө намынхныг тогтоон барьж дөнгөж
байлаа. Гэвч тэд олон жил татвар хураамжийг нь төлж ирсэн Тавантолгойгоо
төрд алдсан юм. Тавантолгойг Жаргалсайханы "Майнинфо”, Ж.Оджаргалын
"MCS”, Сү.Батболдын "Алтай Холдинг”, Г.Батхүүгийн "Шунхлай”,
Ж.Оюунгэрэлийн "Петровис”, Ц.Цэнгэлийн "Хасуу”, Ч.Чулуунбаатарын
"Моннис”, Батж.Батбаярын гэх мэт олон аж ахуйн нэгжүүд нэгдэн хадгалж
лицензийг нь эзэмшиж байлаа. Нэг л өдөр нүүрсний үнэ дэлхийн зах зээл
дээр өссөнөөр Тавантолгойн лицензийг гадныханд өгчихөлгүй хадгалж байсан
эдгээр үндэсний бизнес эрхлэгчид нийгмийн дайснууд болж хувирсан юм.
Тэдний эсрэг гүтгэлэгийн олон нэвтрүүлэг хийгдсэн. Гутаан доромжилсон
захиалгат нийтлэлүүд сонины дугаар алгасаагүй цуварсан. Үндсэндээ
тэднийг Тавантолгойг луйварын аргаар авсан гэж ард түмэнд ойлгуулж
дөнгөсөн. Ингээд эдгээр эрхэмүүд бүгдээрээ ард түмний эсрэг гэмт
хэрэгтнүүд мэт адлагдаж байсан цаг саяхан. Хэн тэднийг ард түмэнд тэгж
ойлгуулав?
Тавантолгойн ордыг авсан хүмүүсийг шүүмжилсэн хүмүүс ардын баатар болж
байлаа. Тэгэхэд Х.Баттулга, Ж.Батзандан, С.Ганбаатар, О.Магнай гэх мэт
одоогийн эрх мэдэлтнүүд шүүмжлэгчдийн тэргүүн эгнээнд жагсаж байв. Тэд
ярилцлага өгч, нийтлэл бичиж нийгмийг турхирч байлаа. Ингэж тэмцэл
өрнүүлснийхээ хүчинд олон түмнээс дэмжлэг авч Тавантолгой төрийн мэдэлд
очсон юм.
Хувь тавилан их сонирхолтой юм. Ингэж жагсаж тэмцэл
өрнүүлж байсан хүмүүсийн ихэнх нь гишүүн, агентлагийн дарга болж мандав.
Тэднийг төр барьж байх үед төрийн мэдэлд авсан Тавантолгой нь
дампуурлын ирмэг дээр ирэв. Тэгээд буцаагаад хувийн хэвшлийнхэнд нь өгөх
шийдвэр гаргахад бэлэн болов. Төрд авахыг шаардаж тэмцэл өрнүүлж байсан
өнөөх ардын баатарууд таг чиг. Ард түмэн тэднийг хэрхэн дуугарахыг, юу
гэж хэлэхийг хүлээж байна. Уг нь тэд л хувийнханд эргүүлэн өгөхийг
хамгийн их эсэргүүцэн жагсах ёстой л доо. Харж л байхаас…
Тавантолгойн ордыг төрийн мэдэлд аваад С.Баяр Ерөнхий сайдын суудлаасаа
татгалзсан юм. Ингээд Сү.Батболдын Засгийн газар Тавантолгойг хариуцсан
"Эрдэнэс-Тавантолгой” гэж төрийн өмчит компанийг байгуулав. Тэр
Тавантолгойн ордыг эзэмшиж байсан хүний хувьд хоёр чухал шийдвэр
гаргасан. Нэгд энэ ордоос олох орлогоос иргэн бүртээ сар болгон 21.000
төгрөг олгох. Нөгөө нь иргэн бүрт Эрдэнэс-Тавантолгойн 1072 ширхэг
хувьцаа эзэмшүүлэх хоёр юм. Тэгээд Тавантолгойн нүүрсийг тонн тутмыг нь
75 орчим ам доллараар зарах гэрээ байгуулсан юм. Нүүрснээс олох орлогоо
урьдчилан аваад иргэн бүртээ 21 мянган төгрөгийг 2 жил тараасан. Ийм
замаар 250 орчим сая ам.доллар зарцуулсан байдаг. Бүтээгдэхүүнээ зараад
олох мөнгөө урьдчилан аваад тараачхсан хэрэг. Ингээд өрөө дарахын тулд
нүүрсээ зөөгөөд байж. Гэтэл Засгийн газар солигдож Н.Алтанхуяг Ерөнхий
сайд болов. 21.00 төгрөг зогсов. Тавантолгойн гэрээг ч сайжруулна гэж
цуцлав. Харамсалтай нь сайжруулж чадаагүй 75 ам.доллараар зарж байсан
нүүрсээ 35 орчим ам.доллар болгон бууруулж "нуухыг нь авах гэж байгаад
нүдийг нь сохлов” гэдэг болов. Ингээд л хэрэг мандсан. Нилээд хэдэн сар
нүүрсээ гаргаагүй. Амласан хугацаандаа нүүрсээ гаргаж өрөө дарж
дуусгасангүй. Одоо болтол хэрүүл үргэлжилж байна. 100 орчим сая.ам
долларын нүүрс гаргах дутуу гэж байгаа.
Тавантолгойн анхны гэрээгээр нүүрсээ хурдан гаргахын тулд асар ихээр
олборлон овоолго үүсгэжээ. Гэтэл гэрээг цуцалсанаар олон сар нүүрсийг
гаргасангүй. Энэ хугацаанд өмнө гаргахаар овоолго хийн бэлтгэсэн
нүүрснийх нь чанар ихэд мууджээ. Учир нь Тавантолгойн нүүрс бол коксжсон
нүүрс л дээ. Ийм нүүрсийг удаан хугацаанд овоолго хэвээр байлгахаар
коксынх нь чанар алдагддаг аж. Нэгэнт чанар нь алдагдсан учир Хятадууд
овоолго нүүрсийг авахгүй, харин шинээр овоолго хийж авна гэж гэдийжээ.
Ингээд улсын асар олон тэрбумын нүүрс Баабарын зөгнөснөөр "үнс” болжээ.
Эрх мэдэлтнүүдийн шийдвэрээс болж улсад ийм их хэмжээний хохирол учирсан
асуудлыг зөвхөн мэргэжлийнхэн л мэднэ гэж эх сурвалж тайлбарлав.
Тиймээс энэ асуудлыг шалгаж улсад их хэмжээний хохирол учруулсан эрх
мэдэлтнүүдийг шалгах эсэхээ шийдэхийг АТГ-ын сонсорт хүргэе.
Өнгөрсөн
хавараас эхлээд л "MCS” группын Ерөнхийлөгч Ж.Оджаргал төрийн ордноос
салахаа байсан юм. Тэрээр ганцаараа ч биш "Эрдэнэс-Тавантолгой”
компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурьтай хөтөлцөн алхаж саарал ордныхны
нүдийг хужирлаж байв. Ихэвчлэн Засгийн тэргүүний өрөө хавиар л
эргэлдээд байсан билээ. Түүний зорилго одоо л тодорч эхэлж байгаа
бололтой. "Эрдэнэс-Тавантолгой” компанийг хувьчлах болзол шалгуурууд
MCS-д зориулагдсан гэж албан эх сурвалж манайд мэдээлэв. Учир нь
"Эрдэнэс-Тавантолгой”-г үндэсний аж ахуйн нэгжид хувьчилна. Гэхдээ энэ
аж ахуйн нэгж нь нүүрсийг баяжуулах үйлдвэртэй байх ёстой гэх мэт хэнд
зориулсан нь тодорхой заалтуудтай гэнэ. Тэгээд ч MCS-ийн хувь нийлүүлэгч
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан сүүлийн үед "Эрдэнэс-Тавантолгой” хавиар
эргэлдэх болсон гэж эх сурвалж мэдээлэв. Хамгийн сүүлд л гэхэд УИХ дахь
олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ухаа худагийн энэ ажиллаж байгаа
схемыг "Эр¬дэнэс Тавантолгой”-д оруу¬лах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төр
зарим нэгэн өөрийн ху¬виас татгалзаж, хувийн том хөрөнгө оруулалт руу
чиг¬лүүлж, дэмжих цаг нь болж” гэж зарласан юм. Энэ бүхэн эрх баригчид
бизнес эрхлэгчдээс булааж авсан ордоо хэнд өгөхөө бараг урьдчилаад
бэлдчихсэн байгаа хэрэг гэж ойлгогдохоор. Ийнхүү нэгэн цагт бизнес
эрхлэгчдээс булааж авахыг шаардаж байсан хүмүүс төрд гарсан хойноо нөгөө
ордоо буцаан бизнес эрхлэгчдэд нь өгөх гэж бэлтгэх болсон нь ихээхэн
анхаарал татах боллоо.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||