- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Г.Өлзийбүрэн: Одоо л боловсруулах үйлдвэр байгуулах хэмжээнд газрын тос олборлож байна
Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнтэй ярилцлаа.
ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ ЭРХ ЗҮЙН ТААТАЙ ОРЧИН БҮРДСЭН
-Газрын тосны тухай хуулийг өнгөрсөн долдугаар сарын 1-нд баталснаас хойш энэ салбарт ямар ахиц дэвшил гарав. Хөрөнгө оруулалт нэмэгдсэн үү?
-Хууль батлагдсанаар энэ салбарт хөрөнгө оруулагчдын тоо эрс нэмэгдэх хандлагатай байна. Одоогоор эрлийн ажлын гэрээ байгуулах 27 хүсэлт ирсэн. Үүний 80 орчим хувь нь уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Газрын тосны салбарт хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэйд тооцогддог. Гэхдээ ийм тооны санал ирсэн нь газрын тосны салбарт эрх зүйн таатай орчин, ялангуяа олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай орчин бүрдсэнийх юм.
-Нефть боловсруулах үйлдвэр байгуулна
гэж ярьсаар ирсэн. Удааширч байгаагийн шалтгаан юу вэ?
-Боловсруулах үйлдвэр байгуулна гэж 10 жилийн турш ярилаа. Яагаад өнөөг хүртэл бүтэхгүй байна вэ гэхээр юун түрүүнд түүхий тосны найдвартай эх үүсвэртэй байх ёстой.
Олборлож байгаа тос маань боловсруулах үйлдвэр ярих хэмжээнд хүрсэн байх шаардлагатай. Харин одоо л ийм хэмжээнд олборлогдож байна.
Өөрөөр хэлбэл, ойрын хоёр, гурван жилд бид найдвартай эх үүсвэртэй болчихно гэсэн үг.
ӨӨРИЙН ОРОНД ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА ТОСОНД СУУРИЛЖ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИНА
-Дарханд байгуулах үйлдвэр ямар шатандаа явна вэ?
-Дарханд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах тухай ярьж байгаа. Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгээр ахлуулсан ажлын хэсэг энэ асуудал дээр ажиллаж байгаа.
Дарханд боловсруулах үйлдвэр байгуулахтай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлаас өнгөрсөн дөрөвдүгээр сард зөвлөмж гаргасан.
Энэ нь өөрийн оронд олборлож байгаа тосон дээр суурилсан боловсруулах үйлдвэр байгуулах зөвлөмж.
Дарханы боловсруулах үйлдвэрийн тухайд гаднаас импортоор оруулж ирэх тосон дээр суурилсан тооцоо судалгаатай байсан. Тиймээс уг асуудлыг эргэж харах хэрэгтэй болсон.
-Уг нь төлөвлөгөө ёсоор өнгөрсөн хавар үйл ажиллагаа нь эхлэх ёстой байсан байх аа?
-Тэгж төлөвлөж байсан. Хойшилсон шалтгааныг нь дээр хэллээ шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан учраас дахиж судлах шаардлагатай гэж үзсэн. Мөн багагүй мөнгөний асуудал ч яригдсан.
2017 он гэхэд жилдээ нэг сая 500-600 мянган тонн газрын тос олборлох боломжтой болж байгаа.
Ингэж байж бид цаашдынхаа зүйлийг ярьж хэлж бодит ажил хэрэг болгох ёстой байгаа юм.
ХАЙГУУЛЫН 30 ТАЛБАЙН ЗӨВХӨН ГУРВЫНХ НЬ НӨӨЦИЙГ ТОГТООСОН
-Газрын тосны нийт хэчнээн талбайд газрын тосны нөөц тогтоогоод байна вэ?
-Өнөөдрийн байдлаар газрын тосны хайгуулын 30 талбайн зөвхөн гурван талбайн нөөцийг тогтоочихсон байгаа.
Нөөцийн хэмжээ нь 332,6 сая тонн буюу үүнээс 43 сая тонн нь ашиглалтын баталгаат нөөц байгаа юм.
Уламжлалт бус газрын тосны хувьд судалгаа эрлийн ажлууд эхэлж байгаа учраас таамаг төдий нөөцтэй. Уламжлалт бус газрын тос гэж юуг хэлээд байна вэ гэхээр шатдаг занар, занарын хий, байгалийн битум, нүүрсний давхаргийн метан хий гээд нилээд олон төрлийн байгалийн баялаг багтдаг.
Манай орон төдийгүй дэлхийн олон оронд уламжлалт бус газрын тосны салбар нь шинэ салбар.
Сүүлийн жилүүдэд манай улс газрын тос олборлогч орон боллоо. Энэ жил гэхэд улсын төсөвт 220 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд энэ салбарт оруулалт хөрөнгө оруулалтын хэмжээ 2,7 тэрбум ам.долларт хүрлээ.
Цаашид энэ салбарт хэд хэдэн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдана.
-Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд заасан хугацаа бий юу?
-Одоогоор нийт 13 компани тусгай зөвшөөрөл авсан. Тусгай зөвшөөрөлд заасан нарийн хугацаа гэж байхгүй.
Тухайн компани өөрийнхөө хийсэн судалгаан дээр үндэслээд оруулж ирэх техник технологио шийднэ. Энэ нь компаниудын туршлагатай холбоотой л доо. Төрөөс аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хутгалдаж оролцохгүй.
-Газрын тосны тусгай зөвшөөрөл аль газруудад олгоод байна вэ?
-Дорноговь аймгийн Зүүнбаянд дөрөв, Чойрт гурав, Дарханд хоёр, Дорнодод нэг тусгай зөвшөөрөл олгосон байгаа.
Зүүнбаянд хоёр сая орчим тонн ашиглалтын баталгаат нөөц байгааг тогтоосон. Нэг жилд 50-60 мянган тонныг олборлож, экспортолж байна.
Үүн дээр суурилсан
бага оврын боловсруулах үйлдвэр байгуулах тухай тооцоо судалгааг хийж байгаа.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||