- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрс дагасан амьдрал эхэллээ
"Нүүрсний улирал” эхэлжээ. Налайхын уурхайн ажиллаж байгаа амуудад
ачааны машинууд дараалан зогсч нүүрс ачуулах ээлжээ хүлээнэ. Нэг ковш
нүүрс 60 мянган төгрөг гэнэ. Тиймээс портер машинд гурван ковш, зил-130
машинд таван ковш ордог аж.
Ийнхүү нэг портер нүүрсийг Налайхаас 180 мянган төгрөгөөр худалдан авдаг юм байна. Дүүргийнхээ иргэдэд 50 килограммын шуудай нүүрсийг 5000 төгрөгөөр борлуулдаг аж. Төв зам дагуу нүүрсний худалдаа гарсан мэт хаана л бол хаана нүүрс борлуулагчид байлаа. Энэ бол Налайхын уурхай орчмын дүр төрх.
Утааны улирал ирж иргэд нүүрсэнд нүүж эхэлсэнтэй холбогдуулан бид ийнхүү Налайх дүүргийг зорилоо. Тус дүүргийн иргэд харьцангуй бага үнээр нүүрсээ авч байгаа бол нийслэлд нэг портер нүүрсийг 250-300 мянган төгрөгөөр, найман килограмм ордог шуудай нүүрсийг 1500 төгрөгөөр, 25 килограмм шуудай нүүрсийг 3500-5000 төгрөгөөр худалдан авч байгаа.
Ингээд бодохоор нийслэлийхэн Налайхын иргэдээс нэг дахин өндөр үнээр нүүрс худалдан авдаг юм байна. Ийнхүү нийслэлийнхэн маань шагын нүүрсээр өвөлжих цаг ирлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд цас орж, хасах хэмд хүрсэн нь нимгэн хувцастай нийслэлийхнийг багагүй цочролд оруулаад авсан.
Энэ үеэр гэр хорооллынхон нүүрсний эрэлд хатаж багагүй сандарсан гэхэд болно. Ерөнхийдөө өсөн сар дулаан байсан болохоор гэр хорооллын өрхүүд түлээ нүүрсээ базаалгүй хойш тавьж байсан нь жижиглэнгийн буюу шуудай нүүрсний үнэ тэнгэрт хадахад хүрсэн байх. Энэ жил "Нүүрс хөтөлбөр’’ хэрэгжихгүй гэх яриа ч иргэдийн дунд байгаа.
Иймд бид Налайхын уурхайг зорьсон хэрэг. Энэ уурхай 1915 оноос хойш буюу нийслэлийн иргэдийн өвлийн нүүрсийг зуу шахам жил хангаж байгаа. Гэсэн хэдий ч сүүлийн гурван жил уурхайн амыг хаах, гэрэл цахилгааныг нь таслах, хүн амь насаа алдах гэх мэт олон таагүй зүйл сонсогдох болсон. Өнөөдрийн байдлаар тодорхой бус тоогоор 200 гаруй ам үйл ажиллагаагаа явуулж нүүрс олборлож байгаа гэнэ.
Өнгөрсөн онд Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газраас хамтарсан ажлын хэсэг Налайхын уурхайг цаашдаа хэрхэн ажиллуулах, иргэдийн амьдралыг хэрхэн дээшлүүлж болох тухай тогтоолын төсөл боловсруулсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болж байсан.
Үүнд иргэд болон төрийн байгууллагуудыг нүүрсээр хангах асуудлыг шийдэх, нүүрсний ордыг цагдаа, дотоодын цэргийн түр хамгаалалтад авах, ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах, хогийн цэгийг цэгцлэх, уурхайн ам, малтмалуудыг хааж, зарим боломжтой ордын аюулгүй байдлыг хангаж ажиллуулах, энэхүү сэргээн босголтын санхүүг шийдвэрлүүлэх, нүүрс олборлосны улмаас эвдэрсэн газрын байгаль орчинд учруулсан хор хохирлыг тогтоох тухай асуудлыг багтааж байсан.
Гэсэн хэдий ч Ерөнхий сайдын гаргасан шийдвэрийн дагуу "Нүүрс хөтөлбөр" хэрэгжиж Налайхын уурхай, иргэдтэйгээ хамт ад үзэгдэх болсон талаар уурхайн ам ажиллуулдаг Г.Батсайхан гэдэг залуу ярьж байлаа. Биднийг Г.Батсайханы уурхайн аманд очиход хоосон ковш хөлөглсөн хоёр залуу доош нүхний гүн РҮҮ бууж байлаа. Энэ ам 200 орчим метр гүн гэнэ.
Тэд цаг орчим нүүрсээ ачиж дээш дохио өгснөөр ковштой нүүрс гарч ирдэг аж. Эдний ковшинд 600 орчим килограмм нүүрс багтдаг ажээ. Хүйтний улирал хаяанд ирсэн энэ үеэр газар хөлдөхөөр доошоо газар хатуу болж нүүрсний нуралт багасдаг аж. Нүүрсэн үений завсар үе үе тохиолдох шороон үе нь чийг ихээр агуулдаг учир таг хөлддөг гэнэ.
Ийм орчинд сэтгүүлч орох гэж бодсоны ч хэрэггүй аж. Энэ амны эзэн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ягштал дагаж мөрддөг хийгээд хамгийн сайн тулгуур багануудтай нь аж. Уурхайн дарга ярихдаа "Мод үнэд орсон болохоор бэхэлгээ мод авахад хэцүүхэн л байна. Тэглээ гээд аюулгүй байдлаа хангахын төлөө авахаас өөр сонголтгүй учир дагаад нүүрсний үнэ нэмэгдэнэ. Гэтэл хэрэглэгчид биднийг л нүүрсний үнэ нэмээд байгаа мэтээр ойлгодог юм” хэмээж байв.
Налайхад үйл ажиллагаа явуулж буй 200 орчим ам нэг портер буюу хоёр тонн нүүрсийг бүгд 180 мянган төгрөг, ЗИЛ-130 машинтайг нь 360 мянгаар борлуулдаг ч зах дээр очоод үнэ нь өсдөг байна. Налайхаас хот хүртэл тээвэрлэх шатахууны мөнгө, унах ашгаа оруулаад "Цайз” зах дээр нүүрсээ борлуулдаг нэг' жолооч портер нүүрсээ 250-300 мянгаар үнэлдэг тухайгаа өгүүлэв.
Ямартай ч, уурхайчид, жолооч, зах дээр нүүрсийг нь авч жижиглэнгээр борлуулдаг худалдаачид, тэдний гэр бүлийнхэн гээд цөөнгүй хүний амьдралыг залгуулах хар алтны өгөөж их.
"Налайхын уурхайг хаана л гэдэг юм. Үнэндээ, энэ уурхай л хотын та нарыг дулаан хонуулж буй эх үүсвэр шүү дээ. Аюулгүй ажиллагааг сайтар хангаж чадвал үйл ажиллагаагаа явуулаад байх бүрэн боломжтой. Тэрнээс биш хааж орхивол хэчнээн хүний амьдрал хэцүүдэхийг мэдэхгүй нь их шүү.
Манай хотын удирдлагууд Налайхын уурхайн зүг толгойгоо ч цухуйлгаж үзээгүй уурхайн гүнд хүмүүс хоногийн хоолоо олох гэж яаж ажилладгийг мэдэхгүй байж шийдвэр тогтоолоо өрөөндөө сууж байгаад цаасан дээр гаргадаг нь уурхайн иргэдийн дургүйг хүргэдэг бололтой.
Уурхайчдын хэлж буйгаар нийслэлийн түлшний нүүрсний 60 гаруй хувийг хангадаг тэд хоосон хонохгүй, хоёр идэхгүй болоод л байдаг аж. Энэ аманд "Арав гаруй хүн цалинжуулаад аюулгүй ажиллаж болоод л байна. Уурхай гэхээр л хэзээ, хэзээгүй нурчих гэж байгаа мэтээр төсөөлдөг хүн олон.
Хөдөлмөр хамгааллаа л хангаж чадвал айх зүйлгүй шүү дээ" хэмээн ярих зуураа машины тэвшнээс үсэрч унасан жижигхэн нүүрсүүдийг нэг бүрчлэн түүж эргүүлэн хиих нь олон жил уурхайд ажилласан гэдгээ илтгэх Г.Батсайхан барьж байсан нүүрсээ алгаараа илж харуулаад "Хар даа, гарт ямар ч тортог наалдахгүй байгаа биз. Гэтэл . Ерөнхий сайд Н.Алтанхуягийн шийдвэрээр өнгөрсөн жил хотын та нар гар хүрэх аргаггүй тортог ихтэй Багануурын нүүрс түлсэн, биз дээ.
Уг нь арчилж тордоод үгүй хийж устгах гэж дайрч байхаар манай уурхайн амуудын аюулгүй байлыг хангаад зогссон амуудыг нь амилуулчихвал нийслэлийхэн дулаан өвөлжинө дөө" хэмээн ярьж байлаа.
Налайхын уурхайн хаана л бол хаана ачааны машинууд давхилдана. Зарим нэг амыг бүр мөсөн хаасан бололтой модоор чагталж орхисон харагдана. Тийм амууд маш олон байгаа аж. Хэдийгээр дороо нүүрсний нөөц байгаа хэдий ч нурах, хүний амь нас гэмтээх магадлал өндөр амуудыг ийнхүү таглаж орхисон аж.
Ер нь Налайхын уурхай л энэ өвөл нийслэлийхний нүүрсийг хангах бололтой. Гэхдээ төр засгаас ямар нэгэн дорвитой ажил өрнүүлж үнэ тогтоох гэх мэт асуудлуудыг шийдэхгүй бол гэр хорооллыхон хагас хөлдүү маягтай онд орж магадгүй байна.
Тус дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд иргэдийнхээ амьдрал амжиргаанд анхаарал тавьдаг, амьдралын зовлон жаргалыг мэддэг хүн сонгогдсонд уг уурхайн ажилчид сэтгэл өег байгаа аж.
А.Ганболд дарга өмнө нь налайхын уурхайн ҮЭ-ийн хорооны дарга байсан. Тэр үед хүний амь нас эрсдэхээс эхлээд аль л муу муухай бүхнийг уурхай руу чихдэг байсан йж. Тийм хүнд цагт уурхайгаа авч үлдэх, дүүргийнхээ иргэдийг ажил амьдралтай байлгах гэж ганцаараа тэмцэж явсан хүн бол А.Ганболд дарга гэдгийг хэлэх хүн цөөнгүй байлаа.
Ингээд түүнтэй уурхайн ажилчдын талаар ярилцлаа.
А.Ганболд: Уурхайд гарах ослын тоо буурч байгаа
-ИТХ-ын дарга болоод дүүрэгтээ ямар ажил, бүтээн байгуулалтыг хийв?
-Налайх дүүргийн шинээр байгуулагдсан ИТХ одоогийн байдлаар Налайхын уурхайчдад холбоотой маш нарийн тодорхой асуудлыг'өчигдрийн чуулганаараа шийдвэрлэлээ. Засгийн газрийн 308-р тогтоолын дагуу Налайх дүүргийн эдэлбэр газарт аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байгаа. Налайхын уурхайчдын хүсэлтийн дагуу уурхайд "Нөхөрлөл” байгуулж ажиллуулна.
Налайхын уурхайчдын ажлын байрыг хамгаалах, аль болохоор үр ашигтай ажиллуулах талаар тодорхой шийдвэр гаргасан. Тухайлбал, нөхөрлөл байгуулаад аюулгүй ажиллагааг хангаж Нагайхын нутаг дэвсгэр дээр ажиллуулах шийдвэрийг баталлаа.
-Уурхайн аюулгүй байдлыг хангах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Уурхайд гарсан осол 2012 онд 18, 2013 онд найм, энэ он гараад гурван хүн осолдож амь насаа алдсан. Энэ нь өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байна. Бид уурхайчидтай ойр ажиллаж Налайхын хэд хэдэн газарт албан ёсоор нөхцөл байдлыг нааштайгаар шийдэж өгсөн.
Хэдэн жилийн өмнө 33 га газрыг уурхайчдад зориулж өгч байсан бол энэ жиг мөн тэр хэмжээний газрыг олгосон. Налайх бол уурхайгаар амьдарч байгаа дүүрэг. Тиймээс Налайхын уурхайг хаах, зогсоох, цахилгааныг нь таслах зэрэг нь буруу юм.
Ер нь хаах ёсгүй уурхайг хаасан гэж бодож байна. Налайхын уурхай байгуулагдаад 100 жилтэй золгож байна. Ирэх онд 100 жилийн ойг тохиолдуулан Налайхын уурхайг хаах биш нээх, техникжүүлэх, өргөжүүлэх талаар хангаж ажиллана. ИТХ-ын дарга гэдгийг би ажил хийх боломж гэж ойлгож байгаа. Бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жилийн хугацаа үлдлээ.
-Та уурхайчдын нехон олговрыг нааштайгаар шийдүүлнэ гэж их хөөцөлдсөн байх. Ямар үр дүнд хүрсэн бэ?
-Уурхайчдын мэргэжлээс шалтгаалах групптэй 556 хүн байдаг. Энэ хүмүүсийн нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх байх. Нөхөн олговор гэдэг их мөнгө биш. Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлд мэргэжлээс шалтгаалах өвчнии улмаас нас барсан ажилтны ар гэрт нь 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр олгоно гэж заасан байдаг.
Энэ заалт ерөөсөө 11 жил хэрэгжээгүй. 36 сарын цалинтай тэнцэх нөхөн олговор нь ойролцоогоор гурван сая төгрөг болдог. Тэгэхээр Ерөнхий сайд Алтанхуяг, УУЯ-ны сайд энэ нөхөн олговрыг өгөх байх гэж найдаж байна. Налайхчууд ч хүлээж байгаа.
-Хүйтний улирал хаяанд ирлээ. Өнгөрсөн жил нүүрс хөтөлбөр явагдаж Багануурын нүүрс орж ирсэн. Энэ жил яригдахгүй байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Налайхын уурхай Улаанбаатар хотыг 1915 оноос хойш нүүрсээр хангаж ирсэн. 1915 онд 4000 тонн нүүрс налайхын уурхайгаас гаргаж үхэр, морин тэргээр "Өргөө” хот руу зөөж байсан түүхтэй. Улаанбаатар хотыг орчин үеийн хот болох үндсийг тавилцсан "Гавьяагүй, гавьяатан” бол Налайхчууд юм.
Одоо нийслэл хотын 100 мянган хэрэглэгчийг 500 мянган тонн нүүрсээр хангах боломж байна. Тэгэхээр урьдын адил нийслэл хотын гэр хорооллын иргэдэд 400-500 мянган тонн нүүрсийг 2014-2015 оны өвлийн хүнд ачааллын үед хангаж чадна. "Нүүрс” хөтөлбөртэй холбогдуулж хэлэхэд Налайхын нүүрс хөтөлбөр гэж явагдаасай гэж боддог.
Гэтэл энэ чанартай нүүрстэй газраа алгасаад Багануур руу манай төр засгийнхан яваад байна. Энэ ямар учиртай гэхээр Улаанбаатар хотын хэрэглэгчдэд Багануурын нүүрсийг хүргэх зорилт байсан байх. Гэхдээ наана нь Налайх байна шүү гэдгийг хэлмээр байна. Нүүрс ухна гэдэг бол маш нарийн мэргэжил.
-Энэ жил Налайхын уурхайд хичнээн аманд, хэдэн хүн ажиллах тооцоо байна вэ?
-Налайхын нүүрсний уурхайн эдэлбэр газарт нийтдээ энэ жил албан мэдээгээр158 аманд 1260 гаруй хүн ажиллах тооцоотой байна. Албан бусаар одоогоор хэлж мэдэхгүй. Урьд нь ч гэсэн энэ тоо давтагдаж байсан. Газрын гүнд ашиглаж болох 60 сая тонн нүүрс бэлэн байна. Тиймээс төр засгийнхан үүнийг хараад сууж байхаар ашиглах хэрэгтэй.
М.Энхцэцэг
Эх сурвалж: Монголын үнэн

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани