- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Г.Өлзийбүрэн: Нийт 13 компанид газрын тосны тусгай зөвшөөрөл олгосон
Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнтэй ярилцлаа.
-Дарханд баригдах газрын тосны үйлдвэр ямар шатандаа явна вэ?
-Дарханд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах тухайд Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгээр ахлуулсан ажлын хэсэг энэ асуудалд ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлаас өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн оронд олборлож байгаа тосонд суурилсан боловсруулах үйлдвэр байгуулах тухай зөвлөмж гаргасан. Дарханы боловсруулах үйлдвэрийн тухайд гаднаас импортоор оруулж ирэх тосонд суурилсан тооцоо судалгаатай байсан. Тиймээс уг асуудлыг эргэж харах хэрэгтэй болсон.
-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гэж ярьсаар нэлээд удлаа. Ер нь энэ ажил удааширч байгаагийн шалтгаан юу вэ?
-Ер нь энэ бол газрын тосны боловсруулах үйлдвэрийн хувьд цэвэр бизнесийн ажил. Бид өнөөдөр тос гаргаж байна. Тосоо аваад дэлхийн зах зээлийн үнээр борлуулдаг. Тосны үнэ 750-800 доллар. Ойрд тосны үнэ нэлээд унаж байна. Брэнд тосны үнэ 93,94 доллар болсон байх жишээтэй. Эдийн засгийн тооцоо судалгаа мөнгө босгох процесстоо л явж байна. Тусгай зөвшөөрлийг нэлээд сайн судлаад хангалттай өгсөн. Одоо эдгээр компани үйлдвэрээ байгуулах ажил руугаа орох ёстой. Үүнд нь бид дэмжлэг туслалцаа үзүүлээд явж байгаа.
-Уг нь төлөвлөгөө ёсоор өнгөрсөн хавар үйл ажиллагаа нь эхлэх ёстой байсан байх аа?
-Тэгж төлөвлөж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан учраас дахиж судлах шаардлагатай гэж үзсэн. Мөн багагүй мөнгөний асуудал ч яригдсан. Ер нь бид энэ боловсруулах үйлдвэрийг 10-аад жил ярилаа. Яагаад яриад бүтэхгүй байдаг вэ гэхээр боловсруулах үйлдвэр байгуулахын тулд эхлээд түүхий тосны найдвартай эх үүсвэртэй байх ёстой. Харин одоо л олборлож байгаа түүхий тос маань боловсруулах үйлдвэр ярих хэмжээнд олборлогдож эхэлж байна. Өөрөөр хэлбэл, бид ойрын хоёр гурван жил гэхэд найдвартай эх үүсвэртэй болчихно. 2017 он гэхэд жилдээ 1.5-1.6 сая тонн газрын тос олборлох боломжтой болж байгаа. Ингэж байж бид цаашдынхаа зүйлийг ярьж хэлж бодит ажил хэрэг болгох ёстой байгаа юм.
-Газрын тосны тусгай зөвшөөрөл хангалттай олгосон гэлээ. Ямар газруудад олгоод байгаа вэ?
-Дорноговь аймгийн Зүүнбаянд дөрөв, Чойрт гурав, Дарханд хоёр, Дорнодод нэг тусгай зөвшөөрөл олгосон байгаа. Зүүнбаянд хоёр сая орчим тонн ашиглалтын баталгаат нөөц байгааг тогтоосон. Нэг жилд 50-60 мянган тонныг олборлож, экспортолж байна. Үүнд суурилсан бага оврын боловсруулах үйлдвэр байгуулах тухай тооцоо судалгааг хийж байгаа.
-Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд заасан хугацаа бий юу?
-Одоогоор нийт 13 компани тусгай зөвшөөрөл авсан. Тусгай зөвшөөрөлд заасан нарийн хугацаа гэж байхгүй. Тухайн компани өөрийнхөө хийсэн судалгаанд үндэслээд оруулж ирэх техник технологио шийднэ. Энэ нь компаниудын туршлагатай холбоотой л доо. Төрөөс аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хутгалдаж оролцохгүй.
-Газрын тосны нийт нөөцийн шинээр тогтоосон гэсэн. Энэ талаар?
-Өнөөдрийн байдлаар газрын тосны хайгуулын 30 талбайн зөвхөн гурван талбайн нөөцийг тогтоосон байна. Нөөцийн хэмжээ нь 332,6 сая тонн. Үүнээс 43 сая тонн нь ашиглалтын баталгаат нөөц байгаа юм. Уламжлалт бус газрын тосны хувьд судалгаа эрлийн ажлууд эхэлж байгаа учраас таамаг төдий нөөцтэй. Уламжлалт бус газрын тос гэж юуг хэлээд байна вэ гэхээр шатдаг занар, занарын хий, байгалийн битум, нүүрсний давхаргийн метан хий гээд нилээд олон төрлийн байгалийн баялаг багтдаг. Манай орон төдийгүй дэлхийн олон оронд уламжлалт бус газрын тосны салбар нь шинэ салбар. Сүүлийн жилүүдэд манай улс газрын тос олборлогч орон боллоо. Энэ жил гэхэд улсын төсөвт 220 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд энэ салбарт оруулалт хөрөнгө оруулалтын хэмжээ 2,7 тэрбум ам.долларт хүрлээ. Цаашид энэ салбарт хэд хэдэн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдана.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж http://www.info.mn

П.БУЯН
Г.Өлзийбүрэн: Нийт 13 компанид газрын тосны тусгай зөвшөөрөл олгосон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани