- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголын эрдсийн гарц 7 боомт
Монгол улсад хийсэн Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпиний айлчлалын үеэр Монголоос нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийг Тяньжинаас гадна тус улсын 6 боомтыг ашиглан гуравдагч зах зээлд нийлүүлэх тохиролцоонд хоёр улсын тал хүрсэн. Тодруулбал, Хятад руу экспортлох нийт бараа бүтээгдэхүүний гуравны нэгтэй тэнцэхүйц хэмжээтэй ачаа таваарыг транзит тээврээр зөөж, Тяньжин, Чинхуандао, Далиан, Дандон, Ингкоу, Жинзоу, Хунхуа зэрэг боомтоор гаргах боломжтой болсон юм. Эдгээр нь Хятадын хойд болон зүүн хойд хэсэгт байрлах далайн боомт юм. Боомтууд тус бүртээ Хятадын томоохон боомтууд болохыг доорх товч мэдээллээс харж болно.
Жинзоугийн боомт нь 1990 онд байгуулагдсан. Лиаонин мужид байрлах тус боомт нь жилдээ 35 сая тонн бараа нэвтрүүлэх хүчин чадалтай. Нэг сая гаруй хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан, хоёр сая тонн бүхий карго ачаа хадгалах том агуулахтай. Газрын тос, химийн бүтээгдэхүүн болон бусад бараа бүтээгдэхүүний ачилт хийдэг байна.
Тяньжиний боомт нь Бээжин хотоос зүүн урагш 170 км-т орших бөгөөд Хятадын хамгийн том боомтод тооцогддог. Энэхүү боомтоор үндсэндээ нүүрс, кокс, эрдсийн хүдэр, газрын тос, ган, бордоо, үр тариа зэрэг бараа бүтээгдэхүүнийг ачиж, хүлээж авдаг байна. Жилдээ 500 сая тонн ачаа эргэлт энэхүү боомтоор дамждаг. Ирэх онд энэ хэмжээг 600 сая тонн болгохоор төлөвлөжээ.
Чинхуандао бол Хэбэй мужид байрладаг. Хятадын хойд нутаг болон зүүн хойд нутгийг холбодог гол суваг гэж үздэг. Жилдээ 220 сая тонн бүтээгдэхүүн нэвтрүүлдэг. Энэ нь нүүрсийг хойноос өмнөд рүү тээвэрлэх гол суваг юм. Энэхүү боомт хамгийн том буюу 2 сая хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд 8.5 сая тонн нүүрс хадгалах боломжтой. Энэхүү боомт нь хамгийн хямд үйлчилгээтэй учир дэлхийн эдийн засгийн хямралтай үед ч боомтын ачаа эргэлтийн хэмжээ буурахгүй байгаа ажээ.
Ингкоу нь он удаан жилийн түүхтэй томоохон боомт юм. Гэхдээ Хятадын өөрчлөн байгуулалтаар Лиаонин муждаа төдийгүй улсдаа эхний арван том боомтын тоонд орж чадсан юм. Өнгөрсөн 2005 оны байдлаар нийт ачаа эргэлт 75 сая тоннд хүрчээ. Хүчин чадал одоо бараг 100 сая тоннд хүрчээ. Уг боомтоор эрдэс баялаг, газрын тос, шингэн химийн бүтээгдэхүүнээс гадна үр тариа, автомашин зэргийг тээвэрлэдэг байна.
Дандон боомтын ачаа эргэлт өнгөрсөн оны байдлаар 100 сая тонныг давсан. Лиаонин мужийн Бохай эдийн засгийн бүсэд байрладаг. Сүүлийн гурван жилд уг боомтын удирдлага боомтоо хөгжүүлэхэд зориулж, 1.6 тэрбум доллар зарцуулжээ. Уг боомтоор үр тариа, карго ачаа, бусад бараа болон эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлдэг байна.
Далиан боомтод газрын тос, шингэрүүлсэн химийн бүтээгдэхүүн, контейнер, автомашин, ерөнхий карго, үр тариа зэргийг ачиж буулгах терминалтай юм. Лиаониний томоохон боомтын нэг Далиан нь дэлхийд эхнээсээ 19-т тооцогддог том боомт юм. Энэхүү боомтын жилийн ачаа эргэлт 100 сая гаруй тонноор хэмжигдэж байна.
Хунхуа боомт нь Хэбэй мужид байрладаг бөгөөд нүүрс, хүдэр, газрын тос болон бусад бараа таваарыг тээвэрлэдэг байна. Өнгөрсөн оны байдлаар нийт бараа эргэлтийн хэмжээ 170 сая тоннд хүрчээ.
Хятад улс боомтуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар ихээхэн анхаарал тавьж буй. Тус улсын Тээврийн яамны мэдээллээр, 2012 оны байдлаар тус улс 100 сая тонноос дээш ачаа тээвэр хүлээн авах, ачих хүчин чадалтай 26 боомттой байжээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||