- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Урд хөршөөс ирэх сануулга
Дэлхийн нүүрсний том хэрэглэгч, Монголын баялгийн гол худалдан авагч болох Хятадын нүүрсний хэрэглээ өдөр, сараар саарч байгаа мэдээ урд хөршөөс ирсээр байна. Өнгөрсөн сард гэхэд Хятадын нүүрсний импорт 2012 оноос хойш хамгийн доод төвшиндөө хүрчээ. Хятад нүүрсний хэрэглээгээ танах хэрээр тус улсын гол нийлүүлэгчид эвгүйтэж эхлэх нь гарцаагүй. Ялангуяа Монголын нүүрс мөнгө болоход асуудал үүснэ гэдгийг олон улсын шинжээчид онцолж байгаа юм. Нэг хэсэг зэсээс хамааралтай байсан манай улсын хэтэвч сүүлийн жилүүдэд нүүрсний борлуулалт дээр тогтож байгаа. Гэвч Хятадын Гаалийн ерөнхий газраас нүүрсний импорт сар тутамд буурч, төрөөс дотоодын нүүрсний компаниудыг дэмжиж байгаа мэдээ тасрахгүй байгаа нь Монгол төдийгүй экспортлогчдод дохио, сануулга болж байна. Манай улс энэ онд 30 гаруй сая тонн нүүрс экспортолж, төсвийн багагүй хувийг бүрдүүлнэ гэж төлөвлөсөн.
ХЯТАД ГАДНААС АВАХ ХЭРЭГЛЭЭГЭЭ 40 ХУВИАР "ТАНАЖЭЭ”
Өмнөд хөршийн нүүрсний импорт өнгөрсөн сард 18.8 сая тонн болсон нь оны өмнөхөөс 23.3 хувь, өнгөрсөн сарынхтай харьцуулахад 18.1 буурсан үзүүлэлт болжээ. Он гарсаар урд хөрш гаднаас авах нүүрсний хэрэгцээгээ 40 хувиар бууруулсан байна. Харин тус улсын дотоодын компаниудын нүүрсний олборлолт нэмэгдсэн байна. Улсдаа олборлолтоороо хоёрдугаарт ордог "China Coal Energy” компани хоёрдугаар сард 11.46 сая тонн нүүрс борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Үүнээс коксжих нүүрсний олборлолт нь 0.32 сая тонн болж 6.7 хувиар өсчээ. Хэдий Хятадын дотоодын зах зээл дэх коксжих нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэн ч урд хөрш гаднаас авах нүүрсний хэмжээгээ бууруулжээ. Эдгээр үзүүлэлтийн хүрээнд "Нүүрсний татварын шинэчлэлийг хэрэгжүүлж эхлэхэд хамгийн тохиромжтой үе ирээд байна” гэдгийг тус улсын Татварын газрын дарга Ван Жун онцолжээ.
ХӨРШИЙН БОДЛОГО УЛСЫН ХЭТЭВЧИНД НӨЛӨӨЛӨВ
Хятадын нүүрсний импорт өнгөрсөн жилүүдэд хоёр оронтой тоогоор өсч байсан бол энэ онд ердөө 0.9 хувиар өссөн байна. Мөн тус улсын дотоодын нүүрсний үйлдвэрлэл 1.8 хувиар буурчээ. Олон улсын байгууллагуудын мэдээлснээр тус улс нүүрсний хэрэглээгээ хумиж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Хятад улс нүүрстөрөгчийн ялгаруулалтаараа дэлхийд тэргүүлж байгаа Бээжин болон хойд нутгийн зарим хотынхоо өнгийг өөрчлөх бодлого барьж эхэлсэн. Эдгээр хотод агаарын бохирдол аюулын төвшнөөс давсан нь тус улсыг нүүрснээс татгалзахад хүргэсэн гэж олон улсын шинжээчид дүгнэж байна. Хятадын эрх баригчид нүүрсний 1000 гаруй жижиг уурхайгаа татан буулгаж, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа цөөрүүлж, түүний оронд байгалийн хий ашиглахыг дэмжиж байгаа юм. Энэ хэрээр Хятадын гаднаас авах нүүрсний хэрэглээ буурч эхэлжээ. Өмнөд хөршийн энэ бодлогын хүрээнд манай улсын экспортын орлого хөлд нь чирэгдэж байгааг төсвийн гүйцэтгэлийн мэдээнээс харж болно.
Сангийн яамнаас гаргасан Монгол Улсын энэ оны нэгдсэн төсвийн эхний зургаан сарын гүйцэтгэлд төсөв 240.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Төсвийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 107.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд манай улсын орлого зарлагаа гүйцэж чадахгүй байгаа нь нөлөөлжээ. Төсвийн зарлагын өсөлт орлогынхоос 3.6 пунктээр илүүрхэхэд гадны хөрөнгө оруулалт, нүүрсний орлого хумигдсан нь гол хүч болсон аж.
НҮҮРСНИЙ ЭКСПОРТ "ЯВАХГҮЙ НЬ”
Уул уурхайн салбар энэ оны төсөвт 1.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх ёстой. Үүний 43 хувийг нүүрс, 27 хувийг зэсийн баяжмал, 13 хувийг алт бүрдүүлнэ. Энэ нь улсын нэгдсэн төсвийн орлогын 12 хувийг эзэлж байгаа юм. Төсөвт суулгасан уул уурхайн орлогын гуравны нэгийг төвлөрүүлэх нүүрсний экспорт энэ онд урагшаа "гишгэхгүй нь”. Манай улс энэ онд 31.4 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Гэвч одоогоор долоо орчим сая тонн нүүрсийг гадагшаа гаргаад байна. Төсөвт тусгасан 31.4 сая тонн нүүрсний 11 сая тонныг нь дангаараа экспортолно гэж ам гарсан төрийн өмчит компани ердөө 3.2 сая нүүрс олборложээ. Үүний тал хувь нь Хятадын нүүрсний бодлогоос болж уурхайн амандаа үлдсэнийг "Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд хэлсэн. Урд хөршийн нүүрсний импортын доошоо үзүүлэлт экспортлогчдод нүүрсэнд найдах цаг өнгөрч буйг сануулсан хэрэг. Харин манай улс энэ онд нүүрснээс төлөвлөснөөрөө орлого олох нь бүрхэг болчихлоо. Бүтэн жил дундаа орж, уул уурхайн ажил өрнөх улирал шувтарч байхад төлөвлөсөн хэмжээнийхээ ердөө дөрөвний нэгийг олборлоод байна.
Э.СОЛОНГО
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||