Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төмөр замынхан алдарт "McKinsey” компанийн нэрийг ашиглан мөнгө угаасан уу

Төмөр замынхан алдарт "McKinsey” компанийн нэрийг ашиглан мөнгө угаасан уу Нэг км төмөр зам тавиагүй хэрнээ 745.26 сая ам.доллар урсгаж орхижээ

Тавантолгойн хувьцааг эзэмших гэсэн оросын тэр­бумтануудын бодлого урт удаан үргэлжилсэн байдаг. Тэд Монголын 6.5 тэрбум тонн коксжсон нүүрсэнд эзэн сууж хятадуудад хямд за­рах бодлогын хүрээнд Тавантолгойн хувьцааг олон улсын биржид гар­га­хыг шахамдуулж бай­лаа. Ха­рин Монголын Зас­­гийн газар баяжуулах үйлд­­вэр, авто болон төмөр зам­гүй Тавантолгойн ордын хувь­цааг гаргахыг зөвшөө­рөөгүй.

Энэ шийдвэр хө­рөн­гийн бирж дээрээс Таван­толгойн хувьцааг "хураах” гэж оросуудад маш хүнд туссан аж. Монгол Улсын Засгийн газар Таван толгойгоо үнэ цэнэтэй болгохын тулд тө­мөр зам барих гэж чар­майсан.

Харамсалтай нь тө­мөр зам барих төсөл дээр оросуудын утсан хүүхэлдэй очоод суучихсан учраас урагш хөдлөөгүй билээ.
Зас­г­ийн газар төмөр зам барих ажлыг оросуудын утсан хүү­хэл­дэйд өгч асар том алдаа гар­гасан. Тэр нөхөр төмөр за­мын ажлыг зовлон тоочин олон жил гацааж үүргээ бие­лүү­лээд ор мөргүй арилав бо­лолтой.

ТЭЗҮ-гүй эхэлсэн төмөр замын сүйрэл
Аливаа бүтээн бүтээн байгуулалтыг асар их мөнгө дагалдаж байдаг. Түүнтэй адилхан Төмөр замыг асар их мөнгө дагалдаж байсан. Хэдхэн жилийн өмнө төмөр зам, Сайншандын бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн хувьгал гэсэн уриа лоозонгууд сонсогдож байлаа. Төмөр зам, боловс­руулах үйлдвэрүүд цаасан дээр босч, дэлгэц дээр амилж хичнээн ч жил манийгаа хуурав даа.

Яг үнэндээ бол энэ бүхэн залилангийн асар том хэрэг байлаа. Бүхэл бүтэн ард түмнийг зальдаж орхисон юм шүү. Сайншандад Төмөр зам барих газар шорооны аж­лын нээлтэд Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, дэд сайд А.Гансүх нар оролцож үг хэлж байлаа. Төмөр замын техник эдийн засгийн үндэс­лэл гарсан эсэх талаар асуу­хад Х.Баттулга "Бидэнд цаг хугацаа алга” хэмээн товч­­хон өгүүлсэн юм. Ямар ч ТЭЗҮ-гүй, сонгон шал­гаруулалтгүй эхэлсэн төмөр зам бүтээн байгуулалт гэ­хээ­сээ илүү ашиг хөөсөн гэрээ хэлцэлүүдээр дүүрэн байв.

Тухайлбал нэг км төмөр замыг 3.7 сая ам.доллараар барихаар компаниудтай гэрээ хийсэн байдаг. Бусад оронд ямар өртгөөр хийдэг талаар асууж тодруулсангүй. Яг манайх шиг хөрстэй, даваа нугачаатай Узбекистаны Хайратан хотоос Аф­га­нис­таны Мазар-и-Шариф хүр­тэлх 106.5 км замыг Азийн хөгжлийн банкны санхүү­жилтээр жилийн до­тор барьсан байдаг. Яг ижилхэн стандарттай, зу­раг төслөөр тавигдсан төмөр замын өртөг 1.6 сая ам.доллар болжээ. Энэ өртөгт ажилчдын цалин хөлс, унаа, хоолны зардал хүртэл орсон аж.

Гэтэл манайхан алтаар төмөр зам шиг тавьж байгаа аятай 3.7 сая ам.доллар хэмээн үнэлсэн нь хэтэрхий идэмхий, уумхай гэлтэй. Дор хаяж дундаас нь 1.3 сая ам.доллар унагаах гэсэн юмдаг уу даа. Энэ ажил бү­тэлтэй зүйл болоогүй. Баа­хан компаниуд учир зүггүй хөрс хуулалт хий­гээд эхэлжээ. 2011 онд Далан­задгад-Таван толгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн хөрс хуулалт хийхээр болсон.

Гэтэл тэр чиглэлүүд зө­рөөтэй, буруу хөрс хуу­лалт гэгдээд эхэлсэн байна. Улсаас ажил авсан ком­паниуд өөрийн хөрөнгөөр өгсөн зураг чиглэлийн дагуу л хөрс хуулалт хийсэн гэ­дэг. Тэгэхээр тал хээрийн өнгөн хөрсийг хэдэн зуун км хуулж хаясан улстай хэн хариуцлага тооцох бол. Хэн буруу чиглэл буруу зам тавихыг зөвлөсөн байж таарах бэ. "Соц” нийгмийн үед байсан бол гадаадын хорлон сүйтгэх ажиллагаа хэмээн тайлбарлаж болохоор байлаа гэж.

Уг нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам гадаад дотоодын олон зөвлөх компанитай гэрээ байгуулсан. Монголын Төмөр зам компани одоо хүртэл сар бүр 300 гаруй мянган ам.долларын зөв­лөх үйлчилгээний хөлс төлдөг. Хэрвээ төлөхгүй бол Засгийн газар арбитрын шүүхэд очиж муугаа үзнэ. ЗТБХБЯ-ны эрхмүүдийн гадны мэргэжилтнүүдэд ашигтайгаар хийсэн гэрээ шүү дээ.

2011 оны гуравдугаар сарын 01-ний өдөр Мон­голын төмөр зам төрийн өмчит ком­панийн ТУЗ хуралдаж АНУ-ын алдарт "McKinsey& company” гэдэг компанийг Даланзадгад-Чойбалсангийн чиглэлийн 1100 км замын зөвлөхөөр авсан. Энэ зөвлөх ком­панийн ажлын хөлс жи­лийн 5.650.000 ам.доллар болжээ. Дансандаа 200 сая төгрөгтэй МТЗ төрийн өмчит ком­пани энэ их төл­бөрийг яаж төлөх бэ.

Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамтай зөвшилцсөний эцэст гурван илчит тэргээ банкинд барь­цаалан 5.650.000 ам.дол­ларыг зөвлөх багт өгөхөөр болсон байдаг. Тэр компани нь жил хүрэхгүй хугацаанд "Шинэ төмөр зам” төслийн ТЭЗҮ хийж өгчихөөд арил­сан юм билээ. Ийм өндөр өртөгтэй зөвлөх үйлчилгээ авах хэрэг байсан уу. Арай бага өртгөөр Монголын төмөр замын инженерээр хийлгэж болоогүй гэж үү.

Тэр үнэтэй хийлгэсэн төмөр замын чиглэл нь буруу болоод явчихлаа. Мон­голын талаас чиглэлийг нь өөрчилсөн асуудлууд бий. Тухайлбал "Дорнын төмөр зам” компани Сайншандаас Цогт-Цэций хүртэлх төмөр замын хөрс хуулалтыг хийсэн байдаг. Тэдний зураг төслөөр далан шорооны ажил Зүүнбаянгийн төмөр замтай нийлэхээр хийгдсэн аж. Гэтэл Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын тушаалаар Сайн­шандын хойгуур га­рахаар болсон байна.

Х.Баттулга нарийн царигийг дэмжиж байжээ
Эндээс юу харагддаг бэ гэхээр Зам Тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга өргөн цариг тавих зорилгогүй байсан нь мэдрэгдэнэ. Яагаад өргөн царигтай нийлүүлсэнгүй бэ. Үүнээс болоод "Дорны төмөр зам” компани төмөр замын дээгүүр гарах гүүр барихаар шороо овоолж хэрдээ л ажил удсан байдаг юм билээ. Үүнээс гадна "McKinsey& company” компанийн талаар хачирхалтай явдлыг зүгээр орхиж болохгүй.

АНУ-ын "McKinsey” гэдэг дэлхийд алдартай зураг төслийн компани бол бий. Харин тэдний охин юм уу хараат "McKinsey& company” гэсэн нэртэй Хятад улсад бүртгэлтэй компани байдаггүй гэх яриа хүчтэй гараад байгаа юм. МИАТ-ийн экс удирдлагууд Хонконгт даатгалын ком­пани хуурамчаар бай­гуулаад тэр рүүгээ мөнгө шилжүүлж байсан билээ. Тэгээд тэр мөнгөө Хонконгт очин хувааж авсан хэрэг дуусаагүй байна.

Түүнтэй адилхан алдарт "McKinsey” компанийн нэр дээр төгсгөл нэмээд Хя­тадад бүртгүүлэн зөвлөх үйлчилгээ авсан юм биш байгаа. Яг ийм хардлагууд хүчтэй яваад байгаа юм. Монгол Улсын Засгийн газар 100 гаруй сая ам.долларын зөвлөх үйлчилгээ төмөр зам дээр авчихаад байна. Тэр их мөнгийг эндээс урсгадаг, өгөх гэж улайрдаг бүлэглэлүүд байж болзошгүй юм. Дэлхийд алдартай ком­паниудын нэрийг ашиг­лах, охин үр төл нь гэж хулхидах, тендерт оролцох байдал манайд газар аваад байгаа аж.

Хорлон сүйтгэх ажиллагаа
Төмөр зам бариагүй хэрнээ 745.26 сая ам доллар гараад явчихсан. Зарим нэг төлбөр хийгдээгүй байж болох ч өгөх нь тодорхой. Таван толгойгоос Гашуунсухайт хүртэл төмөр зам тавихад 547 сая ам.доллар болно гэсэн тооцоо бий.

Гэтэл төмөр зам бариагүй, халтар хултар хөрс хуулж байгаль сүйтгэчихээд 745.26 сая ам.доллар гаргачихаад бай­на. Энэ их мөнгө юунд зарцуулав гэхээр цаасанд шүү дээ. Унаж яваа морио зөвлөгөө өгсөн этгээдэд өгдөг монгол хүн байх уу.

Юунд мөнгө зарцуулав гэхээр Ухаахудаг-Гашуун­сухайтын төмөр замыг төрийн өмчит компанид шилжүүлэхэд хувийн хэвшилд төлөх зардал 59 сая ам.доллар гэж байна. "Женко” Баттулгыг сайд байхад "Энержи ресрурс” компанийг өөрийн хөрөнгөөр төмөр зам тавихаар ажиллаж байсан.

Гэтэл А.Гансүх болон­гуутаа төмөр замыг нь улс хийхээр болсон гэдгийг зарласан байдаг юм. Мөн тоглоомтой шүү. Ерөн­хийдөө бол "Энержи ресурс” компанийг төмөр зам тү­рүүлээд тавьчихна гэхээс айсан хэрэг л дээ.

Ийм төмөр зам тавиу­лахгүй байж байгаад Таван толгойн ордын хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргах сонирхол оросуудад бий. "Энержи ресрурс” компани зөндөө ажил хийсэн уч­раас мөнгөө нэхэх нь зөв. Тэдний ажлыг авсан Солон­госын компани дахиад 40 гаруй сая ам.доллар нэмсэн байна лээ.

Өөрөөр хэлбэл 200 саяар баригдах төмөр зам 244 сая ам.доллар боллоо гэсэн үг. Энэ мэт олон компаниудын өөрийн хөрөнгөөр хийж байсан ажлыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам нь булааж авсан.

Энэ мэт хорлонтой сайд нарын буруу ажиллагааны үрээр 30 гаруй компани дампуурлын ирмэгт очиж өр ширэндээ баригдсан захирлууд нь шоронд орж эхлэв. Уул талыг эрээлтэл үр ашиггүй хөрс хуулсан ч төрөөс мөнгө авах ёстой. Тэд хий гэсэн ажлыг нь гүйцэтгэсэн хэрэг шүү дээ. Энэ бүхэн хорлон сүйтгэх ажиллагаа биш гэж үү.

Т.Эрдэнэ

Эх сурвалж: Өглөөний сонин

Төмөр замынхан алдарт "McKinsey” компанийн нэрийг ашиглан мөнгө угаасан уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани