- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монгол дахь ураны ордууд
Юуны түрүүнд уран гэж юу болох талаар авч үзье. Уран" гэхээр монголчууд бид цацраг идэвхит, байгаль дээр өргөн тархалттай металл гэхээсээ илүүтэй ховор, хор хөнөөл нь гамшигийн түвшинд хүргэх аюултай, онц чухал "стратегийн" түүхий эд гэсэн ойлголт давамгайлдаг. Үнэндээ уран бол байгаль дээр өргөн тархалттай металл юм. Дэлхийн царцдас бүрхүүлийн хэмжээнд алтнаас 500 дахин, мөнгөнөөс 40 дахин их тархалттай, далай тэнгис, рашаан булаг, газрын доорх ус, нүүрс болон зарим чулуулагт тодорхой хэмжээгээр агуулагддаг ба бүүр таны амьдардаг орон сууц, нисэх онгоц гээд маш олон зүйлд байдаг. Бид хором бүр цацрагаар шарагддаг харин тунгаас нь хамаарч хор хөнөөл нь илэрдэг.
Байгаль дээрх уран гурван изотопоос бүрдэх бөгөөд 99.27 хувийг U-238 изотоп, 0.72 хувийг U-235, 0.0058 хувийг U-234 изотоп тус тус эзэлдэг. Ингэхлээр бид хамгийн их тархалттайгаар нь U-238-г олборлож атомын цахилгаан станцын түүхий эд эсвэл дээд зэргээр баяжуулан цөмийн бөмбөг бүтээдэг. Харин манайд тэр хэмжээнд хүртэл баяжуулах өндөр технологи байхгүй учраас бид ураныг цөмийн эрчим хүчний станцад түлш болгон хэрэглэх боломжтой. Ингэснээр зургаан тонн нүүрс шатаахад гарах энергийг нэг грамм уранаас гаргаж авах юм.
Ураныг олборлож эхлээд нөөцтэй болчихсон байхад атомын цахилгаан станцтай болоход дөхөм. Өөрсдөө уран олборлож байгаа нөхцөлд хоёр дахин хямд цөмийн түлш хэрэглэнэ гэсэн үг. Тэхлээр манайд ураны төрлийн орд хэр байдаг юм бол? Дорнодын Мардайн ордоос урагшаа Дорноговь хүртэл ураны илрэлийн судлууд мөн Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Архангай аймагт тус тус илрэлүүд байгаа. Энд зөвхөн ураны хүдрээс гадна тэнд байгаа нүүрс нь уран агуулсан байдаг. Дараа нь Сүхбаатар аймгийн Бумбатын нүүрсний ордод уран илэрсэн учраас одоогоор ашиглахгүй хаачихаад байгаа. Энэ мэт судлууд Монголд их байна. Ямартай ч Дорнодын Мардайн ордоос урагшаа Дорноговь хүртлэх ураны илрэлийн судлууд сонирхол татхуйц байна. Дорнод аймагт л гэхэд "Дорнод”, "Мардайн гол”, Гурван булаг”-ийн ураны ордууд нь нэг хүдрийн зангилаанд, ойрхон байрлалтай стратегийн ач холбогдол бүхий ордууд бөгөөд нийт 53807 га талбайг хамрах эдгээр ордын ураны хүдрийн нөөц 27 орчим сая тн юм. Эдгээр орд нь үндсэн чулуулага дахь хүдрийн орд. Харин Дорноговь аймагт хэд хэдэн ураны ордууд байдгаас хамгийн их нөөцтэй нь Дулаан уулын орд бөгөөд ураны хүдэр нь тунамал чулуулагт хуримтлагдсан роллфронт төрлийн орд юм.
Роллфронт төрлийн орд:
Ийм төрлийн ордыг хамгийн бага зардлаар, байгаль орчинд хор хөнөөл багатайгаар олборлодог учир үр дүн илүүтэй. Уран нь хүчилтөрөгчөөр баялаг, хүчиллэг усанд амархан уусдаг ба хүчилтөрөгчөөр дутмаг, ангижирсан орчин буюу ургамлын үлдэгдлээр баялаг орчинд илүү их хуримтлагддаг. Ингэж уран нь борооны ус, голын урсгалаар зөөгдөн ангижирсан орчин болох хүчил төрөгчгүй орчинд уусдаггүй учраас исэлдэл ангижиралын зааг дээр хуримтлагдан роллфронт төрлийн ордыг үүсгэдэг байна. Энэ төрлийн ордын нэг томоохон жишээ Монголд олдсон нь Дулаан уулын ураны орд юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||