- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгой: Татварын асуудалд байр суурь илэрхийлэхгүй
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Оюутолгойн татварын актын асуудал шийдэгдсэн талаар мэдээлсэн нь анхаарлын төвд ороод буй. Тэрбээр 130 сая ам.долларын татварын актыг хөрөнгө оруулагч талд хүргүүлээд байсныг 30 сая ам.доллар болгон бууруулсан талаар мэдээлсэн юм. Мөн тэрбээр "Ийнхүү 2015 оны эхний улиралд барилгын ажил эхлэх боломжтой боллоо” хэмээн твиттертээ мэдээлсэн. Гэсэн хэдий ч яг хөрөнгө оруулагч тал болох "Оюу Толгой” ХХК, "Рио Тинто”-ийн зүгээс одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, салбарын дэд сайдын жиргээ яг үнэн бодитой мэдээлэл эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ талаар "Мэдээж хоёр талын төлөөлөл тодорхой төвшинд ойлголцолд хүрсэн гэж бодож байна. Гэхдээ аль ч улс оронд татварын хууль тусдаа байдаг. Татварын тухай хуульд заасны дагуу татварын маргааныг таслах комисс ажиллаж байгаа” гэжээ. Үүнээс өмнө тэрбээр мэдэгдэл хийхдээ "Оюутолгойн асуудлыг есдүгээр сарын 30-наас өмнө шийдвэрлэхээр хоёр тал шаргуу ажиллаж байна” гэж байсан билээ. Асуудлыг бүрэн шийдвэрлэхэд татварын маргаантай асуудал хамгийн их хүндрэл учруулж байгааг эх сурвалжууд дуулгаж байсан. Тухайлбал, "Хоёр дахь шатны уурхайн ТЭЗҮ-ийг Монголын талаас шаардаж буй бөгөөд "Рио Тинто”-ийн зүгээс татварын маргаантай асуудлыг шийдсэний дараа ТЭЗҮ-ийг хүлээлгэн өгөх байр суурьтай байна” гэх зэрэг мэдээллүүд гарч байсан юм. Тийм ч учраас долоо хоногийн эхээр "Оюутолгойн татварын маргаантай асуудал шийдэгдсэн” гэх мэдээлэл гарахад олон хүн баярлаж хүлээж авсан.
Гэхдээ тэглээ гээд асуудал бүрэн шийдэгдэх хараахан болоогүй бололтой. Учир нь Оюутолгойн хөрөнгө оруулагчдын зүгээс энэ талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй байна. Хөрөнгө оруулагч "Turquoise Hill”-ийн зүгээс "Татварын актын талаарх шийдвэрийг хүлээн авсан байгаа. Бид одоо нарийвчлан судалж байна. Шийдвэрийн нөлөөллийг авч үзнэ” гэжээ. Энэ асуудлыг шийдвэрлэх явц ямар шатандаа явж байгаа талаар "Оюутолгой” ХХК-ийн олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Н.Ганзоригоос тодруулахад "Яг тодорхой шийдвэр гарах хүртэл манай зүгээс ямар нэгэн мэдээлэл хийх боломжгүй” гэлээ. Үүнтэй зэрэгцээд "Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд "Асуудлыг шийдвэрлэх хугацаа есдүгээр сарын 30 гэхэд дуусна. Гэхдээ энэ хугацааг сунгах боломжтой” гэсэн байна.
Ямартай ч Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулганы хэлсэнчлэн татварын асуудал юу юугүй шийдэгдчихээгүй байгаа юм байна. Мэдээж О.Эрдэнэбулган дэд сайд хариуцлагагүй мэдэгдэл хийгээгүй байх. Гэхдээ түүний хэлсэнчлэн бүх асуудал шийдэгдтэл бас ч гэж хүлээх шаардлагатай юм шиг байна.
Л.Дэлгэр
http://economics.eagle.mn/content/read/22860.htm
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||