- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
О.Баасанхүүгийн араас "оймсны хавчуурга" болж мэдэх нэгэн
"Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа мөнгө угаасан байж болзошгүй
гэх үндэслэлээр АТГ-аас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон
түүний туслахаар өмнө нь ажиллаж байсан М.Тулга, Э.Төмөрбаатар,
Г.Батхуяг нарыг саатуулаад багагүй хугацаа өнгөрч байна.
Тэгвэл энэ хугацаанд Л.Гансүхийн дөрвөн өмгөөлөгчдөөс Ц.Баасандорж хэмээх залуу тодорч олонд бага зэрэг танигдах болоод байна.
Түүний энэ байдлыг харахаар 2011, 2012 оны дунд хүртэл одоо УИХ-ын
гишүүн болчихоод байгаа О.Баасанхүүгийн үйл ажиллагаа санаанд ороод байх
юм.
Мань О.Баасанхүү экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өмгөөлж
байхдаа Ц.Баасандорж шиг л идэвх зүтгэлтэй байж билээ. Энд ч очиж
ШШГЕГ-ынхантай муудаад л тэнд ч очиж АТГ-ынхантай сөргөлдөөд, байсгээд л
хэвлэлийн Бага хурал зарлаад.
Яг түүнтэй адил эдүгээ
Ц.Баасандорж гэгч өмгөөлөгч залуу байсгээд л хэвлэлийн хурал хийн АТГ,
улмаар Үндэсний аудитын газрын шинжээч Л.Гансүхийн хэрэгтэй холбоотой
хуурамч дүгнэлт гаргасан гэх мэт мэдэгдэл хийн шуурхайлна.
Өмгөөлөгч Ц.Баасандорж "Үндэсний аудитын газрын шинжээч Ичинхорлоог
буруу дүгнэлт гаргаснаас Л.Гансүх гэдэг хүн хилс хэрэгт буруутгагдаж
байна. Л.Гансүх мөнгө завших ямар ч боломжгүй хүн. Тэр шинжээч Төрийн
аудитын тухай хууль, аудитын тухай хууль тогтоомжийг зөрчин хууль бус
үндэслэлгүй худал дүгнэлт гаргаснаас Л.Гансүх гэдэг хүнийг хэрэгт
холбогдуулах нөхцөл байдал үүссэн.
"Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд
"Багануур” ХК болон "MGLSP” компани нүүрс худалдах, худалдан авах
гэрээ хийсэн байдаг. Энэхүү гэрээний 2.2-т зааснаар 1 тонн нүүрсний
үнэ 27500 төгрөг гэж бий. Гэрээний 3.6-д худалдан авагч нь вагоноос
буусан нүүрсийг шуудайлсны дараа жигнэсэн жингээр тооцоо хийнэ гэсэн
заалттай.
Гэтэл ҮАГ-ын Ичинхорлоо гэдэг аудитор гэрээний 2.2-т
заасан худалдагч, худалдан авагч нар 27500 төгрөгөөр үнээ тохиролцоод
бараагаа өгч авалцаад нүүрснийхээ үнийг төлчихсөн энэ асуудалд
27500-аар биш 39000 байх ёстой гэх байдлаар хууль зөрчин үндэслэлгүй
дүгнэлт хийсэн” гэсэн мэдэгдлийг хийсэн юм.
Мөн тэрбээр
өнөөдрийг хүртэл АТГ-аас нэг ч удаа Л.Гансүхээс болон хамт шалгагдаж
байгаа хүмүүсээс байцаалт аваагүй. Хэргийг шалгах явцдаа н.Золжаргал
байцаагч Л.Гансүхийн ар гэрийхнийг нь дуудан Л.Гансүхийг өмгөөлж байгаа
намайг солихыг хүртэл санал болгосон байна лээ” гэсэн.
Ц.Баасандорж өмгөөлөгч Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн
хэлтэст нийт 40 өргөдөл, гомдол гаргаад байгаа бөгөөд энэ сарын 29-нд
Л.Гансүхийг батлан даалтад гаргах хүсэлтээ дахин тавина гэж мэдэгдсэн.
О.Баасанхүү ч цагтаа яг ингэж өмгөөллөө явуулж байсан билээ. Түүнийхээ
үрээр УИХ-д МАХН-аас орчихоод улстөр хийх гээд ядаж яваа. Түүнийг
Ц.Нямдорж нарын архаг улстөрчид Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж төрд
орж ирсэн гэж даапаалдаг.
Тэгвэл энэ Ц.Баасандорж ч эрх
баригчдын өмнөөс их л гүйж байна. Ирэх сонгуулийн үеэр эсвэл түүний
дараа ихийг дуулна даа хэмээн ордныхон, улстөрийн хүрээнийхэн инээлдэж
байна. Ийнхүү О.Баасанхүүгийн хүрсэнд очих мөрөөдөлтэй нэгэн бас тодров
бололтой.
Ц.Бат
gereg.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||