- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Э.Төмөрхуяг: Өвөржанчивлан рашааныг 2041 он хүртэл ухах хайгуул, олборлолт хийх лиценз олгосон байна
"Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Э.Төмөрхуягтай ярилцлаа.
-Төрийн бус байгууллагууд Өвөржанчивлан рашааны ойр орчимд таслан зогсоомон байна. Бодит байдал хэр байгаа болон ямар компани олборлолт хийж байсан талаар тодруулаач?
-"Босоо Хөх Монгол”, "Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл” ТББ-ын төлөөлөл Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Өвөржанчивлангийн рашаанд энэ сарын 16-нд очоод ирлээ. Нутгийн иргэд тус рашааны ойролцоо уул уурхайн компани олборлолт хийхээр өндөр хүчдэлийн шон татаж байна гэж бидэнд мэдэгдсэн. Өвөржанчивлангийн рашааны яг дээд талд нь буюу эх булаг дээр "Тогос чүлтэм” гэдэг компани цагаан тугалга олборлохоор бэлтгэж байхад нь үйл ажиллагааг нь зогсоосон.
-Тухайн компанийн талаар ямар нэгэн мэдээлэл байгаа юу?
-Одоогийн байдлаар тодорхой мэдээлэл алга. Гадаадын хөрөнгө оруулалттай компани байж магадгүй гэж таамаглаж байна. Монгол талыг нь хариуцсан захирал Алтангэрэл гэдэг хүн байдаг гэсэн мэдээлэл авсан. Энэ компани нь 2012 онд Өвөржанчивлангийн орчмын газрын улсын тусгай хамгаалалтыг болгосон гэдгийг нутгийн иргэд хэлж байна.
-Орон нутгийн тусгай хамгааллаас ямар хүмүүс гаргачихав. Судалж үзсэн үү?
-2012 онд орон нутгийн тусгай хамгаалалтаас Төв аймгийн ИТХ-ын дарга байсан Батжаргал гэдэг хүн өөрөө хурлаа удирдаж явуулахгүйгээр өөр хүнийг томилж явуулаад цөөхөн хүн нийлж байгаад орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргачихсан байна. Уг нь тэр газарт дэлхий нийтийн усны хагалбар газар яг тэнд байдаг учраас орон нутгийн хамгаалалтад орсон.
-Тэгэхээр "Тогос чүлтэм” компани ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй юм байна. Энэ тохиолдолд ямар зохицуулалт байгаа вэ?
-Урт нэртэй хууль хүчинтэй байгаа.
-"Тогос чүлтэм” компанийн тусгай зөвшөөрөл хэдэн жилийн хугацаанд хүчинтэй юм бол?
-"Тосос чүлтэм” компанийн хувьд 2041 он хүртэл хайгуул, олборлолтын лиценз авсан байсан. 2011 онд анх зөвшөөрлөө авсан байна.
- Энэ асуудалд Эрдэнэ сумын удирдлагууд ямар байр суурьтай байв. Танай байгууллагуудын дараагийн авах арга хэмжээ юу байна?
- Сумын удирдлагууд амарчихсан байсан. Энэ асуудлыг маш хурдан шалгаад дээрээс нь хууль бус ажиллагааг зогсоож одоо ухчихсан байгаа худаг зэргийг болиулах хэрэгтэй л дээ.
-Тэгвэл нутгийн иргэдийн оролцоо хэр байна?
-Тухайн компани хууль бус үйлдэл гаргаж байгааг анх нутгийн иргэд бидэнд мэдэгдсэн. Бид нутгийн иргэдтай хамтарч "Тогос чүлтэм” компанийн тэнд барьсан гэрийг буулгаж, үйл ажиллагааг нь зогсоосон. Цаашдаа ч нутгийн иргэд маань эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн.
-Ашигт малтмалын зөвшөөрлийг дахин олгож эхлэхээр болсон. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?
-Одоо 100 гаруй тусгай зөвшөөрөл байгаа. Дахиад авах гэж байгаа өчнөөн байна. Энэ олон бүхний ард дандаа хууль бус үйлдэл байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийг үүнд хориг тавьж өгөөч гэж уриалга гаргасан.
-Танай ТББ-ууд ер нь төрийн байгууллагуудтай хамтарч ажилладаг уу. Төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах санал гаргаж байв уу?
-Бид Уул уурхайн яам, БОНХЯ-нд хамтарч ажиллах гээд бичиг өгдөг. Даанч хүлээж авдаггүй. Тэр байгууллагуудын мониторонгийн үнэлгээг хийдэг ТББ-ууд байдаг ч тэд дандаа тэднийх нь халаасны байгууллагууд байдаг. Дандаа төсөв хөрөнгө завшдаг. Бид бол тийм биш. Бид хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй тууштай тэмцэнэ. Монгол Улс хуультай, бүгд хуулийн хүрээнд амьдарч, ажиллах ёстой. Гэтэл гадны нэг хүн ирээд эх орны минь байгалийн баялгийг сүтгэхийг зүгээр хараад сууж чадахгүй. Хуулийн дагуу тэмцэнэ, болохгүй эдгээр хүмүүстэй адилхан л хууль бус аргаар тэмцэнэ. Эх орныхоо төлөө тэмцэж байгаа биднийг ард түмэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
-Танай байгууллагыг тойрсон шүүмжлэл байдаг л даа. Тухайлбал, албан байгууллага руу дайрч ордог, танхай балмад авирладаг гэх мэт. Үүн дээр ямар байр суурьтай байна. Үнэхээр тийм асуудлууд гарсан юм уу?
-Үүн дээр би байр сууриа илэрхийлмээр байна. Ер нь бол хууль бус үйл ажиллагаа явуулсан Засаг дарга болон аймаг, сумын дарга нар өөрсдийнхөө эрх ашгийн үүднээс биднийг худлаа гүтгэдэг. Жишээлбэл, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурьтай уулзах гэж бид 1 цаг 20 минут хүлээгээд ороод, нэрийн хуудсаа өгөөд, удирдамжаа танилцуулахад "Та нар яах гэж камертай орж ирж байгаа юм, гар, зайл” гэж уурласан. Төрийн том албан тушаалтай хүн байж үнэхээр ёс зүйгүй авирласан. Мөн Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн гэдэг хүн бас мөн ялгаагүй бидэнтэй нэг ч уулзаагүй байж телевизээр шууд ярилцлага өгсөн байсан. "Энэ нөхөд чинь рекетчин, дээрэмчид. Би мэднэ” гэсэн. Энэ мэтээр бидэн рүү чиглэсэн гүтгэлэг их гардаг. Бид бол газар шорооныхоо төлөө тэмцэж байгаа зүрх сэтгэлээрээ нийлсэн хэдэн залуус.
П.БУЯН

info.mn
Э.Төмөрхуяг: Өвөржанчивлан рашааныг 2041 он хүртэл ухах хайгуул, олборлолт хийх лиценз олгосон байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани