Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нууцын жагсаалтад багтсан стратегийн ордуудын мөрөөр Цуврал №11

УИХ-ын 27 дугаар тог­тоолоор батал­сан 39 ордыг ашиг­лах нь төрийн орол­цоотой шийдэг­дэх асуу­дал хэдий ч эдгээр ордуудын олбор­лолтын лиценз аль хэдийнэ олгогдсон, үйл ажиллагаа нь явагдаж эхэлсэн байдаг. Гэвч шинээр дахин шалгуур үзүүлэлтийг тогтоож, дээрхи 39 ордоос да­хин шүүж 33 ордыг стратегийн хоёр­дугаар ээлжийн ордууд хэмээн нэрлэсэн билээ.     Өнөөдрийн байдлаар Монгол Улсад стратегийн ач холбогдол бүхий 14 орд бий.

Эдгээрийн тал нь гадны хөрөнгө оруулалттай ком­панийн мэдэлд, Монголын төр тэнд оролцоогоо тогтоож чадаагүй байгаа юм. 39 ордын шинээр боловсруулсан шалгуурт:     1. Ашигт малтмалын төрлийн ач хол­богдол     2. Нөөц, баялгийн хэмжээ, нөөцийн үнэлгээний түвшин     3. Улсын төсвийн хөрөнгөөр хий­сэн геологи судалгааны ажлын бай­дал     4. Хүдрийн агуулга, чанарын үзүүлэлт     5. Ордын уул-геологи, уул-тех­никийн нөхцөл     6. Тухайн бүс нутгийн дэд бүтцийн хөгжил     7. Уурхайн хүчин чадал, жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ     8. Жилийн борлуулалт, улс, орон нутгийн төсөвт шууд оруулах орлогын хэмжээ     9. Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл     10. Монгол Улсын ДНБ-ий таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлт гэсэн үзүүлэлтүүд орсон байна.    

Ийнхүү 33 орд энэ шалгуурт тэнц­сэн байдаг аж. Нүүрсний гол­дуу ордуудыг жагсаасан энэ жаг­саалтын дунд дэлхийд ховорт тооцогдох ховор элементийн дөрвөн орд багтдаг. Хотгор, Мушгиа худаг, Лугийн гол, Халзанбүргэдэй. Энэ удаа бид Халзанбүргэдэйн ордыг жагсаалтынхаа нэгээр онцоллоо. Учир нь, Халзанбүргэдэй стратегийн ач холбогдол бүхий 15 ордын нэгд ч зүй ёсоор багтаж орсон байдаг. Мөн энэ ордыг төр мэдэлдээ авах, эсвэл хамтран ашиглах талаархи хуулийн тогтоолыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг УИХ-д өргөн бариад байгаа. Энэ намрын чуулганаар хэ­лэлцэх томоохон ач холбогдолтой сэд­вүүдийн нэг энэ юм. Үүнээс гадна МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад хийсэн айчлалынхаа үеэр тус ордыг япончуудтай хамтран ашиглаж болох талаар ярилцаж, санамж бичигт гарын үсэг зурсан. Тэгэхээр яалт ч үгүй Халзанбүргэдэй олны анхаарлыг татаж байгаа юм. Юуны өмнө ховор элементийн та­лаархи ойлголтыг товч боловч сий­рүүлэх хэрэгтэй байх гэж бодлоо.  Ховор элемент гэж юу вэ? Монгол оронд 6000 гаруй ашигт малтмал, эрдэс чулуулаг бүрт­гэгдсэн тоон мэдээлэл байна. Эд­гээрийг шатах ашигт малтмал, ашигт малтмал, ховор металл, өнгөт металл, холимог металл, үнэт ме­талл гэхчилэн хэд хэдэн бүлэгт ху­вааж үздэг.    

Тодруулбал, нүүрс, нефть, байгалийн хий, шатдаг занар зэргийг шатах ашигт малтмал, хар металл, төмөр, марганц, хромыг ашигт малтмал гэдэг. Харин ховор металлд вольфрам, цагаан тугалга, молибден ордог бол өнгөт металлд зэс, хөнгөн металлд хөнгөн цагаан, холимог металлд хар тугалга, цайр багтдаг аж. Үнэт металлд алт, цагаан алт, мөнгө ордог байна. Харин бид­ний онцлоод буй ховор металлд тооцогддог вольфрам нь манай улсын хэд хэдэн газар илрээд байгаа бөгөөд ашиглаж байсан гүний орд ч байгаа юм байна. Ховор элементэд химийн 17 бүлэг элемент багтдаг.     Лантан, цери, празеодим, неодим, проимети, самарц, европи, гадалони, терби, диспрози, гольми, эрби, тули, иттерби, лютеци гэсэн лантаноидууд болон иттри, сканди гэх зэргээр жагсааж болно. Түүнчлэн стронцийн хүдэр манайд цоо шинээр илэрсэн.

Цацраг идэвхтэй энэхүү эрдэсийн орд нь "Олон овоот”-ын алтны ордын дэргэд илэрчээ. Харин одоо дэлхий нийтийн онцлоод байгаа өндөр агууламж бүхий орд Халзанбүргэдэйд байгаа юм. Угаасаа ч судалгаагаар тогтоочихсон. Одоо тус ордыг хэрхэн ашиглах вэ гэдэг нь асуудал болжээ. Газрын ховор элементгүйгээр машин, гар утас гээд л та бидний өдөр тутмын хэрэглээ бүтэх боломжгүй. Хүн бүрийн мэдээд байдаггүй энэ 17 бүлэг элемент дулаан, цахилгааны төгс дамжуулагч болж чаддагаараа таны дуу сонсч яваа шүдэнзний хайрцагнаас ч жи­жиг­хэн iPod-оос эхлээд дэлхийн нэлээд хэсгийг эрчим хүчээр хангаж буй цөмийн реакторууд хүртэл XXI зууны дэвшилтэт технологийн бүхий л бүтээгдэхүүний салгаж боломгүй нэг бүрэлдэхүүн хэсэг, заримдаа зүрх нь ч болдог гэнэ.    

Эдгээр 17 элемент нь дулаан, цахилгааныг төгс дамжуулдаг ижил шинж чанаруудтай гэдгээрээ өдгөө дэвшилтэт технологи дээр суурилсан орчин үеийн хүмүүсийн амьдралын нэгэн амин чухал эд эс болсон байна. АНУ-ын Геологийн судалгааны газ­рын тооцоогоор дэлхий дээр газрын ховор элементийн ашиглаж болохуйц 100 сая гаруй тонн нөөцийг баттай тогтоогоод байгаа бөгөөд 40-өөд хувь нь Хятадад (Өвөрмонголд), үлдсэн хэсэг нь АНУ, ОХУ болон хуучин Зөвлөлтийн харьяаны орнууд, Афганистан, Монголд байдаг байна.  Ховдын цэнхэр хязгаар дахь ховор элементийн орд Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзанбүргэдэйн хо­вор металлын орд Халзанбүргэдэй гэх уулын бэлээр ховор металлын багагүй нөөцтэй орд илэрч, энэ ордыг өдгөө гурван компани лицензийг нь эзэмшиж байгаа талаархи мэ­дээллийг Уул уурхайн яамны хэлт­сийн дарга өгч байна. Гэхдээ ямар компаниуд эзэмшиж байгааг тодорхой хэлсэнгүй. Ямартай ч гурван компани байгаагийн нэг нь өрмийн ажил явуулж, байнга дээжийн шинжилгээ хийлгэсээр байгаа аж. Ховор элементийн энэ орд дээр сүүлийн жилүүдэд гадны улс, орнуудын сонирхол маш хүчтэй орж ирж байгаа. Нэлээд олон улс, орноос хамтран ажиллах санал ир­сэн төдийгүй зарим нь бүр үйл ажиллагаагаа ч эхлүүлжээ.    

Хонконгийн хөрөнгө оруулалттай "Рео” компани манай улсын газрын ховрын ордын хэмжээнд судлагдсан дөрвөн орд дээр дөрвүүлэнд нь хай­гуул хийсэн байна. Лугийн гол, Мушгиа худаг, Хотгор, Халзан­бүргэдэйн ордод хайгуул хийж, нийт 6.6 орчим сая тонн газрын ховор элемент байх магадлалтай гэсэн тойм судалгаа гаргажээ. Тэд 2005-2009 онд Халзанбүргэдэйн ордын судалгааны ажилд 3.6 сая ам.доллар зарцуулсан байна. Энэ хайгуулаар 500 мянган тн газрын ховор металын хүдэр, 13,5 мянган тн ренийн оксид байгааг тогтоожээ. Мөн лантан, цери, празеодим, неодим, самари, европи, гадолини асар ихтэй дэлхийд томоохон орд гэж дүгнэсэн байдаг. Өдгөө дэлхийн зах зээл дээр нэг тонн ховор металл 90 мянган ам.долларын үнэд хүрч буй. Хятад Улс 2012 оноос эхлэн ховор металлаа төдийлөн гадагш гаргах хүсэлгүй болсноос манай улсын ховор металлын цөөн хэдэн орд ийнхүү гадныхны овоо хараанд туссан бололтой.     Халзанбүргэдэйн ордыг эзэмшиж байгаа гурван компанийн өрмийн ажил хийж, ил тод болоод байгаа нэг компани л гэхэд дөрвөн төрлийн лицензээр ордын нэг хэсэг талбайг эзэмшиж байна. Хачирхалтай нь, энэ компанийн талаархи мэдээлэл төдийлөн байхгүй, орон нутгийн удирдлагууд болоод Монголын бүрт­гэлийн системд ч төдийлөн харагдахгүй байгаа нь өөрөө ан­хаарал татаж буй. Компанийн нэрийг тодруулбал "Монголиан нэшнл рийр корп” гэсэн компани байгаа юм. Тус компани одоо уг ордод үйл ажиллагаагаа явуулаад хоёр жил гаруй болж байгаа бөгөөд Мянгад сумын малчдаас өгсөн мэдээллээр бүхээгтэй машинаар байнга шороо зөөдөг, энэ ажлаа далд хэлбэрээр явуулдаг гэсэн юм. Мэдээж, ховор элемент нь цацрагийн төрлийн агуу­ламжтай учраас дээж зөөх ажил тийм хэлбэрээр явагдаж болох.     Хамгийн гол нь, малчдын өвөлжөө, худаг ус, байгальд нөлөөлөл үзүүлж байгаа гэх мэдээлэл бий.

Мянгад сумын удирдлагууд, Засаг дарга нар энэ талаар огтхон ч мэдэхгүй гэ­сэн тайлбарыг өгсөн байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр лав л сумын удирдлагууд, иргэдийн өөрөө удирдах байгууллагаас зөвшөөрөл аваагүй бөгөөд олборлолт явуулж буй газарт нь малчид дөрвөн улирлаар нүүдэллэн амьдардаг, малын өвс тэжээлийн гол бүс ну­таг аж. Харин улс орны хөгжил, эдийн засаг талаасаа харвал ховор металлын орд бүхий Ховд аймгийн Мянгад сумыг түшиглэн ирээдүйд эдийн засгийн маш том боломж бидэнд харагдаж байгаа авч хэдийнэ 2034 он хүртэл 33 жилийн хугацаатай лицензээр "Монголиан нэшнл рийр корп” гэдэг компани тус ордыг авчихсан байгаа нь хачирхалтай хэрэг болж байх шиг. Ер нь манайхаас бусад улс, орнуудад ховор металл маш үнэд хүрч байгаа тул ийм орд илэрсэн тохиолдолд шууд хувийн компанийг хохиролгүй болгож, төр өөрийнхөө мэдэлд авдаг жишиг тогтоод байгаа. Энэ шийдвэрийг УИХ-аас хоёр дахь жилдээ хүлээлгэж байна.     2012 оны УИХ-аас Эрдэс баял­гийн салбарт баримтлах бод­логын баримт бичигт уг ордыг стра­тегийнх болгох талаар тусгасан ч ийнхүү хуулийн төсөл нь энэ намар л хэлэлцэгдэж магадгүй гэсэн хү­лээлтээс цаашгүй байна. Гэтэл Мянгадад аль хэдийнэ үйл ажиллагаа явагдаж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байх юм. Мянгад сумын иргэд, малчид Халзанбүргэдэйд явагдаж байгаа энэ үйл ажиллагааны талаар Тагнуулын ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газарт хандаж, "Монголиан нэшнл рийр корп” гэх компанийг шалгаж, ямар үндэслэлээр, хэний зөвшөөрлөөр ийнхүү Монголын ховор металлыг зөөж байгааг шалгаж өгөхийг хүсчээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу байдаггүй байна.    

Тус компани MV-006911 тусгай дугаартай 175,24 га талбайд Халзан­бүргэдэйд 2034 он хүртэл зөвшөөрөл авсан, энэ зөвшөөрлийг олгосон өдөр нь 2004 оны 02 сарын 05-ны өдөр байх юм. Мөн дахин XV-009819 тусгай дугаарын 2066,33 га талбайд Халзанбүргэдэйд хайгуул, олборлолт хийх зөвшөөрлийг 2005 онд авсан бөгөөд энэ хугацаа нь 2014 оны тавдугаар сард дуусах аж. Үүнээс гадна XV-009821 тусгай дугаарын 981,53 га талбайд хайгуул, олборлолт хийх 2014 он хүртэлх зөвшөөрлийг Ар хүрэн уулын тал­байд авсан бол яг энэ газарт дахин 2031 он хүртэл MV-012335 дугаарын зөвшөөрлийг 2001 оны 12 дугаар сарын 28-нд бүх хүмүүсийг шинэ жилийн уур амьсгалд дарагдаж явах өдөр авсан байгаа нь ч өөрөө асуудал дагуулна.    

Тэгэхээр ховор элементийн дэл­хийн эцсийн зогсоол болсон Монголыг, Монгол дахь осмийн агуу­ламж хамгийн ихтэй, хамгийн үнэд хүрэх ордын лицензийг тэр­тээ 2001 онд буюу монголчууд ховор элементийн талаар нийтлэг ойлголтгүй байх үед авсаныг харвал алсын хараатай хийгээд өөр олон санаа агуулсан нь харагдаж байна гэлтэй. Ямартай ч дээжийн шороо юу, эсвэл олборлоод эхэлсэн металл уу бүү мэд, өнөөдөр ч Мянгадаас бүхээгтэй машины цуваа байсхийгээд хөдөлдөг болжээ. Энгийн нэг ир­гэдэд тэднийг хянах, хязгаарлах эрх байхгүй нь ойлгомжтой. Харин Их хурал ямар шийдвэр гаргахыг олон нийт хүлээж байна.     Мөн тус ордод лиценз эзэмшиж байгаа нөгөө хоёр компани хэний, ямар компани болох, цаашид энэ ордыг аль улсын, ямар хөрөнгө оруулагчтай хамтран эзэмших зэрэг бүх асуудлыг хуулийн хүрээнд тодорхой болгох цаг нь бол­сон бололтой. 

Эх сурвалж: Маш нууц сонин Эх сурвалж www.wikimon.mn


УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ.  Хуралдаанд гишүүдийн олонхи оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар оролцлоо.

 

Мөн УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг нээж үг хэлсэн юм.  Энэ удаагийн намрын ээлжит чуулганаар нийт 26 асуудал хэлэлцэхээр болоод байгаа юм.  

- See more at: http://www.unen.mn/content/40384.shtml?alias=politics#sthash.K0mKvzPP.dpuf
Нууцын жагсаалтад багтсан стратегийн ордуудын мөрөөр Цуврал №11
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани