- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Олон улсын Атомын энергийн агентлагтай хамтарч ажиллана
Монгол Улсын Засгийн газар, Олон улсын Атомын энергийн агентлагийн (ОУАЭА) хооронд Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг дунд хугацаанд хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярт Засгийн газраас олгожээ.
Энэхүү баримт бичиг нь Монгол Улс, ОУАЭА хооронд богино болон дунд хугацаанд нийгэм-эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар, чиглэлийг тодорхойлох, техникийн хамтын ажиллагааны үзэл баримтлалаа боловсруулах үндэс болдог эрх зүйн чухал баримт юм байна.
2015-2019 онд хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг
-Эрүүл мэнд,
-Цөмийн болон цацрагийн хяналт,
-Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, геоэкологи, цөмийн физик, геологи,
уул уурхай, аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болоод
эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын техник, тоног төхөөрөмжийг
сайжруулах,
-Хүний нөөц бэлтгэхэд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төслүүд нь Олон улсын атомын энергийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжинэ.
Манай улс 1973 онд Олон улсын Атомын энергийн агентлагт гишүүнээр элссэн. Энэ хугацаанд 13.2 сая ам.долларын санхүүжилт бүхий 63 төслийг дээрх салбаруудад хэрэгжүүлжээ.
Засгийн газрын хуралдаанаар өчигдөр хэлэлцсэн бусад асуудлууд:
-Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-д "Рашаант улсын нөөц агуулах”, "Монгол угсаатны музейн цогцолбор”, "Овоотын уурхай-Эрдэнэт хот чиглэлийн төмөр зам” гэсэн гурван төслийг нэмлээ. Батлагдсан төслүүдийн концесс олгох уралдаант шалгаруулалт, шууд гэрээ байгуулах асуудлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.
-Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
-Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2014-2015 оны хэлэлцээний дүнг хэлэлцлээ.
-Шадар сайд Д.Тэрбишдагва БНХАУ-ын Тяньжин хотод болсон дэлхийн эдийн засгийн "Зуны Давос” чуулга уулзалтад оролцсон дүнгийнхээ талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Уулзалтын мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Шадар сайдад даалгалаа.
-Халхын голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн дүнг Шадар сайд, Ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн дарга Д.Тэрбишдагва танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||