- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ДАЛАЙД ГАРАХ ХУВИЛБАР буюу МОНГОЛЧУУДЫН МӨРӨӨДӨЛ
Далайд гарцгүй гэх тодотгол Монгол хэмээх нэрийг ямагт дагаж ирсэн. Энэ хэрээр Монгол Улс гадаад худалдааны хувьд Орос, Хятад хоёр хөршөөр хязгаарлагдаж, уул уурхайн бүтээгдэхүүн зах зээлийн сонголтгүй, үнэ нь улам хямдарсаар байсан билээ. Харин БНХАУ-ын дарга 11 жилийн дараа Монгол Улсад морилон саатаж, өндөр ач холбогдол бүхий нийт 26, үүнээс зам, тээврийн салбарт дөрвөн гэрээ, хэлэлцээр байгуулж, сюрприз барилаа. Шинээр үзэглэсэн, баталгаажуулсан олон гэрээний мөн чанар болоод зарим үзүүлэлтийг задалж, анзаарах өдрүүд нэгэнт болжээ.
Айлчлалын хүрээнд Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Зам, тээврийн сайд А.Гансүх, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар үзэглэн нээр монголчууд Хятадын найман боомтыг ашиглаж, олон улсад худалдаа хийх эрхтэй боллоо. 1991 онд байгуулагдсан анхдагч гэрээнд гагцхүү Тяньжиний боомтыг ашиглах тухай тусгасан байдаг бол одоо долоогоор нэмэгдэж, Хятадын хойд, зүүн хойд эргийн Дандон, Далянь, Жинжоу, Чинхуандао, Тангшан, Хуанхуа болон Инкоу далайн боомтоор бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэв. Үүний үр дүнд зах хязгааргүй далайд хөлөг онгоц дайвалзуулах хүсэлтэй эх газрын монголчуудын мөрөөдөл биелэхэд нэг алхам ойртсон гэсэн үг. Эдгээрийг энэ ондоо багтаан ажил хэрэг болгож, эх захгүй далайд хөвөх Монголын далбаатай хөлөг онгоцны тоог нэмэхээр Зам, тээврийн яамныхан хичээж байна.
Гэхдээ зөвхөн далайн боомтуудыг ашиглах гэрээг үзэглэснээр далайд гарах асуудал нэг мөр шийдэгдэхгүй. Хилийн боомтууд шинээр нээх асуудалтай монголчууд юуны түрүүнд тулгарч байгаа. Төмөр замын хилийн гарцуудын тухай Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1955 оны гэрээнд Замын-Үүд-Эрээн гэсэн боомтыг тусгайлан дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, манай улс Хятад руу олон улсын төмөр замын ганцхан гарцтай байгаа гэсэн үг. Гэтэл Хятадын бүхэл бүтэн найман боомтыг ашиглах боломжтой болсон атлаа Монгол, Хятадын хилийн ганцхан боомтоор бүтээгдэхүүн экспортолдог байж таарахгүй. 2012 оны статистикаас үзэхэд Замын-Үүд-Эрээний боомтоор ердөө 10 сая тонн ачаа нэвтрүүлжээ. Өнгөрсөн онд эл үзүүлэлт ялимгүй өссөн дүнтэй гарсныг Боомтын нэгдсэн захиргаанаас мэдэгдэж байна. Тиймээс төрийн томчуудын "түүхэн" хэмээн тодотгож буй эл айлчлалын үеэр Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Дорнод аймгийн Сүмбэр, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтыг шинээр нээхээр зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн байна. Төмөр замын эдгээр боомтын технологийн горим сэлтийг тохирч, Монгол Улсын Боомтын нэгдсэн захиргаа Хятадын ижил түвшний байгууллагатай ерөнхий гэрээг үзэглэсний дараа далайд гарах монголчуудын мөрөөдөл сая биеллээ олох учиртай. "Боомтын захиргаа энэ жилдээ багтаагаад гэрээ байгуулчих болов уу гэж бид найдаж байна. Тэгвэл хүлээлт үүсгэж байгаа өөр асуудал байхгүй учир манай гэрээ хүчинтэй болно" хэмээн Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ё.Манлайбаяр мэдэгдэж байна.
Хоёр улс хилийн болон далайн боомтуудаа тохирчихлоо. Одоо Монголын хилээс Хятадын далайн боомт хүртэл, тодруулбал Хятадын нутгаар дамжуулан төмөр замын тээвэр хийх ёстой. Тиймээс ч Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын гэрээг мөн л Хятадын даргын айлчлалын үеэр байгуулсан. Чингэхдээ "Хятадын нутгаар бүтээгдэхүүн тээвэрлэхдээ төмөр замын тээврийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр болсон" гэж А.Гансүх сайд мэдэгдсэн. "Одоогоор хэдэн хувиар хөнгөлснийг нийтэд зарлах боломжгүй" гэж тэрбээр хэвлэлээр мэдэгдэж орхиж. Хөнгөлөлтийн хэмжээг хүмүүс эрж эхлэв. Тарифын хувьд хэдий хэмжээний хөнгөлөлт эдлэх вэ? "Хятадын төмөр замаар нэг тонн ачаа тээвэрлэхэд кг тутамд 3.5 центийн төлбөр авдаг. Энэ төлбөрийг манай улсад хөнгөлж өгсөн" хэмээн А.Гансүх сайд тодрууллаа. "Тариф нь тухайн чиглэл болон замын уртаас шалтгаалаад өөр байдаг. Өөрөөр хэлбэл, 100 км. 1000 км тээвэрлэхэд өөр тарифтай баина гэсэн үг. Нийт хөнгөлөлтийн хэмжээний томъёоллыг тохирчихсон. Одоо ашиглаж байгаа тарифуудын хагасаар нь гэж ойлгож болно. Яг тодорхой хувьд шилжүүлэх боломжгүй. Дотоодынхоос нь хямдхан үнээр тээвэрлэх тариф тогтоосон. Нэг үгээр хэлбэл, маш их хэмжээний хөнгөлөлт авсан" гэж Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ё.Манлайбаяр тодотгож өгөв. Энэ бүх нөхцөлүүдээ 25 жил буюу чамгүй удаан хугацаанд мөрдөхөөр тохирсон. Тиймээс энэ гэрээ маш амжилттай боллоо гэж Зам, тээврийн яамныхан олзуурхаж байгаа юм.
Энэ гурван гэрээ нийлээд Монгол Улсын хувьд далайн гарц бий болгож байгаа. Хамгийн ойрын БНСУ, Японоос авахуулаад бүх дэлхийтэй харилцах, худалдаа наймаа эрхлэх эрх монголчуудынх болж байна. Гэхдээ Монгол Улс Хятадын чиглэлд гарч байгаа нийт экспортын бүтээгдэхүүний гуравны нэгээс багагүй хэмжээг цаашаа далайн боомтоор дамжуулаад экспортлох эрхтэй болж байгааг энд тодотгоё. Ерөөс энэ гэрээг уул уурхайн бүтээг дэхүүний экспортод зориулан байгуулснаа Ё.Манлайбаяр дарга учирласан. Монголын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нь эрдэс баялаг. Ийм гурван хэлэлцээрийн үр дүн Монголын ашигт малтмалын өрсөлдөх чадварыг тодорхойлно гэсэн үг. Хятадаар дамжин далайд гарах хувилбар нь цаашид манайд хэрхэн тус болохыг "ургуулан" төсөөлөхийг оролдъё.
2020 он гэхэд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 100 сая тоннд хүрэх урьдчилсан тооцоог Уул уурхайн яамныхан хийжээ. Тавантолгойгоор овоглосон бүлэг нүүрсний уурхай жилдээ 50 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй байгаа. Урагшаа Гашуунсухайтын боомтоор 30 сая тонноос доошгүй нүүрс экспортлоход 10 саяыг нь бид гуравдагч зах зээлд нийлүүлэх боломжтой. Шивээхүрэнгийн боомт ашиглалтад орвол 10-15 сая тонныг экспортоллоо гэхэд мөн л гуравны нэгийг цаашаа нэвтрүүлж болох нь. Гэхдээ монголчууд дэд бүтцийн хувьд Си даргын сюрпризийг хүлээж авахад бэлэн бил үү?
2020 онд 100 сая тонн ачаа тээвэрлэх урьдач нөхцөлийг хангахын тулд 2010 онд УИХ Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Ачаа тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд хоёр үндсэн арга хэмжээ авах, нэгдүгээрт, шинэ төмөр зам байгуулах, хоёрдугаарт, одоо байгаа төмөр замын хүчин чадлаа нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ. Шинээр барьж буй Ухаахудагаас Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын даланг саяхан барьж дууссан. "Шинэ төмөр зам" төслийн хүрээнд баригдах Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиг лэлийн замын зураг, төсөл боловсруулах ажил нь дөнгөж шувтарч байна. Санхүүжилтийн асуудлыг шийдчихвэл барилгын ажил эхлэхэд бэлэн болоод байгааг Зам, тээврийн яамныхан мэдээлж буй. Нөгөөтэйгүүр хилийн боомтод төмөр замыг холбо-хын тулд царигийн асуудлыг шийдвэрлэх учиртай болно. Гэхдээ УИХ-ын хаврын чуулганаар энэ талаар хэлэлцээд "Хэрэв БНХАУ-ын тал транзит тээвэр хийх боломж бүрдүүлбэл урд чиглэлд нарийн царигаар тавьж болох юм" гэж үзсэн. Тэгэхээр төмөр замын царигтай холбоотой асуудлыг энэ хүрээнд шийдэж, Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт боомтын чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих нь тодорхой болж байх шиг байна.
Хөрш улс далайн гарцуудаа нэрлээд, хилийн гарцуудаа ч тохиролцчихлоо. Харин энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглахад Монголын талаас хамаарах асуудлууд яагаа ч үгүй байгааг эдгээр баримт илэрхийлж байна. Далайн боомтыг ашиглахад монголчуудын хувьд тулгарч буй хамгийн том бэрхшээл юу вэ гэсэн асуултад салбарын яамны Төрийн нарийн бичгийн дарга "Бид дотоодын төмөр замын сүлжээг л хурдан байгуулах хэрэгтэй. Одоо ашиглаж буй Замын-Үүд хилийн боомт дээр хамаг юм нь гацдаг, уддаг гээд л ярьдаг. Бид шуурхайлбал Гашуунсухайтын боомтыг ирэх жил ч ашиглалтад оруулах боломжтой. Ингэснээр гадагшаа урсгал улам нэмэгдэнэ. Дотоодынхоо сүлжээгхэчнээн хурдан байгуулна, төдийчинээ их бүтээгдэхүүн гадагшаа гаргах боломжтой" хэмээн хариуллаа.
Үргэлжлэл бийURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||