Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Толгойг олборлох тойм зураглал

Толгойг олборлох тойм зураглалЭртнээс олборлосон  Эрдэнэт толгой, одоо ид ашиглаж буй Оюу толгой, тал талаас нь мэрээд эхэлчихсэн Таван толгой, сая Лхагвадоржийн ярьсан занар, хий, газрын тосны гээд, эрдэнэсээ ил xаруулдаггүй, гэхдээ хайж олж чадвал баялгаар дүүрэн байдаг олон нуугдмал толгойг өвөг дээдэс минь бидэнд өвлүүлэн үлдээжээ.

Харин би өнөөдөр өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн өөр нэг толгойг хэрхэн олборлож, улсын эдийн засгийн нэгээхэн тулгуур болгон хөгж3үүлж болох тухай урлагийн болон IT салбарынхны xүрээнд хэдэн жил яригдаж байгаа мөрөөдөл таамаглалуудыг нэгтгэн дүгнэж, тоймлон зураглаxыг оролдоx гэж байна. Энэ толгой бол шавхагдашгүй баялаг болох бүтээлч санаагаар дүүрэн Монгол xүний ТОЛГОЙ.

Монгол хүний бүтээлч толгойг социалист системийн үед коммунистууд өөрийн үзэл суртлаа олон түмэнд ойлгуулан таниулах зорилгодоо тун ч чадамгайгаар олборлон ашиглаж байсан юм.

Тухайн нийгэмдээ яг ямар соёл, үзэл суртал түгээхийг хүсч байгаагаа агуулгад нь бүрэн шингээсэн, чанарын өндөр түвшинд хийгдсэн оюуны бүтээлийг түгээж болох бүх сувгаар 1000 дахин давтан байж социалист аж төрөх ёсны тухай бүрэн ойлголтыг нийгэмдээ өгч чадаж байсан байгаа юм. Уул усыг нь ухаад оронд нь уурхай завод барьж, үр тариа ургуулах гэж байгаа тухай, түүнийг нь эсэргүүцсэн малчин эцэстээ бүхнийг ойлгон социалист хөгжил дэвшилд сэтгэл хангалуун үлдэж байгаа тухай, барилгажилт,хотжилтыг дэмжсэн "Аман хуур”, Атар эзэмшихэд залуусыг дуудсан "Хөхөө гэрлэх дөхлөө”, Банкинд мөнгөө хадгалуулахыг уриалсан "Хүргэн хүү”  кино  гэхчилэн нийгмийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх олон санааг сэтгэлд хоногшсон дүрүүд, хит болсон дуунууд, театрт тавигдах жүжиг, хээрээр давхих урлагийн бригад гэхчилэнгээр өнөөгийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарт багтаан тодорхойлдог бүх хэлбэрүүдээр дамжуулан цэвэр тэр үеийн нам төрийн захиалга, санхүүжилт, үзэл суртал болон агуулгын хяналттайгаар боловсруулан, монгол хүн бүрийн толгойд хоногшуулдаг байж. Өөрөөр хэлбэл үзэл суртлыг хэн нэгний бүтээлч сийрэг толгойгоор хийлгээд түүнийгээ бусдад нь шигтгэн суулгаснаар тухайн социалист нийгмийнхээ соёл үзэл суртлыг төлөвшүүлж чадаж байжээ. 

Тэр үеэс л оюуны бүтээл туурвидаг авъяастай сийрэг толгойнуудыг урлагийнхан хэмээн нэрлэж заншсан. Харин би өнөөдөр яаж социалист нийгмийн үед үндэс сууриа тавьсан Монголын урлагийн салбарыг орчин үеийн эдийн засгийн бүтээлч үйлдвэрлэлийн салбар болгон хөгжүүлэх арга замын тухай  тоймлон зураглах гэж оролдьё. Ингэхийн тулд эхлээд бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэж юу юм, бүтээлч үйлдвэрлэлийн салбар урлагийн салбараас юугаараа ялгагдах юм гэдгийг товч танилцуулъя.

Бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэж юу вэ?

Юуны түрүүнд бүтээлч үйлдвэрлэл гэдэг нийгмийн сэтгэлгээнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг хэдэн авъяастай хүмүүсийн бүтээлийн цуглуулга биш, харин улс орны эдийн засагт багагүй хувь нэмрээ оруулдаг бүхэл бүтэн салбар болон хөгжсөн эдийн засгийн ойлголт ажээ.    

Дэлхийн хэмжээнд бүтээлч үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэxүүн үйлчилгээний жилийн орлого 2011 оны байдлаар 624 тэрбум ам.долларт xүрсэн нь 2002 оны үзүүлэлтийг 2 нугалсан үзүүлэлт болж, энэ xугацаан даxь жилийн дундаж өсөлт нь 8.8 xувь болсныг НҮБ, ЮНЕСКО, Дэлxийн оюуны өмчийн байгууллага (WIPO) болон олон улсын xудалдааны төвийн (ITC) xамтран гаргадаг "Дэлxийн бүтээлч эдийн засгийн 2013 оны тайлан”-д онцлон дурьдсан байна.  Хөгжиж буй орнуудын xувьд өсөлтийн үзүүлэлт бүр ч өндөр, дунджаар 12.1 xувьд хүрсэн байна. Энэ хурдаар бүтээлч үйлдвэрлэлийн салбарын зах зээлийн үнэлгээ 2020 он гэхэд 3 их наяд америк долларт хүрнэ гэсэн тооцоог эдийн засагчид хийжээ.

Тэгэхээр юу үйлдвэрлэдэг, ямар салбар болоод энэ бүтээлч үйлдвэрлэлийн салбар гээч нь ингэж их хурдтай өсөөд байна вэ? Түүнд яг юу юу багтдаг юм бэ?

Үүнийг олон судлаачид маш олон янзаар тодорхойлох гэж оролдсон байдаг. Тэдгээрээс Их Британы засгийн газрын Соёл, хэвлэл, спортын яамны тодорхойлолтыг хамгийн дөхүү тодорхойлсон гэж үздэг. Тэр тодорхойлолтоор бол

"Бүтээлч үйлдвэрлэл (creative industry)  гэдэг нь хүний бүтээлч сэтгэлгээ, мэдлэг ур чадвар, авъяас билгээс эх сурвалжтай оюуны өмч, зохиогчийн эрхийн дагуу ажил мэргэжил болон эд хөрөнгө үүсгэх чадвартай үйлдвэрлэлийн салбаруудыг бүхэлд нь нэрлэнэ” гэжээ.

Эндээс үүдээд энэ хоёр салбарын ялгааг тодруулж дүгнэвэл: Урлагийн салбар гэдэг бол үндсэндээ агуулга бүтээдэг хэсэг, харин бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэдэг бол тэрхүү агуулгыг хууль ёсны зохиогчийн эрхтэй болгож, түүнийг цааш нь масс үйлдвэрлэлд оруулан, баялаг бүтээдгээрээ ялгаатай. Өөрөөр хэлбэл:

Урлагийн бүтээл  Зохиогчийн эрх Үйлдвэрлэл Борлуулалт = Бүтээлч үйлдвэрлэл гэж томъёолж болохоор байна.

Энэ томъёоноос та бүхэн Монголд өдийг хүртэл зөвхөн урлагийн салбар нь л байгаа юм байна, бусад нь бараа сураггүй байгаагаас бүтээлч үйлдвэрлэл гэдэг эдийн засгийн салбар монголд огт бий болоогүй байгааг төвөггүй харж байгаа байх. Бүтээлч үйлдвэрлэлийн салбарт бидний хамгийн сайн мэдэх телевиз, кино, хөгжим, тайз дэлгэцийн урлаг, хэвлэл, радио дээр нэмээд зар сурталчилгаа, архитектур, дүрслэх урлаг болон эртний эдлэл, баримал, дизайн, загвар, видео болон гэрэл зураг, софтвайр, компютер тоглоом, цахим хэвлэл зэргийг хамруулан үздэг болжээ. 

Энэ бүх салбаруудаас ихэнх нь тэртээ социализмын үед урлагийн салбар гэдэг утгаараа үндэс сууриа тавьж, өнөөдөр ч хөгжлийнхээ тодорхой түвшинд гарсаар байгаа.  Гэвч тэдгээр нь зохиогчийн эрхтэй оюуны өмч болж, банкны барьцаанд тавигдан зээл болж, эдийн засгийн эргэлтэнд орон, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болон худалдаалагдаж, баялаг үйлдвэрлэн, монголын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байна уу гэвэл үгүй.

Тэнд зах зээлийн судалгаа, даатгалын сан, хөрөнгө оруулалт, зээл, хүү, эрсдлийн хамгаалалт зэрэг эдийн засгийн наад захын үйлдэл бүү хэл үг хэллэг ч бараг хэрэглэгддэггүй. Баяр ёслол дөхөхөөр, эсвэл оюутан сурагчид цуглахаар  баахан дуучид концертоо хийх гээд өөрсдөө нүүрээ улалзуулан байгууллага хэсч, билетээ борлуулж яваа харагддаг. Төсөв хэмнэх зорилгоор зуны дэлгэр цагт хээр хэдэн гэр майхан хатгаж зургийн багаа байрлуулж байгаад авсан кинонууд намар өвөлдөө ээлжлэн гарч эзэддээ ашиг орлого гэхээсээ амьдрах зардлын хэдэн цаас годуу олж ирдэг. Эхнээсээ ийм юм хийх нь бараг буяны ажил санагдаад, няцаж өөр салбар луу орох, эсвэл өнөөх л улс төрийн захиалгат нэвтрүүлэг хийх ажилд уран бүтээлчид уралдан шилждэг болоод удаж байна.  

Яагаад монгол толгойноос гарч буй монгол агуулга үнэ цэнэ бүхий оюуны өмч болж чадахгүй байна вэ?

1990 онд Монгол улс 70 жил хаалттай байсан хаалгаа дэлхий дахинаа цэлийтэл нээхтэй зэрэгцэн дэлхийн улс орнуудын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхны оргил бүтээгдэхүүнүүд Монголд нэвтэрч эхэлсэн юм. Улсын нийт төсвийнхөө 70 хувийг Зөвлөлтөөс авдаг байсан Монгол улс социализм задрах тэр мөчид Москвагаас хараат байсан үзэл суртлаасаа салсан шигээ Москвагаас ханган нийлүүлж байсан 70 хувийн татаасааcaa бас салж, давс гоймонгоос өөр зүйлгүй хоосон лангуутай үлдэж байсан юм. Ёстой л бодит хөрсөн дээрээ пидхийтэл унасан Монголд үнэндээ дэлхийн нээлттэй зах зээл дээрээс оюуны бүтээлийг худалдаж авах чадал ч, бэл бэнчин ч байсангүй. Ингээд шулуухан хулгайн аргад шилжсэн юм. Ердөө 24-хөн жилийн дотор, ердөө хүний 2-хон үе өнгөрөхөд л монголын xэрэглэгчид оюуны бүтээл ашигласны  төлбөр төлөөгүйдээ төдийлөн санаа зовохгүй болон төлөвшсөн байдаг. Өөрсдөө бусдын оюуны бүтээлийг хулгайлж хэрэглээд хэвшсэн учраас өөрсдийхөө хийснийг бусдад алдахад хамгаалах тогтолцоо ч бас байхгүй болж.

Миний бодлоор оюуны бүтээлийн хулгай Монголд сайн муу хоёр том үр дагаварыг үлдээсэн юм.

Сайн нь: Монголчуудыг дэлхийн оюуны сангийн бүтээлүүдтэй богино хугацаанд танилцуулж, "нүд”-ийг нь нээсэн. Өнөөдөр Монголын хэрэглэгчид бүтээлч үйлдвэрлэлийн аливаа салбараас чанарын дээд стандартыг шаардах болсон.

Муу нь: Дандаа нам төрийн захиалга санхүүжилтээр үйлдвэрлэл явуулдаг байсан, ашгийн төлөө ажиллаж үзээгүй Монгол толгой болон түүнийг олборлож бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид гэв гэнэт дэлхийн тэргүүлэгч оюуны бүтээгдэхүүнүүдтэй зах зээлд өрсөлдөхөөр шууд дэвжээн дээр гарах болсон. Мэдээж аль ч талаараа бэлтгэлгүй монголын бүтээл үйлдвэрлэгчид хүч тэнцвэргүй энэ тулаанд анхны цохилтоор нам цохиулж элгээрээ тэрийн унасан юм.

Тийм ээ, Монголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхан өнөөг хүртэл олигтой өндийж босч ирээгүй байна. Тэдний дийлэнх нь хүч тэнцвэргүй зах зээлийн өрсөлдөөнд төсөв хэмнэх үүднээс толгойноосоо олборлосон санаагаа аль болоx хямдxан өртгөөр үйлдвэрлэж, хямдхан үйлдвэрлэлээс болж сайн боловсрогдоогүй бүтээгдэxүүнээ багтаамж багатай зах зээлд багахан үнээр шаxах төдийхнөөр амь зогоож байна. Төр засаг, шийдвэр гаргагчид, банк санхүүгийн байгууллага, хэрэглэгчид бүгд бүтээл үйлдвэрлэгчдийг эдийн засгийн салбар гэж хэзээ ч хардаггүй, хүлээн зөвшөөрдөггүй, зөвхөн хувь уран бүтээлчийг авъяасынх нь хувьд үнэлж эсвэл өрөвдөн ивээн тэтгэх төдийхнөөр хүлээн авсаар 24 жил болжээ.

Монгол толгойноос хямд бүтээгдэхүүн л гардаг гэсэн ойлголт нийтлэг болж, монгол агуулга, монгол контент хэрэглэж хэвшээгүй залуу үе маань гадны соёлын хүчтэй довтолгоон дунд өнөөгийн Монголын нийгмийн сэтгэлгээний цөмийг бүрдүүлэх болжээ. Энэ цөмийг ажиглан харваас дараах согог дутагдал нийтлэг харагдана.

-          Өнөөгийн нийгмийн сэтгэлгээнд аливааг үгүйсгэн харлуулдаг, монгол хүн л хийсэн бол муу, монгол л бол бүтэхгүй, "манайхан л болсон хойно тэгнээ тэгнэ” гэсэн өөрсдийгөө илтээр дутуу үнэлсэн сөрөг хандлага давамгайлж байна.

-          Өнөөгийн нийгмийн сэтгэлгээнд "шинэ дугуй бүтээх шаардлагагүй” гэсэн бүтээлч бус, хөдөлмөрч бус, гадны бэлэн жорыг шууд хуулбарлан хэрэглэх гэсэн хандлага бүх түвшинд зонхилж байна.

-          Нэг нийгэм нөгөөгөөр гэнэт солигдсон тэр мөчид ерөнхий боловсролын ситемд гарсан агуулгын гэнэтийн өөрчлөлтөөс үүдсэн хоосон орон зай төр хэмээх хамгийн муу менежерээр олон жил удирдуулсны шанд өнөөг хүртэл шинэ агуулгаар бүрэн дүүрээгүй байна. Үүнээс болоод өнөө үеийнхний ерөнхий мэдлэгийн түвшин харьцангуй доогуур, нийгмийн сэтгэлгээнд өмнөх нийгмийн үеийн хоцрогдсон гэж хэлж болох үзэл, соёл хүчтэй оршсоор байна.

-          Нийгмийн сэтгэлгээ ядуурснаас үүдэлтэйгээр улс төрийн хүрээнд буруу үнэлэмж үүсч бий болжээ. Нийгмийг өөрчлөхийг хүссэн цөөн хэсгийг мөнгөөр саналаа худалддаг олонхи нь дийлж, энэ нь эргээд олон нийтийн дургүйцлийг төрүүлж, уур бухимдлыг нэмж байдаг "чөтгөрийн эргүүлэгт” оржээ.

-          Өнөөгийн нийгмийн сэтгэлгээнд аливаад ухамсартайгаар хандаж, цаад мөн чанар үндэслэгээг нь ойлгож мэтгэлцэх биш, сэтгэлийн хөдөлгөөнөөр, намын харъяаллаар талцан хэрэлдэж, бүр үзэн ядалцаж, улмаар цагдаа шүүх дээр тулдаг муу жишиг түгэх хандлагатай болжээ.

Нийгмийн сэтгэлгээнд зонхилох болсон эдгээр сөрөг хандлагыг эерүүлэхгүйгээр мянга хөгжил дэвшил яриад нэмэргүй болжээ. Өнөөдөр шийдвэр гаргагчид уг үндсийг нь өөрчлөх тал дээр анхаарахгүй, зөвхөн үзэгдэлтэй нь л тэмцсээр байна.

            Бүтээл үйлдвэрлээд ашиг олохгүйг мэдэрсэн ТВ, хэвлэлийнхэн  шулуухан шантаажын аргад шилжсэнээ нэг их нуухаа больж. Тэдний гол бай нь голдуу улс төр, бизнесийнхэн. Хэсэг хугацаанд үнэн худал мэдээллээр балбуулсны эцэст тэд арга буюу хэвлэлийнхэнд хүссэн төлбөрийг нь хийнэ. Амар хялбар аргаар орж ирэх болсон мөнгөнд манай хэвлэлийнхэн дорхноо амташиж, мөнгөтэй болохоороо л үйлдвэрлэж эхэлнэ хэмээн хойш тавьсан нийгмийн сайн сайхан олон нийтийн боловсролд зориулсан бүтээл үйлдвэрлэх гол зорилгоо умартаж, үгүйсгэсэн, муучилсан, ор үндэсгүй гүтгэсэн хар бараан мэдээллээ улам ихээр үйлдвэрлэн түгээсээр байна.

Монголд 60 гаруй телевиз, хэдэн зуун сайт амжилттай ажиллаад байгаа нь монголчууд оюуны зах зээлд хүчээ үзэх сонирхолтой байгааг нэг талаас харуулж байгаа юм. Жижиг дунд үйлдвэр гэдэг шиг, энэ чинь оюуны бүтээл үйлдвэрлэдэг жижиг дунд л бизнес шүү дээ. Дэмжлэг байхгүй бол тэд өөрсдөө санаачилгыг гартаа авч, янз бүрийн гэрээ хэлцэл санал болгох нь ойлгомжтой.  Хүлээн зөвшөөрөхгүй нэгнийг нь тэгсгээд хөөрхөн шоглоод байхаа мэднэ.

Гэхдээ хэрэглэгчид энэ бүх цаад учрыг мэдэхгүй тул хэвлэлийнхний шоглоомд бухимдаж, үнэн худал мэдээллээс нь болж итгэл алдарч, тэр хэрээр нийгмийн сэтгэлгээнд дарамт даралт давамгайлж байна.

                1990-ээд оны эхээр кино урлагийн салбарт анхаарал татсан хэд хэдэн бүтээл хийж орж ирсэн Нирун фильмын найруулагч Р.Батсайхан яагаад бүтээл үйлдвэрлэлээ зогсоосныгоо дараах байдлаар тайлбарласан юм.

"...Монголд кино зураг авалтын студи байхгүй учраас цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан жилдээ би ганц л кино хийж чадна. Тэр нь их сайн болоод 100 сая төгрөг олсон  гэж бодъё. Түүний талыг нь кино театр кино үзүүлснийхээ төлбөрт суутгана. Ингээд үлдсэн 50 саяас кино хийхэд зарцуулсан 40 саяаа хасахаар би жилдээ 10 саяын л орлого олж байгаа юм. Үүнийг 12 сард хуваагаад бодохоор би нэг л их 100 саяын орлоготой кино хийсэн мундаг найруулагч гэх боловч сард сая хүрэхгүй төгрөгийн орлого хийсэн хүн болж таарч байгаа юм. Тэрний оронд би улс төрчдөд ПиАр-ын зөвлөх үйлчилгээ хийгээд явахад кино хийж махаа зулгааж олсон бүтэн жилийн орлогыг ганц сард ч хийх боломжтой, тэгээд ч дөчхөн саяар хийсэн кино яагаад ч өөдтэй болохгүй ...хэмээн тайлбарласан юм.

            Ийм зүйлсийг манай чадалтай авъяастай хүн бүр хэлдэг. Херо энтертайнмэнт гэх зэрэг олон чадалтай студи продашн байгаа ч кино, урлагийн томоохон бүтээл хийх болохоор санхүүжилт олдохгүй, жил бүр кино зохиол бичсэн ч бүтээх арга зам байхгүй болохоор зогсох, эс бөгөөс дээрхийн адил зөвхөн улс төрчдийн ПиАр, өнөөх л хэрүүл шуурган дунд амьдрах арга манайд хэв шинж болтлоо нутагшжээ.

Нэгэнт төрөөс дэмжихгүй нь тодорхой, дотоодын банкууд зээл өгдөггүй, ивээн тэтгэх компаниуд хямралтай байгаа болохоор бүтээлч Монгол толгойнууд өөр шийдэл хайн, дор бүрнээ нэг төсөл зохиогоод ийш тийш гүйх болж. "Нохойн орон” киногоороо дэлхийн кино фестивалиудаас нийт 23 шагнал хүртсэн нийтлэлч, зохиолч Д.Төрмөнх "Үндэсний кино урлагийг дэмжих сан” байгуулах санаатай хаваржин зунжин хөөцөлдсөн ч, өнөөх л хууль эрх зүйн тогтолцооны гажгаас болоод ямарч амжилт ололгүй мухардсан тухайгаа саяхан бичсэн нийтлэлдээ гаслан өгүүлсэн байсан. Түүний санаагаар, "...соёл урлаг нь хувь хүнд зориулагдахаас илүү олон түмэн рүү чиглэдэг онцлогтой, үр нөлөө нь нийгэмд хандсан, олон нийтийн сайн сайхны төлөө зориулагддаг учраас түүнийг төрөөс их бага хэмжээгээр татаас өгч дэмжиж байх ёстой” гэсэн байсан.

            Өнөөдөр ийм чиглэлд огт бодлого байхгүйгээс, мөн хэрхэн яаж өөрчлөх талаар хааяа хэн нэгэн алдаг оног дуугарахаас цаашгүй байгаа болохоор бүтээлч толгойноос сөрөг агуулгууд голлон гарч, тэр нь бүх төрлийн сүлжээгээр цацагдан хэрэглэгчдийн толгойг хар бараан, дутуу боловсрогдсон мэдээллээр угааж байдаг ийм дүр зураг давамгайлсан нийгэмд өчнөөн барилга байшин, зам гүүр барьж, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлээд, түүнийг нь цааш хөгжүүлээд аваад явах хөдөлмөрч, бүтээлч, хөгжилд тэмүүлсэн хойч үегүй бол гэнэт их хөрөнгө өвлөж авсан ядуу хүн хамаг байдгаараа тансаглаад хамгийн түрүүнд дампуурдгийн л үлгэр болох гээд байна.

            Учир нь нийгмийн сэтгэлгээний уналтыг материаллаг бүтээн байгуулалтаар  сэргээх боломжгүй. Үүнийг зөвхөн оюуны талх болсон урлаг соёлоор л  тэжээн тэнхрүүлдэг. Тэр талх нь монгол толгойг олборлож байж олдох монгол агуулга, түүнийг чанартай эцсийн бүтээгдэхүүн болгох бүтээлч үйлдвэрлэл, түүнийг эдийн засгийн аргаар тэжээн тэтгэх кластер хэв загвар байх тойм зураглалыг бидний хэсэг нөхөд гаргаж ирээд байгаа юм. Өөрөөр хэлбэл өндөр стандарт шаарддаг болон төлөвшсөн Монгол хэрэглэгчдийн сэтгэлд нь нийцэж, сэтгэхүйд нь нөлөөлөх, улмаар Монголын нийгмийн сэтгэлгээнд эерэг хандлага бий болгох чанартай "монгол агуулга” хэмээх бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэж баялаг бүтээхийн тулд,

1. Солонгоруулна гээд байгаа эдийн засагтаа уул уурхай, барилга, зам гүүр, оёдол нэхмэл зэрэг хүнд, хөнгөн, хүнсний салбарууд дээр нэмээд "Бүтээлч үйлдвэрлэл” гэсэн цоо шинэ салбарыг нэмэн хөгжүүлэх.

2. Хөгжлийг нь хурдасгаж, гарцыг нь арвижуулснаар хурдан үр дүнд хүрэх зорилго тавья гэвэл одоогоор бодож олоод, үр дүнтэй нь хэдийнэ тогтоогдсон эдийн засгийн кластерын аргыг хэрэглэх хэрэгтэй байна. Тэгэхээр,

Урлагийн хэмээгдэж байсан салбарыг эдийн засгийн салбар болгон өөрчлөх шилжилтийг хэрхэн үр дүнтэй бөгөөд хурдан хийх вэ?

            1990 онд Монгол орныг социализмаас ардчилал зах зээл рүү шилжих гэж мунгинаж байхад, тэртээ Америкт Майкл Портер хэмээх эрдэмтний "Үндэстний өрсөлдөх чадварын давуу тал” бүтээл хэвлэгдэн гарч байжээ. Түүний энэ бүтээлд кластер хэмээх нэгэн шинэ нэр томъёо хэрэглэгдсэн байна. Уг тайлбарыг нь үзвэл 19-р зууны аж үйлдвэрийн хувьсгалын үеэс эхтэй ч, эдийн засаг судлалд яг энэ үгээрээ хэрэглэгдэж байгаагүй ажээ. Майкл Портерын энэ бүтээлээс хойш дэлхийн олон орны засгийн газар үйлдвэрлэлийн кластерыг үндэстний хөгжлийн гол хөтөлбөрөө болгох болсон байна. Майкл Портерын дүгнэснээр кластерын эдийн засаг нь өрсөлдөх чадварт 3-н янзын давуу байдлыг бий болгосноор хөгжлийн хурдыг эрс нэмэгдүүлдэг байна. Үүнд:

1.      Үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлнэ

2.      Шинэ санаачилга, инновацийг нэмэгдүүлнэ

3.      Тухайн салбарт шинэ бизнесийг өдөөн урамшуулна.

            Майкл Портерын бичсэнээр үйлдвэрлэлийн бүтээмж хэрхэн нэмэгдэх вэ гэвэл кластер бий болгосноор ажиллах хүч хямдарч, өндөр мэргэжилтэй ажилчдыг хуваалцах боломж нээгдэж, мөн нэг дор ижил төрлийн үйлдвэрлэл бөөнөөрөө бий болсноор нэгдсэн ханган нийлүүлэлт хийх болсноор өртөг багасна хэмээжээ. Үүн дээр нэмээд шинэ санаа сэдлийн тасралтгүй процессыг (continual innovation) урамшуулдаг нь кластерийн гол ач холбогдол хэмээн эдийн засагчид дүгнэх болсон байна. Жишээлбэл Улаанбаатар хотын дагуул хот болгохоор зураг төсөл нь хийгдэж байгаа Майдар хот байна. Үүний нэг дүүргийг тэр чигт нь кино урлаг, загвар дизайны студиуд, IT салбарынхны нэгдсэн хотхон болгоё гэж төсөөлье. Тэнд ажиллаж амьдрах хүмүүс байнга нэг дор байж, бие биенийхээ шинэ санаа, шинэ бүтээлийг уралдан ярьж, IT-гийнхан тэрэнд нь татагдан орж, шинэ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний санаанууд уралдан төрж, ёстой нөгөө Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлдгээр биенээ билүүдэн хурцлах бүтээлч орчин жинхэнэ утгаараа бий болно. Үүнийг л нэгнээ хөглөсөн үргэлжилсэн шинэ санаа сэдлийн тасралтгүй процесс (continual innovation) гээд байгаа юм.

Тэгэхээр кластер нь нэг төрлийн бизнесийг газар зүйн байрлалын хувьд нэг дор төвлөрүүлж, тэнд хөрөнгө оруулагчдад төрийн зүгээс татварын болон бизнесийн орчны давуу боломжийг санал болгосноор нэгдсэн хангамж, нэгдсэн маркетинг, мэргэжлийн ажилчдын туршлага солилцоо, сургалтын нөxцөл бүрдэж, МЭДЛЭГИЙН БӨӨГНӨРӨЛ бий болсноор шинэ санаа инновацийн хөгжилд ахиж гарч, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр дэлхийн хэмжээнд өрсөлдөх давуу үйлдвэрлэл бий болохыг хэлдэг байна.

Дэлхийд танигдсан кластерын амжилттай жишээг дурьдвал:

•      Холливуд дахь америкийн кино үйлдвэрлэл

•      Лондонгийн Сохо дүүрэг дэхь post-production үйлдвэрлэл

•      Парис дахь загварын үйлдвэрлэл

•      Лас Вегас дахь мөрийтэй тоглоомын кластеруудыг нэрлэж болно. Тэгвэл,

Монголын бүтээлч үйлдвэрлэлийн кластер буюу
"толгой”-г олборлох тойм зураглал ямар байх вэ?

Үүнийг бид өнөөх Урлагийн бүтээл  Зохиогчийн эрх Үйлдвэрлэл Борлуулалт  = Бүтээлч үйлдвэрлэл гэсэн томъёоныхоо дагуу дараах байдлаар тоймлон зурагласан юм.

"Нэг хүний болон нижгээд бүлгийн бүтээлч сэтгэлгээ нь бүтээлч үйлдвэрлэлийн гол түлxүүр xөдөлгөгч xүч нь бөгөөд энэ нь 21 дүгээр зууны улс үндэстний жинxэнэ баялаг нь болж байна” гэж "Дэлxийн бүтээлч эдийн засгийн тайлан”-д онцлон тэмдэглэжээ.  Тэгвэл, Монгол улс өөрийн үндэстний жинхэнэ баялгаа хэрхэн бий болгох вэ?

            Энэ салбарт амжилт олсон улс орнуудын туршлагыг харахад энд тэнд тархай бутархай оршиж байсан санаа үйлдвэрлэгчдийг газар нутгийн хувьд нэг дор бөөгнөрүүлж, эдийн засгийн кластерын давуу байдлаар тэднийг дэмжиж өгсөн нь амжилтын гол түлхүүр болсон байна.

Зөвхөн кино л гэхэд Монголд 100-аад жижиг голдуу студи энд тэндэхийн байрны нэг давхар ч юмуу, байгууллагын нэг булан, зарим нь подвал голдуу хөлслөөд таран байрласан байдаг. Эдгээр нь бүгд тухайн орон зайг ашигласныхаа төлбөрт сард дунджаар 1 сая төгрөгийг түрээсэнд өгч байгаа гээд бодохоор оффис түрээсийн боломжийн орлого шууд харагдаж байна. Үүнийг кластер болгоод түрээсээр эргээд ашгийн тодорхой хэсгийг олно гэж тооцоод УИХ, Засгийн газраас  тодорхой нэг бүс газрыг зарлан товлож, түүний дэд бүтцийг нь бүрэн шийдээд, хөрөнгө оруулагчдад томоохон хэмжээний зураг авалтын студиуд барихад нь татварын илт анхаарал татахуйц хөнгөлөлт амлаж болох юм.

            Мөн л киногоороо жишээлэхэд, мөнөөх 100-аад жижиг студиуд маань олсон жаахан мөнгөө бараг ихэнхийг нь камер, гэрэл, компютерийн иж бүрдэл, техник тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулдаг. Энэ жил өчнөөн үнэтэй авсан камер хэдхэн сарын дараа өөр нэг шинэ загвар гарахад л үнээ алдаж хямдхан хог болж хувирдаг. Нэг студи дунджаар 50-иад сая төгрөгийн техник тоног төхөөрөмжтэй гээд бодохоор 5 тэрбум төгрөгийн маш үр ашиг багатай худалдан авалт хийгддэг гэсэн үг. Дээрээс нь тоног төхөөрөмжийн худалдан авалтыг дандаа тус тусдаа жижиглэнгийн үнээр хийдгийг тооцоонд оруулах нь зөв байх.

Дэлхий нийтийн жишгээс харахад техникийн дэвшил өдөр цагаар хурдасч байгаа энэ цаг үед кино компаниуд өөрийн гэсэн техник тоног төхөөрөмж худалдаж авахаа нэгэнт больсон байна. Нэгэнт кино үйлдвэрлэгчид голдуу нэг дороо, нэг бүс нутагт байрлах болсон тул техник тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид тэнд нь шууд түрээсийн салбараа нээгээд ажиллуулдаг жишиг тогтжээ. Өөрөөр хэлбэл кино компани гэдэг бол санаагаа хөгжүүлэхэд л хамаг мөнгөө зарахаас, техник тоног төхөөрөмж худалдан авахад мөнгө зардаггүй, түүнийг түрээсээр шийддэг ажээ. Энэхүү түрээсийн үйлчилгээ нь тэрхүү кластерт байх бүх компаниудад үйлчлэх тул тоо хэмжээ нь ихсэхийн хирээр тээвэрлэлтийн хөлс хямдарч, эдийн засгийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлдөг байна.

            Газар зүйн байршлын хувьд бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхан нэг дор цугларснаар санхүүжилтын баталгааны хамгийн чухал хэсэг болох зохиогчийн эрх, оюуны өмчийн бүртгэл, лицензийн үйлчилгээ хурдан шуурхай болж тогтмолжино. Толгойноос гарах санаа буюу түүхий эдийг баялаг болгох эхний алхам нь оюуны өмчийн лиценз олголт юм. Энэ лицензыг үндэслэж санхүүжилт олгогдож эхэлдэг нь уул уурхайгаар бол алтны лицензээ банкинд тавиад зээл авдагтай яг адил процесс. Бүтээлч үйлдвэрлэл гэдгийг зарим судлаачид товчхоноор "Contracts between Arts and Commerce” буюу "Урлаг арилжаа хоёрын нэгтгэл гэрээ” гэж тодорхойлсон нь бий. Өөрөөр хэлбэл урлагийг мөнгөжүүлэх гэрээ лиценз нь түүнийг үйлдвэрлэлийн төрөл бүрийн бүтээгдэхүүн болгон цааш өргөтгөн хөгжүүлэх үндсэн түлхүүр нь болж байгаагаараа кластерын бүтэц дэх зохиогчийн эрх, оюуны өмчийн бүртгэлийн хэсэг хамгийн чухал хэсэг нь юм.

            Эдийн засгийн кластерын тусгай бодлого явуулснаар бүтээлч үйлдвэрлэлд зориулсан санхүүжилтын шинэ механизм бий болгох шаардлага тулгарна. Манайх шиг банкны систем нь зөвхөн үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаарддаг системд зохиогчийн эрх, оюуны өмчийн лицензийг барьцаа болгон зээл өгдөг тусгай зориулалтын сан, хөрөнгө оруулалтын сан, эсвэл банк бус санхүүгийн байгууллага шинээр бий болох шаардлага гарч ирнэ. Гэхдээ хуучин социалист үеийнх шиг төрийн байгууллагын дэргэд сан байгуулбал шууд дампуурдгийг манай хойд хөрш Орос оронд байгуулсан төрийн сангийн бүтэлгүй жишээ харуулна. Тэрхүү сан нь 3,7 тэрбум рубль жилд зараад, ердөө 7.2 хувийн прокатын орлого олсон тухай нийтлэлч Төрмөнхийн дээр дурдсан нийтлэлд өгүүлсэн байсан. Тэгэхээр кластерын бүрэлдэхүүнд ордог энэ олон хэсгүүдийг цогцоор нь авч үзэхгүй, салгаж нэг нэгээр нь сугалж авч дэмжвэл үр дүнгүй гэдгийг энэ жишээ харуулж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор даатгалын болон эрсдлийн сан зэрэг санхүүгийн олон салбар нэгжүүд бүтээлч үйлдвэрлэлийн кластерын дэмжигч хэсэг болон хөгжих учиртай.

            Кластерын салшгүй хэсэгт орох нэг томоохон салбар бол IT, инноваци технологийн хэсэг. Өнөөдөр манай IT салбарынхан бүтээлч үйлдвэрлэгчидтэй төдийлөн холбогдож чадахгүй байгаагаас агуулга, дүрийн шугам, загвар дизайн, түүх өгүүллээр дутагдаж санаа хөгжүүлэлт нь зогсонги байдалд ордог. IT–гийнхан болон урлагийнхан биенээ харь гаригийнхан мэт хардаг. Эднийг кластер богтлон, нэгдор оруулснаар нэг агуулгаас олон төрлийн бүтээгдэхүүн төрөн гарах үндэс тавигдаж, улмаар баялаг үйлдвэрлэл болон өргөжих юм.  

Агуулгыг хөгжүүлэх явцад олон санаа урган гардаг. Нэгдсэн хүчтэй зар сурталчилгаа хийснээр тодорхой дүрүүд олны танил болж, түүнийг нь загварынхан өлгөн авч, хувцас хэрэглэл, орон байр, өнгө будгийн хослолын шинэ урсгалууд түгж, түүгээр нь аялал жуулчлал, хэвлэл, радио, ном, сэтгүүл, компютер тоглоом, гар утасны аппликэш гээд тоо томшгүй олон төрлийн бүтээгдэхүүн үүсэн гарч болох бөгөөд энэ бүхэн нь өвөр хоорондоо чөлөөтэй хөрвөх нөхцлийг кластер л бүрдүүлж, нэгэн том бүтээлч инновацийн цогц системыг бий болгодог нь үнэхээр том давуу тал юм. Тэгэхээр энэхүү тойм зураглалын бүтцийг Монголд бодит биелэл болгохын тулд,    

Улс төрийн ямар шийдэл гаргаж, алсын хараатай ямар бодлого баримтлах вэ?

Юуны түрүүнд мэдээж хөрөнгө оруулалт, бизнесийн хөгжлийн бодлого чухал. Тэтгэлэг болон санхүү зээлийн бодлого, хатуу болон зөөлөн дэд бүтцийг бий болгох зэргийг дэс дараатай тууштай явуулах хэрэгтэй. Энэ бүхнийг нэгтгээд дараах гурван суурь бодлогыг бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс болгон хэрэгжүүлж болох юм. 

1.      Хүний нөөцийн мэдлэг чадварыг хөгжүүлэх бодлого. Сингапурт амжилттай

хэрэгжсэн кластерын туршлагаас харахад, 1990-ээд оны эхнээс Сингапур нь дэлхийн томоохон  IT компаниудад тус улсад салбараа нээхэд нь татварын онцгой нөхцөл тавин олноор нь оруулж ирсэн байдаг. Үүнтэй яг зэрэгцээд их дээд сургуулиуддаа бүтээлч үйлдвэрлэлийн тусгай ангиудыг нээж, IT салбарт ирээдүйд манлайлах мэдлэг чадвартай хүмүүсийг бэлтгэх бүх түвшний сургалтыг төрийн онцгой дэмжлэгтэйгээр зохион байгуулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх улс төрийн шийдвэрийг эхэлж гаргаад, түүнийгээ алсын хараатай зорилт болгон тавьсан байна. Тэгээд яг тэр чиглэлийн бодит үйлдвэрлэлийг гадны хөрөнгө оруулалтаар эхлээд оруулж ирнэ. Мэдээж тэнд нь гадны мэргэжилтнүүд өндөр цалингаар ажиллаж, Сингапур ажилчид хямдаар туслан ажиллана. Энэ хооронд өнөөх их дээд сургуулийн дэргэд шинээр нээсэн салбаруудад нь ирээдүйд тэрхүү үйлдвэрийн ажлын байрыг эзлэх, улмаар бүтээлч үйлдвэрлэл болгон өргөтгөх чадамж бүхий хүний нөөц бодлоготойгоор бэлтгэгдэж эхэлсэн байгаа юм. Ингээд хэсэг хугацааны дараа ажлын байрны нээлттэй зар явахад өнөөх бэлтгэгдсэн хүмүүс нэг нэгээрээ түүнийг нь эзэлсээр өнөөх үйлдвэр үндэстний өндөр мэргэжилтэй ажилчдаар дүүрч, улмаар өөрсдийн онцлогоор өргөжүүлэн хөгжүүлснээр бодит амжилтанд хүрчээ. Тэгэхээр Сингапурт амжилттай туршигдсан энэ мэт сайн жишээг Монголд нутагшуулах бүрэн боломжтой юм.

2.      Дэд бүтцийг бий болгох бодлого. Энэ нь төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө


оруулалтыг бүтээлч үйлдвэрлэлийн кластерын үндсэн баазыг барьж байгуулахад татах бодлого юм. Хотын захын аль нэг дүүрэгт, эсвэл түрүүн жишээ болгон татсан Майдар хотын нэг дүүргийг тэр чигт нь бүтээлч үйлдвэрлэлийн кластер болгоно гэж зарлаад, тэр бүсд хөрөнгө оруулалт хийвэл өөр бусад байгууламж барьснаас хамаагүй илүү хөнгөлттэй зээл, татварын таатай орчин амлавал гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэн сонирхож болох талтай. Урд хөрш Хятад улс энэ тал дээр маш эрчимтэй бодлого явуулж байгаа. Төрийн өмчит Ванда групп 2010 оноос архитекторын өндөр шийдэл бүхий зочид буудал, кино театрын сүлжээ, зураг авалтын студиуд, театр, караоке төвүүд зэрэг аялал жуулчлалын цогц орчин бүхий хот дүүргийг бүхлээр нь барьж байгуулахад 31 тэрбум юаний хөрөнгө оруулсан байна. Одоо түүний жилийн орлого нь 20.8 тэрбум юаньд хүрсэн гэжээ. Тус группын гүйцэтгэх захирал Занг Лин хэлэхдээ "...үйлдвэрлэлийн уламжлалт бусад салбарыг бодвол бүтээлч үйлдвэрлэлийн салбар дахь хөрөнгө оруулалт нь хүмүүст ажлын байрны таатай орчин, өндөр цалин, жендерийн тэгш байдлыг бий болгохоос гадна хотын соёлыг төлөвшүүлж, нийгмийн эерэг уур амьсгалыг бүрдүүлж, улмаар байгаль орчныг сүйтгэх биш сэргээн дээшлүүлдэг сайн талтай учраас бид энэ салбарт хүчтэй хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн юм” хэмээн мэдэгдсэн байдаг.

Энэхүү бодит бүтээн байгуулалт буюу хатуу дэд бүтэц дээр нэмээд өнөөх оюуны өмчийн лиценз олголт, борлуулалт, хамгааллын бүхэл бүтэн зөөлөн дэд бүтцийг бий болгох нь хоёр дахь үндсэн бодлогын салшгүй хэсэг нь байх болно. За авч хэрэгжүүлэх гурав дахь том бодлого нь

 

3.      Бүтээл үйлдвэрлэгчдийг дэмжин таниулах бодлого. Нийгэмд бүтээлч

үйлдвэрлэлийн кластер байгуулах төлөвлөгөө, зорилт, түүний нийгэмд үзүүлэх нөлөөг тайлбарлан таниулах, урлагийн салбарынхныг кластерын бүтцэд багтах бусад олон салбаруудтай холбох, санаагаа хуваалцах, хамтран ажиллах боломжийг бүх талаар нээж өгөх, бүс нутгийн болон олон улсын хэмжээн дэхь уулзалт, зөвлөгөөн, харилцан яриаг өдүүлэн өрнүүлэх, урлагийн салбарынхны "arts for arts’ sake” буюу урлагийг урлагийн л төлөө хийдэг гэсэн ашгийн төлөө биш сэтгэхүйг өөрчлөх бодлогыг энэ хүрээнд тууштай явуулах хэрэгтэй. Тэрнээс гадна хөрөнгө оруулагчдын сэтгэлгээг өөрчлөх нь хамгаас чухал. Өнөөх л "...за монголчуудаас дэлхийн хэмжээний ашиг олох санаа бүтээл гарах нь юу л бол” гэсэн үл тоомсорлосон, үл итгэсэн, үгүйсгэсэн хандлагыг давж гарч, монгол толгойноос "хайгуул хийхэд” хөрөнгө оруулалт татна гэдэг студийн барилга барихад хүн ятгахаас хамаагүй хэцүү хэсэг нь байх болно. Гэхдээ энэ хэсгийг жишээ нь эрдэс баялгийн хайгуултай жишин тайлбарлаж болох юм. Уул уурхайн хайгуул  хийдэг ганц өрөм л гэхэд тэрбум шахуу төгрөгийн үнэтэй байдаг гэсэн. Тэр их үнээр тавьсан өрөм болгонд баялаг олддоггүй. Иймдээ ч хайгуул эрсдэлтэй бизнес. Үүнтэй адил бүтээлч үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болох монгол агуулгыг монгол толгойноос хайж олоход багагүй хөрөнгө оруулалт эхлээд шаардагдана. Тэнд мөн л адил эрсдэл бий. За хайж олоод нэг сайхан санааг цааш хөгжүүлэх боллоо гэхэд дээр дурьдсан бодлогуудыг бүрэн хэрэгжиж хангалттай хүний нөөц бүрдэх хүртэл, бид уул уурхайн нарийн мэргэжилтнүүдийг өндөр цалингаар одоо авчирч ажиллуулж байгаа шигээ, бүтээлч үйлдвэрлэлийн нарийн мэргэжилтнүүдийг эхэн үедээ өндөр үнээр авчирч ажиллуулах ч хэрэг гарна.

Хамгийн гол нь байгалийн баялаг бүхий толгойг олборлоход байгаль нь өөрөө сүйтгэгдэж, мөнгөөр хэмжишгүй муу үр дагаварыг ухсан газраа үлдээдэг бол, монгол толгойг олборлох үйлдвэрлэл нь нийгэмд мөнгөөр хэмжишгүй асар их эерэг үр дүнг үлдээхээрээ давуу талтай. 

"Бүтээлч болон соёлын үйлдвэрлэлээр манлайлуулсан xөгжил нь тухайн улс оронд зөвxөн эдийн засгийн үр өгөөжөөс гадна нийгэмд шинэ санаа теxнологийн дэвшилийг үргэлж танилцуулж, мөнгөөр үнэлэшгүй соёлын эерэг нөлөөллийг нийгэмд өгч байдгаараа давуу юм” гэж "Бүтээлч үйлдвэрлэлийн дэлхийн тайлан” дүгнэн бичсэн байна. Өөрөөр хэлбэл бүтээлч үйлдвэрлэл нь xөгжлийн явцдаа xүмүүсийг өөрсдийг нь xүчирxэгжүүлж байдаг. Ийм ч учраас бид Монгол улс эрдэс баялгаар дүүрэн толгойнуудаа уралдан олборлохтой зэрэгцүүлэн Монгол хүнийхээ бүтээлч толгойноос баялаг олборлох бодлогыг даруй явуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм.

Кластерын дэд бүтцийг барихтай холбоотойгоор ҮХААЯ, БХБЯ, соёлын үйлдвэрлэлтэй холбоотойгоор ССАЖЯ, зохиогчийн эрхтэй холбоотойгоор Оюуны өмчийн газар, олон улсын харилцаатай холбоотойгоор ГХЯ, хөрөнгө оруулалттай холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн яам, боловсрол сургалт инновацийн бодлоготой холбоотойгоор БШУЯ гээд маш олон оролцогчийг шаардсан, он дамжсан алсын хараа бүхий цогц бодлого чухал учраас энэ асуудлыг Монгол улсын ерөнхийлөгчийн, эсвэл Их хурлын дэргэдэх байгууллага болгон эхлүүлж болох юм. Институцийн хувьд мэргэжлийн холбоодуудаар удирдуулсан олон нийтийн компани байж болох санааг Их хурлын даргын зөвлөх Буянцогтоо дэвшүүлэн гаргаад байгаа. Дашрамд дурьдахад энэхүү лекцийн санаа хөгжүүлэлтэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Урлагийн зөвлөлийн захирал Ариунаа, Нирун филмийн найруулагч Батсайхан, нийтлэлч, кино зохиолч Д.Төрмөнх, Монгол кино компанийн захирал Золбаяр, УИХ-ын даргын зөвлөх Буянцогтоо, Үндэсний телевизийн найруулагч Энхболд Эрдэнэпүрэв нарт талархлаа илэрхийлье.

Миний төсөөлж буй зураглалаар бүтээлч үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлснээр дараах давуу байдлууд бий болно. Үүнд:

-          Орчин үеийн шинэ бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, инновацийн кластерыг бий болгосноор мэдлэгийн эдийн засгийн хөгжлийн үндсийг тавина.

-          Монголчуудын оюуны хэрэгцээнд нийцсэн боловсролын, түүхийн бахархлын болон сэтгэлгээний хөгжлийн сэдвээрх монгол агуулгын үйлдвэрлэл нэмэгдэнэ.

-          Олон нийтийн боловсролыг дээшлүүлснээр нийгмийн сэтгэлгээнд шинэчлэл өөрчлөлт явагдаж, эерэг бодлын хэв маягтай болно.

-          Үндэсний хөгжлийн нэгдсэн бодлогын үзэл санааг олон нийтэд хүргэж ойлгуулснаар хүсэл, мөрөөдөлтэй болно. Нөгөө америк мөрөөдөл гэдэг шиг Монгол мөрөөдөлтэй ирээдүйг бид хүсч байна.

Монголд бүтээлч үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлэх нийгмийн сэтгэл зүй бэлэн байгаа. Учир нь сүүлийн 24 жил хулгайн ч гэсэн олон орны өөр өөр оюуны бүтээлүүдийг үзэж, хэрэглэж ирсний үр дүнд хөгжлийн зарим элементүүд нийгмийн сэтгэлгээнд бодит болон төлөвшиж, иргэдийн боловсрол, сэтгэхүйд дэвшил гарч, бас ч гэж чамлахааргүй олон уран бүтээлчид дэлхийн хэмжээний шагнал авсаар байгаа билээ.

             Өнөөг хүртэл нийгэмд, ялангуяа улс төрийн хүрээнд оршиж ирсэн элдэв ёс бус үнэлэмжийг ард түмэн нийтээрээ дургүйцэх болсон нь сайн сайхан зүйлийг хүлээж буй хүлээлтийн дохио, эерэг хандлага юм. Улс орон маань хурдан хөгжиж, өнөөгийн олон саар асуудлуудаасаа салаасай гэсэн чин хүсэл ард түмэнд маань байсаар байна. Ядуурал буурахгүй, жижиг дунд компаниудын байдал дээрдэхгүй байгаа ч,

Толгойг олборлох тойм зураглал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани