- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хайгуулын лиценз олгож эхлэх шоу
Ийн хэлэхийн учир Уул уурхайн яамнаас лиценз олгож эхлэх талбайн хэмжээг нийт газар нутгийн 19.2 хувиар тогтоосон байна. Яг хайгуулын лиценз олгох үйл ажиллагаа Ашигт малтмалын газар дээр төвлөрнө. Тус газраас цахим програмаар тухайн аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээж аваад, лиценз олгох боломжтой эсэх хариуг өдөрт нь өгнө гэж байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн анхан шатны үйл ажиллагаа гэнэ. Яг тусгай зөвшөөрөл олгох, эсэх асуудлыг орон нутгийн засаг захиргаа шийдвэрлэнэ. Тэд ИТХ-аараа хэлэлцээд, тухайн газрыг аль нэгэн компанид ашиглуулах уу, үгүй юу гэдгийг эцэслэн шийдвэрлэнэ гэж байна. Нэг ёсондоо урьд өмнө нь хэрэгждэг байсан хүнд суртлын механизм цаашдаа ч үйлчилнэ гэсэн үг. Ийм байгаа үед лицензийн эрхийг дамжсан авлигал, хээл хахуулийн сүлжээг дарж, алга болгоно гэдэг үндсэндээ боломжгүй. Ашигт малтмалын газар зөвшөөрсөн ч орон нутгийн засаг захиргаа зөвшөөрөхгүй бол ямар ч аргагүй гэж байгаа юм. Энэ тохиолдолд АМГ дээр өдрийн дотор аж ахуй эрхлэгчдэд хариу өглөө гээд ямар ашиг байх вэ дээ.
Нөгөөтэйгүүр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 19.2 хувьд нь л тусгай зөвшөөрлийг олгох боломжтой гэж байгаа. Сонгуулийн өмнө гарсан элдэв янзын хуулийн ачаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 70.8 хувьд нь уул уурхайн ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэх, эрэл хайгуул хийх боломжгүй болсон. Төрөөс гэнэт гарсан шийдвэрээс болж 1300 гаруй лиценз эзэмшигчид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болж, хохирсон байдалтай байна. Тэр хүмүүсийн хоёр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацсаар байна. Тэдний асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь өнөө хэр тодорхойгүй. Уул уурхайн сайдын тайлбарласнаар "УИХ-д хуулийн төслөө өргөн мэдүүлсэн байгаа” гэхээс өөр хариулт байхгүй л байна. Нэг ёсондоо өмнөх асуудлаа шийдвэрлээгүй байж, дараагийн ажлыг эхлүүлж байх жишээний.
Шинээр олгож эхлэх 19.2 хувийн газар нутаг нь дээрх 70.8 хувиас тусдаа юм. Өөрөөр хэлбэл, цоо шинээр газар орон нутгуудад уул уурхайн хайгуул хийхийг зөвшөөрч эхэлнэ гэсэн үг. Нэг талаас энэхүү талбайн хэмжээ нь уул уурхайн салбарын нийт хүлээлтийн хувьд хангалтгүй. Нөгөөтэйгүүр тухайн газар орон нутаг дахь хөндөгдөөгүй талбайд нь хайгуул хийе гэхээр орон нутгийн удирдлагууд зөвшөөрөхгүй, дургүйцэх нь дамжиггүй. Нэг ёсондоо өнгөц харахад хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлсэн мэт боловч яг орон нутаг, газар дээрээ тусгай зөвшөөрөл олгогдохгүй, гацсан хэвээрээ л байж таарах гээд байна. Орон нутгийн удирдлагуудын хувьд тэр байтугай л шийдвэр гаргачихдаг. Ямар ч асуудалгүй хайгуулын үйл ажиллагаа эрхэлж болохоор байхад хүртэл ИТХ нь шийдвэр гаргаад тухайн газар орныг нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авчихдаг тал бий.
Хамгийн сүүлд "Эрдэнэс Тавантолгой” компанид Засгийн газраас Балгасын улаан нуур орчимд усны хайгуул, олборлолт хийхийг зөвшөөрсөн ч Өмнөговийн засаг захиргаа тус газрыг орон нутгийн тусгай хэрэгцээндээ авсан түүх бий. Үүнээс болж, "Эрдэнэс ТТ”-н баяжуулах үйлдвэр барих ажил зогсонги байдалтай байгаа билээ. Энэ мэт асуудлыг шийдвэрлэхгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэллээ гэж шоудаад байх хэрэггүй шүү дээ. Нэг талд нь "Тусгай зөвшөөрөл олгоно” гээд байдаг нөгөө талд нь эсэргүүцсэн хэвээрээ л байх гээд байна.
Л.Дэлгэр
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||