- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрсний экспорт сэргэсэн гэв үү?
Өнгөрөгч зун нүүрсний зах зээлийн нөхцөл байдал бүр хүндэрч, үндэсний том компаниуд үе үе сул зогсолт хийж байлаа. Тэгвэл одоо үндэсний хэдэн цөөн компани олборлолт, экспорт хийж байгааг Ашигт малтмалын газраас дуулсан юм. Тодруулбал, одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 30 компани нүүрс олборлож, зургаан компани Тавантолгой, Нарийн сухайтын ордоос нүүрс экспортолж байгаа ажээ. Тавантолгой ордоос "Эрдэнэс-Тавантолгой” ХК, "Тавантолгой” ХК, "Энержи ресурс” ХХК, Нарийн сухайтын ордоос "Саусгоби сэндс” ХХК, "МАК” ХХК, "Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК, сүүлийн үед "Өсөх зоос” ХХК нүүрс экспортлох болсон байна. Дээр хэлсэнчлэн том компаниуд сул зогсолт хийж байсан үеийг бодоход зургаан компани экспортын үйл ажиллагаа явуулж, байдал бага бага боловч дээрдэж буйг салбарынхан ярилцах юм. Үнэн ханшийн тухайд, хэцүү хэцүү. Цагийн сайханд нэг тонн коксжих нүүрсний үнэ 300 ам.доллараас давж байсан гэдэг. Сонсоод итгэхэд бэрх ч тийм сайхан үе байжээ. Одоо уурхай бүрийн экспортын ханш өөр учраас тодорхой ханш хэлэх боломжгүй ажээ. "Тавантолгой” ХК-ийн хувьд гэхэд нэг тонн баяжуулсан нүүрсийг дунджаар 120 мянган төгрөг, кокжсон нүүрс 58-62 мянган төгрөг, хүрэн нүүрс 40 мянган төгрөгөөр экспортолж байгааг албаныхан хэлсэн. Ер нь нүүрсний салбарынхны яриагаар бол энэ жил дуустал нүүрсний ханш дээш, доош огцом савлахгүй энэ хэвээрээ байх хандлагатай гэж буй.
Нүүрс нийлүүлэх компани нэмэгдэх хандлагатай
Ховд аймгийн нутаг дэвсгэрт орших Хөшөөтийн уурхайгаас "МонЭнКо” компани нүүрс экспортлох ажлаа энэ сарын дунд үеэс эхлэх гэж байна. Тус компани хилийн цаана нүүрс угаах үйлдвэрээ барьсан бөгөөд туршилтын журмаар нүүрсээ гаргаж үзсэн талаар Ашигт малтмалын газраас мэдээлэв. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байдаг Баянцогтын ордод 2-3 уурхайгаас нүүрс гаргахад бэлэн гэх юм билээ. Асуудал нь зам нүүрс тээвэрлэх зам харгуй. Тэнд сайжруулсан замтай байгаа бөгөөд нүүрсний тээвэрлэлтийг засмал замаар хийх хэрэгтэй гэсэн ерөнхий шаардлага байдаг. Гэтэл засмал зам тавихад хугацаа шаардах учраас сайжруулсан замаар эхний ээлжинд тээвэрлэж болохыг хэлэх хүмүүс ч байна. Ийнхүү цаашдаа хамгийн гол нь худалдан авах тал асуудалгүй бол нийлүүлэх нүүрсний боломж бололцоо их бий гэх юм.
Барагдашгүй "Чалко”-гийн өр
"Эрдэнэс-Таван толгой” ХК 2011 оны наймдугаар сараас Хятадын төрийн өмчит "Чалко” компанитай гэрээ байгуулж, зүүн цанхиас нүүрс экспортолж эхэлсэн юм. Нүүрс нийлүүлэх гэрээ байгуулснаар 350 сая ам.долларын урьдчилгааг Монгол Улс авч ажилласан. Үүний 310 сая ам.долларыг тухайн үеийн Засгийн газар "Хүний хөгжил” санд татан төвлөрүүлээд сонгуулийн өмнө тараасан гэдэг. Энэ өр барагдаж дуусаагүй бөгөөд одоогийн байдлаар 110 сая орчим ам.долларын өр үлдсэн байна. Энэ оны эхний хагаст "Чалко”-гийн өрийг тэглэнэ гэж Уул уурхайн яам, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас аас мэдээлж байсан ч санаснаар бүтэлгүй энэ ондоо дуусгах зорилт тавьжээ. Учир нь Хятадын тал нүүрсээр ханасан бөгөөд бусад орноос нүүрс авахаа ч багасгаж байгаагаар тайлбарласан.
Өмнөх Засгийн газрын үед байгуулсан "Чалко”-гийн гэрээ учир дутагдалтай байсны улмаас "Эрдэнэс-Таван толгой” ХК энэ оны нэгдүгээр сарын 11-нд БНХАУ руу нүүрс экспортлохоо зогсоож байсан. Үнэ хөлсний асуудал дээр Хятадтай ойлголцоход бэрх болсон бөгөөд дэлхийн зах зээлийн нөхцөл байдалтай давхар уялдуулан компанийн зүгээс тээвэрлэлтийн болон компанийн зардлыг эмнэх арга хэмжээ авсан юм. Ингээд гурван сарын дараа буюу энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээс "Эрдэнэс-Тавантолгой” ХК экспортоо эргэн эхлүүлж байсан.
Ийнхүү өмнөх Засгийн газрын үед авч байсан өрийн төлөөс одоо хүртэл барагдахгүй байна. Сонгуулийн шоугаар халамжийн бодлогыг хавтгайруулж, мөнгө тараасны улмаас одоо нүүрсний салбараас дорвитой орлого олж чадалгүй, авсан өрөө барж дуусахгүй, ялд унаж сууна.
У.БОЛОР
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||